Хайр... ба түүний үр дагавар...

Баргал 2 сар уулзаж бас ч үгүй нэгэндээ багахан дасаад ч тэрүү эсвэл шохоорхол нь гүнзгийрсэн болоод тэрүү бүү мэд ямарчил байсан залуу түүнд нэг бэлэг өглөө. Урт дөрвөлжин хар хайрцагтай зүйлийг аваад юу бол гэж бодохоосоо түрүүлж яагаад өгснийг нь асуусан харцаар харвал,

- Зүгээр гэнэт бодоод байсан, чи миний төрсөн өдрөөр бэлэг өгсөн харин би чамд өгөөгүй, гэхдээ өгөхгүй гээд биш эсвэл харамчдаа биш чи зүгээр л надад дараа нь хэлсэн болохоор чинь одоо л өгч байна,

- тэгээд дараа нь өгөхгүй бүүр дараа нь өгч байгаа юм уу тэ сонин хүн шүү, энэ тэгээд яг юу вэ?

- эээ хөдөө минь задлаад үзээчдээ, гэхэд нь охин аяархан нээж харвал их л хөөрхөн зүүлт бяцхан зүрхний голд нэгэн сонин солонгорсон чулуутай тэр нь их л гоё олон өнгөөр гялалзаж байгаа нь үнэхээр гоёмсог.

- баярлалаа үнэхээр гоё юмаа амьралдаа ийм гоё зүүлт ерөөсөө харж байгаагүй юм байна, их л үнэтэй байхдаа,

- үгүй ээ, чамд үнэтэй юм аваад өгчих юм бол насаараа өртэй хүн шиг царай гаргаад уур хүргээд салахгүй тэхээр нь зах дээр явж байгаад нэг ийм юм байхаар нь чамд авчихсан л даа.

- надад угаасаа үнэ нь хамаагүй ээ гол нь энэ чинь надад миний төрсөн өдөр гэж хүн өгсөн бэлэг, тэгээд ч манай монголд бэлгийн морины шүдийг хардаггүй гэдийн.

             Анх удаа эр хүнээс бэлэг авсан нь сонин л санагдаж байв. Ээж аав бол тэр бэлэг гэдэг зүйлийг авч өгөх ёстой хувцас хунар одоо өөр юу байдын тэр бүхэндээ шингээгээд май энэ бэлэг гэж өгч байсан болохоос, хэн нэгэн зүгээр л өөрийн нүдээр түүнд энэ л зохино гэж авсан гэхээр сэтгэл хөдөлгөм сайхан. Хамтдаа зугаалж, мөн боулинг тоглож баахан гадуур явсаны эцэст их л дурамжиханаар охиныг гэрт нь хүргэж өгөөд, маргааш хөдөөгөө ажилд нь хүргэж өгч үзэж болох уу гэж зөвшөөрөл асуугаад мэдээж эерэг хариулт авсандаа бөөн баяр явав. Гэртээ ортол Оля эгч нь ажилдаа явцан байсан тул найз нь ганцаараа хичээл хийгээд сууж байснаа, орхин элэгсэг нь аргагүй хоол аягалаж цай өгөөд,

- чи өнөөдөр тийм их хүнс бас гоё бэлэгнүүд хүнээр яагаад явуулсан юм бэ? эгч бүүр чамайг ирэхээр чинь хэрэггүй байсан дахиж битгий ингээрэй гэж хэлнээ, гэхдээ ямар гоё юм бэ гээл баярлаал байсан,

- ямар бэлэг вэ?

- чи мэдэхгүй байгаа юмуу, нааш ир гээд угаалгын өрөөнд дагуулан орвол тэр гурвын хамгийн их хүсэж байсан угаалгын машин. Зүгээр нэг биш бүүр бүрэн автомат төдийгүй хүргэж ирсэн хүмүүс нь угсарч өгөөд явсан байхыг хараад үнэхээр их баярласан ч хэн ингэдэг билээ гэж хэсэг гайхан бодолхийснээ гэнэт Мишад бид 3 бүрэн автомат угаалгын машинтай болохыг мөрөөддийн, хэрвээ болуул 10 кг угаалгын нунтаг авч тавьж байгаад бүх зүйлээ угаана даа гэж инээж байснаа санаад.

