Ахиад бүхнийг эхлэх зүрх түүнд байсан байгаам...

Хэсэг суугаад даарахаа мэдрэхийг бодоход жоохон тайвширсан бололтой гэж өөртөө дотроо бодоод гал тогооны арын хаалгыг тогшисонд танил туслах тогооч онгойлгоод охиныг их л уриалгахан дуудаж оруулаад цаана байсан хүмүүсд хэлээд , халуун цай аягалах зуур бүгд цуглан ийм орой ийм айхтар уйлсан царайтай юу хийж явааг нь асуулаа. Охин би Олятай уулзах гэсийн өнөөдөр ажилтай байгаа болуу, би харин дотуур байрнаасаа нэг монгол хүнээс болоод хөөгдчихлөө гэж учирлахад нь тэнд байсан бүх л хүмүүс уулга алдан ийм хүн мөсгүй амьтан гэж байхуу нялх амьтныг гээд л Оляг хайж эхлэв. Оля бол зөөгч гэхдээ удахгүй бармен болно гэж суралцаж байгаа бас л их шаргуу охин. Би болсон явдлыг яг нэгд нэгэнгүй хэлж чадахгүй ч гэсэн оюунтны байр бас сургуульдаа эргэж очиж чадахгүй болсон гэдгээ хэлсэнд минь маш ихээр цочирдож, мэдээж гэртээ уриад чамайг их саналаа хааяа утсаар ярьдаг ч гэсэн ирж байгаагүйд жоохон гомдлох байдлаар бага зэрэг хөгжөөгөөд Федя ахыг гуйж хүргүүлэхээр болов. Ах ойр зуурын ажилтай тул машинд хүлээж байгаарай гээд параа асаачихаад буцаад оров. Нэг л энд тэндээс өнөөх гараад ирэхвий гэж айсан цочисон байдал нь намдсангүй, харин ганцхан хэлсэн бүх үгс нь толгойд бодогдох тусам яахлээрээ хүн тийм аймшигтай болчихдог юм бол гэж бодогдоод огт тайвширч чадахгүй, гагцхүү ээжтэйгээ яаралтай холбоо барьж би зүгээр амьд хойд ааваас намайг битгий асуугаарай би тэр хүнээс айж байна дахиж эргэж очихгүй гэдгээ хэлэхийг хүсэж хурдхан маргааш болоосой гэж бодож байлаа.

