paris

Удаан хугацаанд эмнэлэгийн оронд хүлээтэй юм шиг байсан болохоор ч тэр үү шууд гэртээ харилгүйгээр Нева мөрний эргээр алхаж гудаманд цэцэрлэгт хүрээлэнд суумар санагдавч сэтгэлд байгаа тэр айдсаа давж дийлсэнгүй. Хайртай хүн маань дэргэд минь байгаа ч гэсэн тэр үдшийн болсон явдал санаанд нь буух тоолонд нуруу нь янгинах шиг. Гэрийнхээ хаалгаар орж ирэнгүүтээ л Женягийн тухай бодолд өөрийн эрхгүй автан түүнийг авчираад хамт амьдарсан бол өдийд ямар баяр баясгалантай хөөрхөн амьтан тэрэгтэйгээ энэ тэрүүгээр хэсэж тоглох байсан бол гэж бодохоор л өр эмтрэн шархирана. Мишагийн түүнд зориулж тэрэгтэйгээ буухад зориулсан хийсэн зам нь хэзээ ч эзэн нь явахгүй ч гэсэн үлджээ. Би таягнаасаа баргал салсан боловч хааяа хол газар явахдаа ядардаг хэвээрэй тул Миша минь надад гайхалтай гоёмсог таяг хийлгэж бэлэглэсэн болохоор энэ туслах шат ганцхан Женягийнх л байх байсандаа . Гэртээ гарч ирсэнээсээ хойш байнга л  Женягийн дуртай нэвтрүүлэг суваг болгоныг үздэг цагт үзсээр байгаад сурчихсан болохоор үзмээр санагдаад юм уу эсвэл түүнийг дурсаад ч юм уу байнга үздэг байлаа. Ихэнх сувгаар зэрлэгээр хөнөөгдсөн хүмүүсийн цогцос олдсон тухай гараад байсан болохоор зурагтаа унтраахгүй бол би ч бас тэгж хөнөөгдсөн бол миний тухай гаргах байсан болуу гэх нэг адын бодол толгойд эргэлдэнэ. Миша сүүлдээ үглэж яншиж гэрээс авч гарах боловч намайг цочиж айгаад байхаар аргаа бараад гэртээ буцаад л орно. Төрсөн өдөр нь боллоо чи юу гэж бодож байна, яаж хийх вэ, эсвэл ой маань давхцаж байгаа болохоор даруухан хоёулахнаа тэмдэглэх үү чиний хүссэнээр л тэмдэглэнэ шүү хайраа гэх мэтээр байнга миний сэтгэлийг сэргээх гэж оролдож байсан ч, надаас илүү тэр л ядарсан тэр л амрах ёстой юм шиг харагдаж байсан юм. Төрсөн өдөр болоход арван дөрөв хоног үлдсэн байсан болохоор бид хоёрт бодох хугацаа хангалттай байлаа. Тэдний манай гэлтгүй ээжүүд хуримын талаар ярилцаад л үнэхээр бид хоёрын энэ жилийн ойгоор олон зүйл давхцах шинжтэй болохоор биеэ бэлдэж гоо сайхандаа анхаарах гээд надад ч ажил бага багаар ундарч эхэллээ. Ингээд хурим 12 сард товлогдон бид хоёр эхлээд гэрлэлтээ батлуулж төрсөн өдрөөс өмнө албан ёсоор эхнэр нөхөр болсоноо зарласан нь гайхалтай том мэдээ болж Санкт-Петербург гэлтгүй өөр бусад хот улсуудаас дээдсийн хүрээнийхэн нь ирж баяр хүргэсэн томоос том хүлээн авалт