Шинэ амьдрал-2

Нүүж ирсэнээс хойш нилээдгүй олон хоног буюу сар өнгөрсөн ч Миша үзэгдэж харагдах нь байтугай утсаар ч ярихгүй нилээд хэд хонож байгаад сэтгэл нь зовиноод ойрын хоногуудад тайван унтсангүй. Шинэ жилээр хаанаас нь мэдэгдэхгүй зурвас ч үгүй нэг бэлэг явуулсан болохоор баргал ганцаараа тэмдэглэх байсан ч азаар Оля эгч найз нартайгаа 3 хоног Москва явсан учраас Катя ирж тэр хоёр хоёулахнаа үнэхээр хөгжилтэй он гаргасан. Гадагшаа гармаар байв ч Миша алга болсон учираас, байхгүйд ирээд явчих юм болуу гэж бодоод дэлгүүр ч гарахаа больсон. Унших ном ихтэй болохоор үнэхээр уйднаа л гэж байхгүй, бүүр заримдаа ам л цангахгүй бол тэр чигээрээ номоо уншин өдөр шөнөө ч ялгахгүй болтлоо суух ч үе байлаа. Гэнэт гэрийн утас дугарав. Би авах ёстой юм болуу үгүй юм болуу гэж хэсэг бодсон ч Мишаг байж магадгүй гэж бодоод хариулахаар шийдэв.

- Байна уу?

- Мария чи сайн уу?

- Миша чи юу?

- Өөр хэн байхав дээ, за би яаруу ярьж байна одоо удахгүй Петя очиж чамайг авах ёстой чиний пасспорт бичиг баримт онгоцны билет гээд бүх зүйл бэлэн болсон хурдан над дээр хүрээд ир би нээх холгүй байгаа учраас санаа зоволтгүй. Харин нээрээ энд дулаахан байгаа болохоор зузаан хувцас хэрэггүй шүү за хайртай шүү үнсье.

- Гэхдээ би гээд юу ч хэлж амжаагүй байтал нь утас нь тасраад дүүд дүүд дүүд гэх чимээ сонсогдоно. За юу билээ гээд бодтол дахиал утас,

- Байна уу Миша?

- Хувцас болон илүү дутуу тээш хэрэггүйн байна, зүгээр л өөрөө л хүрээд ир гээд дахиал утас тасрав. Энэ бүхэн түүнд аймшигтай ямар нэгэн зүйл болох гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн болохоор хурдхан зугтах нь дээр юм болуу гэж бодсоноо, за би хойд ааваасаа зугтасан түүнээс болж сургуулиа хаясан харин одоо Мишагаас зугатах нь би өөр илүү муу зүйлрүүгээ зүтгэсэн болох байх гэж бодоод хэсэг суутал хаалга дуугарч хүн орж ирэх сонсогдлоо.

- Мария, Маша чи энд байна уу?

- Би энд байнаа одоо буулаа, би сая л мэдээд гар цүнхнээс өөр юм авч амжисангүй,

- Тэр яах вэ, чамд харин пасспортны зураг байна уу,

- Яг иргэний пасспортных бол байхгүй гэхдээ гадаад пасспорт авах хэрэгтэй гээд Миша дээр зураг авхуулсан ш дээ тэр л байгаа

- Зөв хө тэр чинь л хэрэгтэй алив гээд шүүрэх шахуу аваад Марияг дагуулан гэрээс гарлаа. Замдаа хэд хэдэн газраар орж гарсанаа онгоцны буудал дээр ирээд за хурдлаарай чи бараг хоцорлоо гээд хамтдаа гүйсээр бүртгэлийн танхимаар оров.

- Би хаашаа явж байгаа юм бэ?

- Мадрид

- Испани уу?

- Үгүй ээ Монгол, мэдээж Испани ш дээ, сонин юм асуухын, эхлээд москва орно тэнд чамайг манай хүмүүс тосоод хэдэн цаг хүлээж байгаад Мадрид нисэх байх мэдэв үү?

- Би яаж тэд нарыг чинь таних юм бэ? Миша тэнд байгаа юм уу, чи хамт явахгүй юм уу?

- Тэд өөрсдөө чамайг танина, цаадах чинь Мадридад чамайг хүлээж байгаа сайхан амарчихаад ирээрэй, та 2 байхгүй болохоор гэрийг чинь харах хүн хэрэгтэй болно биздээ?

- Би цахилгааны шит буулгацан байгаа асаахаа мартав, амьтдыг минь хооллож байгаарай за,

- Санаа зоволтгүй та 2 л сайхан амраад ирээрэй.

            Нислэгийн турш бодлогоширсоор нэг мэдэхнээ онгоцны буудал дээр буугаад пересадк хийгээд зогсож байх юм. Ухаан санаа нь орж гараад байна уу гэлтэй бүүр толгой нь эргэж сүүлдээ бие нь илт муудаж эхэллээ. Унахын даваан дээр нэг хүн түшиж аваад ,таныг их хайлаа өөрөө Мария юу гэж аяархан асуугаад нэг спирт шиг зүйл үнэртүүлж байж нүд нь эрээлжлэхээ болиж орчин тойрны чимээ тодроод, харвал нисэх буудлын сандал дээр сууж байв. 

