Шинэ амьдрал...

        Гадуур ажилтай учраас түр оффис дээр хүлээж бай гээд нэг том байшинд ирээд, их л яаруу сандруу баахан залуучууд дагуулаад гараад явлаа. Нэг л хүйтэн хөндий дотор нь байгаа бүх хүмүүс хүртэл бас хүйтэн царайтай ч юм шиг тэр оффис хэмээх олон тасалгаат байшин нь дээхэн үед засгийн газрын нэг обьект байсныг охин хотын түүх судлал дээр уншиж байсан санаанд нь тодров. Өдөржин ажилгүй суусан болоод ч тэрүү залхуу нь ч хүрэх шиг, ямарчил байсан ядаж угаалгын өрөө ч болтугай ордог юм билүү гээд " Захирал" гэсэн том бичигтэй хүнд хар хаалгыг онгойлгож байхдаа яахлээрээ ийм хачин аймар хүнд төмөр хаалга өрөөндөө хийдэг байнаа гэж үнэн сэтгэлээсээ гайхан амандаа бувтнасаар хаалгаа дааж ядан байтал,

- Дэлбэлсэнч онгойдоггүй банкины сейфны хаалга шүү дээ, чи бодуул Мария байх нь тийм үү гэж эрэгтэй хүн хаалга онгойлгоход туслаад,чамайг аваад ир гээд явууллаа гадуур хувцасаа өмсчих гэж тун эелдэгээр хэлэв.

Гадагш гаран үл таних залуугийн мөнгөлөг саарал өнгөтэй их л гоё памбагар машинд суун нэг тийшээ хэсэг чимээгүй явлаа. Мария огт танихгүй хүнтэй явж байгаа учир хаашаа хаагуур яаж байгааг анхааралтай тогтоож байсан тул огт юм ярисангүй, харин залуу,

- чамайг аягүй яриасаг хөөрхөн ааштай л гээд байсан чинь загас шиг л дуугүй юм, намайг Петя гэдэг би Мишагийн багынх нь найз надаас айх хэрэггүй хэрвээ чи цаашдаа түүнтэй суух юм бол надтай л илүү хамт байх байхдаа гээд инээсэнд нь,

- миний нэрийг мэддэг юм шиг байна танилцахад таатай байна, өөрөө арай л эндүүрээд байх шиг, би танай найзтай чинь суух хүн нь биш, ер нь тийм ч дотно биш л дээ, тэгээд уучлаарай нууц биш бол хаашаа явж байгааг хэлээд өгөхгүй юу,

- хүүе оросоор сайн ярьж байна шүү, би ч муу найзыгаа харь нутгийн гадаад хэлтэй хүүхэнтэй аль хэлээр яридаг юм бол доо гээд гайхаж байсан юм, айлтгүй ээ танай гэрлүү явж байна даа дотно биш бүсгүй минь, чи дажгүй л муужгайхан байна надтай дотносох юм уу? гээд доогтой нь аргагүй инээхэд нь аман дотрох алтан араанууд нь харагдаад өнгөрлөө. Хонгор шаргал үстэй, хүүхдийн юм шиг гэнэн хирнээ, бас хүн цоолохнуу гэмээр харцтай болор юм шиг гялалзсан цэнхэр нүдээр урд жолоочийн голын толинд охиныг ихэд сонжиж харж байгаа нь илт. Өндөр бие тэгш мөртэй хамар нь шонтгор гэхдээ оросууд дундаа бол намхандуу боловч их цэвэрхэн нямбай сийлсэн юм шиг хэлбэр сайтай. Энэ лав итали биш тэхээр оросод хамт өссөн найз нь юм байхдаа гэж бодоод цонхоор хартал дээхэн үеийн болуу гэмээр хээ хуар болсон 5 давхар гоёмсог байрны голд ирээд зогслоо.

