Хардалт хагацал...бас амьдралд үлдсэн том шархнууд...

              Олон хүмүүс холхисон их л тансаг зэрэглэлийн зочин буудлын хүлээлгийн заал шиг үүдний өрөөнд цаг шахуу сууж өнөөх Мишагийн найз бүсгүйг хүлээлээ. Жоохон чилсэн ч тэнд өөрөөс нь түрүүнд ирцэн хүлээгээд сууж байгаа зөндөө сайхан бүсгүйчүүд байгааг хараад тэвчээр зааж дахиад цаг гаран суугаад тэвчээрийн хязгаар тасрахын цагт утас нь дугарав.

- За яасан зурагаа авхуулж байна уу?

- Аан чи юу хаанаас ярьж байгаан танихгүй утас байх чинь,

- Оффис дээр ирчихээд чамайг ирэхээр нь хүмүүсд танилцуулах гээд, танилцуулах ч юу байхав дахиад хамтдаа ажиллах болж байгааг нь хүмүүсд хэлж өгөх санаатай л чамайг хүлээгээл бас санаал сууж байна,

- Санаж байгааг чинь сонсох гоё байна, даанч дахиад хэдэн цаг санах л болждээ,

- Яагаад тэр вэ?

- Ирина Сергеевна яг одоогоор чухал ажилтай байна таныг ирсэн гээд дамжуулчихъя гэснээс хойш бараг гурван цаг болох гэж байна даа,

- Ээ хөөрхий надаас асуухгүйдээ за байжил бай би залгаад хэлээдхий тэгээд дуусаад шууд ирээрэй би чамдаа хайртай шүү,

- Тэгнээ, уулзалтлаа түр баяртай, гээд утсаа тасдаад удаачгүй байхад голых нь шилэн хаалга нээгдэж өндөр туяалзсан цагаан шаргал үстэй бүсгүй гарч ирээд Мария Михайловна байна уу? гэж асуулаа.

- Байна би байна гээд даган өнөөх шилэн хаалгатай өрөөнд ортол гаднаас нь хэн ч хараад тийм том заал гэж хэлэхээргүй өргөн том өрөөнд энд тэндгүй олон янзын фонны урд янз бүрийн ази бүсгүйчүүд зураг авхуулж байхыг хараад нүдээ салгаж чадахгүй өнөөх бүсгүйг даган явсаар Ирина Сергеевна буюу Ира дээр иртэл зураг аваад үнэхээр завгүй байх юм.

- Хүүе сайн уу, ирсэн юм бол хэлээд ороод ирэхгүй дээ. Сая Миша залгаагүй бол тэгээд орой 7 хүртэл суух нь байна шүү дээ, наад нэг Останкино шиг хүүхнээ дагаж яваад нүүрээ будуулж хувцасаа солиод хүрээд ир, зургийг чинь нэг сайхан аваадхий окей гэж нүдээ ирмээд ажилаа хийж байгаа нь яг л нэг эрэгтэй хүүхэд шиг хөнгөн шингэн бас дэврүүн. Хувцас солих өрөөнд ороод надад өгсөн цагаан тогоруутай хар өнгийн кимоно маягийн стильтэй их л ил задгай энгэр оноотой торгон халатыг нь ичингүйрэн байж өмсөөд харсан би ч нээрээ гоё хөлтэй ч юм шиг санагдсан шүү. Бага байхаас л гэрийнхэн маань майжга гээж дуудсаар байгаад өөрийгөө үнэхээр л майг хөлтэй гэдэг бодолтой олон жил явсан би гэнэт өөрийнхөө биеийг сайхнаар харж эхэлсэн юм. Ямар азаар торон хар дотуур хувцас өмссөнөө гайхаж хэсэг толины өмнө эргэлдэхдээ би нээрээ дажгүй л биетэй юм байна шүү гэж өөртөө их л итгэлтэй болоод, нүүр будах өрөөрүү орлоо. Тэнд байсан тэр нүүр будагч нь яг эмэгтэй хүн шиг тийм сонин эрэгтэй хүн байсан нь надад их л содон санагдаад нөгөө үсчин эмэгтэйтэйгээ намайг яаж янзлах вэ гэж яриж байгааг мэлрээд харж байсан чинь,

- Юу ингэтлээ харсан лусын дагина вэ чи?