болсон нь мэдээний сурвалжлагч нарыг ч цуглуулсан үйл явдал боллоо. Ирсэн сурвалжилагч нарын асууж байсан хамгийн эвгүй асуулт бол “ Оросын мафийн загалмайлсан эх гэдэг нэр тань таалагдаж байгаа юу?” гэдэг асуултанд өгөх хариултгүй болохоор асуулт нь хоосон авиа болон агаарт замхарсаар байсан ч дараагийн хүндхэн асуулт нь “ Таныг нацист үзэлтнүүдэд зодуулсанаас бараг хөлгүй болох шахаад босож ирсэн гэдэг үнэн үү?” гэдэг асуултанд миний хань “ Тэр үнэн тэрнээс болоод бид тэр үндсэрхэг үзэл хэмээх үзлээс болон нэг дэлхий дээр амьдарч байгаа гэдгээ мартан гэм хийгээгүй нэгнээ гэмтээж зодож алахаа шахдаг хүмүүсд зохих ял шийтгэлийг нь ноогдуулж өгөөсэй хэмээн холбогдох байгууллагынх нь хүмүүсээс хүсэж байгаа”,” Дохтой хүүхэд өргөж авсан гэж үнэн ?” гэж асуухад нь“ Тиймээ бид энэ хорвоогийн хамгийн хөөрхөн охиныг өргөж авах гэж байсан боловч түүний минь бие дийлэлгүй хорвоог орхиж бидэнд нөхөж баршгүй гарз учруулсан” гэж хэлсэн нь хамгийн их таалагдсан. Энэ бүх сэтгүүлчидийн асуултууд дундаас нэг эрэгтэй “ Саяхан хэрцгийгээр хөнөөгдсөн дөрвөн нацисст үзэлтэн буюу Скинхэадууд олдсон, тэднийг олохгүй их хайсан боловч хотоос гаргаад булцан байсныг нь нохойнууд олж ухан гаргаж замруу дөхүүлснээс эхлэн цагдаа нар мөрдөж эхэлсэн байгаа. Тэдний нэг нь нилээд томоохон удирдах албан тушаалын хүний хүү байсан болохоор илрүүлэх мөрдөн байцаах явц маш урагштай байгаа гэсэн мэдээ байгаа, таны гэргий халдлагад өртсөнөөс дараахан ийм үйл явдал болсон байгаа нь тун сонин энэ асуултанд хариулж туслахгүй юу гэхэд Миша бид хоёрт аймшигтай хүндээр тусаж хариулах хариултачгүй болсон болохоор “ Бидэнд тийм зүйл хийж явах сөхөө байгаагүй гэдгийг та бүхэн урдны асуултуудаас ойлгосон байхаа, бид ингээд баяраа тэмдэгльедээ . Та бүхэн ч бас дураараа цэнгээрэй” гэж би хэлснээр тэр тамын ярилцлага нь дууссан . Гагцхүү дөнгөж гэрэлсэн суйт залуу маань яагаад ч юм бүү мэд дуугаа хураагаад оройг хундага вискитэй хамт өнгөрүүлсэн нь надад ч бас жаахан хар төрүүлсэн нь тодорхой. Зочид тарж бид ч гэртээ харилаа. Түүнээс би намайг хутгалсан хүнийг чи олсон уу, олсон бол яасан бэ? Тэр дөрвөн үхдэл надтай холбоотой юу гээд олон зүйл асуухыг хүссэн боловч түүнийхээ оронд би “ Юу ч болсон байсан би чиний талд , юу ч болсон байсан тэр зөв яагаад гэвэл чи минь тэгж шийдсэн учраас “ гэж л хэлсэн. Миша:

