Ганцаардал хүнд хүч өгөх үү эсвэл дорой болгох болуу?

Эх дэлхийн минь хөх тэнгэр хөмөрвөл аймар болуу? 

Элгэн садангүй цор ганцаараа бол аймар болуу?

Эрдэнэт хүмүүн биш хорхой шавж болж төрсөн бол аймар болуу?

Энэ насандаа үрийн зулай үнэрлэхгүй бол эмэгтэй хүн болж төрсний хэрэг байх болуу гэдэг аймшигтай зүйрлэлүүд дотор эр нөхрөө алдах гэдэг яагаад байдаггүйн болоо. Хүн амраг хайртай хань нөхөр, түшиг тулгуураа алдана гэдэг тэнгэр хөмөрч газар цөмөрсөнөөс ялгарахгүй аймшигтай зүйл гэдгийг би илүү ойлгосон. Тэр тусмаа энэ хүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байхад, эцсийн удаа гэдгээ мэдсэн бол үүр шөнийн цагаар ч хамаагүй үүрмэглэх завгүй түүнийхээ хоолойг сонсож гарыг нь атгах байсан юмдаа. Цээж өөд огших тэр нэгэн бүхэл зүйл, хамрыг минь шархируулж хоолойг минь зангируулах тэр нэгэн нулимс юунаас болоод гараад байгааг үе үе мартаж дахин дахин санана. Санах тусам харин улам ихээр нэмэгдэхийг нь гайхаад барахгүй. Миний тал насыг тэрэнд минь өгөөд бид хоёрыг хэсэгхэн ч гэсэн байлгаж болохгүй байсан юм уу бурхан минь, би түүнтэй дахиад ганцхан өдөр хамт байгаад хамтдаа явмаар байна. Олон хүмүүс намайг тойрон эргэлдэнэ. Тэр дунд таних ганц нэг хүн байх ч нэр нь толгойд орж ирэхгүй би хаана харснаа санахгүй л байлаа.

- Мария, миний охин яасан бэ? Дугаралдаа ээж аав хоёр нь ирчихлээ, хүү яасан бэ, чи яагаад уйлаад байгаан бэ? гэж хэлж дуусаагүй байхад нь миний нүд харанхуйлан нүдээ анихад хоолой багалзуурдах шиг мэдрэмж төрөн, нойр хүрээд нүдээ нэмээргүй санагдаад ухаан балартахад хайрт минь нүдэнд харагдана. Гар сунгаад хүрэхгүй араас нь гүйсээр урт өргөн голын эрэг дээр ирээд гаталж чадахгүй байна гэдэг зүүднээс арай гэж сэрлээ. Эргэн тойрон хүн байхгүй байсан боловч нүд дасаад ирсэн шилтэй виски урдаа тависан хайрын минь ээж л цонхны дэргэд сууж харагдлаа.

-Ээж , намайг уучлаарай энэ бүхэн миний л буруу хэрвээ би байгаагүй бол гээд өөрийн мэдэлгүй асгартал уйлахдаа өөрийгөө өөрөө хүртэл үзэн ядаж байгаагаа мэдэрсэн болохоор онгорхой цонхоор үсрээд гарчихмаар санагдаад ухасхийхэд ээж тэврээд явуулсангүй. Би яаж амьдрах вэ ээжээ би одоо амьдарч чадахгүй ш дээ, би хайрыгаа байхгүй бол үхнэ ш дээ, ээжээ би яах уу надад өөр хэн ч байхгүй би тэр хүн байхгүй бол үхнэ гэж орилоод зогсож чадахгүй байсан болохоор ээж миний аманд виски хийж толгойг минь тэвэрсээр жоохон намдаав. Үхэл гэдэг ганцхан надад л тохиолдох байсан зүйл би хэзээ үхдэггүй ш дээ би дандаа л амьд гардаг хүмүүс гайхдаг ш дээ тэгээд намайг буудчихаж болоогүйн байхдаа гэхэд л ээж:

