Хүн хэдий зовлонтой ч амьд явах л хамгийн сайхан...

Амьдралдаа анх удаа эр хүний энгэрт эрхэлж, аюулгүй сэтгэл амар сэрэхдээ муу муухай дурсамжаа дахин бодохгүй байхыг ихэд хичээсэн ч урагшгүй адгийн хүний үлдээсэн ул мөр үргэлж дагасаар байдаг юм билээ. Сар гарахыг ч жаргахыг хараагүй байтал нэг мэдэхнээ өглөөний ундны цаг боллоо гэх чимээнээр сэрэх нь тэр. Амттай үнэр байшингаар дүүрэн үнэртэвч хайртай хүнийхээ энгэрт наалдан эрхлэж тэдний дунд байсан нэгэн том хана нурсан мэдрэмжийг нь гүйцэхгүй тул босож үл тэвдэн, ганцхан бал бурам адил амттай уруулыг удаан удаан үнсэж хэвтсээр үд болсон боловч хэн ч тэдэнд саад болж хаалгыг нь татсангүй. 

- Одоо чи минь урд урдынхаасаа илүү үзэсгэлэнтэй бас ялдам үгээр хэлж барамгүй нэг л тийм дур булаам цаанаа л нэг хайр татам харагдаад, чамдаа хүрэх төдийд л бүх биеэр минь энэ цус нэг л хурдтай гүйгээд ч байх шиг гэж дахин дахин өөрөөсөө алдчихвий гэсэн шиг хүчтэй тэврэн үнсэхэд нь тааламжтай байсан ч Мария,

- Үд боллоо, ээж аав чинь бид хоёрыг гайхаж байгаа. Тэгээд ч санаа зовоод үнэхээр хэцүү юмаа. Урьд нь хоёулахнаа амьдарч байхдаа яагаад ингэж байгаагүй мөртлөө энд ирээд ийм зүйл болсон юм бол гэдэг бас их сонин юм шүү гээд босон халатаа нөмрөөд шүршүүрт орох гэтэл,

- Яг яаж байгаагүй гэж? Үд хүртэл унтдаг л байсан, яг яаж байгаагүй гэнээ гэж гараас нь татан орон дээр хэвтүүлээд асуухад нь,

- Юу хэлж байгааг минь мэдсээр байж битгий ингэлдээ гэж ичингүйрэн инээдээ барьж дийлэхгүй эрхэлж байхад нь хаалга тогшилоо. Бушуухан ванны өрөөрүү гүйж ороод хаалгаа хаагаад чимээ чагнавал ээж нь л бололтой,

- Охин хаачаав? Усанд орж байгаа юм уу, ээж нь даавууг нь солих гээд л орж ирлээ,

- Аан,

- Аан гэнэ шүү, хүүхэд амраахгүй байгаа юм биш биздээ, цаадах чинь тийм хүнд хагалгаанд орсон хүүхэд ядарч болохгүй бас хамаагүй огцом хөдөлгөөн...

- Ээж минь болилдоо,

- За би муу санаж хэлэхгүй ш дээ, надад бол ач гаргаад өгвөл сайн л биз, би бол та хоёрын хоолыг чинь өрөөнд чинь зөөж өгөөд л хүлээж байсан ч чадна...

- Ээж та боличихолдоо, ач гуч ярих арай болоогүй манай хүн чинь нас бага тэгээд ч бид хоёр анх удаа л...

- Тэгвэл ээж нь хоолыг нь өрөөнд нь биш оронд нь зөөх хэрэгтэй байхнээ, цаг хожих хэрэгтэй шүү, гээд тас тас хөхрөн гарч одоход нь Мариягийн нүүр нь халуу шатаад хурдхан усан доор зогсож тайвширлаа.