- - Хоёулаа төрсөн өдрөөр чинь Франц явж амаръя. Дараа нь ирээд хуримаа хийх учраас тэндээс гоё шинэ санаа төрж магадгүй. Харин хуримаа хаана хийх вэ? Сицилд үү, Монголд уу, гэртээ юу?

- Чи минь л шийд би бол хэн хэнийхээ төрсөн нутагт бид харийн хүн, энд л бид учирсан энд л бид амьдралаа холбосон болохоор дараа нь л хоёр нутагтаа очиж ёслол үйлдэх нь дээр байх. Гэхдээ би Монголд заавал бас хурим хийнэ шүү

- Тэгэлгүй яахав дээ, би чамдаа хайртай энэ хорвоо дээр чи минь байгаагүй бол яаж амьд явах байснаа ойлгохгүй юм.

- Би ч гэсэн чамдаа хайртай, төрсөн өдөр гэснээс энэ чинь ганцхан минийх биш чинийх ч бас болно чи минь ямар бэлэг авах уу?

- Хөөрхөн охин л авмаар байна,

- Тэр чинь чи минь л өгөхгүй бол би чадахгүй шүү дээ

- Аан тэгвэл одоо өгмөөр байх чинь алив нааш ир...

- Гижиг хүрээд байна ш дээ... зөөлхөн л дөө нуруу өвтгөж болохгүй шүү за гэсээр тэр гайхалтай үдшийг өнгөрөөсөн боловч тэр минь ч надад үг хэлээгүй би ч хэлэхгүйгээр хэн хэн маань унтаж чадсангүй.

Үүр хаяартал унтаж чадаагүй би нилээд орой хүртэл унтсанаа мэдээд яаран сандран босоод хальт усанд орж үсээ самнаад машинаа дуудаад гарах гэтэл нүдэнд хаана харсанаа сайн санахааргүй нэгэн бөгж өртлөө. Хамгийн дээд талын шүүгээн дээр сандал тавин гарч өнөөх бөгжийг гартаа барьж харахад л нүдний минь өмнүүр өнөөх аймшигт орой  харагдаж, тэдний нэг нь яг ийм бөгжтэй байсан гэдгийг санаад бас Мишагийн тэр хүмүүсийн таних тэмдэгийг асууна гэдгийг мэдээд тогтоосон бүхнээ хэлж өгснөө санахдаа, яг энэ бөгжийг би тодруулан хэлж тэр намайг хүчирхийлэх санал тависан гэдгийг хүртэл дурдсанаа саналаа. Арай үгүй байлгүйдээ гэх бодол минь өөрийн мэдэлгүй үг болон амнаас урсан хоолой зангиран бачуурсаар гарах ч тэнхэлгүй болон хэсэг сууж тайвширах гэсэн боловч чадсангүй. Юутай ч өөрийг нь ямар нэг зүйл хэлтэл хүлээх нь зөв гэж бодоод  хэд хоног ажигласан боловч тэр минь оройд ядарсан амьтан орж ирээд унтаад, өглөөд гарч яваад л яг л хэвийн амьдрал үргэлжилсээр байв. Гэвч ямар нэг зүйлд ихэд зовж байгааг нь би байтугай рестораны зөөгч хүртэл ажиглахаар байсан нь миний санааг улам зовоосоор. Хараал идсэн хар дарсан шөнө утас нь дугарч тэр яаран гарахад нь араас нь цонхоор харвал хамаг л хамгаалагч залуусаа дагуулан машинд суун хөдөллөө. Энэ муугийн л дохио яах арга байхгүй муугийн дохио гэж мэдэж байсан ч хаашаа явсныг нь мэдэхгүй би дагаж чадсангүй . Маргааш нь Парис нисэх байсан болохоор ажилаа зохицуулжил байгаа байх гэж өөрийгөө тайвшруулаад, өнөөдөр л ярилцахгүй бол бид иймэрхүү үл ойлголцлоос болж хөндийрөх нь утгагүй гэж шийдэн шүүгээн дээр байсан бөгжийг аваад иртэл нь хүлээлээ.  Шөнийн 4 цагийн үед бага зэрэг архи үнэртүүлсэн энгэр нь задгай хөл дээрээ арай ядан тогтож буй мэт орж ирээд:

- Чи минь унтахгүй яагаав? Надад санаа нь зовоо юу гээд ойртохдоо миний ширээн дээр урдаа тависан байгаа бөгжийг хараад зог тусан, надад асуулт тавих хэрэг байсангүй өөрөө ярьж эхлэв.

