Амьдрал эрээн бараан ч аз жаргал заавал ирдэг

Багадаа амардаг байсан Нарлаг зусланд ээж, эмээ, эгч , дүү нартайгаа хөөцөлдөж тоглон ойн дунд мөөг түүгээд явж байсан сайхан дурсамжаа сэдрээн их л дулаахан бас таатай мэдрэмж мэдэрч байтал гэнэт хэн нэг хүн дуудаад байх шиг, хэдэн талаас нь олон хүн ч нэрээр нь дуудаад байх шиг болоод сэргээд харвал машин дотор бүх бие нь цус болцон сэрэв. 

- Мария, чи ухаан алдаж болохгүй ээ, сэрүүн бай гэсээр энгэр цээжийг нь ямар нэгэн зүйлээр боосоор аманд нь виски цутгасаар урьд ирж эмчлүүлж байсан Элит хэмээх хувийн эмнэлэгт авчирлаа. Гадаа нь носилкатай хүмүүс хүлээж байсан болохоор шуудхан хэвтүүлээд л дотогшоо гүйлээ. Намайг тойроод их л олон хүн яаран сандран орилолдох чимээ дунд Катя, Петя, Ира гээд бүх л хүмүүс байсан боловч ганцхан Миша л байсангүй. 

- Миша хаана байна? гэж арай ядан хоолойгоо шахаж асуусан боловч хэн ч сонссонгүй. Хамарт минь ямар нэгэн зүйл углаад хувцасыг минь тайлж байна уу, ураад байна уу ялгагдахгүй биенээс минь салгаж эхлээл би дахин ухаан алдан, цагаан гэрэл харсаар аймшигтай өвдөлтийг мэдрэн нүдээ нээж чадахгүй хэсэг зовсоны эцэст юу ч зүүдлэлгүй нам унтлаа.

             Нүд нээгдэхгүй ч гэсэн орчин минь гэрэлтэй бас дулаахан, ямар нэг хүнгэнэсэн чимээ бага багаар тодорсоор хэн нэгний ярих чимээ болж хувирлаа.

- Охиныг минь алах шахсан ч гэсэн би чамайг буруутгахгүй. Чи бол түүний сонголт би хэзээ ч сонголтыг нь дэмжиж байгаагүй үргэлж ганцхан миний хэлснээр л хувь тавилан нь шийдэгдэж байсан ч энэ удаад би энэ сонголтыг нь амьд гарсных нь хувь дэмжинэ. Эмчийн хэлснээр доод тал нь 3 сар эмнэлэгт хэвтэх боловч залуу хүн учраас дархлаа нь хурдан сэргэвэл тэрнээсч хурдан эдгэж болно гэж хэлсний хүчинд би чамайг бас арай ч алчихгүй л байна гэж ээжийнхээ ярихыг сонсоод нүдээ нээж гэрэлд дасаад харвал үнэхээр ээж нь байлаа.

- Ээжээ миний ээж гэж хэлэх гэсэн ч хоолой чахраад юу ч гарсангүй харин ээж зөнгөөрөө охиноо олж харан тэврээд хичнээн ч уйлсан юм бүү мэд.  Та минь ирчихсэн байна, таныгаа ямар их санасан гээч гээд л олон зүйлийг сөөнгөтсөн хоолойгоор хурдхан хэлж тэвэрсэн гарыг нь намайг үнсэхэд нь хацрыг нь арай гэж амжиж үнсэнгээ,

- Та яаж мэдэж хэзээ ирсэн юм бэ? Он гарахад наашаа гарцан байсан хэрэг үү? гэж асуутал,

- Чи минь ухаан оролгүй 12 хонож байна. Гурав дахь хоног дээр нь энэ хүү намайг дуудаж онгоцны тийз явуулаад би ирсэнээс хойш лав чи унтаад ерөөсөө сэрсэнгүй. Бие чинь тэнхэртэл ээж нь энд байнаа. 

- Та ажлаа яах болж байна. Та хаана байгаан аавынд байгаамуу эсвэл хэлээгүй юу?

