Тэсвэр тэвчээр шаардах хатуу амьдрал...

Өмнө минь өвдөглөн суусан хангай шиг том эр, чичирсэн гараараа хайрцагтай бөгж барин ганцхан тийм гэдэг үгийг сонсох гэж хүлээж байгааг хараад би түүнийг араар минь тависандаа уучлал гуйх аргаа олохгүй ганцхан минийх байхыг хүсээд ингэж байгааг нь ойлгосон ч ,тэнэгхэн өсвөр насны охины занг гаргаад асуухаар шийдлээ. 

- Ийм хурдан уу, тэгээд ийм үйл явдал болсны дараа юу?Тэгвэл чи хүлээж бай, би нэг гоё балетчин ч юм уу алдартай сайхан залуу олоод уулзаад үзье дараа нь чи надтай гэрлэмээр байвал хоёулаа гэрлэж болох л юм тиймээ,

- Миний буруу намайг уучил, чи миний ядаж тайлбарлахыг сонсоочдээ,

-Тэгэлгүй яахав, араар тавих маш том шаардлага гарсан л даа, чи ганцхан намайг ч гэлтгүй надтай адилхан эмэгтэй хүнийг давхар гомдоож байна гэдгээ ойлгож байсан уу,

- Чи ийм болохоор чинь л би чамд хайртай, чи ийм ганцхан өөрийгөө биш цаана нь дандаа өөр ямар нэгэн юманд санаа зовж байдаг болохоор чинь би чамд хайртай, гэхдээ тэрийгээ хэлдэг чинь бүүр гоё, би магадгүй анх чамаас айгаад халдаж чаддаггүй байсан бол, харин одоо хайрлаад халдаж чадахгүй байгаа байх, чи бид 2 илүү дотно харицаанд ороогүй хирнээ ингэж нэгнээ мэдэрч ойлгодог юм чинь ханилж суугаад дэр нэгтгэсэн цагт илүү их биенээ мэдрэх байх гэж бодсондоо би гэрлэх санал тавьсан,тэрнээс би араар чинь тавьсанаасаа болоод тэгсэн юм биш гэдгийг ойлгоорой.

- Яагаад, яагаад түүнтэй уулзадаг байсан юм бэ? Ганцхан секс гэж үү?

- Юу гэж хариулснаас чиний надтай гэрлэх гэрлэхгүй чинь шалтгаалах гээд байгаа юм шиг санагдаад, юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ би ганцхан чамд хайртайгаасаа болоод, охин биеийг чинь эрт авахгүй гэсэндээ, чамайг бэлэн болоод өөрөө хүстэл чинь хүрэхгүй гэсэндээ өөрийгөө сатааруулах гэж л тийм зүйл хийсэн. Харин одоо би харамсаж байна, би тэвчиж тэвчээртэй байж чамд хайртайгаа нотлох байсан гэдгийг энэ бүх зүйл дууссаны дараа л ойлголоо. Гуйж байна дахиж хэзээ ч би чамайгаа хуурахгүй, амлъя. Ингэж л битгий хэлээсэй гэж байсан бүх үгийг нь хэлсэнд Мария байж суух газраа олохгүй, хэлэх үг ч олдохгүй ганцхан чимээгүйхэн уйлж эхэлсэнд Миша сандарч,

- Одоо дахиж ийм зүйл ярихгүй, урьдных шигээ байхыг хичээж амьдрахыг би хүсэж байна харин чи юу хүсэж байна,

- Би чамтай учирсанаа бурханы бэлэг гэж боддог, би чамтай тааралдсан уулзсан тэр өдрийг миний энэ дэлхий дээр мэндэлснээс хойш хамгийн сайхан өдөр гэж боддог. Би чамд хайртай гэхдээ би чамтай хамт байх эрхгүй бузар хүн намайг уучлаарай. Ийм их зүйл дотроо тээж түүнийгээ чамд хэлж чадахгүй ингэж амьдарч байхаар үхсэн нь дээр санагдаж байна, ийм сайхан хайрыг чинь өөртөө татсандаа, өөрийгөө буруутгаад галзуурах шахаж байна.

- Чи юу яриад байгаан бэ? Би чамайг ерөөсөө ойлгохгүй байна, яагаад гэнэт өөрийгөө юунд буруутгаад эхэлсэн бэ? Намайг сонсдоо битгий уйл тэгээд надад юу ч байсан нуулгүй хэл, хэрвээ нууж явж байгаад сүүлд мэдэх юм бол би чамайг илүү буруугаар ойлгох болно. Айлтгүй надад хэл чи юу боллоо гэж бузар байх юм бэ? Би ерөөсөө ойлгохгүй байна надад хэлчих би чамаас гуйж байна.

