Анхны үнсэлт...

            Испани улсаас ирсэнээс хойш шалгалтанд бэлдээд толгой өндийх завгүй ном уншиж билет боловсруулж бэлдсээр 8 хоносны дараа нэг юм жоохон амрах аядаад маргааш сайн амарч аваад очихгүй бол шалгалтан дээр нойр хүрээд унтачихаж магадгүй гэж, найзтайгаа ярилцаад унтах гээд хэвтсэн бүүр хөрвөөгөөд салдаггүй. Ёстой л нөгөө унтахгүй байгаал байхаар гөлийчдөг гэдэг нь болоод байна уу эсвэл дөнгөж оройны таван цаг болж байгаа болохоор тэгээд байгаа юм уу гэтэл, найз охин нь  тайвшруулах эм уугаад ч хамаагүй унт гээд хэвтэж байсан нам унтчихав. Элдэв зүүд зүүдлэлгүй сайхан амарч байсан гэнэт цонх хагарах чимээ гарах шиг болоод сэрэх гэсэн нүдээ нээж дийлэхгүй арай гэж нээтэл харанхуйд хэн нэгэн хоолойг нь боох шиг болоод амьсгалж чадахгүй манараад нүд нь харанхуйлан ухаан алдан уналаа. 

               Бүх бие нь шархирч дагжин чичирч эгээл идэр өвлийн хүйтэнд зуны даашинзтай явж байгаа хүн шиг даарсаар, огт гэрэлгүй хүйтэн харанхуй өрөөнд сэрээд хэсэг юугаа ч ойлгохгүй хэвтэж байтал бүүр үнэхээр даараад хаалга ч юм уу хана ч юм уу тэмтрэн үзэж хайж эхлэтэл, замд нь нэг л хүнд зүйлс цохигдон савчиж байгааг  ерөөсөө ойлгосонгүй. Харанхуйд нүд нь жоохон дасаад ирэх үед гулууз гулуузаар нь өлгөсөн махнууд дунд хөлдөөгчин дотор байгаагаа ойлгож хаалга болуу гэмээр жижиг завсартай ханыг ухаан жолоогүй балбаж эхлэв. Хэн нэгний хөлний хүнд чимээг сонсоод хойш болон зогссонд, гэнэт хаалга онгойж гэрэл тусаад нүд дасаж амжаагүй байтал, гараас нь угзран тохойноос нь барисаар урагш дулаан  газарлуу алхаж , тэр зуур нүд нь гэрэлд дасаад харвал хар хуузтай өндөр бага ястан болуу гэмээр хоёр сугандаа буутай эр түүнийг рестораны хонгил юм уу гэмээр хоол үнэртсэн цэвэрхэн хонгилоор дагуулан явсаар хаалганых нь оронд гоёмсог улаан өнгийн торгон дээр товгор лууны хээтэй хөшиг унжуулсан өрөөнд оруулав.  Дугуй ширээний ард баахан сонин урдаа тавичихсан бас нэг бага ястан байрын хөгшин эр тамхи татан утаа багиулан намайг хүлээж байсан харцаар хэсэг харж байснаа танихгүй хэлээр өнөөх буутай эрд ямар нэгэн үг хэлээд миний зүг заналтайгаар,

- Чи Провинцаногийн юу вэ? гэж асуугаад ширээний бүтээлэг базалж байгааг нь хараад айсан ч,

- Би тийм хүн танихгүй, гэж хэлээ. Гэхдээ Мишагийн овог гэдгийг мэдэж байсан юм.