- аан харин ажилаас шагнаад тэгээд гэрт хүргэж өгсөн бололтой бусад бас юу өгсөн гэнээ гэж гайхан асуув,

- зүгээр л мөрөөдөл энэ бол хамгийн шилдэг бэлэг гээд компьютер бас янз бүрийн цахилгаан хэрэгслүүд байсныг хараад, энэ залуутай маргааш өглөө нухацтай ярилцах болжээ гэж үнэн сэтгэлээсээ бодов. Урьд нь Оля эгч бас найз Катягийнхаа ачийг нь хариулах юмсан, тэр хоёр минь намайг өдий болтол гэртээ амьдруулж гудамжинд гарахаас аварсан төдийгүй анх хувцас хунар бүх л зүйлээр надад туслаж байсан болохоор мөрөөдөж явдаг бүх л зүйлийг нь авч өгөхсөн гэж хэлсэн нь санаанд нь буухад тэр зүүлт бол ганцхан түүнд өгсөн бэлэг, харин найз нарынх нь ачийн хариулж өгч байгаа нь түүнд үнэхээр санаа зовж явдагийг нь илэрхийлсэн тул өөрийн эрхгүй талархах сэтгэл төрлөө. Уулзаж эхлээд 2 сар болчихсон бас шинэ жил дөхөж байгаа тул цуглуулсан хэдэн төгрөгнөөсөө шинэ жилээр юу авч өгөх вэ гэж бодсоор, найзтайгаа компьютер дээр суулгаж өгсөн тоглоомнуудыг үзэх тэр хоёр яг л бяцхан хүүхдүүд шиг хөөрнө. Найз нь,

- танай дэлгүүр нээрээ ийм их бэлэг өгдөг юм уу, эсвэл чи хамаг мөнгөө шавхаад авчихсан юм уу, тэгсэн ч цалин чинь хүрэхгүй, найздаа үнэнээ хэлэхгүй юм уу? Оля эгч найз залуугаасаа болоод сүүлийн сар гаран бараг хоол ч идэхгүй дуугаа хураачихаад яваад байсан хүн өнөөдөр энэ бэлэгнүүдийг хараад хоол хүртэл идсэн. Тэгээд хоёр хөөрхөн дүүгээ байхад би яагаад гуниглаад байгаа тэнэг вэ тэ гээд ажилдаа их л сайхан ааштай явсан шүү.

- тэгээ юу ашгүй дээ. Бид хоёртой ч дугарахаа болицон байсан тийм учиртай байсан юм байна л даа, ер нь эрэгтэй хүн их хүчтэй юмаа баярлуулахдаа ч сайн гуниглуулахдаа ч сайн юм.

- аан тэхээр энийг чамд эрэгтэй хүн бэлэглэсэн юм уу?

- чи Оля эгчид битгий хэлээрэй за, би нэг залуутай бараг 2 сар уулзаж байгаа тэгсэн тэр өнөөдөр надад хүзүүний зүүлт бэлэглээд харин гэрлүү энэ бүх бэлгийг явуулсан юм шиг байна гээд цүнхэндээ хийсэн хайрцагтай зүүлтээ гарган үзүүлээд толинд харан хүзүүндээ зүүгээд хөөрхөн сайханыг нь гайхан бишрэн ярилцасаар найзынхаа хичээлийг хамтдаа хийчихээд унтацгаав.

             Өглөө үүрээр Олягийн ажил тараад гэртээ ирлээ. Маш их ядарсан тул аяга сүү уучихаад унтахаар хэвтэх гээд явж байтал үүдний өрөөний толины урд талын шүгээн дээр нэг танил хар хайрцаг харагдав. Яг сар гарангийн өмнөөс сэтгэлт залуугийнх нь ширээнийх нь нүдэнд байсаар байсан хайрцаг бүүр яг мөн. Тэр үед нь өөрт нь өгөх гэж байна гэж бодоод нээтэл жижигхэн зүрхэн кулон нь солонгорсон чулуутай маш дэгжин хүзүүний зүүлт байхаар нь баярлаад надад өгөх гэж байсан юм уу гэхэд нь гараас нь булааж аваад чамд бишээ энэ өөр нэг хүнд өгөх гэж авсан зүйл гээд буцааж хийж байсныг нь санав. Тэр зүүлтийг олсон оройн нь бид хоёрын харилцаа нэг л бүтэлтэй болохгүй гэдгийг мэдрээд байна тийм болохоор одоо ингээд дахиж уулзахаа болисон нь дээр байх, чи ч ажилаасаа одоо гар би дахиж энэ хавиар чамайг хармааргүй байна, намайг зөвөөр ойлгоорой би хэзээ ч учирч байгаагүй тийм нэг дурлалтайгаа учирсан, түүнийгээ алдмааргүй байгаа учираас чиний тухай мэдэгдэхгүйн  тулд бас чамайг хуурч явж чадахгүй болохоор дахиж уулзаагүй нь дээр. Энэ л урт зүрх зүссэн өгүүлбэрийг санах тусам тэр хайрцаг нүдэнд нь зэвүүн харагдан тайвширахыг хичээн орондоо орсон ч унтаж чадахгүй хөрвөөсөөр хэвтэнэ.