- Би онгон биш, би цэвэр ариун биш, би бузарлагдсан арчаагүй дорой эм гэж хэлээд улам чангаар уйлж бүүр зогсож чадахгүйдээ угаалгын өрөөнд ороод хаалгаа түгжихэд, Миша ч бас араас нь ирж хаалга тогшисонгүй чимээгүй хэсэг сууж бүхнийг тунгаах адил бодлогширон урьд нь учрыг нь ойлдгохгүй таллагдан тасдагдаж байсан ярианууд болон хуучин сургуулийнх нь захиралтай түүнд хэлэлгүйгээр очиж уулзаад сонссон бүхэн толгойд нь  эргэлдэн сууж байснаа огцом босож конъяк өөртөө хундаглаад бас нэгийг Марияд хундаглан барисаар угаалгын өрөөний үүдэнд ирээд,

- Хайрт минь хаалгаа онгойлго, би бүрэн төгс мэдэхгүй ч гэсэн хагас дутуу юу болсныг ойлгосон. Одоо ганцхан чи тайвшираад хоёулаа цаашдаа юу ч бодохгүй яг анх ямар байсан яг тэр чигээрээ амьдрах хэрэгтэй байна. Юу ч болсон би чиний талд учраас зүгээр л ярилцах нь зөв, би конъяк уух гэж байна чи ч бас тайшрах шугамаар уугаад үзүүл ямар вэ? Гэж аргадангүй хэлэхэд нь ингэж хүлээж авна гэж огт бодоогүй байсан Маша баярлах ухаарах нь зэрэгцээд сэтгэл хөдлөлөө бариж дийлэхгүй хаалгаа онгойлгоод гарч ирээд үнэн үү гэж асуулаа.

- Би ч бас чамд хэлээгүй зарим нэг зүйлс байна. Би эхлээд ярисан нь дээр байх тийм үү ?

- Тэг тэг би сонсож байгаад юу хэлэх ёстойгоо шийдээдхий.

- Катя сургуулийн тухай ярьсаны дараа би танай сургууль дээр очиж уулзасан юмаа. Захирал чинь гээд их сайхан зантай хүн надад өөрийнхөө мэдэх түвшиний зүйлсийг ярьж нүдийг минь нээсэн. Яаж анх сургуульд орсон бас яагаад гэнэт сургуулиасаа гарсан гээд бүхнийг ярьсаны дараа өөрөөнд чинь хамт амьдарч байсан охинтой уулзаж тэр орой юу болсныг бүгдийг нь яриулсан. Тэр үед би чамайг зүгээр нэг зодуулсаны төлөө тийм зан гаргах хүн биш гэдгийг чинь мэдэж байсан болохоор нэг л сайн бүгдийг нь ойлгохгүй байсан. Бас чи анх манайд нүүж ирсэнийхээ дараа намайг сэрээх гээд орохоор цочиж сэрээд босоод ирдэг байсныг чинь ч гэсэн одоо маш сайн ойлголоо. Ойн өдрийнхөө бас төрсөн өдрийн чинь баярын өмнө бид 2 маш их давааг туулж одоо цаашдаа хамт байх цаг мөч бүхэн зөвхөн чамд аз жаргал авчирах ёстойг надад ойлгуулсан, тиймээс би хэрвээ чамайг бэлэн болоогүй байгаа бол гүнзгийрэхгүй гэдгийг чи мэдэж байгаа, харин би чамд хайртай учраас араар чинь тавихгүй гэдгээ амлаж байна.

- Би ч гэсэн чиний төлөө байж дахиж чамаас юу ч байсан нуухгүй, бас чамдаа итгэж байна гэдгээ амлъя гээд энэ хоёр үнсэлдэж тэврэлдээгүй ч гэсэн гайхалтай харилцан ойлголцолд хүрч тэдний харицаа нэг шат ахисанд хэн хэн нь баяртай байлаа.

- Чи тэгээд гэрлэх саналыг минь хүлээж авах уу?

- Би насанд хүрээд эцэг эхийн зөвшөөрөл албан ёсоор нэхэгдэхгүй болсоны дараа л тэр талаар бодож үзье. Гэхдээ зөвшөөрсөн гээд бодчихож болохгүй шүү тэр үед чамайг хэр сайн байсныг чинь бодож байж л болно шүү дээ.