- Би тэд нарийг олсон, олоод зогсохгүй хэн тийм зүйл хийснийг нь асуухад өөрөө өөрсдийгөө илчилсэн, уг нь айлгаж зүгээр л зодох гэж очсон боловч бүх зүйл хяналтаас гарч тэднээс намайг хамгаалах гээд хамгаалагч нар маань буудчихсан юм. Манай залуус цогцосноос салах гээд аваад явсан, яг яасныг нь би мэдэхгүй ч олдохооргүй л хийсэн гэж бодсон боловч үгүй л байсан юм байна. Намайг хамгийн түрүүнд сэжиглэж байгаа тийм болохоор аюул нь чам дээр ирэх болуу гэхээс айгаад унтаж ч чадахгүй байна. Маргааш Парис явчихаад дараа нь шууд Сицил явна .Тэнд хэсэг хугацаанд байж хүйтний улирал өнгөрөхөөр Монгол явж тэнд ч бас байр авчихъя. Би бол ялаа үүрдэгсэн үү алуулдагсан уу хамаа алга гол нь чамайг минь л оролдохвий гэхээс айж байна гэж хэлээд өмнө минь сөхрөн суухад нь би мэддэг ч мэдэрч байгаагүй ихээр түүнийхээ хайрыг мэдэрсэн.

Парисд ирсэн анхны өдөр дулаахан бас бороотой байсан болохоор, бас хэн нэгэн гараад ирэх гээд байгаа юм шиг айх айдас минь мэдрэгдэхгүй байгаад нь сэтгэл уужираад, хоёулаа ядартлаа гудамжаар зугаалж дэлгүүр хэсэн бага зэрэг ч гэсэн сэтгэлийн шаналалаа мартахыг хичээсэн нь үр дүнгээ өгч сүүлийн хэдэн сар унтаагүйгээрээ унтаж сайхан амарлаа. Утсанд нь ирэх дуудлагууд өдрөөс өдөрт нэмэгдсээр 3 хоногийн дотор тэр минь байнга утас чихэндээ наачихаад надтай ч хамт байх завгүй болсон болохоор хурдхан Сицил явлаа. Хорвоо дээр байдаг хамгийн аюулгүй сэтгэл амгалан байж болох газар бол мэдээж ээж аавынх нь гэр. Намайг амрааж сэтгэлийг минь чилээхгүйн тулд Мишагийн ажил хэрэгт нь аав нь хүртэл оролцож эхэлсэн нь байдал тийм ч нааштай биш байгааг өөрийн эрхгүй илтгэж ээж нь өөрөө надаас дутахааргүй ихээр санаа нь зовж эхэллээ. Арга буюу бид хоёр Францад дахин очиж хэсэг байх хэрэгтэй болоход миний муу совин татаад өдөр бүр доод зовхи чимчэгнээд хичнээн хэлж ятгасан ч Миша явахаас өөр арга байхгүй гэж дахин дахин  ухуулсаар замдаа гарлаа. Өнөө урд нь бууж байснаас арай даруухан хотын төвөөс холгүй танихгүй буудалд буусан өдөр л манай хүний нэр дээр захиа ирсэн нь миний айдсыг хүргээд зогсохгүй Мишад ч эвгүй сэтгэгдэл төрүүллээ. Захиа нь хоёрхон өгүүлбэр л байлаа.

" Чиний амьд явах өдөр дууссан. Гэрээслэлээ эртхэн бичээрэй". Энэ хоёр өгүүлбэрээс л бид энд дэмий ирсэн нь мэдэгдээд маргааш нь буцаад Сицил явахаар боллоо. Билет захиалгаа хийгээд бөөн түгшүүр сэтгэлийн зовлонтой хоёр хүн арай гэж л өглөө болголоо. Бүх зүйлээ буцааж боож баглан явахаар зэхэж, цаг нь тулаад  бид хоёр буудлаас гарахаар цахилгаан шатанд суусан цагаас эхлээд надад ямар нэг аюул улам л хүчтэй мэдрэгдээд зүрх минь амаар гарах шахан амьсгал давчидаад ухнаан алдах шахав.

