Хүмүүсд хавар ирдэг бол түүнд намар ирсэн ...

           Аяга кофе ууж уйлсан шалтгааныг чинь шийдэх хэрэгтэй гэж би бодож байна. Орой ажил чинь тарсны дараа гудамжний эсрэг талд байдаг ресторанд хүлээж байя, битгий удаан хүлээлгээрэй гээд гарч одсон ихэмсэг төрхтэй тэр нэгэн бол хуучин ажлын газрынх нь дарга. 

           Хамгийн сүүлд ахлах менежер болон бусад хүмүүсд туслаад гарч ирсэн болохоор нилээн оройтжээ.  Гүн хөх тэнгэр шиг нүдээрээ цоортол харан өнөөх битгий удаан хүлээлгээрэй гээд огт нүүрний баясгалангүй хэлсэн нь гэнэт санаанд ороход айх ч шиг сүрдэх ч шиг. Болзсон рестораны гадаа нь ирчихээд нилээд удаан цонхоор харж түр зогслоо. Тойрон хүрээлэх хүмүүс ойр хавьд нь харагдаагүй учир за хүнийг хүлээлгэсэн л юм чинь очиж уулзах нь зөв гэж бодоод хаалгаар орон зөөлөн алхсаар ширээнийх нь дэргэд ирэн зогсоход хоолны цэсэн дээгүүр асуусан догшин харцаар харахад нь айсандаа хурдхан суучихав.

- дэлгүүр чинь 9 цагт хаасан,

- би ерөнхий менежертээ тусалдаг юм л даа,

- хэнхэг юм уу? зусарч юм уу?

- аль нь ч биш миний үүрэг,

- тэгвэл хэнхэг юм байна, за хурдан хоол захиал би чамайг энд бараг цаг хүлээлээ,

- би таныг уулзъя хүлээгээч гэж гуйгаагүй хүлээсэнд маш их баярлалаа, би хоол идэхгүй одоо явлаа,

- өнөөдөр миний төрсөн өдөр, надтай цуг хоол идээч?

гэж сандран гэхдээ гуйх маягтай, яваад өгөхвий гэж сандран хэлэхэд нь дөнгөж сая хигжүүрхэж байсан охин гайхах шиг бас өөртэй нь адилхан өдөр төрсөн гэж бодохоор баярлаад инээд нь ч хүрэх шиг сандал дээрээ буцаад саатан сууж, хувцасаа тайлаад цэсийг гартаа аван уншиж эхлэв.

- Чи далайн хүнс болон тахиа, гахай, үхрийн мах, бас хонины хавирга иддэг бол зөвхөн уух зүйлээ л захиал чамд хоол захицан.

- баярлалаа, ашгүйдээ би угаасаа юу захиалахаа мэдэхгүй байсан юм, ийм газар орж үзээгүйлдээ, үгүй мэдээж таны рестораныг эс тооцвол гэхдээ би тэнд үйлчлүүлэгчийн хувиар огт шагайж үзээгүй үзэхчгүй биздээ

- чи их яриа юмаа тэ,ер нь бол цаашдаа санаж явахад хаа газар үг дуу цөөнтэй хүн өөрийгөө тэнэг байдалд хэзээ ч оруулахгүй, өөрөөр хэлбэл тэнэг хүн дуугай байхдаа ухаантай харагдана гэж байгаа юм л даа

- бас ухаантанг дуугарсных төлөө шагнадаг, харин тэнэгт дуугай байсных нь төлөө шан өгдөг ч гэдэг юм л даа, энэ танид бяцхан бэлэг гэхдээ зүгээр төрсөн өдөрт чинь өгч байгаа юм.

Охины цүнхээ ухаж ухаж гаргаж ирсэн тэр бэлэг хэмээн түүнд сарвайсан түлхүүрийн оосор нь эхлээд огт анхаарал татсангүй. Гэхдээ маш сайн ажих юм бол бяцхан шилэн дотор ногоовтор өнгийн ус, харин түүн дотор хөвж байсан тэр бяцхан будаан дээр өнөөдрийн он сар өдөр байсан нь анхааралд нь өртөж нэг л онцгой бэлэг мэт санагдсан тул,

- чи яаж ийм юм хаанаас авсан чинь сонин биш би 5 минутанд ч олж чадна, харин яаж энэ өдрийн он сар дээр нь тавигдсаныг ойлгосонгүй чамд хаашаа юм бүх өдрийнхөөр хийгдцэн бэлэн байлгаад, уулзсан залуугийнхаа толгойг эргүүлэх гэж өгдөг юм уу,

- таны толгой эргээд байгаа хэрэг үү?