               Өдөржин хамаатных нь хүүхдүүдтэй Сицил аралыг сонирхож явахдаа нэг зүйлийг ойлгож мэдэрсэн юм. Тэр нь Сицил бол газрын дундад тэнгисийн хамгийн том арал төдий биш, зүгээр л нэг Италийн газар нутгийн нэгээхэн хэсэг ч биш, харин бүхэл бүтэн улс доторх улс, зүгээр л нэг хөдөө энгийн нэг дүүрэг биш, харин бүхэл бүтэн өөрийн гэсэн хэл, ёс заншил, уламжилалт хоол тэр ч бүү хэл өөрийн гэсэн хөг аяс, мөнгөн тэмдэгттэй тусгаар улс юм гэдгийг ойлгох тусам илүү ихээр татагдан таалагдаж байлаа. Сицил энэ бол инээмсэглэл, зочиломтгой зан. Энд сайхан сэтгэл зоосноос илүү үнэ цэнэтэй. Би урьд нь зөвхөн уншиж байсан бол энэ удаад мэдэрсэн болохоор ганцхан тэр аралын хаана ямар далайд байдаг вэ, энэ хаана нь ямар уул байдаг вэ гэхээс илүүтэйгээр хүмүүсийнх нь зочиломтгой найрсаг занд нь татагдсан. Загасны зах дээрээс тор дүүрэн дунгуудыг, аяга еспрессо ресторанаас, жижигхэн бэлэг дурсгалын лангуун дээрээс бяцхан чимэглэл бол зүгээр л бэлэг болгож авна гэдэгтээ итгэлтэй байж болохоор тийм л энгийн мөртлөө эелдэг дөлгөөн улс юм. Сицил гэдэг бол дэлхий ертөнц бяцхан хэлбэрээрээ, энэ бол эртний Грек ба Рим, Арабуудтай холилдон хайлсан тогоо бөгөөд тэр дотор байгаа шөл нь, эртний архитектурын гайхамшиг, тэнгис, нар,чидун жимсний тариалан, нимбэг розмарины үнэртэй, итгэхийн аргагүй ч эцэстээ зөвхөн гарцаагүй үнэнийг өгүүлэх тоолж барамгүй домог хуучаар амтагддаг гайхалтай амттай . Дээхэн үед энд толгой дараалан хүчирхэгжих мафын нөлөөнд хүн ард зовж зүдэрч амьдардаг болуу гэж боддог байсан бодол минь орвонгоороо эргэж, энд л үлдэн ээж болж аз жаргалтай сайхан амьдрах хүслээр солигдсон болохоор буцах гэж огт яарсангүй. Гэвч миний хайрлаж дурласан ханхүүгийн минь ажил нь хэцүүдэж түүнгүйгээр Санкт-Петербург яаж байгаа бол гэж санаа зовсоор бид хоёрын гайхалтай амралт дуусаж буцах цаг ирсэн юм. Харин явахын урьд орой тэнд бяцхан найр болж бараг аралын бүх хүмүүс ирэв үү гэлтэй л хүн зон холхисон сайхан үдэшлэг болсон нь миний бяцхан сүй тавих ёслол байсныг би Мишагийн ээжээс олж мэдээд гайхширсан ч, намайг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй хүндэлж байгаад нь баярласан.