- Юу ч бишээ зүгээр л миний үсийг яах гэж байгааг чинь л сонсож байлаа,

- Миний бодлоор ийм гоё урт хар үс маш ховорхон үзэж байсан болохоор индүүдээд шулуунаар нь унжуулах нь зөв гэж бодлоо тэхээр эхлээд үсийг нь угаая харин дараа нь нүүрийг чинь будаад хумсыг чинь янзалах нь зөв байх гэж бодож байна. Яанаа энэ ямар гоё цэвэрхэн арьстай юм бэ, хүүшээ энэ гар хөлнийх нь хуруунууд ямар гоё нарийхан урт юм бэ? Яанаа чи гараараа юманд хүрдэггүй юм уу хаашааин гайхалтай юмаа гэж хэд хэдэн удаа дуу алдсаны эцэст тэр хавид байсан хүмүүс ч бас тэгж яриж эхэлсэнд би бүүр өөрийгөө үнэхээр хөөрхөн юм болуу гэж бодож эхэлсээн. За тэгж тэгж нэг зураг авалтандаа орж эхлэх үед хамгийн хачирхалтай нь би өөрийн эрхгүй янз бүрийн зогсолт авч сурамгай нь аргагүй зураг авалтыг давлаа.

- Чи зүгээр л засаж янзлаагүй алмаз эрдэнэ, чи миний хамгийн сайн модель болно гэдэгт би 100% итгэлтэй байна. Миша угаасаа содон хувь заяатай содон төрхтэй сайхан залуу, тийм ч болохоор эхнэрээ хүртэл өөр шигээ ийм гайхалтай эмэгтэйг сонгосон нь ойлгомжтой л байсан л даа гэж тас тас хөхрөөд,

- Гэхдээ битгий хардаарай, миний араас тэр байтугай сайхан залуус эргэлдэж л байна, гэхдээ миний цорын ганцыг би олоогүйл байгаамдаа гэж дотно инээмсэглээд намайг хувцасаа солиод ирэхээр хамтдаа ресторанруу явж хоол идэхээр болов. Бид хамтдаа гарч Мишагийн надад гаргаж өгсөн жолоочтой нүдэн бензинд суугаад ресторан дээр ирэхэд Миша биднийг тосож,

- Миний эхнэрийг удаан хүлээлгэсэн хүнд хоол өгөх үү байх уу гээл бодож байтал хүрээд ирлээ гэж наргихад Ира өөр үг хэлүүлэлгүй өөдөөс нь маш хурдан гараа алдлан тэврээд,

- Чиний эхнэр зүгээр л гайхамшигтай гайхалтай үзэсгэлэнтэй шигээ бас гайхалтай авъястай бүсгүй юм байна. Түүнийг ирээдүйд хийж бүтээх чадвар дүүрэн эрдэнэс гэдэгт итгэлтэй байна. Шинэ гэрээний нүүр царайгаар танай эхнэрийг яриангүй авна, гэхдээ чиний эхнэр болохоор нь биш харин түүний гоо үзэсгэлэн авъяс чадлаас нь болоод тэр шүү, харин одоо эхнэрийнхээ шинэ багшид хоол өгөх эсэхээ өөрөө л мэд,

- За одоо багш нь болох гэж байгаа бол яаая гэхэвдээ тэгээхээс гэж инээлдэн оройн зоог барихаар болцгоов. Би харин хойд талын өрөөнд орж удаан уулзаагүй хамт олонтойгоо уулзаж ярилцан инээлдэж хөхрөлдөхөөр орсон боловч хэн нь ч надтай дугарсангүй.

- Сайн байцгаана уу, намайг таниж байна уу Маша байна эжг хэлж байж л,

- Хүүе тийм байна ш дээ, яасан өөр болоо вэ, чи тэгээд даргын нөгөө эхнэр нь болох гэж байгаа хүүхэн нь байхнээ, айхтар золиг байхнээ гэж найрсагаар инээлдэн ойр зуурын сонин хачин дуулган хууч хөөрлөө.

- Чамайг явсаны дараа их зүйл болсоон. Федя ах чинь амь үрэгдсэн, харин Оля хулгайн хэрэгт ороод ажлаасаа гарсан, дарга бас нинжин сэтгэл гаргасны хүчинд цагдаад баригдаагүй, өөр бусад гэвэл бүжигчид болон бид л үлдсэндээ, хамгаалалтын албанд найдвартай сайн хүн автлаа Петя гээд даргын найз гарч байгаа, хянагч болон хамгаалалтын албаны даргаар өөрийн хэдэн залуустайгаа ажилладаг юм, харин одоо шинэ хянагч ирэхээр сургаад болих юм гэсэн,

- Федя ахад тийм юм болсон гэж нилээд дээхэн сонссон. Миша бид 2 Испанид байсан болохоор гэр орныхонд нь туслаарай гэж эндээс хүмүүс явуулан хэдэн төгрөг л өгсөн чааваас юунаас болсон юм болдоо? Оля эчийн тухайд би мэдэж байгаа, харин Петяг хянагч гэж мэдсэнгүй уг нь тэр шинэ хүн нь би ирж байгаа юм л даа гэхэд бүгд баярлан хэл ам сугалах шахаад л Миша бид хоёрын тухай асууж эхэлсэндээ.