- Одоо чиний юу нь гэдэг чухал биш дахиж чи түүнийг харахгүй болсон, гэхдээ хэрвээ тэр миний авахыг хүссэн зүйлийг өгөх юм бол би чиний цогцсыг түүнд өгч болно, харин тэр миний авахыг хүссэн зүйлийг өгөхгүй бол би чамаас цогцос ч үлдээхгүй үлдэгдлийг чинь нохдод өгнө гэдгээ амлаж байна гээд тамхи асаан татангаа утас аван надад өгөөд,

- Одоо тэр хөгийн гөлөгрүү залгаадах би танай гэрийн чинь утсыг санахгүй байна гэхэд нь би ямар ч байсан залгах нь зөв хэрвээ огт ярихгүй байвал намайг олох боломж ерөөсөө байхгүй энэ том хотын хаана гэж намайг хайх юм гэж бодоод гэрлүү залгалаа. Ганцхан дуудтал утас хэн нэгэн аваад чимээгүй чагнана,

- Байна уу? байна уу Мишатай яръя би Мария байна,

- Мария би байна, чи хаана байна ? гээд өнөө муу халтар утас  шүүрээд авчихав.

- Нохойн гөлөг минь чи сонс чиний гэрт байсан энэ янхныг чинь би одоо алах гэж байна харин чи надад миний хүүгийн цогцсыг өгвөл би энэ онигор нүдтийн чинь цогцсыг чамд өгч болно, гээд цаана нь Миша ярьж байгаа бололтой хэсэг чагнасанаа, хүүгийн минь цогцсыг өгөөд энэ хүүхнээ ав, гээд утсаа таслав. Би дулаацаж ерөөсөө чадахгүй чичрэн ханан дээрх цагийг харж суусаар шөнийн 3 цаг болж сүүлд утсаар ярсанаас хойш барагцаагаар цаг гаран болсны дараа хар сахалт гаднаас орж ирээд танихгүй хэлээр баахан юм айхтар яаруу сандруу орилж эхлэтэл, нөгөө муу хөгшин халтар чинь тэр даруй өврөөсөө буу гарган миний толгойд тулгаад гар нь салаглан ямар нэгэн зүйл хүлээж байгаа бололтой намайг босгож урдаа бариад ханаруу ухарч байтал төд удалгүй буун дуу гарч хэн нэгний хөлийн чимээ ажуухан ойртож байгаа сонсогдов. Хөшигний цаанаас миний хэзээ ч харж байгаагүй тийм хүйтэн царайтай Миша орж ирэхэд би тэр хөгшин багаас ялгарахааргүй айх шиг болсон ч, дагзанд минь тулгасан бууны гох хэзээ дарагдах бол гэдэг илүү аймар тэгж бодохоор л хөл минь салгалж нуруугаар минь хүйт дааж хамаг биений хүйтэн хөлс чийхраад өөрийн мэдэлгүй нүд эрээлжлээд ухаан балартаад байсныг нуух юун. (өөр дээрээ ярих нь хамаагүй амар санагдсан учир 3-р бие биш 1-р биеийн төлөөний үг ашиглаж цааш бичихээр боллоо.)

- Мусса, чи дахиад 2 хүүтэй тэд чинь бүгд үр хүүхэдтэй гэтэл чи ганцхан хүүгийнхээ цогцсыг олдохгүй байгаагаа надад тулгаж тэднийхээ амь насанд халтай юм хийх хэрэг байна уу? Одоо уучлал гуйгаад эв найрамдалтайгаар цус урсгалгүй энэ асуудлыг шийдсэн нь дээр гэж би бодож байна. Чиний бодож байгаа бүхэн худал гэдгийг тайлбарлаж чамтай учираа олох нь зөв гэж бодоод энд  ирсэн миний хүндэтгэлийг ойлгоод наад буугаа буулгаж охиныг надад өг,

- Би чамд итгэхгүй байна, хүүгийн минь эд зүйлс танай хамгаалалтын албаны машин дотроос гарсан гэдгийг чи мэдэж байгаа , чи одоо түүнийг алаагүй гэдгээ нотолж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

