Амьдрал бол амьдрал

Би чадаагүй. Яаж ч түүнийг үзэн ядаж байсан би хүн алж чадахгүй тийм ч учраас чадаагүй. Чичирсэн гартаа барисан хутгаа буцааж хийгээд түүний бүх шүүгээ савыг нь ухаж элдэв цаастай зууралдсан боловч юу ч олдсонгүй. Эцэс сүүлд нь өрөөсөн хөлөн доороо эвхэсэн цаас хийж догонцоог нь аргалсан инээдтэй бяцхан шүүгээг хэсэг харж суулаа. Тэр шүүгээ нь халцарсан хуучин өнгөтэй болохоор бүгдийг нь хооронд нь уялдуулан зохион байгуулсан тэр өрөөний интерьерт огт зохиогүй нь нүдэнд шууд туссан. Магадгүй тийм ч учраас л би хөдөлгөж үзмээр санагдаад холдуулсан байх. Харин тэнд юу байсан гээч гайхалтай нь тэрний ард тийм л инээдтэй зүйлийн ард хананд бэхлэгдсэн үнэтэй сейф байлаа. Хоёр түлхүүр зэрэг хийж бас нэг код хийх ёстой байсан нь хамгийн аймшигтай том даваа болохоор юутай ч эхлээд халааснуудыг нь ухаж тэмтэрч үзэхэд хэлхээтэй түлхүүр олвол, хоёр нь хар иштэй бөгөөд эхлээд харахад ижил мөртлөө сайн ажиглахад хоорондоо өөр шүдтэй байв. Би түлхүүрүүдийг нь хийгээд түүний паспортон дээрээс төрсөн оных нь сүүлийн 2 орон сар өдөр гээд хийгээд л тайлагдчихлаа. Азаар өвөө эмээ нарын сэтгэлгээ л бол сэтгэлгээ төрсөн он сараас нь өөр нууц үг олдоогүйлдээ. Дотор нь байсан зүйлс онцын сэтгэлд буугаагүй ч Мишагийн минь зурагтай хавтас гарч ирэхэд зүрх салгалаад золтойл унацангүй. Түүний минь эзэмшилийн бүх зүйлсийн жагсаалт, бас зурагнууд утасны жагсаалт гээд  хувийн мэдээллүүд дунд энэ өвгөн огт анзаараагүй миний зураг хүртэл байсан юм. Хавтаст хэрэг шиг энэ юмнууд дотор нь түүнийг сэжигтнээр дуудах ганц ч юм харагдахгүй байсан ч ганцхан би л тэр алсан гэдгийг маш сайн ойлгосон. Би юу ч хийгээгүй зүгээр л тэндээс гараад явсан. Хурдан хурдан алхаж гарсан болохоор хамгаалагч нь яасныг сайн мэдэхгүй л байна. Петягийн машинд орж суугаад тэр газраас холхон очоод баахан уйлсан. Ална тална гэж том том юм ярьж явсан хүн цагаа болсон яаж ч чадаагүй. Маргааш нь агентлаг дээр ирж гэрээгээ цуцлаад хамгийн сүүлийн хүлээн авалтын төлбөрөө аваад гарахын даваан дээр гаднаас цагдаа нар орж ирээд захирал буюу Ирагийн өрөөнд орсон нь их л сэжигтэй санагдаад явж чадсангүй. Удалгүй өрөөнөөс нь гарч ирэхдээ хувхай цайсан царайтай Ира миний зүг хараад,

- Уучлаарай, намайг үнэхээр уучлаарай Мария, надад өөр арга байхгүй ш дээ би яахаа сайн мэдэхгүй тэгээд гээд уйлж эхлэхэд нь аль хэдийн хоёр цагдаа ирээд миний гарт гав зүүгээд хүн амьны хэрэгт сэжиглэгдэж байгаа гэж хэлэв. Юу тэр өвгөн үхчихсэн юм байхдаа гэж дотроо бодоод үг сөрж эсэргүүцэл үзүүлсэнгүй. Хотын төвөөс нэг их холгүй байдаг их дээр үеийн болуу гэмээр заримдаа хажуугаар нь өнгөрөхөд дайны үнэр үнэртэх шиг болдог саарал байшингийн гадаа ирэхэд албархуу хувцасласан хоёр залуу нэг эмэгтэйн хамт гарч ирээд намайг дагуулан дээш гарлаа. Дотор нь ороход ханан дээр нь байсан шармал металлан пайзан дээр дотоодын аюулгүйн албаны хүн амьны хэрэгтэй тэмцэх хэлтэс гэсэн бичгийг уншаад гарцаа байхгүй өвгөний талаар гэдгийг ойлгосон ч яагаад үхсэнийг нь ер ойлгосонгүй. Хамгийн сүүлд түүнийг гарахад хурхирч байсан төдийгүй сэрэхнүү гэлтэй урагш хойш хөрвөөж байсан болохоор Мария түрэгхэн гараад явсанаа санаад хэрэг бишдээд иртэл юу ч мэдэхгүй гэж гүрийхээр шийдэв. Хонгилын үзүүрт байсан өрөөнд оруулан сандал дээр суулгаад залуухан бүсгүй хүрэмээ тайлж өлгүүрт өлгөөд ширээний ард очин суугаад,

- Та хоёр гарч бай, гэж хэлэхэд нь залуус ёслон гарч одлоо. Харахад царайлаг гүн цэнхэр нүдтэй, хунгийн хүзүү адил урт цагаан гартай, тэр болгон таараад байхааргүй ховорхон төрхтэй үзэсгэлэнт бүсгүй хайрцагтай хямдхан тамхинаас аван асаагаад ямар нэг протокол хөтлөх гэж байгаа бололтой цаас аван он сар тавиад,

- Намайг Наталъя Юрьевна Сатонина гэдэг би Дотоодын аюулаас хамгаалах газрын ахмад, таныг яагаад энд авчирсаныг мэдэж байгаа тийм үү?