- за ирлээ, чи чинь харин ачаа тээш гэх юмгүй амар охин уу даа, айх хэрэггүй намайг дагаад яв гээд хамгийн эхний бүх давхар нь гэрэлтэй орцруу орлоо. Хийц маягийг нь харахад ихэнх Петербургийн барилгуудад илт тусгагдсан байдаг классик үзэмжтэй байхыг бодуул дээр үеийн л барилга. Орцны үүдэнд домофон бололтой камераар хараад хаалга автоматаар онгойгоод ортол юу байсан гээч гайхалтай. Урьд нь сургуулийн орчим байдаг иймэрхүү барилгуудаар ангийнхантайгаа хамт оржил байсан гэхдээ ийм гоё орчин үеийн шийдлээр хийсэн байхыг огт үзээгүй. Орцоор ороод дахин нэг вакум шилэн хаалга нэвтрэхэд шууд айлын үүдний өрөө болж байгаа юмуу даа, тэгээд цаашаа гал тогооны өрөө зочны өрөө гээл олон л өрөө байнаа. Байшин барилга сонжиж явах зуур тоолсон бараг зургаан өндөр том костюмтэй хамгаалагч нар байсан нь урьд нь ресторан дээр захиралтай хамт ирж байсан найз нар нь л мөнөөс мөн. Найз нар биш болж таарлаа шүү гэж бодсоор Петяг даган 2 давхарт нь гарвал бас нилээд том зал маягийн, гэхдээ олон өрөөтэй өрөөнүүд нь хаалттай, тэгээд харин 3 дугаар давхарт нь гартал хаалга байхын, яг гадаа нөгөө оффисынх нь хаалга шиг хар өнгийн төмөр хаалгыг Петя түлхүүрдэж онгойлгоход нь үлгэрийн юм шиг цагаан гантиг болон боржин гэх мэт чулуугаар тохижуулсан үүдний өрөөнд орж ирлээ. Гадуур хувцасаа тайлж өлгүүлээд дотогшоо оруул боржин багана бас тун гоёмсог томоо гээчийн гал тогооны өрөө, тэгээд өрөөний нөгөө талд дахиад шат байх бөгөөд түүгээр дээшээ гарсанд яг л дундад зууны үеийн язгууртнуудын гэр шиг чамин тансаг өрөө. Цааш явсаар нэг дэлгээстэй том модон хаалгатай оффис болуу гэмээр өрөөнд ороод Петя,

- за эрдэнэсийг чинь авчирлаа шүү анд минь гээд диван дээр суулаа. Миша,

- ядарсан уу, намайг уучлаарай ажил маш ихтэй байсан очиж амжихгүй сая л наашаа ирлээ. Хоол идсэн үү одоохон хоол ирнэ, оройтсон болохоор япон ресторанаас чиний дуртай сушиг захиалцан, Катяд хэлээд дэлгүүрээс хэдэн хувцас авчируулсан, цаана чинь хүлээж байгаа байх очоод усанд ороод амраад байжий, би жоохон завгүй байна гээд духан дээр нь үнсээд нэг ч үг хэлүүлсэнгүй утсаар ярин цааш яваад өгөв. Мария ч шуудхан Катягаа хайн хэдэн хаалганы цаана байх онгорхой том өрөөнд орсон найз нь тоос арчин зогсож байгааг хараад хичнээн баярласан нь хэлэх үг олдомгүй.

- бурхан минь Оля эгчтэй муудаад чамайг дахиж харахгүй нь л гэж айлаа шүү,

- би ч бас яахаа ч мэдэхгүй ойлгохгүй зөндөө л юм болсон, тэгээд харин чиний хувцасыг авах гэж ирсэн нэг хүн намайг чи найз нь мөн үү уулзах уу гэж асуугаад би дагаад гарсан чинь харин танай найз залуу чамд хувцас шинээр авмаар байна хүсвэл өөртөө ч бас ав гол нь би амжихгүй чи надад тусал гээд,

- уг нь ч яг найз залуу биш л дээ, гэхдээ уулзаж байгаа болохоор гээд охид инээлдэн ярилцах зуур Мария ч усанд орж хувцасаа солиод, үс толгойгоо янзалж байтал хоолоо идээрэй гэж хүн дуудах сонсогдов. Тун удалгүй доош буун хоолны том ширээ тойрон суугаад бүгд хамтдаа хоол идэнгээ танилцаж дотно яриа өрнүүлэн охид танилцасан түүхээ яриж өгч байтал Катя,

- Мария дандаа шилдэг сурагчдын нэг байсан тэр сурах маш дуртай гэр бүлийн нэг асуудлаас болоод манайд амьдарч байх хугацаандаа сургуульд сурах гэж нэг жил мөнгө цуглуулсан юм шүү дээ. Та тусалж сургуульд оруулж өгч чадах уу? гэхэд нь Мария сандран,

- би өөрөө чадна ш дээ, зүгээр л түр мөнгөө л цуглуулсан тэгээд ч одоо конкурсд бэлдэж эхлэхэд арай л эрт байна, дөнгөж шинэ жил шүү дээ,

- Катя чиний төлөө л надаас асуусан, харин би чиний л төлөө бол юу ч хийж чадна. Хагас жилээс буюу 2 дугаар семистрээс ч хамаагүй оруулж болно. Гол нь чамд ямар нэгэн бичиг баримт байгаа юу?