- Тэгж яриж болохгүй охин минь, дээд тэнгэрт чиний хэрэг гарахаар чамайг авах л болно. Харин чамд ямар нэг зорилго байгаа болохоор л амьдрал чамд хайртай байгаан. Хүү минь тэнгэрт л их хэрэгтэй байсан юм байлгүйдээ, гэгээнтэн биш ч сэтгэл нь сайхан цайлган хүн байсан болохоор бурхан сахиусан тэнгэр болгох гээд л авсан байх охин минь. Энэ бүх яриа зүгээр л түүнийг санаж шаналсан хоёр эмэгтэйн вискигээр даруулан өөрсдийгөө тайвшруулсан яриа болохоос үнэн бол биш гэж би дотроо бодож байсан ч ингээд ч болтугай сэтгэлээ хуурах нь энэлэн шаналахаас хамаагүй дээр байсан юм. Түүнийг минь хэн тэгж чаддаг байнаа гэж бодох тусам би л буруутай юм шиг санагдаад тэсгэл хүрэхээргүй их цээжин дотор ямар нэгэн зүйл оволзоно. Хэд хэдэн шил вискиний ард гарсны хүчинд тэр шөнө би унтсан байх. Өглөө аав нь өрөөнд орж ирээд цайгаа уучихаад ажлын өрөөнд ороод ирээрэй гээд гарахад нь өмнөх өдрөөсөө бүүр л хэцүү сэтгэл давчдам болж эхэллээ. Ээжийн сэтгэл гаргаж хийсэн заавал ид гэсэн шөл нь хоолойгоор давахгүй байсан ч сэтгэлийн зовлонд автсан түүнийхээ ээжийг би бас давхар зовоогоод яахав гэж бодоод хүчээр шахуу идсэний дараа өнөөх л аймшигтайгаа эцгийнх нь өрөөнд орлоо.

- Мария наашаа суу,

- За ааваа,

- Надтай нэг хатуу зүйл татаач, надад хань болоод харин өөрийнхөө дотрыг засчих гээд виски хундаглалаа.Чиний хувьд ийм зүйл ярихад хэцүү байгааг би ойлгож байна. Гэхдээ төрсөн үрээ алдсан эцэг хүний энэлэл зовлонтой бол харицуулалт байхгүй гэдгийг ойлгоод надад хэдэн зүйл хэлж өгөөч.Учир нь чи бид нэг гэр бүл, харин манай гэр бүлд өш санан дайн эхлүүлсэн хүнийг олох л хэрэгтэй зөв үү,

- Тэр тэгэлгүй яахав, би танид юу мэдэх юу хэлж чадах болгоноо цааргалах зүйлгүй хэлнэ, яагаад гэвэл гэдгийг та өөрөө сая хэлсэн би давтаад яахав дээ,

-Ухаантай охин, миний хүү анхнаасаа ямар нэг зүйл байсан болоод чамд хайртай болж гэртээ авчирсан, харин юу гэдгийг нь сая л ойлголоо. Эмэгтэй хүн зоригтой байх нь тэнэг гэж ярьдаг ч зоригтой эмэгтэй хүн эр хүнээс дээр байх нь олон шүү. Одоо надад таамаглалаа дэвшүүлдээ,

- Намайг гэмтээсэн нацистуудыг талийгч маань тушаал буулган зодуулсан нь санаандгүй байдлаар аллага болж хувирсан бөгөөд тэдний нэгнийх нь аав маш том эрх мэдэл бүхий хүн гэж сонссон. Би түүнийг л энэ хэрэгт шууд утгаараа хамааралтай гэж бодохоос өөр таамаглал надад үнэхээр алга.

- Охин минь тэд ийм зүйлийг нутагтаа хийж болноо, тэрийг би үгүйсгэхгүй гэтэл бүхэл бүтэн өөр тивд ирж ална гэдэг бол бас л хэцүү асуудал. Чи үйл явдал болохоос өмнө ямар нэгэн захидал дуудлага мессеж зэрэг юм авсан уу?