Гэнэт хаалга онгойлгон хэн нэгэн орж ирээд суучихав. Сайн харуул захирал, гэхдээ охиныг олж харсангүй нилээдгүй халамцсан бололтой толгойгоо бариад дээшээ хараад хэвьчихэв. Айх биш эмээх ч юм уу даа охин дугарч чадахгүй дэмий л бүлтэгнэж Федя ах хурдан ирээсэй гэж залбирч байлаа. Урд сандал дээр суугаа охиныг гэнэт олж харсан захирал, чи хэн бэ? гээд чимээгүй болов. Би Мария байнаа, та сайн байна ? гэсэнд их л гайхан урагшаа болж гэрэл асаан царайг нь харсанаа, аан чи чинь нөгөө халагддаг жоохон охин, за яах гээд бас машинд ороод сууцан юм бэ? Даараад жоохон дулаацаад буух гэж байсан юм, та Федя ахыг битгий загнаарай гэж хэлэхэд нь инээгээд, Загнахгүй ээ харин хүний машиныг хуьдаа ашигласан гээд ажилаас нь халчихна, буруутан нь чи шүү гэж муухай харав. Би одоо буулаа ингээд буучихъя гээд хурдхан буугаад харанхуй гудамжаар хурдан хурдан алхаж эхлэв. Олягийн гэр ойрхон ч гэсэн метрогоор л ойрхон алхаад явуул хол. Гэхдээ би амьд хүн хөлтэй хүн яасан ч гэсэн хүржил таараа, харин замд Скинүүд (гитрерийг хөхүүлэн дэмжигч нацист үзэлтнүүд ази болон хар арьстнуудыг хүн гэж үзэхгүй шууд зодож дээрэлхэнэ, алсан удаа ч бий гэхдээ ихэвчлэн баян айлын хүүхдүүд байдаг учир гэм ял үүрсэн удаагүй) тааруул би яах уу шууд л гүйх байхдаа гэсэн ард нь машин сигналдаж цочоогоод зүрх нь амаараа гарах шахаад эргээд харсан захиралын машин, өөрөө жолоо баричихсан чи тэнэг үү хар шөнө эмэгтэй хүүхэд ганцаараа, чамд ямар нэг юм тохиолдуул би яахуу дараа нь бүх насаараа өөрийгөө зүхэж амьдарна суу гэж зандрахад нь гомдох биш харин үнэн голоосоо баярлаад гүйж очоод машинд нь суусанд захирал нь нэг их ёозгүй ч инээвхийлэв. Тэр хоёр юу ч ярьсангүй явсаар Олягийн гэрийн гадаа ирсэнд захирал нь чи Олятай нэг байранд амьдардаг юм уу? чи чинь уг нь дотуур байранд байдаг гээгүй билүү ? хамт амьдрахаас өөр аргагүй болчихсон тэгээл эднийд ирэх гээд Олягаас очиж түлхүүр авчихаад Федя ахаар хүргүүлэх санаатай байсын. Федя ах дургүй байсан л даа ажилтай байхад гээд, гэхдээ би гуйгаад байсан болохоор хүргэж өгөхөөс аргагүй болоод тэгээд хүлээж байсан байхгүй гэж түгдрэн түгдрэн хэлэхэд нь огт тоосон шинжгүй, худалч би Федятай 8 жил ажиллаж байгаа тэр ямар сайн хүнийг мэднэ тэгээд ч чамайг хүргэж өгч болох уу гэж надаас түрүүн асуусан би хэрэггүй гээд өөрөө ирсийн. Тэр гол нь анхаарал татахаас илүү чи яагаад Олягийнд амьдрах болсон, яагаад ийм насанд хүрээгүй охин эх орондоо биш өөр улсад ганцаараа амьдраад байгаа л сонин байна. Танид энийг яриул хэтэрхий урт түүх магадгүй маргааш болсон ч дуусахгүй биз та эртхэн харисан нь дээр харин би эртхэн орж хичээлдээ явахаа бодсон нь дээр байх гэхэд захирал мэдээж цааргалсангүй охиныг сайхан амраарай гээд үдэв. Айлд хаалгыг нь онгойлгож яаж орно доо гэж бодон өгсөж байтал, мария хурдан гүйгээрэй хүйтэн байна гэж найз нь дуудсанд баярласан охин секундэд л хаалганы гадаа зогсож байх нь тэр. Уулзаагүй удсан 2 хэсэг хөөрч байгаад найз нь эгчийгээ залгангуут нь түүнд ор засчихсан надтай цуг байгаарай гээд өрөөндөө дагуулан ороод эгч найз залуутай болсон ойрд тэрэнтэйгээ ирж хонодог болсон болохоор би зочины өрөөнд амьдардаг болсон, харин ч хоёулаа гал тогоондоо ойрхон чанамал идэж байхад амар гээд хөхрөлдөн хэвтэж байгаад унтахад нь, мария маргааш яах уу? алийн болгон айлд тэжээлгэж хэвтэхэв ажил олж хийнэ. Гэхдээ сургууль минь, надад итгэсэн захирал багш минь гэж уртаас урт санаа алдах тоолонд өөрийн эрхгүй уйлсаар...

