Өшөө авалт хэрэгтэй юу?

Зочид дүүрэн гайхалтай чимэглэлт нүд унгам танхимын голд томоос том оргилуун дарсны хундаг байрлуулсан байх ба түүнийг тойрон зогссон зөөгч нар нь шил шилээр нь оргилуун дарс задлан дүүргэж байгаа дүр зураг бол яах аргагүй шинэ орос болон мөнгөндөө хахаж цацсан авилгалч улс төрчид болон буруу зөв аль нь болох нь мэдэгдэхгүй замаар баяжсан олигархуудын үдэшлэг болж байгааг илэрхийлнэ. Хэдэн шил оргилуун дарс хийж дүүрэх нь мэдэгдэхгүй савыг дүүргэх гэж зогсох хөөрхий хөвгүүдийн гар нь чилсэн харагдана. Бидний суух суудал нь хүн бүхний нүдийг тусах зориулалттай байршуулсан мэт хүн болгон нүдээ ухаж өгөх нь холгүй биднийг ширтэнэ. Эрхэмсэг баян бүсгүйчүүдийн хувьд бол бид нүдэнд орсон өргөс мэт байгааг нь харцаа үргэлж бууруулан буруу харж байгаагаас нь ойлгоход бэрх байсангүй. Биенд тээртэй өндөр өсгийт өмссөнөөс болоод удаа дараагийн бэртэлтэй биеийн минь бүх л хэсэг шархирч, нуруу минь үе үеээрээ тасрах нь уу гэлтэй янгинаж байсан ч цэх суулт ихэмсэг харц урин дуудсан мишээлээ нүүрнээсээ авахгүй байх нь миний үүрэг байлаа. Төд удалгүй алдарт Филлип Киркоров, Сергей Пенкин гээд олон олон алдартнууд ар араасаа ая дуу өргөн хүмүүсийг баярлуулж нижигнэсэн алга ташилтыг даган хүмүүсийн яриа ч тодорхой хэмжээнд чангаран үйл ажиллагаа арай л дулаан болж эхлэхийн хажуугаар сэтгүүлчид ч ирж бидний ч ажил эхэллээ. Миний хувьд нэг их хичээл зүтгэл гаргаж амжаагүй байхад л сэтгүүлчидийн анхааралд аль хэдийн өртөж энд тэндээс зураг авч эхэлсэн нь хамгийн аюултай зүйл болж хувирсан болохоор өнөөдөр л амжихгүй бол хэзээ ч амжихааргүй боллоо. Учир нь маргаашийнх нь л сэтгүүлүүдийн нийтлэлд нь Провенцаногийн эхнэр нөхрөө алдаад удаагүй ч дээдсийн үдэшлэг хэсэн уйтгар гунигаа тайлж байна ч гэдэг юм уу тийм зүйлүүд зурагтай минь хэвлэгдэж төлөвлөгөө нурах нь тодорхой. Босон суун биеийнхээ чилээг гаргаж өвдөлтөө мартах гэж хичээх тусам хүмүүсийн нүдэнд өртөөд байгаагаа мэдсэн болохоор хурдхан өвчин намдаах эм олж уухаар гарлаа. Хүйтэн цаснаар даашинзтай гараад холдохгүй болохоор өлгүүрийн дэргэд дээлээ авахаар хүлээн зогсож байхад бурхан намайг ивээж өнөө муу алуурчин ороод ирсэн нь бүх өвчин минь өөрөө ч намдах шиг. Бүдүүн том гэдэстэй, толгойных нь орой халзан болохоор миний өвөө шиг шахуу харагдаж байгаагаа мэдэхгүй шүлсээ дуслуулах шахан дөхөж ирэн өөрөө яриа өдлөө:

- Ийм сайхан цэцэг энэ хүйтэнд хаачих гэж байгааг мэдэж болохсон болов уу?