- уг нь байгаа ч наадах чинь хуучин сургуулиасаа очиж авч чадахгүй байгаан

- яагаад? чи төлбөрийн зөрчилтэй юм уу?

- үгүй ээ, хойд ааваасаа...

- Катя чимээгүй, бүгдээрээ арай өөр юм ярисан нь дээр байх би яг одоо энэ талаар яримааргүй байна. Ядаж шинэ жил өнгөрөөдхөг дараа нь би өөрөө сургууль дээрээ очоод бичиг баримт бусад зүйлсээ авчихнаа, санаа зоволтгүй.

- бэлэн болохоороо надад хэлээрэй, би энэ талаар ярилцахад хэзээд бэлэн байх болно гэж Миша ихэд нухацтай хэлээд, за би ажил ихтэй тул дээшээ гарлаа та хэд дуусаад явах нь яваад унтах нь унтана биз, Катя чадвал найздаа хань болоод хоночихсон нь дээр байх, наадах чинь энд анх удаа ирж байгаа айхгүй ч гэсэн аягүй гэж, Петя хоолоо идчихээд ороод ирээрэй битгий зурагт үзээд суучихаарайдаа нөгөө ажилаа ярихгүй бол оройтохнээ гээд нэг том аав хүн шиг яваад өглөө. Петяг оффисруу гарсны явсаны дараа охид ширээг янзлан аяга тавгаа угаах зуур,

- ямар гоё айл гэхээрээ ийм байдаг байнаа. Би ч гадаадын кино дээр л ийм гоё байдаг юм болуу гэсэн ийм хуучин байшинг ямар гоё янзлаа вэ тэ,

- харин тийм л юм байна, би ч гэхдээ яаж энэ том байшинг цэвэрлэх юм болдоо гэж бодохоор л өвдөг нуруу шархирч байна шүү,

- чи цэвэрлэх юм уу,

- тийн ш дээ, би чинь энд зүгээр амьдарна гэж юу байхавдээ, ядаж хоол цайг нь хийгээд гэрийг нь цэвэрлээд байхыг л бодно ш дээ, зав гаруул хичээлээ хийж байгаад ирэх жил сургуульд орохыг л боднодоо,

- аль түрүүнд нэг эмэгтэй ирж гэр цэвэрлэсэн ш дээ, тэгсэн хоол өнөөдөр хийх хэрэггүй маргааш хүнгүй үед орж ирээд цэвэрлэчихээрэй гэсэн ш дээ, энэ доор амьдардаг гэсэн нэг ажилтных нь эхнэр л юм шиг байна лээ.

- тэгэхээр би тэгээд юу хийх болж байна? гээд чимээгүйхэн дотроо би тэгээд үнэхээр өөрөөсөө 13 ах хүний найз охин байх болж байгаа хэрэг үү гэж бодоод огцом эргэн шатаар хурдан хурдан алхасаар ажлынх нь өрөөнд ороод чамтай хоёулахнаа ярих зүйл байна гэв,

- Петя гарч бай,

- тэгэлгүй яахав гүнжийн чинь хүсэл бол тушаал, гээд жуумалзаад хаалга хаан гарангуут нь Мария,

- чи яагаад надад туслах ёстой, яагаад миний төлөө юу ч хийсэн буцахгүй гэж, чи надаас хариуд нь юу хүсээд байгаан юм бэ? ер нь эртхэн ярилцаад өгч чадахааргүй бол би явсан нь дээр гэж бодлоо,

- хаашаа?