         Намар яагаад ийм хурдан ирдэг юм бол гэж бодох зуур модод эхнээсээ шар дээлээ өмсөн, нар эртхэн жаргаж бүрэнхий эрт болдог болчих юм даа.  Сургах хугацаа дууссан Маша одоо ганцаараа торохгүй ажиллаж чадахаар болсон гэж Петя үзсэн учраас нөгөө ээлжийн тусгай албанд олон жил алба хаасан бадриун залуу бид 2 хариуцлагатай камер хянагч аюулгүйн албаны хүмүүс боллоо. Ганцхан ийм л ажил хийхийн тулд би өдөр бүр хөзөр, рулет гээд казинод тоглогддог бүх тоглоомуудыг сурч байсан сурсаар ч байгаа. Яг үнэндээ бол тэр мөрийтэй тоглоом гэдэг чинь яг хар тамхи шиг хүнийг донтуулдаг бас л хөнөөлтэй зүйл юм билээ. Долоо хоног болгоны сондгой тоотой өдрүүдэд агентлаг дээрээ, харин тэгш тоотой өдрүүдэд би казино дээр ажиллаж байсан болохоор завгүй хүний жаргалыг ёстой л бүтэн биеээрээ мэдэрч байлаа. Дээр нь модель болохоор чинь хүн дэглэмтэй болдог төдийгүй үргэлж өөртөө анхаарал тавиж гоо сайхандаа хүртэл анхаардаг болдог юм байна. Наймдугаар сар дуусаж байна даа, бид хоёрын жилийн ой бас бидний хоёулангийнх нь төрсөн өдөр дөхөж байна даа гэж бодох тусам цаг хугацаа хурдасаад ч байх шиг. Сургуульд сурах талаар бодохоо ч байждээ гэж өөрийгөө хааяа зэмлэх ч одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байгаа учраас нээх санаа зовохгүй. Тэр нэг өдөр хүртэл бүх зүйл сайхан байсан. Орой тараад жолоочтойгоо гэртээ ирээд хоол хийж идэн хайрт Мишагаа хүлээж байтал гаднаас Петя маш сандруу баахан хамгаалагч нартай орж ирээд,

- Чи зүгээр үү, гэж асуухад нь доод зовхи хэдэнтээ татах шиг болоод,

- Би зүгээр харин Миша ирдэггүй, чи яагаад ийм олон хүмүүстэй явж байгаан, юу болсон юм бэ? гэж асуухад Петя гэрийн цонхнуудыг шалган гадна төмөр торнуудынх нь бэхэлгээг үзээд намайг огт сонссонгүй.

- Ойрын хэд хоногтоо Миша ирэхгүй, хүмүүсд элдэв сэжиг авхуулахгүйн тулд чи ирж очдог газраараа явсаар л бай. Ялгаа нь чамтай ойрхон биш ч хэдэн хамгаалагч гаргана, өө бас хэрвээ танихгүй хүмүүс ирж чамаас Мишаг асуух юм бол гадагшаа ажлаар явсан хэзээ ирэхийг нь мэдэхгүй гэж хэлээрэй гээд нөгөө залуусаа дагуулаад гараад явчихав. Дахиал сэтгэл түгшим зүйл гарч ирсэнд зовнин бурханаас өөрийн эрхгүй Мишаг минь эрүүл саруул байлгаж өгөхийг гуйж залбирахаас илүү нэмэр болж чадахгүй нь харамсалтай юм даа. Энэ байдлаараа 10 сар гарч ойн баяр маань дөхөж байсан ч Мишгаас сураг байхгүй. Арай Испанид байсан шигээ удаан алга болох гэж байгаа юм биш байгаадаа гэж бодсон ч үгүй байлгүйдээ гэж өөрийгөө тайвшруулна. Ядаж утсаар залгаад амьд үхсэнээ хэлчихэж болдоггүй юм байхдаа гэж үе үехэн ажиллаж байгаа эсэхийг нь шалгасаар л.