- Хэлээгүй л байгаа , одоо бодвол гайхаж байгаа байлгүй утсаар ярилгүй бүүр 7 хоночихлоо гээд. Ярих болгонд мөнгө нэхээд ээж нь ойрхон ярихаа болисоон. Урьд нь чамайг байхад сард 300-400$ хүрээл байсан мөртлөө одоо хоёулахнаа байж л бараг 800-1000$ нэхээд байхын. Би учраа олохгүй ер нь хурдхан хүүгээ аваад явна гэдэг бодолдоо үнэнч болоод л байна. Элчин сайдын яаманд очиж уулзаад хүүгээ авч явах талаар судалж байгаад дүүг нь нэг ирсэн дээрээ эгчтэй нь уулзуулчихаад авч явна.

- Тэр яргачингаас та салах л юм бол тэрний амьдрал ямар болох нь тодорхой, шимэгч хорхой шимэх юмаа олох л байх гэхдээ тэр шимүүлж амьдрах хүн нь та минь биш бол өөр хэн байх нь надад хамаа алга.

- За энэ талаар одоо яриад яахав, чи минь унтаж амар.

- Үгүй ээ би Мишатай уулзмаар байна,

- За тэгдээ ээж нь яваад хоол цай аваад ирье өлсөж байгаа байлгүй ам нь ч цангачихлаа. Миша чамайг дуудаж байна гэж хэлснээ цааш явах ээж минь ямар хөөрхөн би ээжийгээ ямар их санаа вэ. Харин хайрт хүн минь зөрж орж ирэхдээ нүдэнд нь дүүрэн нулимстай гар нь салаглаж байгааг сохор хүн ч олж харахаар л байлаа.

- За чи минь яаж байна, бие нь зүгээр үү эмч нар их л хянуур няхуур ажиллаж байгаа, цаг тутамд биеийн байдлыг чинь үзээд аль болох хурдан тэнхрүүлнэ гэсэн. Миний л буруугаас болж чи минь ганцхан жилийн дотор ийм их гай тотгортой таарах гэж дээ. Өөрийгөө зүхээд ч барахгүй юм яагаад чамаас холдсоноо, бас тэнд тийм олон зүс үзээгүй хүмүүс ирцэн байхад хэнийг нь ч шалгаагүй гээд яриагаа дуусгаж амжаагүй байхад нь,

- Тэр яах вэ өнгөрсөн асуудал би угаасаа чамаас салж чадахгүй их хайртай болохоор ингээд л зууралдаад л явж байхаас өөр зам алга. Харин ганцхан зүйл л их сонин санагдаад одоо хүртэл цээжинд хөндүүр үүсгээд байна,

- Юу хайрт минь?

- Намайг эмнэлэгт ирэхэд чи л байгаагүй, чиний оронд Петя байсан,

- Би тэр хэрэгтнийг хөөгөөд явчихсан миний буруу намайг уучлаарай, гэхдээ чамайг минь тийм болгож надтай өш санасан хүн хэн болохыг мэдхийн тулд л Петяд чамайгаа захисан, гэхдээ орхисонд минь уучил,

- Би тэрийг чинь гадарлаж байсан, гэхдээ амнаас чинь сонсох нь таатай байлаа. За нэгэнт өнгөрсөн зүйл зүгээр л асуусын, ямар ч байсан олон хоног унтсаных зурагт байдаг бол сайхан МТВ үзмээр л байна. Ээж хоол авчирахаар шөл уучихаад унтлаа одоо ажилдаа явдаа, хэд хоног намайг ухаан орохгүй болохоор эндээс салаагүй л байх. Ээж та хоёр л их ядарсан байхдаа.

- Тэр хамаагүй ээ надад ажил байсан ч тэр одоо чамаас минь илүү үнэ хүрэхгүй гэдгийг 3 дахин ойлгосон болохоор эндээс холдохгүй ээ. Ээж бид хоёртой хамт байгаа. Усанд орж хувцасаа солихдоо л чамайг орхиж явдаг болохоос байнга л энд байдагын, тэр хооронд нь л би ирдэг болохоос би энд тэгж их суугаагүй одоо л жоохон сууж чамайгаа хармаар байна.