- Тэгэлгүй яахав, тэр захидалаас л бүх зүйл болсон гэдэгт би итгэлтэй байна. Бид албаар танихгүй жижиг буудалд буусан боловч дөнгөж өрөөндөө оров уу үгүй юу захиа ирсэн, тэр нь надад байгаа энэ байна та үздээ, гээд өгтөл дөнгөж харангуутаа аав нь ямар нэгэн зүйл ойлгосон бололтой надруу удаан ширтээд,

- Нөгөө нацистын аавын тухай олж мэд түүнийг хэн гэдэг юу хийдэг гээд хэрэтэй бүх мэдээллийг ол. Яаралтай буц угаас бүх хамгаалагч нар чинь чамайг тосох байх эндээс тусгай хамгаалалт гаргуулах юм бол хүний нүдэнд өртөх аюултай учраас энгийн хамгаалалттай яв. Очоод аавруугаа залгаарай би чамд эндээс юу хийж яаж хөдлөхийг чинь зааж өгөх болно. Одоо ээжтэйгээ салах ёс хийгээд хурдхан хөдөл гэж огцом эргэн утсаар ярьсаар цааш явлаа. Би түүнийг хүмүүсээс нуугдаж Палермогийн нэгэн эгэл тариачин шиг амьдардаг учир нь загалмайлсан эцэг гэдгийг нь мэдэх болохоор дотроо үнэхээр эмээсэнээ нуух юун. Харин яг явах болоход мишагийн минь ээж хадам биш төрсөн ээж шиг минь шахуу болсон болохоор болдог бол аваад явмаар л байлаа.

Онгоц газардахад өнөөх миний дэргэд байхаар нь юунаас ч айдаггүй хайр минь байхгүйг мэдрэх тусам хөл минь хүндэрч гар минь чичирч үнэхээр айж байгаагаа бодохоор өөрийгөө дахиад л ямар өчүүхэн амьтан болохыг мэдэрсээр л байлаа. Эхний хоёр өдөр ойрд уулзаагүй Мишагийн найз нарыг цуглуулж болсон явдлыг хэлээд цагаалга маягийн зүйл хийж ёслоод бүх төлөвлөгөөгөө өөрөө гаргаж цаг хугацааг хэрхэн хэмнэж яаж хэрхэн хайрынхаа өшөөг авахаа бодож тооцоолсоор. Сэжүүр гаргахын тулд би эргээд загварын тайзанд гарахгүй ч гэсэн агентлагтаа байх хэрэгтэй болсон нь тиймхэн ч түүнийхээ төлөө бүхнийг хийж чадах болохоор миний хувьд хэцүү байсан ч тэвчээр гаргасан. Хүн болгон миний суумгай болохоо шахсан гэдгийг мэдэж байсан болохоор чадах болуу гэж эргэлзэн байж буцаан авсан юм. Аавд би цаг тутамд юу хийх гэж байгаа яах гэж байгаагаа хэлж байсан болохоор ард минь хэн нэгэн хамгаалж байгаа мэт сэтгэл үе үехэн тайвширах боловч цагаа тулахаар хайрт минь байхгүй болохоор өөртөө л найдах нь зөв гэдэгт итгэлтэй байсан юм. Хоног хугацаатай уралдан хорь гаран хоног өнгөрсөн боловч түүнд яаж хүрэхээ мэдэхгүй л хэвээрээ гэхдээ хэрэгтэй мэдээллээ цуглуулсаны хүчинд нүдэнд нь үе үехэн үзэгдэж үзсэнд намайг танихгүй сээтэн хаясан учир би аавын оролцоогүй хайрынхаа өшөөг авч чадах болуу гэдэг айхтар бодол толгойд эргэлдэнэ. Эрсдлийг даах чадвар надад үнэхээр байгаа юу эсвэл эргээд харамсахгүй юу гэж хэн нэгэн асуувал би эргэлзэхгүйгээр тийм гэж хэлж чадахаар л байлаа. Түүнийг минь алсан гэсэн нотолгоо ядаж олох хэрэгтэй байсан болохоор түүнтэй ойртох хэрэгтэй байдаг, гэтэл удаан хугацаанд ойртох юм бол намайг хэн гэдгийг төвөггүй олж мэднэ, өөрөөсөө өөр найдах хүнгүй болохоор би л энийг хийх ёстой.