              11 сарын 8 ээжийн минь төрсөн өдөр болохоор утсаар яриж мэнд хүргэлээ. Ээж минь зөнгөөрөө намайг аюултай орчинд сэтгэл түгшин амьдарч байгаа ч хойд эцэгтэй амьдарсанаас хамаагүй дээр санаа амар байгааг мэдрээд нөгөө утсаар ярихдаа уйлдаг нь болисонд би их л баярлаж ойр ойрхон ярьж байхаар амласан. Гэнэт шөнө дунд хаалга дугарах чимээ гарлаа. Доор олон харуул хамгаалагч нар байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор цонхоор л биш бол хаалгаар лав болохгүй бүтэхгүй хүн орж ирэхгүй тэгэхээр Миша л байх гээд гүйхээрээ буутал үнэхээр л тэр минь байлаа. Нилээд хүнд бэртээд эдгэж байгаа болуу гэмээр бинт боодолтой өрөөсөн хөлөндөө гипстэй царай нь цонхийсон амьтан зогсож байгааг хараад бүх зүрх сэтгэлээсээ баярлаад тэврэхэд "амьд байна" гэдэг үг өөрийн эрхгүй амнаас гарсан. Тэр минь ч бас их л санасан бололтой нүүр нүдгүй үнсээд,

- Ямар их санасан бэ, намайг санасан уу гэхэд нь уйлаад ярьж чадахгүй толгойгоо л дохилоо.

- За амьд байгааг минь хараад баярлаж байгаа биздээ, би долоон голтой юу гэж тийм амархан үхэх юм бэ? гээд бид 2 буйдан дээр хамт суун юу болсныг тэр минь надад ярьж өгсөн юм. Тэр алга болдог өдөр нь жолооч бас хамгаалагчийн хамт Олгина гэх амралтанд хүнтэй уулзахаар очсон боловч болзоот хүн нь биш харин өөр өстэй нэг нөхөр нь хүлээж байгаад машинтай нь дэлбэлсэн юм байж. Хаалгаа онгойлгож үсрэхдээ нуруу болон баруун хөлөндөө хүнд гэмтэл аваад зогсохгүй тархиндаа нилээн бас хүнд талдаа гэмтэл авсаны учир эмнэлэгт хэвтээд бас нуугдсан юм байна. Тэр хүн нь гэрийг нь мэдэхгүй учраас хэсэг хугацаанд сүүл тависаныг нь төрүүлэх гэж өөр хотоор дамжин явсаар гэртээ ирсэн тэгээд энэ тухайгаа намайг цаашдаа болгоомжтэй сэрэмжтэй хамаагүй хүнд миний найз охин гэдгээ хэлж болохгүй шүү гэж ойлгуулахын тулд хэлэхэд нь дотор минь нэг хоолой чи хэзээ ч амар тайван амьдарч чадахгүй үнэхээр тэгмээр байвал гадагшаа гарч амьдар гэх шиг боллоо.

- Хоёулаа Оросоос явъя, энд амьдрахаа болиж болно ш дээ, чи хүсвэл Монголд манай гэрт очиж амьдарч болно. Тэнд байр машин аваад нэг жижигхэн ресторан ч юм уу нээгээд даруухан л амьдаръялдаа,

- Чи минь миний л төлөө хэлж байгаа, харин би энэ миний төлөө амь насаа хайрлахгүй зүтгэж байгаа залуусыг орхиод хаашаа ч зугатаж чадахгүй тийм болохоор би үлдэнэ. Хэрвээ чи минь ээжтэйгэ хамт Монголдоо баймаар байна гэвэл би нэг сар тэнд нэг сар энд гээд амьдраад байж болох л юм.

- Би чамтай л хамт, юу ч болж байсан яаж ч байсан хамаагүй чамаас л холдохгүй. Ийм нэгэн богинохон яриа өрнүүлээд бэртэлтэй найз залуугаа өрөөнд нь оруулж унтуулаад өөрийнхөө өрөөнд орох гэсэн боловч санасан болоод ч тэрүү дэргэдээс нь холдмооргүй байсан учир хамтдаа унтахаар хэвтлээ. Маргааш нь агентлагийнхаа охидтой хамт ресторан дээр хоол идэж байгаад энэ тухайгаа яриад шөнөжин унтаж чадахгүй эргэж хөрвөөснөө хэлсэн чинь,

Малика: Хүүш та хоёр арай одоо хүртэл тэгээгүй юм биш биздээ

Би: Тийн ш дээ, манай хүн угаасаа намайг жоохон хүүхэд гээд үнсэхээс өөр хүрч үзээгүй ээ, бид хоёр сая зун л анх үнсэлдэж үзсэн одоо ойгоороо ядаж үнсэлдсэн байна гэж бодохоор нилээд урагштай байгааз,

Вика: Ямар гоё романтик юм бэ? Манай найз залуу бид хоёр ч гэсэн тийм ш дээ,намайг 14тэй байхаас л үерхэсэн одоо 5 жил болж байгаа гэхдээ 17 настай байхдаа бид хоёр хэн хэн маань зандангаа тайлж байсан юм чинь, гээд бүгд инээлдэв.