Энэ өдрөөс хойш ээжтэйгээ хамт байсан болохоор тэрүү эсвэл халамж хайранд нь тэр үү нэг л мэдэхэд сарын дотор гэмтэлтэй дотор эрхтэнүүд нь эдгээд амь наснаас нь холуур гараад зогсохгүй дорхноо эдгэчихлээ. Гарахад нь бүх л эмч сувилагч асрагч бас зарим нэг өвчтөнгүүд хүртэл түүнийг маш их санах байхдаа гэж байсан нь түүнийг эдгээсэй гэж бүх хүмүүс ямар их хүсэж байсан, ямар олон хүний сэтгэлийн дэмээр хөл дээрээ боссон нь харагдаж байлаа. Гэртээ иртэл бүх найзууд нь цуглацан танихгүй мэдэхгүй хүн нэг ч байхгүй дандаа ойрын хэдэн танилууд нь байсан ч хар буугаад ийш тийшээ хараад л байлаа. Үүнийг нь ажигласан Миша түүний дэргэдээс салахгүй гараас нь тавилгүй сэтгэлийг нь тайвшруулах гэж хичээж байгааг харсан ээж, охинд минь хайртай юм байна гэдэгт итгэлтэй болоод зогсохгүй санаа зовохгүй байж болох ч юм шиг санагдав. Гэхдээ хэн нэгэн хайртай хүнийг нь хүртэл алах гэж оролдоод энэ залуу юу хийдэг хүн юм бол гэсэн асуулт толгойноос нь үл сална. Энэ өдрөөс хойш нэг их удсангүй ажлаасаа дуудагдаад дүүг нь авч амжисангүй ээж нь Монгол буцав. Охиноо тэнхрүүлэх гэж гүйсээр байгаад салж унахаа шахсан эх хүн юутай ч хөл дээр нь үрээ босгож өгөөд буцсан болохоор сэтгэл хангалуун, тэгээд ч хамт амьдарч байгаа тэр сайхан сэтгэлтэй залуу охиныг нь хэрхэн хайрлаж хүндэлж байгааг нүдээр харсан болохоор сэтгэл зовинох зүйлгүй гэрийн зүг жолоо заллаа. Нэг л мэдэхэд хавар ирж элсэлтийн шалгалт дөхсөн боловч өнөөх хойд эцгийн аваад явсан бичиг баримтгүйгээр нэг ч шалгалт өгөх эрхгүйдээ сэтгэлээр унаад тагтны үүднээс салахаа байсан Марияг харах тусам, өдрөөс өдөрт гундан сэтгэлээр унаж байгааг Миша ямар нэгэн аргаар бүхнийг бүтээх гэж оролдсон гэвч улсын хуулийг зөрчих боломж түүнд байсангүй. Олон хоног бодсоны эцэст өдөр бүр сүйт бүсгүй чинь яаж байна гэж асуух эцэг эх дээрээ очиж  Италид хэсэг байх нь эргээд сэргээх нэгэн арга гэж бодон ачаа тээшээ баглаж эхэллээ. Учиргүй хурдан хувцас хунараа гар тээшэнд хийхийг нь харсан Мария,

- Чи нэг тийшээ явах гэж байгаа юм уу? гэж олон хоног хоолойгоор нь хоол даваагүйдээ сульдсан дуугаар асуулаа,

- Хамт явнаа, би дахиж чамайг минут ч орхиж холдохгүй үргэлж хамт байна.

- Бид хаашаа явах гэж байгааг мэдэж болох уу?

- Бололгүй яахав, манай ээж аавын гэрлүү Итали явна, чи кино номноос мэддэг л болсон байлгүй Сицил явна, тэнд ямар гайхалтай гээч тэр арал дээр би өөрөө ч очоогүй удсан болохоор чамтайгаа хамт явж түүх дурсгалт газруудыг үзэхсэн гэж тэсэн ядан хүлээж байна.

- Тэгээд чи эцэг эхдээ намайг дагуулж очихоор танай өвөө бас л ээж аав хоёрыг чинь хөөсөн шигээ хөөгөөд л гаргах байхдаа. Эсвэл би бас гялс 4 хүү төрүүлчихээд очих ёстой юм уу гэж бухимдсан байдалтай хэлэхэд нь Миша түүнийг сэтгэл санааны хямралаас болоод ингэж байгааг нь тун сайн ойлгож байсан болохоор аль болохоор аргадангуй,