          Бид хоёр яг олон улсын эмэгтэйчүүдийн баярын урд өдөр ирсэн болохоор, хот хөл хөдөлгөөн ихтэйгээс болоод гэртээ ирэх гэж явсаар бас автомат хариулагчид үлдсэн та хоёр хэзээ ирэх вэ гэдэг бараг 100 санамжинд хариулсаар шөнө дунд л унтахаар хэвтсэн. Гэртээ ирэх сайхан байсан ч би хадам ээжийгээ бас Сицилийг мартаж чадахгүй л байлаа. Баярын өдөр рестораныхаа үйл ажиллагаатай танилцаж хянах гээд надад ч мундахгүй их ажил байлаа, Миша ч гадуур ажилаа зохицуулж явсаар үдэш нь найз нөхөдтэйгээ уулзаж ресторанд хоол идэж, миний хайр надад гэнэтийн бэлэг барьсан нь гайхалтай сайхан байлаа. Гэнэт яг тэр мөчид би өөрийгөө хэрхэн баярлаж түүндээ бараг 15 удаа хайртай гэж хэлснийхээ дараа эдийн шунал гэдэг нэг зан чанар надад нэмэгдсэнээ мэдээд ингэж болохгүй гэдгээ ойлгосон ч би үнэхээр л тэдний хүрээний хүүхэн дөнгөж болж эхэлж байсан юм. Энэ өдрөөс л миний эцэс төгсгөлгүй найр наадам шоу цэнгээн олны танил хүмүүсийн хүрээнд хамтдаа зугаацаж, үнэтэй дэлгүүр хэсэн мөнгө үрдэг амьдрал эхэллээ. Удалгүй найз гэх тодотголтой овгийг нь ч мэдэхгүй загвар өмсөгч хүүхнүүдтэй нийлэн тамхи хүртэл татаж эхэлсэн маань Мишагийн хувьд том ч цохилт бас бид хоёрын том хэрүүлийн алим болсон тодорхой. Чи сарын хугацаанд ингэж хувирч ингэж эвдэрч байгаа хүн удахгүй хар тамхичин эсвэл архичин болно гээд Миша ганцааранг минь үлдээгээд орхиод явахад нь ч би ухаан муутай хүн зогсоогоогүй бас болиулаагүй. Тэрний энэ огцом алхам л намайг тэр шоу цэнгэлээс хөндийрөхөд хүргэж, би түүнийгээ алдахгүйн тулд эргээд хүмүүжин, бас эргүүлж авчирахаар хайж эхэлсэн боловч олдсонгүй 4 хонолоо. Найдлага тасраагүй ч түүндээ санаа зовинон сууж байтал Миша залган их санаж байна гээд гэрлүүгээ хотын захаас ирж байгаагаа хэлэхэд нь баярлан, хурдхан хоол хийхээр түүний дуртай пастанд дэлгүүр гарахдаа 4- р сарын 20 байсныг марчихжээ.  Гадаадад амьдардаг хар болон шар арьстангууд гэрээсээ гардаггүй, Гитлерын төрсөн өдөр гэдгийг мартаад гарсан минь, толгойгоо алдаж буруу хүмүүстэй нийлсэний минь шийтгэл байсан юм болов уу. Хамгаалагч залуус намайг гарахыг анзаарах сөхөөгүй хөзөр тоглож байсан болохоор саад болохыг хүссэнгүй. Миний хайрт их онцгой пастанд дуртай тэр нь хоёрхон байрны цаана байдаг булангийн дэлгүүрт байдаг болохоор түүнийгээ ирэхээс нь өмнө хийж өгөх санаатай л гарсан юм. Тойрохоосоо залхууран хүн амьдрахаа болисон нураах гэж байгаа байшингийн голоор хэн ч байхгүй гэдэгт итгэлтэй гүйж явтал нүдэнд оч манараад хөл алдан унахдаа хойд аавыгаа л гараад ирэв үү гэж хамгийн түрүүнд бодтол хүзүү даган халуу оргиход биш гэдгийг ойлголоо. Хараал идсэн халзан толгойтууд. Тэднийг гудамжаар зүгээр явж байгаа хар шар арьстнуудыг хүртэл мөрлөөд өнгөрдгийг мэддэг мөртлөө яагаад ийм аймшигтай өдөр гэрээсээ гарсан учир нь, ердөө л ганцхан хайртаасаа уучлал гуйж хайртдаа дуртай хоолыг нь хийх л байсан юм. Эцэс төгсгөлгүй өшиглөн үсдэн чирж модон цохиураар гөвшисөн ч би ганц удаа ган гээгүй гүрийсэн. Би хэзээ ч хороом гутал өмссөн дөрвөн эрийг дийлэхгүй, яаж ч чадахгүй гэдгээ мэдээд нүүрээ даран доошоо харж хэвтэхээс өөр юу ч хийж чадахааргүй байсан юм. Гудамны төгсгөлд цагдаа харагдах үед л өөрийн эрхгүй авраач туслаач гэж орилсон боловч тэр хууль сахиулагч зугатаасанд нь би хүний нутаг ямар хатууг дахин нэг удаа ойлгосон. Гэтэл нэг нь:

- Наад хүний адгийг чинь хүчиндээд хаячихвал үхчихийн болуу гээд инээхэд нь, ганцхан тэр л биш шүү намайг алсан ч болно гэж дотроо бодтол,