               Өглөө ажилдаа явахаар яаран хүзүүнийхээ зүүлтийг тайлж тавиад усанд орчихоод гараад иртэл Оля босоод зогсцон өнөөх зүүлтийг нь бариж байлаа.

- энэ чинийх юм уу? чи энийг хаанаас авсын ? хурдан хариулаачдээ хаанаас хэнээс авсан юм бэ?

- манай найз надад өгсийн яасан бэ? та зүгээр үү та яагаад уйлаад байгаа юм бэ? гэж ээрч мууран асуусанд Оля огтоос орилж хашгичисангүй харин маш тайвнаар болсон бүх явдлыг ярилаа. Анх яаж захиралтайгаа уулзаж эхэлсэн мөн түүнээс хойш тэр хоёр ямар харицаатай байсан гээд бүх л зүйлийг нэгд нэгэнгүй бүүр салахдаа хэлсэн үг хаана яаж хэлснээс нь авхуулаад мэдэрсэн зовлон шаналал бүх л зүйлээ яриад болгоомжилсон нь дээр тэр аюултай ч хүн, би хаягдана гэдгээ мэдэж байсан тэр угаасаа нэг хүүхэнтэй сараас илүү уулзадгүй гэх мэт аймшигтай зүйлсийг нулимсаар дүүрсэн нүдээ арчин гар нь салагласаар яриж өглөө.

- ойлголоо, одоо болноо надад цааш нь юу ч хэлсний хэрэггүй, харин та намайг уучлаарай би үнэхээр мэдээгүй мэдсэн бол хэзээ ч түүнтэй уулзахгүй байсан, дахиж ч би түүнтэй уулзахгүй ээ гээд ажилдаа явахаар гарлаа. Орцных нь өмнө зогсож байгаа машиныг нь харсан ч хараагүй юм шиг автобусны буудалруу хурдтайгаар алхаж эхлэв.

- Мария, мария чи яасан намайг ирж авна гэснийг марчихсан юм уу? яагаад удсан бэ? хүн дандаа хүлээлгэж байдгаа болилдоо гээд огт юу ч мэдэхгүй инээсээр даган алхаж явтал

- тэр өгсөн бэлгүүдээ байхгүйд авчирсан шигээ байхгүйд минь аваад явчихаарай аан тийн бас энэ зүүлтээ ч ав надтай дахиж уулзах гэсний огт хэрэггүй би ажилдаа алхаад явчихдагийн таны машинаар дахиж хүргүүлэхгүй хэмээн их л догшиноор хэлээд цааш эргэн алхав.Гаднаа уурлаж байсан ч дотроо шаналж өөрийн эрхгүй уйлсаар явтал тэр мэдээж зүгээр явуулсангүй араас нь учирыг олохоор ирж зогсоогоод,

- уйлж байхыг бодоход гомдсон уу? яагаад яасан гээд ингээд олон аашилаад байгаагаа хэлэлдээ, би юу буруу хийсэн юм бэ? тэр бэлэгнүүд таалагдаагүй юм уу, тэгвэл солиод өгье, энэ зүүлт таалагдсангүй юу, уг нь чиний ивээл чулуу чамд сайн гэхээр нь бүүр таримал биш байгалийнхыг нь хүнд захиж францаас авчируулсан ш дээ гоё биш байна уу? яаснаа хэлэлдээ би чамайг ийм байдалтай явуулж чадахгүй уйлахаа болиод машинд сууж байгаад тайван ярилцах хэрэгтэйш дээ гээд гараас нь зөөлөн атгаад машинд суулгав. Уйлахаа зогсоож чадахгүй ээрээд байсан болохоор машинд нь суугаад арай гэж тайвшираад Олягаас сонссоноо үнэн эсэхийг нь асуулаа.