- Мусса би чамд хэлсэн тэр өдөр хүү чинь манай казинод ирж тоглоод өрөнд орсон учраас манай залуус хамт явсан. Мөнгө авна гээд нэг байрлуу орохдоо хамаг гадуур хувцас, цаг, бөгж, гар утас гэх мэт зүйлсээ орхиод тэр чигээрээ зугатаасан. Хэрвээ тийм зүйл болоогүй байсан бол би чамруу ч залгахгүй, чи ч хүү чинь хамгийн сүүлд манай казинод орсон гэж мэдэхгүй, хамгаалагчийн маань машиныг шалгахгүй байсан ш дээ. Би чамайг хүүгээ алдсаныг чинь сонсоод тэрний манайд өгөх ёстой 16000$ нэхээгүй хүн чанар гаргаж байхад чи миний эхнэрийг барьцаална гэдэг чинь намайг уурлуулж байна. Хүү чинь нэг газар амьд байхыг үгүйсгэхгүй гэхдээ алга болсон хугацааг нь харахад баараггүй нас барсан болуу гэхээс би айж байна. Хэрвээ яг одоо чи эхнэрийг минь надад өгөөд буугаа буулгавал чи ач нараа эсэн мэнд харна, эс бөгөөс би уурлах юм бол юу болдгийг чи мэдэж байгаа гэж хэлж байгаа нь өөрийн эрхгүй хүн сандралд оруулахаар байлаа.

Хөгшин эр ч бас нэгийг бодсон уу эсвэл айсан уу, бүү мэд юутай ч надаас буугаа холдуулж урагшаа түлхээд хажуудах сандал дээрээ суугаад нүүрээ даран юу ч хэлсэнгүй, харин би Миша дээр очингуутаа л уйлж эхэлсэн. Түрүүн байсан айдас яагаад ч юм бүү мэд арилахгүй байсан болохоор дотор чичрээд байсан тэр зүйл намдаж өгөхгүй хэсэгтээ л салаглалаа. Миша намайг тэврээд гарахдаа,

- Танай хүүг буулгасан тэр байшинд Ростовоос ирсэн хэсэг нөхөд болон мөнгө хүүлэгч нар амьдардаг юм билээ, мэдсэн зүйл маань л энэ хүсвэл хүн хүч гаргаж өгч болно танай хэд чиний хийсэн энэ болчимгүй алхамаас болоод нилээдгүй бэртсэн бололтой гэж хэлэхэд хөгшин эр нүүрээ дарсан чигээрээ л дуугай суусаар байсан юм.

             Гэрт ирсэн хойноо ч гэсэн өөрийн эрхгүй хамаг бие минь зарайсан чигээрээ байсан нь даарсандаа ч биш айсандаа байж магадгүй. Гэртээ ирсэн хойгоо Мишагаас асуух хэдэн асуулт аман дээр гарч ирээд ер болсонгүй.

- Чи хүүг нь алсан юм уу?

- Үгүй ээ би тэлнийг олоход нь тусална, чи одоо тайвшираад унт бүүр даарчихаж муу новш хөргөгчинд хийцэн юм уу хаашаа юм бүүр голд  чинь хүйтэн орчихож,

- Чи уурлуул яадгийг минь мэднэ гэдэг чинь юу гэсэн үгийн?

- Тэр ажил хэргийн л асуудал рестораныг нь хаах ч юм уу ямар нэгэн юм л хийх байсан байх,

- Чи хүүхдүүдээ дахиж харахыг хүсвэл гэж хэлсэн шүү дээ, тэр чинь юу гэсэн үг юм бэ?

- Бага мэдвэл илүү бөх унтана гэж үг байдаг юм( меньше знаешь крепче спишь)

- Гэхдээ...

- Одоо чи гол нь тайвшир, тэгээд ч би хүнд муу юм хийдэг ч арай алуурчин биш би өөрийгөө учиргүй сахиусан тэнгэр гэж хэлэхгүй угаасаа биш юм чинь. Гол нь тайвшир би чамаас гуйж байна. Энэ эмийг уугаад унт.