- Чи бузар цустантай хавитах юм бол адилхан л болно. Чи энийг эмэгтэй хүн гэж харжил байвал чи ч бас урвагч болно гэдгээ мэдэх үү гэж хэлэхэд нь сэтгэл нь амрах шиг л боллоо. Янгинах биеэ мэдрэхгүй шахам болсны дараа ухаан минь орж гарах зуур энэ амьдралд би дахин нэг гомдсон. Би бурхны хараал хүрсэн азгүй нэгэн мөн бол яагаад алчихаж болохгүй байгааг бурхнаас би асуумаар байсан. Дахин өвдөлт мэдрэхийг би хүсэхгүй одоо ингээд үхчихмээр санагдаж байтал нэг скинхэад нь үснээс минь татаж босгоод,

- Муу хятадын шээс минь эх оронлуугаа зайлахгүй бол дараагийн удаа үхнэ гэж мэдээрэй гэж хэлэхэд нь эцсийнхээ хүчийг шавхан нүүрлүү нь нулимаад,

- Би Монгол хүн гэж бардам хэлээд алуулсан ч яахав гэж сэтгэл шулуудан бодож байхдаа би тэднээс айхаа болисон байсан юм. Гэтэл нөгөө нь,

- Яасан муу даварсан гичий вэ гээд ойртоход, намайг үсдэж байсан нь болиулаад за за болсон юм шиг байна гээд нөгөө хэд нь хэдий шордож байсан ч гэсэн намайг газар хаяад яваад өгсөн юм. Ямар нэг зүйл түүнд нөлөөлсөн, гэхдээ миний Монгол гэж хэлсэн нь үү эсвэл миний Монгол хүн гэдэг нь үү бүү мэд. Хэсэг хөл дээрээ босох гэж оролдсон боловч үнэхээр тэнхэл хүрэхгүй удаанаар гудам хүртэл мөлхсөн. Хориодхон алхам хүрэхгүй газар ямар хол санагдсан гээч, хором бүхэнд надаас нүүр бууруулсан амьдралаас ямар их залхаж цөхөрсөн гээч. Би хэзээ амьдарч байсан хэн гэдэг хүний золгүй сүнс юм бол гэж өөрийгөө бодсоор гудамжны буланд хүрээд гар минь биеэ дийлсэнгүй. Нүдээ нээж чадахгүй намайг тойрон эргэлдэх хүмүүсийн чимээн дундаас эмнэлэгийн юм уу цагдаагийн тэрэгний дуут дохиог сонсоод би амьдрах хувьтай хүн гэдгээ дахин нэг удаа мэдэрсэн.

                Тэвчихийн аргагүй өвдөлтөө тэсэхгүй орилж би сэрэхэд:

- Өвчин намдаагчаа нугасанд нь хийгээгүй юм уу та нар чинь гэж хэн нэгэн загнана. Осолдохгүй л эмнэлэгт байгаагаа мэдэж байлаа.

-Мария та ухаан орсон уу вэ? гээд надад тариа хийж байгаа сувилагчийг яаж ч хичээгээд аниастай юм шиг нүдээ нээж харж чадсангүй. Өвчин намдаж амс хийх зуур аманд минь сувилагч шингэн юм бага багаар бараг дусал дуслаар өгөөд,