Вероника: Хүүхдүүд аргагүй л дээ, миний насны хүмүүс бол секс хийлгүй нэг сар л явбал их юм. Тэгээд ч энэ 25 нас гэдэг чинь сексийн хамгийн идэвхитэй үе, 35 нас хүртэл үргэлжилдэг гэж байгаан энэ үедээ эрэгтэй хүмүүсийн 15 хувь нь л 7 хоногт 4өөс бага удаа сексдэж байхад, 36 хувь нь өдөр бүр нэг удаа, үлдсэн 49 хувь нь өдөрт хоёр болон хоёроос дээш удаа секс хийдэг гэж байгаамдаа.

Би: Хөөрхий гэтэл миний муу Миша надаас болоод ид сайхан идэр 30 насандаа жил сексгүй явжил байдаг яадаг юм билээ дээ.

Вероника: Юу гэж тийм зүйл байхав дээ хонгор минь, хэрвээ тэгэх юм бол тэр хүн чинь аль хэдийнээ галзуурчилгүй яахавдээ. За бодоод үз танай залуу чинь шөнө дунд орж ирдэг үү?

Би: тэгдэг ажил ихтэй л юм чинь, заримдаа бүүр ажлын шугамаар хүмүүстэй уусан үедээ чамд муухай харагдмааргүй байсан юмаа гээд найзындаа хоноод хүртэл орж ирдэгийн,

Малика: ха ха ха, чи тэгээд тэрэнд нь итгээд л байж байх уу

Би: итгэхгүй гэд яахын, тэр маань тийм янз бүрийн юугүй байх та нар арай л хэтрүүлж байна,

Вика: та хоёр ямар аймар юм бэ, болилдоо хөөрхий охины сэтгэлд юм хийгээд байхын, удахгүй ойн баяр нь болох гэж байгаа хүмүүсийн сэтгэлд сэв суулгах хэрэг байна уу?

Вероника: хэн сэв суулгах гэсийн зүгээр л туслах гэж байхад, чи одоо ойгоороо тачаангуй гоё дотуур хувцас авч өмсөөд бэлдэж байгаад унтсан чинь дээрдээ тэгэхгүй бол өөр хүүхэнтэй унтаж байгаад дасаад чамайг хаячих юм бол яахын,

Би: юун өөр хүүхэн бэ? тийм зүйл байхгүй гээд байхад чинь дээ,

Малика: тэгвэл оройтохоор нь хэдүүлээ Вероникагийн машинаар тагнаж үзье тэгээд хэрвээ ямар нэг но илрэхгүй бол асуудал байхгүй чи дахиад нэг жил насанд хүртлээ хүлээж болох нь гэж бодье зөвшөөрч байна уу,

Би: үгүй ээ, тэгээд ч хайртай хүндээ итгэдэг байх нь зөв, гээд өөртөө их л итгэлтэй сууж байтал утас гэнэт дугараад нөгөө өвчтэй гэртээ байгаа хүн маань гэнэтийн ажил гарчихлаа оройтох юм шиг байна  гэж хэлэхэд нь өөрт ч хар төрөөд мөн түүнийг дагах нь зөв гэж  ятгагч нарын шахалтаар ажилруу нь явлаа.

Энэ буруу зүйл гэдэгтээ итгэн дагах ямар ч хэрэг байхгүй гээд үглэж байтал Миша баглаа сарнай барин ажлаас гараад машиндаа суун явсаар Марийнский театрын гадаа ирэн зогслоо. Удалгүй алдарт балетчины тоглолт таран хүмүүс уван цувсаар гарч ирж театрын өмнөх талбай дүүрэн хүнтэй болсон ч Миша машинаасаа буусангүй. Тэгтэл гэнэт хаалгаар өнөөх алдарт балетчин бүсгүй гарч ирэн хүмүүс түүн дээр овоорон гарын үсэг авах гэхэд  Мишагийн 2 хамгаалагч нь машинаас буун, түнийг хүмүүсээс холдуулсаар машинд суулгаад хөдөллөө. Энийг харсан найз нар маань ийм л зүйл болох гээд байсан байхгүй юу алдалгүй дагаарай гэж ам уралдан ярьж тэднийг дагасаар, нээх холгүй орших энэ хотын хамгийн үнэтэй тансаг таван одтой Коринтия Невский Палас гэх зочид буудалд буулаа. Гайхалтай үзэсгэлэнтэй тэр бүсгүй хайртай хүнийх нь гараас сугадаж түшээд зочид буудалруу орж байгааг нь хараад өөрийн эрхгүй уур дүрс хийн асаж хардалт гэдэг зүйл ямар аймшигтай гэдгийг мэдрээд би мэдээгүй бол дээр байждээ гэж бодов.