- ашгүй хоол ирлээ, чи нэг дуугай болохнээ гээд хоолоо идэж эхлэв.

Хэрүүл ч юм шиг мэтгэлцээн ч юм шиг энэ үдшийн зоог тэр хоёрын хувьд хоёулангийнх нь баяр гэдгээрээ онцлог бас ямар нэгэн зүйлийн эхлэл ч байж болзошгүй гэдгээрээ ихээхэн сонирхол татан бие биерүүгээ харан жуумалзах нь хүртэл баяр баясгалангаар дүүрэн байлаа.

            Ресторанаас гаран нева мөрний хэсгээр зугаалж яваад эрэг дээр зогсох бяцхан хөлөг онгоцонд бүсгүйг урин суулгав. Амьдралдаа анх удаа ч гэж бас худлаа ярьж болохгүй экскурссээр явж байхдаа сууж үзэх нь үзсэн ч үнэхээр хувийнх болоод тэр үү маш гайхалтай тохилог бас тансаг байдал нь охиныг бага зэрэг эмээлгэж байгаа нь илт харагдаж байсан тул залуу гадагш гарахыг санал болгож хөлгийн тавцан дээр шилтэй оргилуун дарс аван гарсанд охин өөрийг нь хэлүүлтгүй ойлгосон учир баярлан бага зэрэг дулаан харилцаа үүсч эхэллээ.

- би анх удаа л оргилуун дарсыг яг л кинон дээр гардаг шиг хөлөг онгоцон дээр, үдэш гайхалтай гэрэлтүүлэгтэй байхад, эрэгтэй хүнтэй цуг ууж байна,

- хөдөөний хүн аргагүй

- уг нь эх орондоо бол би их хотын чинээлэг айлын хүүхдүүдийн сурдаг сургуульд суралцдаг бас ч үгүй боломжийн сэхээтэн айлын охин л доо,

- гэхдээ тэр Монгол улс чинь хөгжлөөрөө манай улсын жишгээр 30 жилээр хоцорч араас нэхэж яваа улс тэхээр хөдөө л гэсэн үг,

- би чиний эх орныг муу хэлээгүй,

- за уучлаарай тоглож байна, чи уурлаад үг чинь хурдсаад дуу чинь чангарахаараа нүд чинь эргэлдээд баргал онигор биш болоод байхаар нь л нүдийг чинь харах гэж янзыг чинь үзсийн, би монгол орны тухай уншиж судалсан сайхан л түүхтэй сайхан л эх орон яг л миний хувьд итали шиг,

- та орос биш юм уу?

- уг нь ч мөн л дөө гэхдээ ээж минь орос ч аав минь цэвэр итали цустай хүн,

- аан тэгээл та ийм тас хар үстэйн байна ш дээ, тэгсэн хирнээ нүд чинь цэв цэнхэр,

- чи их хараа сайтай юмаа, 

- яагаад? хүмүүс таны нүдний өнгийг олж хардаггүй юм уу?

- чам шиг өндөртэй хүмүүсд ийм холоос харагддаггүйлдээ

- би намхан жижигхэн, онигор нүдтэй ч гэсэн өндөр том нүдтэй хүнээс давуу тал ихтэй шүү жишээ нь хараан дээр хүртэл харагдаж байна,

- мэдээж бурхан бүх зүйлийг нь бидэнд өгчих юм бол чам шиг хүмүүс юу ч үгүй хоцроно шүү дээ,

- би буумаар байна намайг буулгаад өг үгүй ээ би өөрөө буучих юм байна тэртэй тэргүй энэ үзмэр чинь хөдөлдөггүй юм байна шүү дээ,

- за одоо дахиж тэгэхгүй ээ тоглосон юмаа, зүгээр л өнөөдөр их уйтгартай өдөр байсан, харин чиний ачаар маш их баяслаа, бүүр сэтгэл сэргэчихлээ, одоо дахиж чамайг гомдоохгүй амлаж байна, хүүе уйлаад байгаамуу, нээрээ чи чинь ганцхан бие чинь ч гэлтгүй жоохон билүү?