- Ойрхон гарах санаатай хувцасаа авах гэж хүлээж байна, ийм хүчирхэг сайхан эр хүн хажууд ирээд зогссон болохоор даарахаа боличихлоо,

- Би таныг дагалдан явахаас буцахгүй ч юуны учир энэ сайхан арга хэмжээг орхин явах гэж байгаагаа хэлбэл илүү дээр санаа олоод хамтдаа дулаацах боломжтой л юм,

- Шүд минь өвдөөд хэрэг алга, эмийн сан л ордог юм билүү гэж зогсож байлаа,

- Үдшийн тэнгэр дэх сар шиг ийм сайхан дагинын хүсэл гэхэд дэндүү амархан юм гэж наалинхайдан дугараад туслахаа дуудаж эмийн сан явуулах болсон болохоор би өөрийнхөө уудаг эмний нэрийг бичиж өгөөд захилаа. Хажуу дэргэд нь зогсож байхдаа хуульгүй бол хутга дүрчихмээр их хорсол төрж байсан ч биеэ барих гэдэг зүйлийг хар багаасаа сурсаны хэрэг юу билээ гэж өөрийгөө тайвшруулан бясалгасаар хамт ширээнд нь суухаар ирэв.

- Би ч уг нь өөр ширээнд сууж байгаа юмсан, тэгээд ч та олны танил нэр хүндтэй хүн элдэв хэл ам эхнэрийг тань уурлуулахвий л гэж айж байхын,

- Тэр таныг хараад харин ч бахархана гэж бодож байна гээд чанга чанга инээхэд нь хамт яваа дагуулууд болон өнөөх зохион байгуулагч нь бас даган баясаж учраа мэдэхгүй инээлдэв. Хэсэг сууж тэдний ярих учир нь олдохгүй зүйлийг сонссоны эцэст эмийг минь авчирч уух нэрийдлээр эмэгтэйчүүдийн өрөөрүү зүглэлээ. Байдал нэг л эвгүй хүн бүхэн л намайг мэдээд байгаа юм шиг санагдсан болохоор юутай ч аавтай холбогдож яах гэж байгаа хаана байгаагаа хэлэхээр шийдэн жорлонд хүн байгаа эсэхийг шалгаад чагнах төхөөрөмж камер хайсан боловч байхгүй тул хурдан залгалаа.

- Ааваа би энд байтай уулзаж байна, би байг бие даан устгах уу эсвэл зөвхөн бичиг баримт хайх уу яах вэ та надад нэмэлт хүч болгож дагуул гаргаж өгөх хэрэгтэй байна залуусд тушаал буулга би удаан ярьж чадахгүй нь,

- Бүхнийг өөрийн зөн совингоор хий, чи чадна би мэдэж байна. Нэмэлт хүчийг чинь түргэхэн дуудна хаяг? гэхэд нь хаягаа хурдхан зааж өгөөд цонх хаалганы арыг шалгасан болохоор санаа амран Петяд хаана байгаа юу хийх гэж байгаагаа хэлээд ирж гадаа хүлээ намайг ямар нэг машинд суумагц дагаад яваарай надад одоо чи л хэрэгтэй байгаа шүү гэж мессеж явуулаад 00 өрөөнөөс гарахад хамт ажилдаг охидын маань нэг,

- Чи чинь хааччихваа тэнд ямар гоё юм болж байна гээч гээд гараас атган хамт гарлаа. Өнөөх айхтар том хундаган дотор лусын дагина шиг сайхан охид үнсэлдэн нэгнээ таалах нь одоо найр назгайрч эхэлж байна даа гэж бодогдоод хурдхан өстнийхөө ширээрүү дөхөн очиход,

- Ямар их удаваа, бүүр саначихлаа хонгор минь гэж гар үнсээд дэргэдээ эгээл эхнэрээ эрхлүүлж байгаа юм шиг суулган аманд түрс халбагдаж өгөн хөхөрч инээх нь үхэх гэж байгаагаа огт гадарлаагүйг нь гэрчилнэ. Бараг гурван цаг өнгөртөл найр наадам үргэлжилж хүмүүс согтох нь согтож тэр төвийн дээр байрлах амралтын төврүү нэг нэгээрээ цувран, зарим нь буудалд өрөө захиалуулж байх зуур тэр надаас чихэнд " Хаа нэг тийшээ хамт явж цагийг зугаатай өнгөрөөж болох л юм, надад чамд л ганцхан зориулсан юм шиг Bvlgari ( алдартай үнэт эдлэл үйлдвэрлэгч ) бид хоёрын бяцхан бэлэг байгаа шүү.