- Михаил Бернардович 2 хоног дэргэд чинь суусан. Та жоохон унт амар гэхээр л ,тэр минь сэрээд намайг хаана байсан юм бэ гэвэл би юу гэх юм бэ гээд уйлаад л байсан. Тэгээл нэг өглөө намайг дуудаж дэргэдээс чинь холдож болохгүй хэрвээ сэрвэл надад хэлээрэй гээд гараад явсан одоо ирж байгаа байхаа. Таныг л ийм болгосон хүмүүсийг олж шийтгэх гээд л явсан байх. Тэр хэсгийн нэг цагдааг олсон, зодож байсан хүмүүсийг нь хараад нэмэлт хүч дуудах гэж явсан тухай сонсоод л бодуул яараад явсан байх гэж ярьж дуусаагүй байтал тэр минь ороод ирэхэд нь ямар их баярласан бэ? Гэхдээ л намайг харж чадахгүй уйлаад, ярьж ч чадахгүй гэмшиж цухалдаад байхаар нь би өөртөө хэр муу зүйл тохиолдсоныг гадарласан ч, энэ байдлаараа надад олигтой зүйл хэлэхгүй үргэлж хайртай гэсээр нүүр минь эдгэсэн боловч хөл дээрээ босох нь байтугай хагас хэвтэж чадахгүй л байлаа. Хүн хэвтэрт удаан хэвтэхээр бухимдаж хэн нэгний хараат болсондоо залхаж бүүр тэр ч байтугай өөрийгөө ийм болсонд буруутай хүмүүсийг үзэн ядаж үхээсэй гэж хараагаад зогсохгүй үргэлж тэр аймшигт өдрүүдийг л бодсоор ялзарч эхэлдэг юм билээ. Ээжид битгий хэлээрэй гэж намайг гуйсан болохоор дуудаагүй юу ч болоогүй юм шиг ярьсаар л худал хэлсээр л. Сар гарангийн дараа би ямар нэгэн зүйл буруу эргэснийг ойлгоод, эмчийг дуудаж уурлан бухимдан байж бүх үнэнийг хэлүүлсний дараа миний хайртай хүн ч энэ бүхэнд буруутай юм шиг санагдан, бүхэл дэлхий ертөнц, бурхан, амьдрал юу байдаг бүгдийг үзэн ядаж хэзээ ч хөл дээрээ гишгэж чадахгүй бол би үхсэн нь дээр гэж уйлахад, Миша өөр юу ч хийж чадахгүйдээ аргаа баран эцэг эхээ, бас миний ээжийг дуудсанаас нь хойш би хэлгүй хүн шиг өдөр хоногийг өнгөрөөдөг болсон. Нуруундаа хоёрын хоёр хугаралтай болохоор эдгэж бороолсных нь дараа босгох гэж үзээд хэрвээ болохгүй бол тэр чигээрээ хөлгүй болно гэдэг бол хамгийн аймар нь биш байсан. Би тэр үед хэвлийдээ хүүхэд тээж байснаа өөрөө ч мэдээгүй. Гэхдээ дахиад хүүхэдтэй болж болно ш дээ гэж хөлгүй болох гэж байгаа хүнийг тайвшруулах эцэг эхүүд хүртэл надад буруутангууд л харагдаж байсан юм. Тэсвэр тэвчээр нь алдарсан миний утгагүй бараан амьдралд, халзан толгойтой Женя хүүхэд орж ирсэн тэр өдөр саяхан мэт тодхон нүдэнд зурайна. Миний хажууд тасаг хүрэлцээгүй болсноос болоод Мишагийн дохтой хүүхдүүдийн сангийн нэг хүүхдийг хэвтүүлэхээр болсон байлаа. Миша:

- Чи минь дургүйцэхгүй биздээ,

- Би тахир дутуу болохоос зүрх сэтгэлгүй хүн биш, магадгүй энэ хүү миний хорвоод мэндлээгүй үр бид хоёроос азтай болохоор чи энд авчирсан байлгүй гэхэд минь юу ч болоогүй юм шиг буруу харан хэвтэх миний хацар дээр үнсээд өрөөнөөс гарлаа. Харин хүү тийм хүлцэнгүй байсангүй ээ,