- аан тийм юм болсон байхнээ. За танай Оля чинь уг нь үндэслэлтэй ч бүрэн чамд яриж өгөөгүй бололтой, бид 2 манай компаний шинэ жилээр бүүр 2 жилийн өмнө нэг согтуудаа эр эмийн ажил хийсэн нь үнэн. Чи нээрээ хүүхэд шүү дээ уучлаарай гэхдээ нэгэнт үнэн зүйл ярих гэж байгаа учираас Оляг дуудаж гаргаж ирээд үнэнийг нь хэлүүлэх хэрэгтэй гээд жолоочоо явуулав. 

- би ажлаасаа хоцрох гээд байна. тэгээд ч би Оля эгчийн царайг харж үнэхээр чадахгүй гээд буух гэж баахан нооцолдсон ч ерөөсөө дийлсэнгүй харин ч Миша бүүр баахан инээж аргадасаар байгаад инээдийг нь хүргээд жоохон тайвширлаа.

- чи ажлаасаа одоо гарсан нь дээр би угаасаа өргөдлийг чинь өнөөдөр өмгөөлөгчөөрөө бичүүлээд өгчихнө. Санаа зоволтгүй хэд хоног амарчих тэгээд Олятай амьдрахаа болисон нь дээр биз. Манайх 6 өрөөтэй дуртай өрөөндөө амьдар тэгээд гэр цэвэрлэж хоол хийж бай, би чиний цалинг чинь 2 нугалж өгье тэхүү? Одоо Оля чамд үнэнийг хэлнэ тэгээд дараа нь эндээс авах юмыг чинь аваад манайхруу явна. Би бүүр яаж хэльедээ гээд бодоод байсын сайн юм боллоо.

- чи ийм дураараа миний амьдралыг шийднэ гэж санасны ч хэрэггүй би юугаа бодож танихгүй шахуу эр хүнтэй нэг гэрт амьдарах юм бэ?

- чиний ажил гээл бодчих, би бараг ер нь байхгүйдээ үргэлж гадуур ажилтай тийм болохоор чамд хань болж нэг хөөрхөн тоть бас муур нэг нохой хамт өдөрт байна за, тэднийг харин сайн хооллож байгаарай. Чи ер нь хоол хийж чаддаг хөдөө юу эсвэл чадахгүй хөдөө юу?

- амссан хойноо хуруугаа долоогоод суугаад байвдаа.

- тэгэхээр зөвшөөрсөн байхнээ

- арай үгүй, гэхдээ магадгүй, гэж мэтгэлцэх зуур машинд жолооч Оляг оруулж ирэв.

- за Оля минь чи миний ямар хүнийг сайн мэднэ, тэгэхээр яг үнэнээ өөрөө ярих уу эсвэл би Марийд яриж өгөх үү гэсэнд Оля үг ч хэлсэнгүй толгой гудайлгасаар сууна.

- Мария, бид 2 нэг удаа тийм зүйл болоол түүнээс хойш дахиж нэг ч уулзаагүй тэгтэл сарын дараахан тэр надаас би жирэмсэн болсон байна гээд мөнгө аваад авхуулсан. Гэхдээ би авхуулсан эсэхийг нь шалгаачгүй зүгээр л орхисон. Удалгүй ээж аав ирэх гэж байгаа манайд ирэхгүй юм уу танилцуулмаар байна гэх мэтчилэн сонин мессеж надад танихгүй утаснаас ирж эхэлсэн нь танай Оля утсанаасаа бичиж байхад би утсыг нь ч мэдэхгүй. Байнга элдэв зүйл бичээд байхаар нь ер нь тэр орой юу болсон яагаад би тасраад сэрэхдээ түүнтэй байв гэтэл ердөөсөө согтуу намайг өрөөнд оруулж өгөх нэрийдлээр хамт орж ирээд хаалга түгжээд элдвээр оролдож өдөөгөөд тэгээд би хүн л юм болсон хойно тасартсан ч гэсэн нэг зүйл болсон байгаа юм даа. Энэ бүхнийг ойлгохгүй би огт сонирходоггүй хүүхнээ яагаад оролдож бүүр хүүхэдтэй болгосноо сонирхосны сацуу хүүхэд огт байгаагүй гэсэн мэдээллийг олж авсан. Тэгээд энэ эмэгтэй надаас авсан мөнгөөрөө гар утас болон хувцас авч дэлгүүр хэссэнийг нь тогтоосон гэхдээ би ажлаас нь ч халаагүй мөнгөө ч нэхээгүй зүгээр л орхицон. За үүнээс хойш миний амьдрал хар дарсан зүүд шиг нэг дагуултай болж нилээн хэдэн сарын дараа намдсан. Харин саяхан энэ хүн чинь ажил дээр хүнгүй үед миний шүүгээг ухаж байгаад энэ чамд бэлэглэх гэж байсан зүүлтийг авч нуугаад тэр нь баригдаж ажилаасаа хөөгдсөн. Одоо бараг сар гаран болж байна даа өөр дутуу юм байна уу Оля?