- Чи минь нөгөө тайвшруулах үрлээ хүлхээд ч болтугай түр тэсчих удахгүй онгоцондоо суугаал ээж аав дээр очино, гэхэд нь гэнэт эмээ санан самгардан цүнхээ уудалсан боловч олдохгүй, нилээн эрж хайсаар цахилгаан шатнаас буухад үүдэнд тээш зөөгч нь бидний ачааг унагаснаас Миша минь түрүүлээд урагшаа гүйлээ. Францаар ямар нэг зүйл тайлбарлан маргаж байгааг нь харсаар гүйцэн ирэхэд буун дуу тас гэж тэнд байсан бүх хүмүүс доошоо хэвтэн орилолдов. Надад тийм реакц төрсөнгүй ээ, надад урагшаа алхах л реакц төрсөн, надад байгаа цорын ганцхан хайраа алдах гээд байгаагаа мэдэн яаран гүйж очиход миний хайрын ухаангүй болсон цогцос буудлын өмнөх шатан дээр хэвтэж байгааг хараад би галзуурсан. Хүмүүсийн орилолдох чимээ хэн нэгний надаас хэл нь ойлгогдохгүй зүйл асуух нь бүгд холилдон толгой дотор минь юу болоод байгааг ойлгох ухаан байсангүй, харин нэг ухаан ороход л би өвөр дээрээ цусанд будагдсан хайртынхаа толгойг тэврээд сууж байсан юм.

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
Зочин

Юу болоод явчихваа
Арай ингээд үхчихийн биш биз дээ
Шал дэмий уншлаа
Хүлээж хүлээж уншсан чинь

zz (зочин)

harin uhchih shg bolloo..

monroe (зочин)

Дэндүү гунигтай байна. Хөөрхий охин...

...some girl...

хэлээгүй юу

Baingiin unshigch (зочин)

Aimar yumaa. Arai uxeegui bx tiimuuu? Yag inged ene bichlegee duusgad bodj bgad uxuulex, es uxuulex esexee shiidex gj bgamuuu? Bitgii uxuulerei za :)

Себастиан

хэтэрхий урт болоод дутуу оруулцан байгаа. маргааш дараагийн хэсгийг нь оруулнаа

Себастиан

уучлаарай гэхдээ угаасаа талийгч болцон хүнийг тэгж бичиж болохгүй л дээ би бол гоё суулгаад хүүхэдтэй болгоод сайхан төгсгөмөөр л байна гэтэл тэр их хайр ингээд нас барна гэхээр аймар хэцүү байсан юмаа

Baingiin unshigch (зочин)

Ymar xaramsmaar yum be.

Baingiin unshigch (зочин)

odoo teguul ene xuuxen oshoog n awax xrgtei kkkk

Себастиан

юу болсон яасныг нь үргэлжлэлээс уншаарай байнгын уншигч минь. гол нь энэ бүхнийг би зохиож бичих гэхээр хэцүү ш дээ. бас нөгөө хүн маань угаасаа амьдралдаа тохиолдсон олон зүйлд хэрхэн хандсаныг нь дараа нь уншаал ойлгоно биздээ.

Hen negen (зочин)

би ямар гояаар төсөөлж байлаадаа.... нээх сонин мэдрэмж төрчлөө...

marmelad (зочин)

enuugeer neg nom gargahnee
goe nom bolgooroi za

Enzo

Ороод гарав унших гэсэн арай л амжсангүй

solongo (зочин)

yostoi ontsgui yumaa.

Янзагахан

Яасан ч зовлон гаслангаар дүүрэн амьдралав.. би түүний оронд байсан бол аль хэдийн галзуурсан байгаадаа

Gorgeous

хүүе ээ үргэлжлэл нь маргааш гэсийшдээ маргааш нь болцон байна.

Дэвхрэг (зочин)

би мэдээд байсымаааа. эдр хэхэ.