Тайвшруулах эм уугаад хэвтэхэд аль хэдийн үүр цайж өглөө болчихсон шувууд жиргэж байгааг хараад би шалгалтаа өгөх ёстой гээд босох гэсэн ч өчигдөр шөнийн хорт хийний хоронд уу эмний үйлчилгээ юм уу биеэ дийлсэнгүй. Энэ өдрөөс хойш би орноосоо босохоос дургүй хүрээд толгойд яах ёстой яаж энэ амьдралтай зохицож амьдрах ёстойгоо бодоод олохгүй хэвтэж хэвтэж амьдралын эрч хүч авахын тулд Монголруу ээжрүүгээ ярихаар шийдэв. Миша намайг биедээ байнга авч яваарай, бас ээжтэйгээ ярьж байгаарай гээд гар утас авч өгсөн ч ээждээ хаана юу хийж байгаа гэж хэлэхээ мэдэхгүй л байсан юм. Өдөрт бараг 20 удаа залгаж шалгадаг байсан одоо овоо цөөрөөд 10 л залгаж байгаа Мишаг ээждээ миний юу гэж хэлэх үү? би энэ айлд яагаад амьдарч байгаа бас аавын гэрээс яагаад зугатаасан гээд тайлбарлах зүйл их учираас яахаа мэдэхгүй хэсэг байсан ч одоо залгахаар шийдчихээд байна. Муу ч сайн ч үр нь юм чинь амьд болуу яасан бол гэж санааг нь чилээж байхаар залгах нь зөв.

- Байна уу? ээж үү? охин нь байнаа,

- Хүүе миний охин чи амид уу? ээж нь чамд ямар их санаа зовсон гээч. Хаагуур юу хийгээд яваад байгаан, яагаад аав дүү 2 дээрээ очихгүй хүний санаа зовоогоод байгаа юм бэ? гээд ээж минь уйлж эхлэхэд дахиад л хэлэх үггүй болж би ч бас уйллаа.

- Охин нь сайн байгаа найзтайгаа хамт гэрт нь амьдарч байгаа манай найз их сайн хүн та наашаа ирэхээрээ аавд хэлэлгүй дүүг аваад надтай ирж уулзангаа хаана яаж амьдарч байгааг минь хараарай бас найзтай маань танилцаарай за,

- Миний охин ааваасаа яагаад зугтаасанаа ээждээ хэлчихээч, аав чинь болохоор чамайг нэг болж бүтэхгүй хар тамхичин хүүхнүүдтэй нилээд есөн шидийн хар юмнуудтай уулзаад яваад байгаа гэхийн, чи минь арай тийм хар тамхичин болчихсон юм биш биздээ,

- Үгүй ээ ээж, би хар тамхи байтугай архи  тамхи ч хэрэглэдэггүй гэдгийг та мэдэж байгаа, би сая уг нь элсэлтийн шалгалт өгөөд их сургуульд орох байсан боловч испани яваад ирж амжисангүй өчигдөрхөн л ирлээ, та надад бол санаа зоволтгүй ганцхан ааваас л хол байгаарай гуйж байна та болуул дүүг өөр дээрээ аваад ааваас салсан нь дээр хичнээн жил та ингэж зодуулан зодуулан тэр хүнийг тэжээж явах ёстой юм бэ?

- Би салнаа сална ээж нь сална. Гол нь муу дүүг чинь л өрөвдөөд байхын, чамайг би хойд эцэгийн нүүр үзүүлсэн зөндөө л зовж байгаа биз миний охин, одоо муу дүүг чинь бас эцэггүй өсгөнө гэдэг үнэхээр хэцүү юм. Гэхдээ л ээж нь сална тэр яргачингаас харжил байгаарай тэгээд охин дээрээ дүүтэй нь очино, миний охин л гол нь хүний газар хүүхэд байж ганцаараа хэн нь мэдэгдэхгүй харийн хүнтэй хамт амьдарч байгаа гэж бодохоор л санаа зовоод байхын тэгээд бас ямар мөнгөөрөө испани явсан юм бэ?