- Чи минь байгаагаараа л тэдэнд таалагдана, би хэн нэгнийг зүгээр л нэг сонгож хайрлахгүй гэдгийг тэд мэдэх л ёстой тэгээд ч би анх удаа л эмэгтэй хүн дагуулж гэртээ очих гэж байна, тийм болохоор битгий ингэж уурлалдаа би чамдаа хайртай, сэтгэлийг чинь сэргээж эргээд хайртай Мариягаа авчиртлаа би хичээнэ. Олон хоногийн турш уур уцаараас өөр нэг ч удаа хүн шиг ярилцаагүй байсан тэр үед энэ үгийг сонссон Мария өөрийгөө яагаад уурлаад байгаагаа ойлгохгүй ч сэтгэл нь тайвширч хайртыгаа өрөвдөх шиг болов. Хүнд хагалгаануудаас гадна олон удаагийн бүтэн нойрсуулалт, сорив авхуулах хагалгаа гээд түүний биенд хэт их өөрчлөлт орсон нь ийм байдалд хүргэж байгааг тэд хэн хэн нь мэдэж байсан болохоор энэ аялал хамгийн зөв санаа байсан юм.

          Сицил нь Газрын дундад тэнгисийн усан сан болон Тиррены ба Ионы гэх тэнгисүүдээр хүрээлэгдсэн нэгэн хэд хэдэн жижиг арлуудтай томоохон арал, маш олон идэвхитэй галт уулуудтай төдийгүй их уулархаг энэ арал дээр Европын хамгийн том галт уул болох 3340 м өндөртэй Этна гээд түүх дурсгалт газар төдийгүй Европын хамгийн том Етналенд хэмээх усан соёл амралтын хүрээлэнгээс авхуулаад үзэж сонирхох зүйл ихтэй газар учраас амрахад бол гайхалтай. Харин хадам шахуу болсон хүмүүстэйгээ уулзана гэдэг маш хүнд даваа байлаа. Тэдний эдлэнгийн голд байх их том байшингийн арын цэцэрлэгт олон хүмүүс цугласан байгаа нь хашааны хаалгаар орж ирээд усан оргилуурыг тойрох хооронд харагдахад Мария сандран,

- Чи арай ирнэ гээд хамаатан садангаа цуглуулсан юм биш биздээ?

- Үгүй ээ, зүгээр л оройн хоолоо идэх гэж байгаан хоёулаа ч морьтой л яваа юм байна тэ.

- Би ч хоолноос татгалзахгүй гол нь надад өгөх болуу?

- Чи минь юунд ийм юм боддог юм бэ дээ, ээж минь чамайг бусдаас илүү хайрлах байх, гээд машинаас буухад тэнд байсан хүмүүс бүгд шаагилдан үндэснийхээ хэлээр ямар нэгэн зүйл хэлэн Мишаг минь энд тэндээс нь тэврэн үнсэж байхдаа намайг хэн ч анзаарсангүй. Тэр нь ч надад уг нь хараад зогсож байхад сайхан л байсан тэгсэн гэнэт нэг гайхалтай яг Миша шиг нүдтэй эмэгтэй бусдаас удаан холоос аяархан алхаж намайг чиглэн ирснээ,

- Чи Мария юу? гээд яг л орос хүн шиг асуухад нь ээж нь гэдгийг ойлгоод тийм гээд хэлэх гэсэн хоолой гарахгүй дэмий л толгой дохилоо,

- Энэ хүмүүс бол Мишагийн авга талын хамаатнууд бас төрсөн ах нар болон тэдний гэр бүлийнхэн гээд бүгд л удаан хараагүй санасан сэтгэлээ дэвтээж байгаа нөхдүүд юм тиймдээ ч удаан зогсох байх, тэр хооронд нь хоёулаа явж цай ууя бас чи минь бие сул байгаа болохоор сууж хоол идэж тэнхээ ав. Гэхдээ юуны түрүүнд тэр ширээний дээхэн хэсэгт сууж байгаа өвгөнтэй танилцаадах гээд гараас нь хөтлөн алхалаа. Эргээд харвал Миша бүүр тоосон шинжгүй баахан залуучуудтай ноцолдон эгээл хүүхдүүд шиг ноололдон зогсож байгааг хараад цааш очиж ширээнд суулаа.