Хүлээн авалтанд очиж өнгө нэмэх охидыг сонгон шалгаруулахаар хүмүүс ирсэн тухай хамт ажилдаг охид минь ам уралдан ярьж байсан нь сонирхол татсан учраас хэн хаана юу хийх гэж байгаа талаар олж мэдэхээр захиралын өрөөний үүдэнд иртэл аз уу эз үү тэдний яриаг санаандгүй олж сонслоо.

- Таны санаанд нийцэх бүсгүйчүүд байгаа гэдэгт итгэлтэй байж болно шүү,

- Гол нь би биш л дээ, бидний урьсан Уолл стриитээс ирсэн зочид төлөөлөгчид маань өндөр зэрэглэл шаардаж байгаа. Тэдний манай улсад хийх төсөл төлөвлөгөөнд багтаагүй хаалттай үдэшлэг хийх нь магадгүй танай охидод ч хэрэгтэй байх,

- Таны хэлснийг сайн ойлгосонгүй,

- Баян хүний гэргий болохыг хүсэхгүй хүн гэж юу байхав гэсэн санаа,

- Үүнийг бид хариуцахгүй л дээ, бид бол загвар өмсөгчид бэлддэг агентлаг болохоос ямар нэгэн зуучлалын алба биш,

- Тэрийг ойлгож байгаа, тэгээд ч цаашаа хүмүүс хэрхэн яаж харицахаа өөрсдөө сонгох байх миний зөв үү?

- Яг оноод хэлчихлээ,

- Энэ удаагийн томоохон зочин нь Бучнис Роман Генадиич байх болно. Түүнийг баргийн иймэрхүү арга хэмжээгээр зочилдоггүй хүн гэдгийг мэдэж байгаа байх,

- Роман Генадийч олонд хүндлэгдсэн гайхалтай хүн гэдгийг мэднэ л дээ,

- За тэхээр би орой 16 цагт ирж хүлээн авалтын өнгийг нэмэх охидыг сонгох болно. Сайтар сонгоорой гээд гарахад нь өөрийн хамаг л чадлаар инээмсэглэж зөрөөд захиралын өрөөрүү ороход сонгох зохион байгуулагчийн харц над дээр наалдаад үлдэх шиг болов.

- Захиралаа хүлээн авалтанд зураг татуулж шампанск уух хүн хэрэгтэй байна уу?

- Мария, би үнэхээр ийм зүйлд найзынхаа эхнэрийг явуулж чадахгүй бүүр яагаад ч чадахгүй.

- Ира чи болилдоо, энэ бол ажил тэгээд ч чи намайг санхүүгийн ямар хүнд байдалтай байгааг мэдсээр байж иймэрхүү мөнгөний ажилаас татгалзуулах хэрэг байна уу?

- Чамд мөнгө хэрэгтэй байгаа бол надаас авалдаа би зөвхөн зургийг чинь л авна. Анх ажилдаа буцаад орно гэхэд чинь би гайхсан, тэнэг хүнтэй ярьж байгаа юм шиг юм ярих хэрэггүй чи яг яах гэсийн надад хэлээд оруул ор,

- Би мөнгө л олох гэж л ингэж байна.

- Үнэнээ...

- За за, сонсож бай би яаралтай эх оронруугаа буцмаар байна. Тиймээс байр клуб гээд байгаа зүйлээ үнэ хүргэж авч чадах хүн олох нь одоо их чухал байна шүү дээ. Мишагийн минь босгосон энэ бүхнийг чадалтай эрх мэдэлтэй хүний гарт өгөх нь миний хүлээсэн үүрэг гэж бодож байна даа. За тэгээд яах уу намайг явуулах уу?

- Цагийн 350$ гэсэн тохиролцоотой байгаа, хэтрүүлж ууж идэж болохгүй. Зураг авалтанд санаандгүй байдлаар доод тал 5 удаа өртөх хэрэгтэй ойлгосоон? чамайг ямар нэгэн хүн өдөх ч юм уу эсвэл...