- за за, ээж ирэхээр нь охин нь бүгдийг нь хэлж ярьж өгнөө, гол нь биеэ бодоорой, надад бол санаа зоволтгүй шүү за хайртай шүү баяртай гээд утсаа таслахгүй бол муу хогийн хойд эцгээс болоод сургуульгүй болсон, дүүгээсээ хол ээжтэйгээ хүртэл уулзсангүй жил гаран болцон  гэж бодохоор бухимдаж уйлах гээд ээжийнхээ санааг зовоочих болуу гэсэндээ утсаа тасдав.  Энэ өдрөөс хойш ээжийгээ санаад гансраад байсан нь намдаж хоолойг нь сонсоод ээжтэй хүн ингэж орондоо хэвтэж болохгүй гээд босож бага багаар амьдралдаа эргэж ирсээр байлаа.

           Өнөөдөр нутагт маань бол зон олноороо наадам тэмдэглээд сайхан байгаадаа гэж бодоод Мишаг хамт голын эрэг дээр очиж шорлог хийж идье гэж хэлэхээр залгалаа.

- Сайн уу? юу хийж байгаан завтай байна уу?

- Яасан чи зүгээр үү ? наана чинь хамгаалагч нар байна уу? би удахгүй очихыг хичээнээ, өнөөдөр хоёр дахь өдөр учираас ажил жоохон ихтэй л байна,

- За за тийм бол яахав дээ түр баяртай,

- Чи яах гэж байснаа хэлдээ, арай гэрээс гармаар болсон юм биш биздээ,

- Харин тиймээ өнөөдөр монголын үндэсний баяр тэгээд чамайг завтай байвал хамт нэг тийшээ гарч шорлог хийж идэх үү л гэж асуух гэж байсан юм л даа гэхдээ завгүй бол яахав дээ амралтын өдрөөр гаръя,

- За за тэгье, гээд нээх хурдан утсаа тасдахад нь гэнэт гомдох ч шиг гэхдээ яахав дээ ажилтай юм чинь гэж бодсон ч гэсэн хүн ийм удаан гэрээс гараагүй байж байгаад арай л тайвширч байхад тоохчгүй гэж бодон гоморхоод хөгжимөө чангалан ухаан мэдрэлгүй бүжиглэж жоохон өөрийгөө тайвшруулж байтал гэнэт хөгжим унтарчихаар нь  эргээд харсан Миша байдгаараа амьсгаадцан.

- Тэгээд явъя гэчихээд хувцасаа өмсөхгүй юугаа хийж байгаа юм бэ? гээд зогсож байдагийн,

- Ирнэ гэж хэлсэн юм уу би чамайг дараа л больё гэж байна гэж ойлгосон ш дээ,

- Үндэсний чинь баяр явж шорлог хийж идье гэхээр чинь хэдэн найзаа дуудчихла, манай зуслангийн байшинд, үгүй бидний зуслангийн байшинд очиж үзээгүй биздээ тийшээ явъя. Ингээд бид хоёр замаараа Петя, Катя хоёрыг аваад бас дөрвөн хамгаалагчийн хамт зуслангийн байшинруу нь очлоо. Ямар гайхалтай байгалтай гээч битүү цагаан хустай ойн цоорхойд гурван давхар дүнзэн байшин, түүнээс нээх холгүйхэн горхи гэхэд арай том гол гэхэд арай жижиг урсгал ус урсаж эргээр нь хүн суулгах гэж бэлдсэн юм шиг ногоон зүлэг зулаатай байгаа нь цасан гуа ба долоон одой хүүхэлдэйн кино шиг. Мишагийн найз гээд хэд хэдэн хүмүүс ирж анх удаа л Петягаас өөр найзтай нь танилцаж үзлээ. Орой хүртэл агаарын теннис, хөзөр тоглож арын гольфын талбайд бүрэнхий болтол бооцоотой тоглосоор өдрийг үнэхээр сайхан өнгөрөөсний дараа Миша тэнд ирсэн нэг бүсгүйн хүсэлтээр онцлон надтай танилцуулав.