- Таны нислэг 45 минутын дараа хөөрнө, тэхээр тэр хооронд нь хоол идэж аяга халуун цай уух уу? эсвэл яамаар байна, хамт явж эмчид үзүүлэх үү гэж их л халамжилах эрэгтэй эмэгтэй хоёрын бугалдган дээр нь яг Петяд байдаг шиг шивээс байхыг анзаараад ямарчил байсан луйварчид биш л юм байна гэж бодоод хамт кафед орж халуун цай ууж арай л тайвширлаа. Удалгүй рейс нь зарлагдан түүнийг суулгаж өгөхөд, шинээр Мадрид хүртэл нисэх онгоцонд оронгуутаа тайвширах шиг болж унтахаар дэр аваад хэсэг зүйрмэглэх шиг болсон яах ийхийн зуургүй 5 гаран цаг нисээд ирчихсэн байхын. Онгоцны буудал дээр өөрийг нь Миша тосно гэж бодохоор л өөрийн мэдэлгүй хурдан хурдан алхан хаалгаар гарч ирэнгүүтээ Мишаг олж хараад өөрийн эрхгүй уйлмаар болон гүйсээр тэвэрч аваад мэгшиж эхлэв.

- Чи яахлээрээ хэл сураггүй ингэж алга болдог юм бэ? гээд ярьж чадахгүй уйлаад байсан болохоор өөр юм хэлж чадахгүй таг болов.

- Уйланхай минь чимээгүйлдээ хүмүүс чамайг харахгүй ш дээ намайг л муугаар харна, зодуулцан юм шиг уйлахаа болиоч гэсээр гаран машинд суугаад хотын төвийн нэгэн байранд ирлээ. Харин байранд ирсэн хойноо Миша өөрөө бараг уйлахнуу гэмээр болсоноо Марияг тэврээд удаан зогсов,

- Ядарсан уу жоохон унтаж амрах уу, хоол идэх үү,

- Замдаа зөндөө унтсан, харин усанд орчихоод гарч хоол идэх саналыг чинь бодолцож үзье,

- Ойлголоо ахмадаа, тэгвэл би явж танид ваннанд ус тавиад дуртай хан боргоцойн шүүсийг тань бэлдээдхий гэж яг цэрэг хүн шиг цэх зогсож ёслов.

           Ойрд ийм хөгжилтэй, амар тайван байгаагүй  бас түүнийг маш их санаснаа мэдрэхэд энэ хайр юм болов уу гэж толлгойд нь бодогдоно. Магадгүйл юм би чинь түүний төлөө байнга л санаа зовж түүнийг орхиж чадахгүй энэ хүртэл хүрээд ирцэн байхыг бодоход энэ хайрлуу дөхөж яваа шохоорхол байх. Түүнээс гэхдээ яагаад надад юу ч хэлэлгүй алга болоод гэнэт ийшээ дуудсан гээд зарим зүйлийг асуух нь зөв үү эсвэл өөрийг нь хэлтэл хүлээх нь зөв үү?

            Тэд хамтдаа гарч үдийн зоог барингаа маргааш хотоос ойрхон байх гайхалтай түүх дурсгалт газруудаар явах талаар төлөвлөгөө гарган дараагаар нь үзэсгэлэнт шөнийн Мадридаар зугаалж цагийг их сайхан өнгөрөөж, угаас ярих зүйл нь дуусдаггүй үргэлж мэтгэлцэж нэгнийгээ явуулах дуртай тэдний хувьд хэдэн цагаар ч хамаагүй буу халах бол энгийн үзэгдэл болохоор орой болсныг ч анзаарсангүй. Гэвч хүлээсэн сэдэв нь хөндөгдөхгүй удаад байсанд Мария тэсэлгүй түүнээс асуухыг хүссэн асуултаа асуусанд Миша түгдчиж хэсэг зогссоноо байрандаа очоод хэлье гээд такси барив. Түрхэн зуур гэр нь болсон хөлсний байранд ирээд шилтэй вино задлан анх удаа л охиныг хамт уухыг урисан нь үнэхээр л хэцүү зүйл хэлэх гэж байгааг илтгэх шиг. 