- Мэдэж байгаа тийм зүйл хэлэлтгүй би хүүхэд байхаа болиод удаж байгааг битгий мартаарай, за хайртай шүү үнсье гээд арай гэж зөвшөөрөл аваад баярлан гартал утас дугарч бэлдэж ч амжихгүй гадагшаа ажил хөөцөлдөхөөр гарсан минь амжилтын шинж байсангүй. Сонгон шалгаруулалтанд 6 охин авах болохоор 10 охин оруулсан байсан нь надад шанс бага үлдсэн гэсэн үг байлаа. Би ядаж байхад казиногийн ажлаар гарч яваад нүүрээ будаж амжисангүй арай гэж л нэг даашинз өмсөх аядаад хамгийн сүүлд яаран гүйсээр хоцорч орсон минь бас ч үгүй завшаан шахуу л юм болов. Нааш ир гэж захирал дуудаад энэ мөн үү гэсэнд зөөлхөн толгой дохиж шүлсээ залгих нь дотор муухайрам байсан ч миний зорилгодоо хүрэх боломж учраас лангуун дээрхи бараа шиг тэр хөгийн амьтны өмнө зогсоно. Олон сайхан охидын зураг хөрөг зогсолт инээлт гээд олон зүйлийг нь харж байснаа 6 охин сонгочихлоо гээд гараад явчихлаа. Би ч азгүй амьтан юмдаа за яахав өөр арга олдох л байлгүй гээд эргэтэл хэзээнээс надад дургүй байсан Анжелика өөрийн дагуул Алинатайгаа үгээр өдөж хоргоох шинжтэй зүглэн ирсэнээ:

- Нэг баянаа үхүүлчихээд нөгөө баянаа уургалах гээд захиралтай тохиролцчихсон байх шив дээ. Хүн яаж ийм хөгийн байж чаддаг байнаа, чамд Провенцаногоос их л юм үлдсэн биздээ хөгийн өлөгчин гэхэд нь би орсон гэдгээ мэдээд юун тэр хоёрын нүүрийг самардах манатай хурдхан үдэшлэгэнд бэлдэхээр нүүр будагчийнхаа өрөөрүү яаран сандран чиглэв.

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
...some girl...

Ок ингээд л сайхан шинэ оросын амьдралаас сэдэвлэсэн Холливудын сонгодог бүтээл амилж байгаамдаа. Мэдэхгүймдаа энэ удаад нэг их сэтгэл хөдөлсөнгүй. Уучлаарай.

дурлагч

Энэ арай л богинохон болчих шиг боллаа, ккк

Baingiin unshigch (зочин)

Urgeljlelee bichsend bayarlalaa. iim yum bolx bx gj medjiisiimaa kkk.

:-!

ХАХА ГАРЧГИЙГ УНШААД ЛАГ ЗӨВЛӨГӨӨГӨӨ БОДЦОН ЭМОЦТОЙ ОРЖ ИРСЭН ЧИНЬ ӨГҮҮЛЛЭГ БНАШТ ТИИМҮҮ

Янзагахан

Охин гээд завгүй сандчиж байгааг чинь ойлгож байна аав гуай... Гэхдээ л богинохон л санагдахымдаа гэхдээ үргэлжлийг нь хүлээгээл суугаад байхаас

Zol (зочин)

Ix udaj bj oruulsan boloxoor umnuxiig ni barag martax shaxaj. Odoo daxiaj bitgii ingej udaarai, please.

Laurent Severack

би чамайг тэр шилдэг дебют юм уу эсвэл уран зохиолч болохгүйг чинь мэджил байна л даа гэхдээ би чамд санал өгсөн. би чамайг л унших дуртай бас манай нөхөр ерөөсөө блог ойлгодоггүй байсан мөртлөө чамайг уншдаг болцон гэхээр чи ямар сайн бичиж байгаагаа ойлгоорой за. за дэмжиж явдаг шүү. охин нь хурдан эдгээд хурдан гоё гоё бичлэг оруулаарай

h (зочин)

Bayrlalaa

ada (зочин)