- мэдэхгүй ээ, гэхдээ амьд хүн аргатай би хаа ч газардахгүй гэдэгтээ итгэлтэй байдаг,

- юу ч хүсэхгүй ээ тайвшир, зүгээр л миний хажууд эрүүл саруул эрх дураараа жаргалтай амьдраад өг өөр юу ч хэрэггүй, шинэ жил өнгөрөөгөөд хүссэн сургуульд чинь хүссэн мэргэжлээр чинь сургана одоо явж унт орой болсон байна,

- гэхдээ,

- ямарч гэхдээ байхгүй, тавтай нойрсоорой багачуудаа чинь дуусцан эртхэн унт жаал минь,

- тэгвэл ганцхан яагаад надад туслаад байгаагаа л хэлчих, гэхэд өөдөөс нь ойртож ирээд хоёр хацраас нь зөөлөн атгаад нүдрүү нь харж байгаад,

- яагаад гэвэл би чамд туслах ёстой, одоогоор чиний амьдралд ганцхан би л байгаа, чи чадалтай ухаантай бүсгүй удахгүй хөл дээрээ босоод амьдрал чинь тэгшрээд ирэхээр чи өөрөө миний хажууд үлдэх үү эсвэл явах уу гэдэгээ шийднэ. Тэр болтол миний сэтгэлийг амар байлгаад хажууд минь л байгаад өг гуйж байна,

- гэхдээ яагаад?

- яагаад гэвэл...яагаад гэвэл би чамд хайртай.

Мария юу ч хэлсэнгүй, асуусангүй, тэр зөвхөн асуултынхаа хариултыг авсан. Юун хайр, ямар хайр, яагаад надад хайртай болсон гэж ч бодсонгүй ганцхан би энэ хүнтэй хамт байсан цагт хэзээ ч хойд эцгээсээ айх хэрэггүй бас ээжийнхээ санааг зовоохгүй сайхан амьдарч чадах юм байна гэдгээ ойлгоод бас мэдрээд гараас нь зөөлөн атгаад, юу ч хэлэлгүй өрөөнөөс нь гаран найз дээрээ очсон хойноо,

- би анх удаа хүнээс хайртай гэж сонслоо гээд өөр хэлэх юм олдсонгүй хэсэг чимээгүй суулаа,

- ямар гоё юм бэ, чи надаас түрүүлээд хүнтэй үерхэж үзэхнээ гоё юм өө,

- хайрлаж байгаа хүнийг бас хайрлах хэрэгтэй байдаг гэтэл би хайр гэж юу байдагийг ч мэдэхгүй, яаж хайрлахаа ч мэдэхгүй,

- хүүе хайр гэдэг чинь ердөөсөө цаг хугацааны л асуудал хэрвээ эр хүн хайрласан бол тэгээл хайрлаал байна, харин эмэгтэй хүн бол хайртай эсэхээ мэдэх хайртай болох гэж цаг хугацаа шаарддаг, заримдаа эрэгтэй хүн цаг хугацаагаар хайргүй байснаа ойлгож байхад харин эмэгтэй хүн хайр байсныг нь ойлгож байх жишээтэй, ер нь хайр гэж их яривагтай асуудал л даа,

- тэгэхээр би одоо хайртай болохоо хүлээж надад үнэхээр хайртай байна уу үгүй юу гэдгийг нь шалгах л ёстой юм биздээ?

- за ер нь бол тийм, чи нээрээ ёстой азтай юмаа, үлгэрийн ханхүү шиг сайхан залуу, баян амьдрал, бас хайр гээл гэж Катяг санаа шүүрс алдахад,

- гэхдээ найз минь, энэ бүхэн аз юм уу эз юм уу хэн ч хэлж мэдэхгүй бурхан л мэдэх байхдаа, хэсэгхэн жаргалыг жаргал гэж бүү андуур гэж үг байдаг юм, чиний хэлдэгээр цаг хугацаа л бүхнийг харуулна даа...



start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Peta

сонирхолтой л юм..

Samantha (зочин)

Becoming more interesting... Like it

Мийшка (зочин)

Гоё байна
Таалагдлаа
Үргэлжлэлийг нь хүлээж байна

solongo (зочин)

bayarlalaaaaaa

tsatsaa (зочин)

hurdan daraagiinhiig n oruulaachee huleegeed dogdlood bn shuu hehe

H.Ray (зочин)

зүгээр л миний хажууд эрүүл саруул эрх дураараа жаргалтай амьдраад өг өөр юу ч хэрэггүй,

хммм ингэж хэлэх хүн таардаггүйм байхдаа :-)

Gorgeous

кк яасс гояа болжийнаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)