- Яриагаа эхлэхийн өмнө би чамд үнэхээр хайртай гэдгээ хэлмээр байна. Би энэ асар богинохон хугацаанд чамаас өөр ямар ч эмэгтэй хүнийг хайрлаж чадахааргүй их хайртай болсноо дахиад нэг хэлмээр байна. Чамд ч бас надад хэлэхийг хүсэхгүй зүйлс байдаг л байх, гэхдээ миний энэ хэлэх гээд байгаа зүйл бол бид хоёрын цаашдын амьдралд ч маш их хамаатай учир чи үнэнийг мэдсэнийхээ дараа надаас салмаар байна гэвэл би ойлгоно хэзээ ч цааргалахгүй . Шинэ зуун гарч байхад чамтай хамт байхыг л би хамгийн их хүссэн, гэхдээ миний ажил цаашлуул гэр бүлийн маань ажил хэргээс болоод би чамтай хамт байж чадаагүй. Тэгсэн ч чи намайг хүлээж байсан бас хаа байсан Испанид хүртэл над дээр хүрээд ирсэн тэгээд огтхон ч уурлаж гоморхоогүй сандарч тэвдээгүй, харин ултай нухацтайгаар өөрөө бүхнийг хэлтэл минь хүлээгээд эцэст нь асуусан. Чи насандаа баймгүй сэргэлэн, хэрсүү маш гайхалтай охин, тийм ч учраас би чамайг хайрласан, тийм ч учраас чи намайг хуурамч пасспорт хүртэл хийж энд авчирсаны дараа надад уурлаагүй эсвэл айж зугатаагүй надад итгэл өгч амьдрах урам зориг нэмж байгаа чи гайхалтай бүсгүй. Одоо гол нь би энэ амьдрал ажилаа яаж чамд тайлбарлах арга учраа л олохгүй байна. Тийм болохоор би чамд гэр бүлийнхээ л тухай эхлээд яриж өгөх нь зөв байх. Миний аав жинхэнэ Итали хүн. Хөдөө тосгонд өсөж торнисон боловч маш хурдан өөрийн гэсэн хүрээлэл үүсгэж анх бүлэглэлээ байгуулж байсан тийм нэгэн хүний 4 дэх хүү болж төрсөн эгэл жирийн биш гэр бүлээс гаралтай хүн. Харин би түүний бас 4 дэх хүү буюу отгон хүү. Ээж маань бол Солонгосоос Оросруу дүрвэж ирсэн сэхээтэн айлын ганц охиноос гарсан төгөлдөр хуурч эрлийз эмэгтэй бий. Олон жилийн турш үе дамжин ирсэн уламжилалаа зөрчиж манай аав ээжтэй маань суусан болохоор би тэднээс тусдаа Оросод эмээтэйгээ өссөн юм. Том ах нар маань бас том болтлоо эмээ дээр байсан боловч өвөө ээжийг хүлээн зөвшөөрч аав тэр хоёрыг дуудсаны дараа хамтдаа Италид амьдрах болсон. Би энд дассан учираас их сургуулиа төгссөн хойноо л анх Итали явж байлаа. Гэрт бүгд италиар яридаг байсан болохоор хэлний хүндрэл гараагүй ч угаас дассан газрын давуу зөөлөн гэгчээр аавын орос дахь томоохон түншүүд нь түүнд их хэмжээний мөнгө санал болгож Санктад анх бизнесээ эхлүүлэнгүүт нь уухайн тос хариуцаж аван, одоог хүртэл би тэрнийг нь ажлуулж яваа юм л даа. Тэгэхээр энэ бол нэг тийм гэр бүлийн бизнес, энэ нандин гинжин холбоог нь таслахгүй яваг гэж бурхан хүртэл дандаа хүү заяадаг айл юм байгаан гэж хэлээд санаа алдахад нь Мария бүхнийг ойлгосон. Гэвч тэр Мишагийн бодож байсан шиг салах гэж бодсонгүй харин ч эсэргээрээ бүхнийг тайван хүлээж аваад зогсохгүй ер бусын ихээр түүнд татагдаж эхэлсэн нь хачирхалтай.

              Зун болохын өмнөхөн 5 дугаар сарын сүүлээр бүтэн дөрвөн сарын дараа Санкт-Петербургтээ буцаж ирлээ. Цаг хугацаа хурдан өнгөрсөн учир нэг л мэдэхэд урин дулаан цаг ирчихсэн болоод ч тэрүү хот нь бүүр сайхан болсон юм уу эсвэл санаад тэгсэн юм уу бүү мэд агаар нь хүртэл сайхан. Гэнэт ирэх болсон шалтгаан нь ч бас учиртай, тэр нь мэдээж элсэлтийн шалгалт. Хар багаасаа мөрөөдсөн түүний мөрөөдөл одоо л биелэлээ олж тэр магадгүй эмч болох ч юм билүү...

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
solongo (зочин)

1-t kkk.
Hi? bayarlalaa.

solongo (зочин)

2-t
4 sariin uil yavdal het hurdan ungurchihvuu dee.

Себастиан

тэнд ер нь тэгээл зугаалаал идээл унтал ном уншаал таарсан гэсэн онцын юм болоогүй гэсэн

monroe (зочин)

Хэхэ идээл, унтаал ном уншаал таарсан гэсэн... хэхэ хөөрхөн ш дээ.

Thanks a lot! I am happy

Hen negen (зочин)

Яшигаа хаппи ендийн нь яриад өг......... Хүлээх гэж лайтайн :)

Zochin (зочин)

urgeljlelee xurdan oruularai xuleej bgaa shuu

Мийшка (зочин)

Үргэлжлэл ????????????

Gorgeous

хаха юу гэж ийм хурдан эндийнг рүү оржээдийн ингээл хүлээжжал унших гояа ш дээ диймаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)