үргэлжлэлээ бичсэнд баярлалаа.охин өвдөө юу? дээрхээс тэгэж ойлголоо

moonoo (зочин)

sain bna uu?uuchlaarai minii ene zalhuu zang.gehdee yag ene zohiol chin haanas ehlej bgan.bi zugeer l ooroos chin asuuchii gej bodsyn.tegeel unshij ehlene dee.unshchaad bi zunduu urt setgegdel uldeenee.yag yamar garchigtai ni yum be :(

Zol (зочин)

Moonoo-d 10-r sariin bichlegt eejiig ni xairladag tanixgyi xyn gesen garchigtaigaar exelj bgaa.

Samantha (зочин)

Nice honey!

moonoo (зочин)

bayrlalaa Zol.oo unshaad duuschlaa odoo urgeljlelyg ni tesen yadan huleej bn.uneheer goy bolson bn.uuchlaarai, unendee bi orchuulgyn zohiol yum bh gej anh bodson ch....zohiolyg ni ch unshlaa buh setgegdeluudyg ni unshlaa.Yostoi zalhuuralgui unshlaada harinchig. Ih uvurmuts orchin uyiin ih goy zohiol bolson bn.Oird adal yavdalt hairyn tuuh unshaagui bolohoor ih goy bnaa.Hairtai hunee aldana gedeg uneheer aimar...zohiolyn baatar ohin ih taalagdlaa,zorigtoi,ih tevcheertei uhaalag dur bnaa.iim goy hairtai uchirsan ter ih aztai ,gehdee tuuny zovlon heterhii ih yumaa.kstati tuunii mgl neryg ni hen gedeg yumbe.

secretwish (зочин)

зарим хүнийг бурхан мартчихсан юмуу гэмээр л байдаг, хүний амьдрал сонин шүү
эхэндээ сайхан амьдрана гээд хэлчихсэн болохоор тэр сайхан гэрэлт ирээдүйг нь хүлээсээр л
яг л ийм зовлонтой учирсан хүнд тохиох мэдрэмжүүдийг их сайн гаргаж байна, ийм зүйлтэй өөрөө учирсан хүн шиг...
үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээжийн шоо

Себастиан

гол дүрийн бүсгүйн хүсэлтээр нэрийг нь нууцлах болно. гэхдээ ганцхан зүйл л үнэн бүх зүйл үнэхээр болсон явдал.

Gorgeous

өөн зөөз пахиал хүлээдэг ажил кк.

Enzo ni (зочин)

Орж гарч байгаа шүү...........

ariiika (зочин)

denduu udaj bj denduu jxng oruuljee

Alice

Seb, doloo xonog duusch bgaa yum chini amraltiin 2 xonogiin chini tseneg geed unuudur bichleg oruulchixgyi bsan yum uu daaaaaaa.

bi (зочин)

ymar ch goy ym setgel ih hudullu bas ih hymarlaa. neg hund tohioldomgui ih zowlon bna shu uur yu boloh boloo tesen ydan huleej bna shuu

Зочин

Вроде крёстная мать у нас появилась ...

monroe (зочин)

Шинэ бээгий шахахыг шаардаж байна!kkk

Alice

Ix guilgaj baij beegii oruuldag boljee. Ingej yned orox geed l ene bichlegiig bichij ene olon xynii setgeliig tatsan bna sh d. Xexexe. Seb yaav aa?

Baingiin unshigch (зочин)

Udlaa udlaa gxd doloo xonogt 1 oruulad bsn. odoo sard neg bichleg oruulax gj bgan bn l daa. Enige xurdan duusgaa. daws xiwl uustal ajil xiiwel duustal ok.

Hen negen (зочин)

Энэ их ажлын хажуугаар бас чааг юм нэмжүү гээд ороостой. Даяргаатайн хурдан бичээд хийлдээ.....

og_awe (зочин)

Гоё зохиол болсон бнаа
нэрэээ зохиолоо чи өөрөө бичсэн үү ай?
дараагийн бичлэгээ оруулаарай амжилт хүсэе

nemo (зочин)

hi dajgui boljee
amjilt

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)