- Та намайг азтай гэж байгаа юм уу? Гээд амьдралаа ярьж эхэллээ. Би орон дээр хэвтэж байгаа учир нь намайг төрөхөд эмч буруу гаргаж ирснээс юм уу, эсвэл жирэмсэн ээжийг минь согтуу аав маань зоддог байснаас тэр үү би төрөлхийн түнхний мултралтай төрсөн болохоор хэзээ ч алхаж үзээгүй ээ. Дүү маань тархины саажилттай төрсөнөөс болоод ээж аав, бид хоёрыг хоёуланг нь өсгөж чадахгүй гээд намайг үрчлэх төвд өгсөн. Асрамжийн төвийн эрхлэг маань сайн хүн учраас намайг их халамжилдаг байсан л даа. Харин нэг өдөр л би хүнд өвдөөд босож чадахгүй биеэ дийлэхгүй болсон учраас эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгтөл би ДОХ гэдэг халдвартай болох нь тодорхойлогдсон. Та битгий сэжиглээрэй цусаар л халддаг гэсэн. Төрөлхийн байсан учраас манай гэрийнхэнд шинжилгээ хийсэн боловч хэнээс нь ч илрээгүй. Дараахан нь Миша ахын фонд намайг үрчилж аваад миний бие хавьгүй дээрдээд зогсохгүй үргэлж дулаан шинэ хувцас дуртай номыг минь авч өгч бид нарт хичээл заадаг байсан болохоор нь би тэр ДОХ намайг жаргалтай мөртлөө богинохон амьдруулах гэж л надад ирсэн байх нь гэж бодож эхэлсэн юм даа. Та намайг эрэгтэй гэж бодсон уу? Тэгвэл бас л бусад хүмүүс шиг алдсан байна би эмэгтэй одоо 11 настай, харин та Миша ахын эхнэр үү? гэж асуухад нь би ганцхан энэ хүүхдэд л уурлаж муухай ааш гаргаж болохгүйн байна гэж бодоод түүнтэй танилцаж бид хоёрын нилээн хэдэн сарын нөхөрлөл эхэлсэн юм.

     Хоёулаа байдаг болсноос хойш би тэр баяр баясгалантай бяцхан хүүхдийг дагаад сэтгэл сэргэсэн. Түүний амьдралд сэтгэл гутрахгүй бүхнийг өөдрөгөөр харж, намайг үргэлж хөгжөөх гэж оролддог тэр сайхан энерги нь надад ч бас халдварласан нь миний ясны бороолох явцад хамгийн том түлхээс болсон. Дүүрэн гунигтай шаргал ногоон нүдээрээ надруу харах тоолондоо,

- Та хөөрхөн, би том болоод тань шиг хөөрхөн болно, тэгээд хоёр охин хоёр хүүтэй болноо гэж хэлдэг ч тэр нь ганцхан миний л төлөө, харин өөрөө унтах тоолондоо би сэрэхгүй бол яанаа гэж айдаг гэдгийг нь мэддэг байсан юм. Тэр надад хэлээгүй ч би түүний унтах цаг болоход айдаг тэр айдаснаас нь мэдэрдэг байсан. Гурван сарын дараа би эмчилгээний шат ахин алхаж дасгал хийж хөлд орж байгаа хүүхэд шиг юм бэлтгэл хийдэг болсноос хойш Женя улам л гунигтай болоод байгааг нь би ажиглаад асуухад,

- Та удахгүй эдгээд гараад явчихаар би таныг их л санах байхдаа гээл санаа алдлаа.

- Би гарахдаа чамайг хамт аваад гарна. Чи Миша бид хоёртой цуг амьдрах хэрэгтэй, чамайг энд эмнэлэгт би лав орхиж чадахгүй шүү үгүй гэвэл хүчээр аваад явна гэж хэлснээс хойш тэр бяцханы амьдрах эрч хүч бүүр их болсон. Гэвч бие нь дордсоор л байсан юм. Түүнийг тусгаарлахгүй бол гадны нян биеэнд нь удаа дараалан хүндрэл учруулж байсан нь түүний өвчин улам хүндэрч байгааг илтгэж байсан. Миша бид хоёр хамт эмчилэх гадаад эмч нартай холбоо тогтоож үзсэн боловч түүний шинжилгээний хариуг илгээхэд л найдваргүй болсон гэсэн хариу ирж байсан нь бүх хүмүүсийг алж байсан . Би харин өдрөөс өдөрт сайжирч байгааг хараад тэр хоёулаа гарах болжил байгаа юм байна гэж баярлана. Сэхээний тусгаарласан өрөө нь миний тасгаас жаахан зайтай. Эхэндээ тэр зай надад эцэс төгсгөлгүй хол юм шиг байсан боловч өдөрт 5,6 иргэж буцсаар нэг л мэдэхэд түүртэх юмгүй таягтайгаа явдаг болсон нь ганцхан Женягийн л ач. Ээж маань хүртэл Женяд баярлан өдөр бүр ирдэг байлаа. 9- р сарын 2-ны тэр шөнө манай Женя унтаад дахиж хэзээ ч сэрээгүй. Түүнийг бид оршуулж бүх зан үйлийг нь хийсэн ч гэсэн би амьд гэдэгт нь итгэж амьдрахыг хүссэн. Золгүй заяагүй төрсөн эцэг эхийн лай ланчигийг үр хүүхэд үүрэх ёсгүй. "Хүн хэдий зовлонтой ч амьд явах л хамгийн сайхан" гэж хүүхдийн гэнэн цайлган юм шиг тэр үг, ямар үнэн үг вэ гэдгийг хүмүүс миний адил ойлгоосой гэж би түүний шарилын чулуун дээр сийлүүлсэн юм.