Вероника: яанаа ямар гоё хүүхэн бэ? чамаас ямар өөр харагдаж байгааг харж байна уу? чи түүнийгээ алдахад ойрхон болчихоод байгаа юм байна. Энэ чинь манай хотоос гарсан хамгийн алдартай дэлхийн хэмжээний балетчин, Большой театртай холбоо нь муудсан сураг сонсогдсон шүү, тэхээр эргээд ирэх ойрхон байна даа. Энэ хоёр эртнээс уулзаж байсан байх. Гайхалтай сайхан бүсгүй чамаас 11 эгч танай Мишатай чинь ойролцоо настай юм билээ гэхэд нь би үнэхээр тэсэлгүй,

- Одоо болно гэрлүү явъя, оройтож ирснийг мэдвэл аягүй бол хар авчихна тэгэхээр одоо болно дахиж юу ч сонсмооргүй байна. Буцах замд хэн ч дугарсангүй агентлагийн ард буугаад би машинруугаа шууд алхан ороод суухдаа жолоочоос нуугдаж байснаа мартчихсан байлаа. Гэрт орж ирээд энэ бүхнийг дуусгахыг хүссэн ч түүнд өгөх ёстой зүйлээ хангалттай өгөөгүй учраас ийм юм боллоо тэхээр би түүнд өөрийгөө л бүтэн өгч байж тэр хүүхнээс салгаж авна гэж бодонгуутаа, хэрвээ тэр миний онгон бишийг мэдвэл намайг үзэн ядаж надад итгэхээ болиод тэр хүүхэнрүүгээ бүүр яваад өгөх байхдаа гэж бодогдоод яах учраа олохгүй хэсэг хямарч байгаад унтлаа. Өглөө би ажилтай байсан ч босох хүсэл төрсөнгүй орондоо хэвтэж байтал Петя орж ирээд,

- Чамайг ажилдаа цагийн өмнө ирдэг ирэхгүй байна гээд залгахаар нь санаа зовоод хүрээд ирлээ, бие чинь зүгээр үү ?

- Муу байна, маш муу байгаа учир би ажилдаа явж чадахгүй , үгүй ээ дахиж явахгүй би ажил хийхгүй, би юу ч бодохгүй амьдарч чадахгүй, миний амьдралаас энэ хар толбо хэзээ ч арилахгүй би энэ хар толбоноос болоод хайртай хүнээ алдаж байна гээд өөрийн эрхгүй уйлж эхэлэхэд.

- Хүүе Мишаг гэртээ ирээгүй гээд ингээд байгаа юм уу? Урьд нь ч гэсэн ажилтай гадуур хоножил байсан, одоо гэнэт яасан юм бэ? ийм хөөрхөн байж битгий уйлаач чам шиг ийм сайхан амьдралтай жоохон хөөрхөн охинд ямар юмных нь хар толбо байхав дээ, муу Миша чамайг зовоогоод байвал би зодоод өгөх үү гэж хүүхэд аргадах аятай аргадаж элдэв тэнэг юм яриад марзагнаад сууж байтал манай гол баатар гаднаас орж ирэх чимээ сонсогдов.

- Хөгшөөн гэртээ ирж хоноогүйгээс чинь болоод гүнж чинь уйлаад бөөн юм болж байна гэж хэлээд өрөөнөөс гарахдаа тэрэнтэй амаа нийлүүлэх гэж байгаа гэдгийг нь охин гадарласан ч юу ч хэлсэнгүй дуугай л байлаа.

- Миний гүнж нь яасан өвдсөн юм уу? Ажилдаа явахгүй юм бол яваад хэрэггүй ээ, чи минь дандаа завгүй байсаар байгаад ядарч байгаа, тэгээд ч мэргэжлийн нэг хүн авах гэж бодож байсан олсон тэрнийгээ л ажиллуулчихъя чи минь ганцхан агентлагтаа яваад хажуугаар нь фитнесд явж болно ш дээ, жолооны курсд суугаад ирэх жилийнхээ шалгалтанд бэлдэж эхэлсэн ч болох юм байна гээд толгойг нь илэхэд нь түүнээс эмэгтэй хүний үнэр үнэртэх шиг болоод өөрийн эрхгүй дургүй хүрэн буруу хараад хэвтчихэв,

- Чи гар тэхүү би унтмаар байна,

- Яагаад ингээд байгаан, чи минь хэзээ ч ийм хөндий ийм муухай зан гаргадаггүй. Юу болсоноо надад хэлэхгүй бол би тусалж чадахгүй ш дээ,

- Чи хангалттай тусалсан, хэрвээ би танайхаас явах хэрэгтэй бол хэлээрэй,

- Дахиж битгий танайх гэж хэлээрэй энэ гэр чиний ч гэсэн гэр хэзээд чинийх ч байх болно, хэрвээ бид хоёр муудалцах юм бол би л явна чи биш,

- Очих газартай хүн өөр юмаа,

- Мария наашаа хардаа, юу ярих гээд юу яриад байгаа юм бэ?