- Би татгалзмааргүй байна гэхдээ хаашаа очих нь маш сонин байна л даа,

- Манайд очиж болохгүй байх эхнэр маань танихгүй хүн гэртээ авчирахаар уурлаад байдаг юм гэснээ маасайтал инээгээд, харин миний хотын захад байдаг байшинд очиж болох л юм,

- Би хотоос гарахаас илүүтэйгээр ойрхон нэг тийм ор дэр хөнжилгүй газар л очиж үнэтэй ширээн дээр жинхэнэ эр хүнтэй амраглах ямар байдагийг л үзмээр байна гэж хэлэхэд минь ам нь үл ялиг онгойсноо сандран тэвдэж машин дуудан хурдхан явъя гэж байж ядан хэлээд гараас минь хөтлөн гадагш гарлаа. Хамт ирсэн найзууд маань Уолл Стрийтийн хэдэн залуусын хамт клуб явсан болохоор би тусдаа түүнтэй гарахыг хэн ч баргал харсангүй. Гудамжинд харанхуй байсан ч би замын цаахан зогсох Петягийн машин хэрхэн эргэж биднийг даган явааг хараад сэтгэл жоохон уужирлаа. Машинд суусан цагаас эхлэн гар хөлийг минь үнсэн таалж " Энэнээс илүү цааш үнсэх зориг хүрэхгүй байна, чи ямар сайхан юм бэ? Эхээс төрсөн цагаас энэ мөч л хамгийн сайхан нь байх"  гэж үглэхэд нь үхэх гэж байгаа хүн ямар дэврүүн хөөрүү болдог юм бэ дээ гэж толгойд эргэлдэн өөрийн эрхгүй чанга чангаар инээж байгааг минь өөрийг нь зүгээр л өхөөрдөн шоолж байна гэж бодон даган баясана. Ирэх газраа угаас мэдэж гадарлаж байсан ч энэ тэнэг ийм амархан ажил дээрээ авчирна гэж санасангүй. Хаалгаар ороход хоёр талд камер байсан нь жоохон тиймхэн ч түүнийг хамгаалагчдаа бүх бичлэгийг устгаарай яг одоо, бас гарахад камераа унтраагаарай гэж хэлэхэд нь тайвширлаа. Өргөн тансаг шатаар дээш гарч явахдаа ч муу хөгийн новшийг түлхээд алчихмаар л санагдаж байсан нь тодорхой. Сэтгэлийн минь өвдөлт өнчрөлт миний хувьд аймшигтай асаж хурдхан нэг хатуу юм л олж уумаар санагдсаар байлаа. Түүний өрөөнд ормогц л намайг ханаруу шахан хүзүү хоолой уруул амыг минь сандран чичирч үнсэж байгаа нь үнэхээр л намайг хэн гэдгийг гадарлахгүй амиа алган дээр минь тавих гэж байгааг нь нотлоно.

- Байз л даа, жоохон аажуухан эхлээд жоохон ууя хууч хөөрөлдийлдөө, гэж цааргалахад минь л гэнэт зогсоод,

- Нээрээ тийм чиний сайханд мансуураад бүүр хяналтаа алдчихсан байна. Нааш ир би чамд зураг үзүүлье бас бэлгийг чинь ч өгье, чи юу уумаар байна надад бол ганцхан конъяк л байгаа шүү дээ,

- Яг зөв наадах чинь л надад одоо хэрэгтэй байна гэж хэлээд тэрхэн зуур ширээн дээр авчирч тависан шилэн хундаганд нь унтуулдаг шингэнээсээ 10 дусал хийх байсан бол хэд ч юм бүү мэд хийгээд гартаа барилаа. Шилтэй конъякыг задлан барисаар ирж хөхнөөс минь харцаа салгаж чадахгүй чигээрээ хундаглан миний өгсөнийг аваад хурдхан тулгаад нэг амьсгаагаар хөнтөрчихөөд,