start=-8 , cViewSize=50 , cPageCount=1

42 сэтгэгдэл:

null
monroe (зочин)

Nice almost cried...

solongo (зочин)

Amid yavah saihaan...

sexylover (зочин)

энэ бүсгүйн тухай бүх бичлэгийг чинь уншсан, тэд нар нь үйл явдлыг арай хураангуй бичсэн санагдаж бсан, хамгийн сайн болсон нь энэ юм шиг, сэтгэл их хөдлөв
уйлав

Himitsu

гарчигтай яг санал нийлж байна

Zol (зочин)

Xn, xyn uiluulchxiin.

Зочин

thank you

samantha (зочин)

Зөндөө уйллаа тэгээд бүр өөрийн амьдралдаа төрийн эргэлт хийх шахлаа ш д... lol

Zol (зочин)

Nuguu emegteichyydiig xairlaj amidarna gsn xyn chini baaxan bysgyig uiluulaad bna uu daa? Bolj bgaam uu, chi? Xexexe

mm (зочин)

ene busguig uneheer bishirch bn. mash ih setgeliin tenheetei. uuruu tanii blogiig unshij bgaa bol, BUSGUI TA UNEHEER AGUU!

diamond_09 (зочин)

bayarlalaa

Gorgeous

Ёооооооооё ямар их тэвчээр вэ

Ж.Эрхэмцэцэг (зочин)

үнэхээр сайхан зохиол байнааа
тиймээ амьд явах сайхан өнөөдөр маш олон асуудал тулгарсан ч түүнийг даваад л гарах хүч тэнхээ бид бүхэнд байгааа

Болдууш

Пай би эхлэлийг нь уншаад муу орчуулгын л өгүүлэл шив дээ гэж бодсон. МОнроегийн хэлснийг бодоод үргэлжлүүлэн уншлаа.... таалагдлаа. Үнэхээр өөрөө бичсэн бол авьяастай юм аа. Сайн бичиж. Гэхдээл асуух, тээнэгэлзэх, бас шүүмжлэх юм зөндөө л байна. гэхдээ үргэлжлэлүүдийг нь уншиж байж болъё доо... Амжилт шүү.

Болдууш

Яагаад ч юм би өөрөө энэ өгүүллийг бичсэн юм шиг санагдаад явчих чинэв...

Себастиан

болдууш шүүмж байвал хэлээрэй. нийтлэл бичих гол утга нь тэр шүүмжээр чинь дамжуулж засаж янзлах л юм л даа. жишээ нь эхнээс дахиж уншиж байгаад арай илүү мэдрэмжийг нь дэлгэрүүлж бичих хэрэгтэй гэсэн саналыг хүлээн авсан байгаа.

Arsi (зочин)

Hi,Yneheer dajgyi sanagddag shy,harin yergeljleliig n jaahan hyleeh yum da.Amjilt

sogoo (зочин)

huue ene bolduush gej neg matar enuugeer shagaisnaas bolood humuus orj irehee baitsan yum uu daa. saikhan l boljdee ug ni anhnaasaa yag ingeed negd negengui bichsen bol zarim neg zuil iluu todorhoi goy boloh bsan bhaa za amjilt urgeljlel ni aimar udaad bna shuu

zol (зочин)

Za Sebastian xaachchixav aa? Medej bgaa xyn bna uu?

barbie

Үргэлжлэл нь? Блогыг чинь уншиж эxлэснээсээ xойш өөрийнxөө блогыг мартаад уншигч болчлоо xэxэ.