- Мэдэхгүй хүн шиг царайлахаа болиоч, чи жинхэнэ сайн жүжигчин юм байна алга таших хэрэгтэй юм байна браво, харин танид цагаан цахирмаа авчирахаа мартчихсан байна, уучлаарай гэж хэлэхэд минь л тэр намайг бүхнийг мэдэж байгааг ойлгоод хэлэх үггүй бухимдсандаа хаана шааж,

- Чи буруу ойлгоод байнаа, энэ огт тийм зүйл биш чи хэзээд миний хайр байх болно, цорын ганцхан хайр минь зөвхөн чи л байх болно, гэхдээ гээд хэлэх үггүй гараад явлаа. Оройхон гэдэс өлсөөд өрөөнөөс гарч идэх юм эргүүлж байхдаа тэрнийг аль хэдийн нөгөө хүүхэнрүүгээ явсан байх гэж бодоод өөрийн эрхгүй уйлмаар санагдаад сервантруу хартал шилтэй конъяк нүдэнд туслаа. Хамгийн түрүүнд толгойд орж ирсэн хүн бол Ира. Тийм болохоор залгаад надад хань болж ганц шил конъяк угаач гэсэн урилгыг минь дуртайгаар хүлээн аван манайд ирж бид хоёр нилээд уулаа. 

- Би Мишааг удаан мэднээ, тэр хүүхнийг ч мэднэ. Тэднийг салсан гэж чамайг хараад итгэлтэй байсан юмсан. Харин ийм юм болсон гэж мэдсэнгүй ээ, харамсалтай байна. Гэхдээ юм бүхэн хоёр талтай гэж үнэн үг шүү энэ бүхэн ганцхан Мишагаас биш Настягаас ч бас болж байж магадгүй тэхээр тэрнийг дуудаж уулзах нь зөв байх өнөөдөр маргааш балетгүй юм чинь амарч байгаа байх дуудаадхъя. Гээд залгасанд өнөөх бүсгүй нь дэлгүүр хэсэж явна нээх удаан уулзаж чадахгүй чухал хүнтэй уулзах ёстой гэхэд нь дотор нэг юм огшоол явчихлаа. Хагас цагийн дараа гэхэд Ира гарч өнөөх бүсгүйг тосохоор явлаа. Хонх дугарч би хаалга тайлж өгөхөд Ира нөгөө Настя гэх бүсгүйтэй хамт орж ирэхэд нь би нилээн халамцсан тул өөрийн мэдэлгүй маш хөгжилтэй чанга хоолойгоор,

- Тавтай морил манай умгар овоохойд гэж хэлээд тортой зүйл гадуур хувцасыг нь аваад зочны өрөөнд оруултал бүсгүй Миша бид хоёрын Испанид явж байхдаа тэврэлдэн авхуулсан том зургийг хараад хөшөө шиг мэлрэн хэсэг зогслоо.