- Би Лавилле гэдэг загварын агентлагийн захирал юм л даа, тэгээд манайх ойрд японы нэг алдартай брендийн нүүр царай болох бүсгүйчүүд сонгон шалгаруулж байгаа юм. Тэгсэн харин өнөөдөр Мишатай уулзах гэж ирсэн биш гайхалтай царай олж авсандаа баяртай байна шүү,

- Би чинь тийм зүйл хийж үзээгүй дээр нь биеийн өндөр минь ч бас намхан...

- Үгүй ээ тэр чухал биш чи тайзны загвар өмсөгч биш фотомодель л хийх болно. Бас биеийн чинь харьцаа тун зөв бас эвдрээгүй тэгэхээр зурган дээр урлагийн бүтээл болж бууна гэдэгт итгэлтэй байна.

- Тийм бол угаасаа гэртээ сууж байгаа болохоор үзээд алдахад болохгүй юу байхав,

- Гайхалтай тэгвэл ирэх пүрэв гаригт уулзаж ярилций, зургийг чинь авч үзье, энэ миний нэрийн хуудас залгаарай гээд бид хоёрын аминчхан яриа дуусав.Мишагийн найз нар нь үлдэж харин Катя бид 3 хотруу буцахаар болж гэртээ ирсэний дараа ,

- Надаас болж үргэлж зовж явдаг чамайгаа өнөөдөр ийм жаргалтай байхыг хараад ямар их баяртай байна гээч,

- Би чамаас болж жаргалтай л байсан нь олон байх, хэзээ ч битгий өөрийгөө бусдын гэмэнд буруутга яг одоо сэтгэл санаа сайхан байна шүү ,сүүлд ээжтэй ярьснаас хойш бага багаар гайгүй болсоор өнөөдөр бараг эмчлэгдчих шиг боллоо,одоо гоё завгүй л болчихмоор байна. Найз чинь намайг фотомодель болгоно гэсэн инээд хүрээд байхын би чадах юм болуу? Гэхдээ тэрний хажуугаар ч нэг ажил хийчихмээр л байхын, завгүй байвал бүүр сайхан,

- Чадалгүй яахавдээ фотомодель гэдэг чинь яг чам шиг ийм содон сайхан хүмүүсийн л хийдэг ажил гэж би боддог юм. Чи хэрвээ одоо гайгүй болж байгаа бол ирэх даваа гаригаас эхлэн казино дээр зохион байгуулагч хянагчаар дагалдаж ажиллаж эхлэх үү, надад итгэлтэй сайн хүн хэрэгтэй л байна. Цалин чинь хамгийн өндөр нь байна амлаж байна болох уу?

- За тэгвэл тэгийлдээ, би анх цэвэрлэгч байхдаа тэд нарын ажил ямар мундагийг гайхдаг байсан шүү,

- Гэхдээ чи хамгийн мундаг, бас сайхан, мөн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн их хүмүүсийн хайрыг татсан, хамгийн сайн нэртэй цэвэрлэгч байсан гэж  хоолой нь аяарсан түүнрүү алхам алхамаар ойртон маш халуунаар тэврэн уруул дээр нь зөөлөн үнсэхэд охин огтхон ч эсэргүүцэж чадсангүй, эсэргүүцэх нь байтугай хариу үнссэн нь тэр хоёрын анхны үнсэлтийг гайхалтай их хайраар бас халамжаар дүүргэсэн юм. 



start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Себастиан

за хэсэгтээ л унших юмтай болсон шүү ккк

H.Ray (зочин)

улам л гоё болоод байх юмаа...

дурлагч

Хэсэгтээ гэж уншаад дуусцан дэхүү. Дараагийнх нь хэзээв?

Зочин

looking forward ...

Гэгээлэг нь...

Авьяастай юмаа сайхан бичжээ таалагдлаа би нь уншаад л байдын хэхэ уншиж уншиж сэтгэгдэл үлдээх гэхээр ккк

Gorgeous

харин дийн уншаад дуусчлээшдээ кк

Дэвхрэг (зочин)

гоояа. цаашаа юу болдог бол ???? дараагийнхаа бичлэгийг худран бичээрэй амжилт.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)