Baingiin unshigch (зочин)

Ingeel alga bolchxiimaa :(

Янзагахан

Одоо хэр удаан хүлээх ёстой вэ айн... Тэвчээр барагдах нь байна би тэвчээргүй хүн үргэлжлэлийг хурдан нийтлэхтүн

Зочин

үргэлжлэлийг нь хүлээсээр байтал өмнө нь юу уншсанаа мартах нээээээ

Зочин

yoy uur hurchlee yachvaa

h (зочин)

шинэ бичлэг тавьж уу гэж өдөрт хэд хэдэн удаа шалгах юм даа... хүлээгээд л хүлээгээд л хүлээгээд л хүлээгээд л хүлээгээд л хүлээгээд л хүлээгээд л байна даа

Baingiin unshigch (зочин)

Ene olon xuleej bgaa xumuusiig xundleh setgel bgaa gj naidjiina shuu. Unuudur bichleg oruulna tee :)

zol (зочин)

Yag UBS kinon dunduur kinogoo marttal reclam gargadag shig sanagdchixlaa. Sebastian aa, reclam chini duusax boloogyi yu?

Себастиан

би бичих хэрэгтэй эсэхээ ч мэдэхгүй надад жоохон хэцүү байна. энэ амьдрал одоо яасан төвөгтэй юм бэ
би өөрийгөө их зовсон шаналсан амьтан гэж бодоод байсан үгүйн байна би зүгээр жаргалтай мангар пацаан юм байна.

zol (зочин)

Tgd bodloo xuvaaltaj, dotroo neex ni blogtoi bxiin mun chanar bish yum uu? Negent exelseniix ene bichlegee duusgaa, Ajil xiivel duustal, davs xiivel uustal gej yg bdag daa. Tgd ter tuvugtei bgaa amidralaa busadtai ch gsn xuvaaltsad iim bdiin bna manaixaan geed olontoigoo bval saixan bish gej yy?

Gorgeous

хөөөе жаргалтай мангар бацаанаа үргэлжлүүлээд бич л дээ уншмаарээшд.

Себастиан

за за би тэгвэл өнөө орой бичиж дуусгаад маргааш ирээд нийтэлнээ. би лав тийм аймар юмыг яаж найруулж бичихээ мэдэхгүй аймар хэцүү л байна.

h (зочин)

ашгүй дээ... маргааш

Gorgeous

еээээээссссссссс гояа магаааааш магаааш магаааш

Zol (зочин)

Chi shyy, Seb. Thanx.

zz (зочин)

Bi bol ingeed duuschihlaa gj oilgoj bn shd ee..Tehde jaahn ontsgui duuschihlaa

Gorgeous

зз мангараа дуусаагүй маргааш үргэлжлүүлнэ гэжагаз дээ

...some girl...

анхааралтай уншдаа. Бид нарын алга ташаад хүлээгээд байгаа маргаашийн бичлэг аймар юм байх нь байшдээ. Одооноос сэтгэл санаагаа бэлдэхгүй бол ....

Baingiin unshigch (зочин)

Za ashgui dee.... Xoishdoo teguul n buur sonirxoltoi bas aimshigtai yum boloxnee

carnation (зочин)

ashgui d. margaash shn unshihnee...

Yuri (зочин)

Horvoo chi hunii zovlond tsadah boloogui yu......... Iim aimaar adal yavdal bas hunii amidrald tohioldonoo????????

zochin (зочин)

Hun ene horvood negent irsen l bol neg honog ch gesen amid yavah l heregtei.. Hairtai dotno hunee aldah yostoi hetsuum bn lee .. amiddaa bie biee hairlaya

bi (зочин)

goy bnaaa

bi (зочин)

neg hund iim ih zovlon tohioldono gej bha? hervee bol ih l aimshigtai ya tee?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)