             Ойн баяраараа Мария 17 нас харин Михаил 30 хүрч найз нөхдийнхөө хүрээнд цомхон тэмдэглэж хөдөө байшиндаа очиж амарцгаалаа. Үүнээс хойш тэд ойр ойрхон тэмдэглэлт зүйл болсон ч болоогүй ч амралтаараа тийшээ явж цэнгэг агаарт машины утаа чимээгүй газар амардаг байв. Шинэ жилээр ч мөн найз нөхдөө цуглуулаад бөөнөөрөө ойн цоорхойдох модон байшиндаа ирж он гаргахаар болов. Оргилуун дарсыг авдар авдараар нь авцгаасан байсан болохоор зарим нэг нь халамцуухан зарим нь бүүр огт танихгүй ч нилээдгүй согтуу хүмүүс харагдах шиг. Гэхдээ Миша Мария хоёр нэгнээсээ салахгүй хаана ч явсан хөтлөлцөн эрхлээд яг л хос хун шиг эсвэл хос тагтаа шиг л байсан нь бусдаас содон. Шинэ жилийн баяраар Петя л би ганцаараа ирэхгүй шүү найз охинтойгоо ирнэ гэсэн болохоор хараахан ирж амжаагүй ч бусад нь бүгд ирсэн байв. Удалгүй Ира ч найз охинтой болсон гэдэг мэдээгээр бүхнийг цочироов уу гэтэл надаас бусад нь огт гайхахгүй харин ч энэ удаад жоохон уртхан шиг үерхээрэй гэхэд нь Маша өөрийгөө л тийм зүйл ойлгоогүй байснаа ухаарлаа. Харин он гарахын өмнөхөн Петя найз охинтойгоо ирсэн нь нөгөө шинэ жилээр завгүй уулзаж амжихгүй гээд үнэд ороод байсан хамгийн дотны сайн найз Катя нь байсанд Мария бүүр баярлаад бас гайхаад золтой үсэрч байгаад 2 давхраас унацангүй. Энэ сайхан мэдээний талаар ярилцаж амжаагүй байтал он гарах болж хүмүүс оргилуун дарс салютаа барисаар гадаа гарч хоолой нийлүүлэн тоолж 2001 гарлаа. Найз нарынх нь нэг нь салютаа буруу дэлбэлснээс гал алдаж бүх эрчүүд түүнрүү гүйлдэн одсоноос болоод ганцаараа Мария бусдаас жоохон холхон зогсож байтал хэн нэг огт танихгүй хүн түүнийг маш хүчтэй мөрлөөд гүйгээд явчихлаа. Яасан сонин хүн хаанаас гарад ирэв гэж бодох тэрхэн зуур хэвлийгээр нь хүйтэн болсноо халуу шатаж эхлэхэд гайхан харвал гар энгэр нь тэр чигээрээ цус болсон, түүнийг тэр мөрлөсөн хүн хутгалаад зугтаасан байв. Хормын зуур нүд нь харанхуйлж хөл нь хүчгүй болсон ч Миша гэж орилохыг нь хүн сонсохгүй тул чигээрээ алхсаар тэсэлгүй ухаан алдан уналаа.

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
tuulai (зочин)

хэзээ дуусхын олон ангит кинү үзжаам шиг л байхын хэхэ

zz (зочин)

goe goe. urgeljlel............

Зочин

Юун аймаар болчихвоо
Гэхдээ л гоё байна
Хүлээж л байгаа шүү
хурдхан үргэлжлэлийг нь бичээрэй

Зочин

kinon dunduur urt reklam yawaad yu uzej bsnaa martchihdag shg bichlegiig chn huleej suuh hetsuu bn shuuu hurdan bicheerai andaa

Зочин

kinon dunduur urt reklam yawaad yu uzej bsnaa martchihdag shg bichlegiig chn huleej suuh hetsuu bn shuuu hurdan bicheerai andaa

zol (зочин)

aimaariiin. gexdee l yrgeljlel bgaa, deer ni ene bysgyi odoo saixan amidarch bgaa gsn boloxoor yxchixne gej aixgyi bna oo. xexexe. yrgeljileliig ni xurdan taviarai.

mimosa (зочин)

bayarlalaa, urgeljleliig n.......

zz (зочин)

urgeljlel ..... :(

Gorgeous

юу болооо явчувааа

zz (зочин)

Urgeljlelee bichixgui yumuu daa

messe002 (зочин)

www.messe002.blogspot.com

emji (зочин)

vrgeljillee hurdan bicheerei hvleej bn shvv

Нэр (зочин)

Дажгүй л үргэлжилж байна. Сайн охин дагаж явж болохгүй гэсэн юм байгаамуу. Зоригтой сайхан санагдаж байна. Дараагийнхаа бичлэгийг хурдан оруулаарай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)