- байхгүй ээ, би явмаар байна гээд машинаас гарахдаа, мартсанаас чи манайд дахиж битгий ирээрэй гээд буугаад гүйн одлоо.

Мария өөрийнх нь итгэлт сайн найзынх нь эгч ийм сэтгэл мэдрэлийн өвчин шиг эсвэл галзуурсан дурлал шиг зүйлээсээ болоод сайхан харилцаагаа тасалж байгаад нь гомдох шиг болсон ч шинэ гэртээ очихоор яваагаа гэнэт санан Мишаруу харвал тэрээр аль түрүүнээс хойш түүнийг харсан бололтой инээмсэглэн хүзүүнд нь өнөөх опалан шигтгээт зүүлтээ зүүгээд гарыг нь чанга атган үнсээд мөрөндөө наан " Хоёулаа сайхан амьдарнаа" гэж итгэлтэйгээр хэлж уртаар санаа алдахад нь нэг л дотно бас аюулгүй мэдрэмж өөрийн эрхгүй төрөв.





start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
дурлагч

Зөөз

Gorgeous

аанха гояа болж тэгээ яасс кк

LoveLove

Мөрөнд нь наалдаад нээх тийм гоё аюулгүй байгаагаа мэдэрхийнсс. Айрр романтик юмаа. :P

Зочин

Ёоо үнэхээр гоё байнаа баярлалаа
Үргэлжлэлийг нь хүлээж байна шүү гялалзаарай

Hen negen (зочин)

наад дотор чинь утгын болоод логик алдаатай юм байхын сайн хянахгүй яасы

Себастиан

засаад өгөөч хэн нэгээн

Hen negen (зочин)

яааг одоо майр завгүй байнаа. үнэд орноо гэж.....

monroe (зочин)

Nice. Хөөрхиймэн эмэгтэй хүн мөнхийн л эр хүнтэй зууралдаж амьдрах юм аа... Сайн ч муу ч...

Себастиан

эр хүн ч гэсэн мөнхийн л эмэгтэй хүнтэй зууралдаж амьдардын ш дээ монро минь.
хэн нэгэнд зав гарахаар засаж янзалж өгөх байх.

сабрина (зочин)

энэ хэзээ дуусах бол?

даварцан DOVE

яаассс гоё ийн

Zochin (зочин)

So nice...

DIAMOND (зочин)

goy ymaa

hi (зочин)

unshihiig ni ch yah ve, unshdag baij, urgeljlel ni?

mm (зочин)

babnikaa, aminch huselt baina.
ajlaasaa chuluu avch bgaad gyals urgeljleliig ni tavichih tehuu?
it's a torture to wait XP

аз (зочин)

гоё юмаа

Шувуухай (зочин)

Үргэлжлэлээ хурдан бичээрэй. Тэгээд бас охин чинь юу болж байна нөгөө хувийн амьдралаа бас ойрд яагаад бичихгүй байнаа аягүй даварцан хэрэгт дуртай хэхэ.

Зочин

нэг л таалагдахаа болиод эхлэх чинь манай хүн чинь учиргүй л сайн охин биз дээ тэгсэн энэ залууг дагаад явна гэжүү. зөрчилдөж байна. тэгээд эрэгтэй хүнтэй амьдарсаний төлөө мөнгө авч байгаа хүнийг юу гэдэг билээ себастиан? арай өөр болгож зохиохгүй бол...

bama (зочин)

Neeree negl bish bolood yavchihlaa,kk.

Зочин

хүлээсээр..........

Мийшка (зочин)

Хүүе эээ яаасан бэ Үргэлжлэл нь

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)