- аргадахдаа хүртэл хүнийг дээрэлхээд байхдаа яахавдээ би явмаар байна,

- тэгвэл ажил дээрээ яагаад бас уйлж байснаа хэл, захирал чинь чамайг онигор жижигхэн гээд байсан юм уу?

- үгүй би танид юу ч хэлэх албагүй би үнэхээр явлаа гэж тэр хоёр зууралдаж зогсох нь хөгжилтэй бас хэн ч харсан өхөөрдөм. Бяцхан ази охин нь 170 чү чамай л хүрнэ, харин өнөөх өндөр сайхан залуу нь 2 метр гарантай эрэг дагуу зогсож байсан хүмүүс тэр хоёрыг харан баясаж байгааг зааж, залуу охиныг инээлгэсээр нэг мэдэхэд эвлэрч үдшийг хөгжилтэй бас гайхалтай өнгөрүүлээд гэрт нь хүргэж өглөө.

- баяртай маш их баярлалаа

- үгүй чамд маш их баярлалаа надтай цуг миний төрсөн өдрийг тэмдэглэж өгсөнд бас цаараглалгүй оройтсонд,

- үгүйдээ танид баярлалаа, өнөөдөр уйлсан шалтгаан маань миний ч бас төрсөн өдөр, тэгэхээр танид баярлалаа гээд эргэн гүйтэл

- тэгвэл надтай маргааш бас уулзаач гэж доод давхараас орилоход нь өөрийн эрхгүй баяртайгаар

- тэгэлгүй яахав гэж хэлээд цээж нь задрах гэж байгаа мэт догдолсоор хаалгаа онгойлгон гэртээ оров.


start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
solongo (зочин)

1-t.kkkk
zunduu huleelee. ingej neg unshih gej.

solongo (зочин)

2-t
Orson boroo arildag.

Себастиан

солонгоо уучлаарай. өөр уучлал гуйлгах хүн байвал хэлээрэй.

Зочин

Яарч бичсэн юм шиг байна тэ найруулга нь тиймхэн болж гэхдээ зүгээрэй уншлаа
Үргэлжлэл байгаа юу

Себастиан

харин тиймээ үнэхээр яарч бичсэн чинь өөрт хүртэл яг бичих гэж байсан бүх зүйлээ бичээгүй дутуу үлдээцэн нь мэдрэгдээд байна нэг л сонин дутуу бас түүхий. уг нь энэ үргэлжлэлтэй байхаас өөр аргагүй зүйл л дээ.

Зочин

За тэгвэл үргэлжлэлийг нь хүлээж байна

H.Ray (зочин)

үнэхээр гоё болж байна шүү...хүлээгээл байя

mm (зочин)

ingej neg yum urgeljleliig ni unshih gj. :-)

Энд дар (зочин)

Leningradad yu hiij yavaa ohin be, delguurt ajillaad bgaamuu haashain. :D

Шувуухай (зочин)

Мөн ч их хүлээлээ дээ..... Блогийн url хаягийг чинь бүүр цээжилтлээ хүлээлээ шүү. За тэгээд амжвал дараагийхийг нь хурдан бичээрэй ноён Себ :)

даварцан DOVE

Намайг хараал идэг. Арай гэж сэтгэл амарч эхэлжийн

monroe (зочин)

hehe nice... Би таны сургийг блогоор л гаргадаг боллоо шүү...

Gorgeous

өө байхкүү хойгуур зөндөө орсон болуу гэж бодсон чэн байхкүү шүү этр тэгээ яасс кк

hi (зочин)

Tsag tutam orj shalgasaar baigaad bur yadarch bainaa, urgeljleliig ni tediid odiid bichne geed neg bagtsaatai baival uul ni...

zol (зочин)

Za nuguu zaluu chini bas l alga bolchloo doo.

Зочин

Энэ одоо албаар ингээд байдаг юмуу хайшаа таг болчих юм

Себастиан

зочин би уг нь байж л байгаашдээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)