- Эхнийх дараагийнх хоёрын дунд нэг гэж дахин нэг хундагалаж ууснаа надад өгөх бэлгэндээ цааш явлаа. Номын тавиуран дээр байх зураг сэтгэлийг минь сэрд хийлгэв. Тэр бол түүний өнөөх намайг алахаа шахсан хүүгийнх нь зураг байлаа. Ямар нэг зүйл маш хүчтэй унах чимээгээр хажуугийнх нь өрөөнд орвол өнөө бүдүүн чинь аль хэдийн газар ухаангүй хэвтэж байсан болохоор би ч ажилдаа орж ямар нэг баримт болох зүйл хайж эхэллээ. Энэ хооронд аавруу залгаж юу хийж байгаагаа хэлтэл,

- Чи тэр нотолгоог олоод ямар ч хэрэг байхгүй наадахаа одоохон цааш нь харуул өөр зүйлгүй гээд утсаа тасдав.

Би үнэхээр хүн алж чадах хүн мөн үү ? Би алдсан нөхрийнхөө төлөө энэ хүнийг алах гэж байгаа шиг энэ хүн ч бас алагдсан хүүгийнхээ өшөөг авах гэж л түүнийг минь хороосон тэгээд хэнийх нь зөв хэнийх нь буруу болж тарч байна гэж бодоод өрөөсөн сугандаа бэхэлсэн хутгаа гартаа бариад газар хэвтэх түүнрүү дөхөн очлоо.


start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
даварцан DOVE

орчиж, одоо уншаатхая

pingu (зочин)

yoooyo hezee urgejlehin ho ? huleegel bga shuu

carnation (зочин)

bayarlalaa, urgeljlel n hezee oroh v?

meegii (зочин)

goe yuma

Янзагахан

Хн үргэлжлэл...

Baingiin unshigch (зочин)

Alj bish bux yumiig n ustgax zamaar jinxene uxdel bolgj ooriinxoo medersn uwdult buriig medruulj xamgiin xairtai yumnaas n salgaj oshoo awuul n goe shd.......... kkkkkk

даварцан DOVE

Байнгын уншигч: Со олон ангитын фээн бололтой :ъ

Laurent Severack

сайн Себ за яаж байна дээрдсэн үү. Одоо бичлэг оруулах уу? ккк

h (зочин)

хамгийн агуу өшөө авалт нь уучлал гэж боддог... гэхдээ бас хамгийн хэцүү нь...
Гол дүрийн эмэгтэй маань тэр эрэгтэйг алаагүй л байгаасай... Хэрэв алчихвал өөрөө тэр эрэгтэйгээс ялгаагүй нэгэн болчихно шдээ... Яасан юм бол???????

Peta

хмм сонирхолтой юм..үргэлжлэлийг нь уншмаарайн

Себастиан

лауренд маш их баярласан. нээрээ бүүр сая 10 болох гэж байхад сэрлээ ш дээ. өчигдөр бараг 9 гэж унтсан ойрын хэдэн өдөр охин бид хоёр унтаагүй. өчигдөр л сайхан амарлаа. манай охинд тэр жижигхэн хайрын ваар чинь их таалагдсан бас бэлэглэсэн бөгжний хайрцаг чинь хөөрхөн юм байна л гээд байсан их баярлалаа. чи ер нь блогоос өөр реклам хийгээч

Laurent Severack

харин жоохон реклам дутаад байгаа нь байгаа шүү. чамд харин баярлалаа. тэр саарал чинь харин тийм сайн үйлчилгээтэй. тэгж байгаад өөр өнгөтэйгээс нь аваарай. чи өнөөдөр зохиолоо үргэлжлүүлж бичих үү. мартсанаас чи id-гаа өгчихөөч хааяа асууж байя. би энд сээгийн дээр өөрийнхөө хаягийг бичцэн чи адд ми окей?

Gorgeous

Хаха энэ эйч чаа л даа уучлах жих шиг тийм энэрэнгүй юм гэж юу бээдий гэж мэгээд аймшгийн зохиол болоо явчлаа шөө кк.

og_awe (зочин)

goy shvv

Дэвхрэг (зочин)

ер нь дуусах болжаагаа байхаа дээээ

Baingiin unshigch (зочин)

Urgeljleleeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee

DALDAAK (зочин)

NICE!!! bugdiig ni unshlaa

DALDAAK (зочин)

NICE!!! bugdiig ni unshlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)