Дэвхрэг (зочин)

дараагийх нь хурдан бичиаааа

SOKO (зочин)

Huueee ene uguulleg yah vee, chinii ohin chin yaj bnaa uulzaj bgaa yu? eej ni irsen u? udahgui shine jil bolloo shde uvliin uvgun bolood ohindoo goe beleg ugurei...

Янзагахан

эцсийн эцэст үргэлжлийг нь хүлээж хатаж үхэх юм байна дөө

даварцан DOVE

ёооооооооооооооооооооооооо

Baingiin unshigch (зочин)

Exendee barag udur bur bichleg oruulad bsn. Odoo bolxoor uned ordg boljee ta. Xun ingj boldguil bxgui yu.... muuxai bn daa. Odoo xichneen xun guij bn bichlegee oruul l daa urgeljlelee gj guix yostoi we?

Зочин

Харин тийм албаар үнэд ороод байгаа юмуу хайшаа юм
Дахиж ор ирэхгүй ээ
Үргэлжлэлийг хүлээсээр өмнө нь юу уншсанаа мартжээ хөөрхий гэж
Тэнэг

Yuri (зочин)

Jaahan ergelzeetei baisan ch gesen bodit tuuh yum baih geed unshaad baisan chini suuldee zohiol bolchihdog gejiin shde hehe.
Hurdan oruulaachee geed neheed, ahij orj irehgui entr geed tunirhaad baigaa humuus yasan tevcheergui yum be hehe naadah chini bas uur ajiltai hun shde ajiliinhaa hajuugaar bichdeg tuunees zohiol bichihiinhee hajuugaar ajilaa hiideg hun bish kekeke ta nar ch gesen ajiliinhaa hajuugaar unsh l daa zohiol unshihiinhaa hajuugaar ajilaa hiigeed baihiin hehehe

Себастиан

үзэсгэлэнт бүсгүйчүүдээсээ хүлцэл өчиж байна. ойрд охин маань хатгаа авчихаад зав гарахгүй байна. нэг зав гараад суух юм бол бичнэ л дээ. үнэд орсон юм биш. манай охины ээж нь 23нд ирэх гэж байгаан тэгээд харин ирэхээс нь өмнө охиноо тэнхрүүлж авахгүй бол аваад явчих гээд байна даа.

h (зочин)

өө тийм үү,
нөхцөл байдлыг ойлголоо. Бичлэгээс илүү охин чинь чухал шүү, сайн халамжлаарай... Бурхан ивээг.

Янзагахан

Аан тиймүү охиноо дааруулж ханиад хүргэчихээ юу ай... Амин дэм сайн өгч асрах хэрэгтэй дээ халуун юм л сайн уулга...
Ингэхэд охинтойгоо ямархуу байгаагаа яагаад бичихээ байчихваа би бас хэрэгт дурлаж мэдмээр л байна шдээ

Үргэлжлийг нь бүр хүлээж ядаад байгаа шүү

Baingiin unshigch (зочин)

Za za oxinoo sn asraarai. Tegjaagaad l bichlegee oruulaxgui yu daa tee?

Yurid: Bi ajlaa ch xdg zoxioloo unshdg xun...

red fan (зочин)

yoooo yaar xetsuum bee...
ene zoxiol duusuu l mnii amidral xamt duusax bxaa...
yooo uneeen goy yavjiisn tgee l 1 muu yum bolchixiin...
ene busgui ch orchlongiin xamag zovlong nuruun dree uureed yavjiindaa...
gxdee l yamr ch bsn goy xairtaigaa uchirtsan...
neeree bi tanii ulaan ygaan nogoon xar tsagaan shar fen chini shuu ta unen goy bichxiimaa...
eniigee duusgachuul araas n oor zoxiol bicheerei...

Zol (зочин)

Yamar sonin yum be. Ene bichleg 3-nd orson gej bxiin getel bi udur byr xed xeden udaa shalgaad bxad garch irexgyi bj bgaad unuudur l olj unshij bna sh d. IIm yum bdiim uu?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)