- Яасан бэ? Та зүгээр үү би таны жинхэнэ шүтэн бишрэгч шүү гарын тань үсгийг яаж авах вэ гэсэн Ира харин аваад өгье гээд өөрийг чинь уричихлаа. Гэтэл та найз залуугийн минь зургийг хараад л зогсоод байхын гомдоож байна шүү. Яанаа уучлаарай би архи ууж үзээгүй хүн анх удаа уучихлаа согтуу байгааг минь өршөөгөөрэй гэхэд тэр диван дээр суугаад шилтэй конъякнаас өөртөө шилэн аяганд хийгээд нэг амьсгаагаар уухыг бодоход надаас нээх дутуугүй л байдалд орсон юм шиг санагдсан. Ингээд бид 3 ярилцан бараг 22 цаг хүртэл суухад Миша ирсэнгүй. Надруу ч Настяруу ч залгасангүй, харин Настягийн чухал хүн нь багш нь байсан ба уулзаж чадахгүй нь гэж хэлсэн болохоор тэр манайд байсаар л байсан юм. Миний талаар огт мэдээгүй гэж хэлэхэд нь сэтгэл эмтрэх шиг болсон ч би тэвчээртэй бүх ярих зүйлийг нь дуустал нь сонссон. Тэд салаад удаагүй байхад нь би Мишатай танилцасан юм билээ. Тэгээд удалгүй Большой театртай гэрээ хийгээд явсан болохоор хааяахан л энд ирэхэд нь уулзаж байсан, гэхдээ тэр Мишагийн өөр болсныг ажиглахгүй байхын аргагүй л дээ яагаад гэвэл үг дуугүй секс хийчихээд яваад өгдөг байсан ч тэр Мишаад одоо хүртэл хайртай бас хүндэлдэг, салсандаа харамсаж эргүүлж авахыг хичээдэг учраас чимээгүйл байдаг байсан гэж хэлэхэд нь түүнийг өөрөөсөө илүүтэйгээр өрөвдөж эхэлсэн юм. Бүх зүйл тодорхой болоод Ира тэр хоёр Мишааг ирэхээс нь өмнө явахаар шийдээд зогсож байтал гаднаас ороод ирэх нь тэр. Настя Ира хоёрлуу харж зогсож байснаа тойрон гараад намайг чиглэн ирэхэд нь миний дотор " би түүнд хайртай намайг уучлаарай хоёулаа салъя" гэж хэлэхвийдээ гэсэн айдас хоолойг минь боож байтал,

- Миний эхнэр болооч гээд өмнө минь сөхрөөд жижигхэн дөрвөлжин алмазан шигтгээтэй бөгж өгөхөд нь амнаас үг ч гарсангүй.

Настя хаалга саван гараад одсонд Ира,

 - За миний тайвшруулах хүн солигдчихлоо, найзыгаа уучлаарай араас нь гүйхээс, харин чи минь зөвшөөрсөн нь дээр шүү гээд агаарын үнсэлт илгээж нүдээ ирмээд гүйгээд гарлаа.

Намайг юу гэж хэлэх бол гэж хүлээсэн хайртай хүнийхээ харцыг хараад би тийм гэж хэлмээр байсан ч, хэзээ нэгэн өдөр тэр намайг өөр дээр нь хар нялхараа бузарлагдсан ирсэн гэж мэдээд яах бол гэдэг асуулт толгойд минь эргэлдээд юу гэж хариулахаа мэдэхгүй л байлаа...


start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Samantha

Nice... I adore her!!!

Шувуухай

Хөөрхий гэтэл миний муу Миша надаас болоод ид сайхан идэр 30 насандаа жил сексгүй явжил байдаг яадаг юм билээ дээ... Зовж олсон ааруул амттай гэж нтр кк

Hen negen (зочин)

гоя юмаа..... Энэ бүсгүйн амьдрал нь ормаантик, акшин, хоррор, комеди, террор гээд л бүх жанрын кинууны цуглуулга юмуудаа.

solongo (зочин)

goy urgeljilj bna shuu. tnx

Andrey (зочин)

amidrald baih l shan muuhai olon zuiliig oguuljee hunii setgel biye 2 gej...

mm (зочин)

unshihad uramtai bn shuu. tsegtstei, setgel hudulgum bichjee

Зочин

ene zaluutaigaa suusan bolov uu? ter l sonin baina daa

Мийшка (зочин)

Гоё байнаа
Нээрээ энэ залуутайгаа суух болов уу
Уншиж л байхаас

zol (зочин)

tnx. udur algasalgui bichled oruulj bgd tnx. goe urgeljilj bnaa.

zol (зочин)

Poox, bi unshchixaal segii bichij amjilgyi garch yavaad bsan chini minii umnuus segii bicheed yldeechdeg xyntei boltson bna sh d. Bi xezee segii bichsen bilee geed gaixlaa sh d. Seb yrgeljilel xyleej bna shyy. Martsanaas oxin chini sain uu? Emee ni suvilald xevtene gsn chini yaalaa?

Мийшка (зочин)

Ёоо цаг болоод л орж ирэхийн үргэлжлэлийг нь бичсэн байна уу гээд л байдаггүй шүү
Уншмаар байна ш дээ

Unshigch (зочин)

Today ugluu ajildaa ird unshix gsn chin shine bichleg bxgui bdg bn shd :(

Зочин

Tsag tutam shalgasaar yadraad bainaa...
anyway, many thanks

Unshigch (зочин)

yaachuudaa bichlegee oruul l daa texuuu guijiinaaa

Gorgeous

ёооооооооооооооооооё истой гояа болжээн даа

sarnai (зочин)

Goyo bolj bn. urgeljlelii ni huleej bn.

messe002 (зочин)

goy boljee amjilt hvsie
www.messe002.blogspot.com

Galfriend

Үргэлжлэлийг хүлээж байна...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)