- Үгүй,

- Аанхаан тэхээр үгүй байхнээ гээд тамхиа хэд хэд сорсноо нүдний шил зүүнгээ надруу их л нухацтай харж байгаад тэмдэглэж авсанаа.

- За тэгвэл таны энд ирэхээс 2 хоногийн өмнө буюу 12-р сарын 24-ны орой та хаана хэнтэй байсан тухайгаа надад маш нарийвчлалтайгаар өгүүлж тус болохгүй юу?

- Би болон агентлагийн маань охид дээдсийн шинэ жил ч билүү нэг тиймэрхүү нэртэй Уолл Стрийтийн хэдэн залуусыг хүлээж авах ч юм уу гаргаж өгөх ч юм уу үдэшлэгэнд зочиноор оролцсон.

- Тэгээд цааш нь,

- Цаашаа нь яахав санаандгүй Роман Генадивич Бучиннис гэдэг хүн намайг ширээндээ урьж би тэндээ дайлуулж үлдээд, харин охид нөгөөх америк залуустай шөнийн клуб явсандаа.

- Өөр бусад байсан хүмүүсийнх нь талаар болон үүнээс цааш юу болсныг болж өгвөл дэлгэрэнгүйгээр ярьж өгвөл сайн байна.

- Би нээх сайн тогтоодоггүй юмаа, угаасаа олон удаагийн хүнд бүтэн мэдээ алдуулалтанд орсоноос болоод мартамхай болчихсон юм. Заримдаа бүүр байгаа газраа хүртэл мартчихдаг тэхээр би тийм дэлгэрэнгүй зүйл санахгүй байх. Ингэхэд би яагаад энд таны өмнө гавтай суугаад сайн санахчгүй байгаа хүмүүсийн тухай ярих ёстойг минь хэлээд өгөөч?

- Романи Генадивич Бучиннис 12-р сарын 25ны өглөө 8.30 минутын үед өрөөндөө өөрийгөө буудаж хороосон байхыг олсон. Мөн камерт таны эртлэн тэр газраас яаран гүйж гарч яваа дүрс хадгалагдсан байгааг харвал та энэ талаар мэдэж байх ёстой болж таарч байгаа биз?

- Үгүй ээ тийм зүйл байх ёсгүй, би тэнд байсан нь үнэн гэхдээ тэнд ороод удаагүй байхад Роман Генадивич маш их согтсоноосоо болоод унтчихсан. Би ч дэргэд нь хэсэг зүйрмэглээд даараад сэрсэн цонх онгорхой байсан. Тэгээд л би түүнийг орхиод сэрээлгүй гарч явсан. Намайг гарахад амид байсан төдийгүй унтаж байсан учраас аймшигтай хурхирч байсан. Би танид бүх амь амьдрал ээж аав төрсөн ганц дүү өөрийнхөө амиараа тангараглаж байна. Би түүнийг амиа хорлоход нь байгаагүй.Тэр орой үдэшлэгэн дээр л анх тэр намайг танилцъя гээд л анх удаа уулзсан болохоос би урд нь түүнийг танидагчгүй л байсан.

- За та эхнээс нь дуустал үдэшлэгний эхлэлд та хоёр хэрхэн уулзсан танилцсанаас эхлээд надад маш нарийвчлалтай буюу боломжтой бол баримжаалах цаг хугацаатай нь ярьж өгч тус болно уу?

- Тэгэлгүй яахав дээ, ийм хэрэг болчихоод байхад би тус болж мэддэг бүхнээ хэлэлгүй яахав гээд бараг 3 цаг хиртэй хоёр ч удаа тэр үдэш болсон бүх зүйлийг ярьж өгсөн. Удалгүй намайг суллаж явуулсан боловч өдөр бүр ирж байцаалтанд орж байх болсон юм. Улсаас байтугай хотоос ч гарч болохгүй гэж сануулсан болохоор миний эх оронруугаа буцах худлаа боллоо.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
ama (зочин)

uu yamar balai yum be

solongo (зочин)

Shine oni mend! urgeljluulsend tnx.

Baingiin unshigch (зочин)

Owoo shd oruultsan bn. bayarlalaa

hen negen (зочин)

huleej huleej unshsan bolhoor ch ter umuu air boginohon sanagdlaa.... tehdee zarimdaa heterhii hiisver sanagdgiin ni nuuh yun tee....

Дэвхрэг (зочин)

Дөхххх богинохон юм. гэхдээ аргагүй дээ ажил төрөлтэй хүн завгү гүйдэг байлгү. хэхэ

Gorgeous

ийм удаан хүлээлгэчээд яааасс жоохонын кк

huurhun tiff

tnx

mm (зочин)

hmmm, suuliin bichleg orsnoos 1 sar ungurchij.
surag baihgui. sanaj bn daaa (sigh)

marmaa (зочин)

hichneench orj irj uzewdee
oguullegiin urgeljleliig huleeseeeeeeeeeeeeeeeeeeeerl

zochin (зочин)

Ene blogiin eznii talaar medx xun bnuu? Unen yumuu xaramsaad bxiiin....

...some girl...

hey neeree burhan bolchihson yum uu?

Зочин

өө тэгээд цааш үргэжлэхгүй юмуудаа тэгээд дараа нь юу болсон бэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)