- Бернардо би охинд таваг нэмж тавих хэрэгтэй байна, чи тэр хооронд танилцаад амнаас нь хэдэн үг унагаадах би чадахгүй шинжтэй гэж еэлдэг инээмсэглээд явахад нь нөгөө аюулгүй мэдрэмжний оронд аймшигтай айх сандрах мэдрэмж төрж байтал өнөөх эрэгтэй зөөлөн хоолойгоор,

- Мария мөн үү?гэж асуугаад хоолойгоо зассанаа, Чамтай цуг ирнэ гэж хэлээд чиний тухай ярьж өгсөн. Саяхан болж өнгөрсөн бүхнийг ч надад хэлсэн одоо бие чинь ямаршуухан байна даа?

- Сайн байгаа, та бүхний сэтгэлийг чилээсэнд уучлаарай, дахиж тийм зүйл болохгүй гэж бодож байгаа, гээд хэзээний танилууд шиг тайван бас чөлөөтэй харицсандаа өөрөө ч гайхав,

- Сайн байна, яг зөв хэллээ. Эзэн нь хичээж байж заяа нь хичээдэг жамтай гээд нэг зүйл хэлэх гэснээ ээж нь ирээд надад хоол таваглаж урд минь тавиадсанаас болоод болив.

- За ид охин минь урт зам туулж ядарсан байлгүй хоолоо идчихээд усанд ороод амар ээж нь өрөө бэлдцэн байгаа гэж хэлэхэд нь сэтгэлд дотно яг л миний ээж шиг бас цаанаа л нэг амгалан тайван байдал нь надад хүртэл нөлөөлж, Мишаг ах дүү, хамаатан садан, үеэлүүдтэйгээ эргэж ирэхэд нь биеэ барихаа больж, хайртдаа байнга уурлаад байсан уур уцаар нь алга болсон байлаа. Удалгүй баярын гэмээр ч юм шиг оройн зоог нь тарж ээж нь Миша бид хоёрыг өрөөнд оруулж өгөөд явтал нэг томоос том ор.

Энэ л миний нүдэнд хамгийн түрүүнд туссан болохоор сандралаа нуух бас арилгах гэж түрүүлээд шүршүүрт ороод гарч иртэл Миша минь ядраад тэр үү эсвэл санаа нь амраад тэр үү унтчихсан байв. Амгалан тайван нойрсож байгаа нь эр хүнд хэтэрхий үзэсгэлэн төгөлдөр харагдсан түүний ягаахан уруулыг нь үнсмээр санагдаад алгуурхан уруулаа ойртуулсанд сэрчихдэгийн. Гэхдээ би зогссон ч тэр минь өөрөө үнсэж бид хэзээ ч ийм их тачаадаж нэгнээ үнсэж байгаагүйгээрээ нэгнээ мэдэрч амьсгал дээрдсээр биеэ ороосон алчуур минь өөрөө гулсаад уначихлаа...



start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Gorgeous

цин цири цин болоо болооо

Зочин

Thanks

Зочин

Like it so much...

zol (зочин)

Wow, blog chini goyo bolchixoj. umnux ni jaaxan official shinjtei bdag bsiin. ingesen chini neg l uuriimsug goyo boljee.

Себастиан

баярлалаа золоо. бас зочинд аан за тэр дүү бол ч яахав угаасаа сайн хүн гэж ...

Зочин

Тэгээд үргэлжлэл нь хэзээ вэ?
Гоё байна шүү

Hen negen (зочин)

гоя

Ж㋡Ки (зочин)

хммммм бүтэн унших гээд дийлсэнгүй ээ кккк

Хүсэл хяслын хорвоо дээр гунигаар дүүрэн ч жаргалтай
ХӨвөн урсах амьдрал дөлгөөхөн ч үертэй.....

carnation (зочин)

bayarlalaa, ih goy bichjee. yg l kino uzej bgaa ym shig hehe
urgeljleliig n hezee oruulah ym b?

enhee (зочин)

saihan bichjee.uuruu ch bagagui medlegtei zaluu bololtoi

дурлагч

Ингэж цуврал бичлэг оруулах ч амар ажил биш шүү.
Тэвчээртэй, тууштай оруулж байгаад чинь баярлалаа

HERO

very nice

Messe002 (зочин)

www.messe002.blogspot.com

hi (зочин)

hey yagaad urgeljlelee oruulaxgui bnaaa. Bodool bgaa yumuu. ug n ix goe urgeljilj bn shuuu

Урсогүухидду

өөө ирнэ ирнэ...

Baingiin unshigch (зочин)

Ingeel alga bolchxiimaa :(

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)