Өглөө эртлэн босож хамгийн эхэнд ажил хайхаар шийдэв. Юу ч гэсэн найзтайгаа курткээ солиж өмсөх нь зөв гэж бодоод хирэндээ зүсээ хувиргаад гарч хаанаас эхлэхээ мэдэхгүй явж байтал их дэлгүүрийн үүдэнд тависан туслах ажилчин авна гэсэн хаяг нэг л итгэлийн гэрэлтэй харагдсан нь зөв совин татсаных бизээ. Угийн хүн татах авъястай учираас ажилд юу ч гэсэн бүртгүүлээд авсан. Зуны сүүл гэхэд албан ёсоор худалдагч болж, намар 9 сар гэхэд борлуулалт хүмүүсийн санал хураалтаар тэргүүлж хамгийн дээд давхарт буюу хамгийн өндөр зэрэглэлийн бараа зардаг бонус ихтэй давхарт худалдагчаар ажилд орсон нь өөрийгөө маш их дайчлан шаргуу хөдөлмөрлсний үр дүн яах аргагүй мөн. Мангас шиг хойд эцэгтэйгээ тааралдчихвий гэж айхаас илүүтэйгээр итгэлийг нь алдсан захиралтайгаа таарахвий гэж айсаар. Хааяа нэг цайны цагаар гарахын оронд өөрийн үзэж байх ёстой номнуудаа уншина. Тэр өдөр ч гэсэн мөн л номоо уншин суутал, өөрийн төрсөн өдөр болсныг санав. Ээждээ утасдаж мэнд хүргэх зорилгоор залгаж охиндоо битгий санаа зовоорой би сайн танидаа хайртай шүү гээд таслачихаад нулимсаа барьж дийлэхгүйдээ өөрийгөө сатааруулахаар ажлынхаа байран дээр ирсэн боловч тэсэхийн аргагүй ядарч байгаагаа мэдрээд ээждээ эрхэлмээр санагдаж байлаа. Би 16 нас хүрч байна, юу юугүй л насанд хүрэх гээд тэгсэн хирнээ хүүхэд насаа нээх мэдэрсэнгүй өнгөрөх яасан харамсалтай юм бэ? би уг нь 20 нас хүртлээ охин чигээрээ явна, хүүхэд насаа дурсахад эмээ минь насан эцэслэх хүртэл л хүүхэд нас минь байждээ гэх мэт бодлууд толгойд нь эргэлдэх тусам хэнд ч юм бэ хэн нэгэнд гомдоод өөрийн эрхгүй уйлсаар суутал нэг л танил хоолой чамд уйлах зохидоггүйн байна гэж хажуунаас нь зөөлхөн хэллээ...


start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
Зочин

өнөөдөржин хүлээж суулаа, уншлаа, гоё байлаа. одоо ажил тарах нь өнөөдөртөө үргэлжлэл байхгүй ву????

mimosa (зочин)

bayarlalaa... urgeljleliig n hurdan oruulj ugnu t? hehe

zol (зочин)

UU, yostoi uudgyi gar. Neg musun bichchix l dee, chi. Ene olon xymyysiig xyleelgex saixan bna uu chamd, ain? Xexexe. Margaash yrgeljleliig ni xurdan bicheerei. xyleej bgaa shyy.

Гэгээлэг нь...

Тухтайхан бүгдийг нь уншийдаа новшироод багйаарайй бүгдйиг нь биччихгүй

zol (зочин)

Tanil xooloi ni zaxiral bagsh gsn. Bi zuv taasan uu?

Zochin (зочин)

uu yamar uddag yum be

Зочин

Хурдлаарайв Тэсэн ядан хүлээж байнав

Шувуухай (зочин)

Үргэлжлэлийг нь хурдан оруулаарай ноён Себ.....

mimosa (зочин)

urgeljlel n hezee orhiin bol?

H.Ray (зочин)

гоё болжээ, бодит явдлаас сэдэвлэсэн юмуу

H.Ray (зочин)

өө эхнийх нь хэсгийг уншаагүй байна. гарчиг нь өөр байхаар нь хараагүйм байнаа

Gorgeous

Ёоооооооооооё хорхой хүргээд хаячхээн өнөөдөр нэмж оруулкуумуу?

Ицми

хурдал л даа... уншчаад хүлээгээд байх чинь дараагийхы нь оруулкуен

Zochin (зочин)

Huuyee huleegeed baina shdee

monroe (зочин)

Зочин чи зайлдаа. Тэнэг юм уу хаашаа юм...

mm (зочин)

udriin hed orj irj shine bichleg goridoj bnaa XP

Ицми

яг одоо үргэлжлэлий нь бич... эсүүл нааг ал этр :р

Зочин

Хүүеээ яаасан бэ уншмаар байна ш дээ

zol (зочин)

Chi boli l doo, yamar muuxai yum beee!!! Ajlaa xiimeer bna sh dee. Neg musun bicheed duusgachixgyi. Suuj suuj tsag boloo l orj irexiin. Bichleg bxgyi. Tugsguliig ni xaraxgyi bol ajlaa xiij boloxgyi, tolgoi tarxind uur yum bodogdood bxiin. Boloxgyi sh dee ene chini, bi chixeeree sonsood, tarxiaraa bodood, garaaraa buulgadag sh dee, tegsen dundax ni ajillaxgyi boloxoor ajlaa xiij chadku, tsalingaa xasuulax geed bna sh deeee!!!! :p

Zochin (зочин)

Goyo yum unshih gesen bish eldveeree duuduulchih yum baina l daa, gehdee zugeeree amidrald ene baitugai l yum uzlee gej...

Gorgeous

хүүе яасан бэээээээ үргэлжлэлээн

mm (зочин)

shine bichleg bdaggui ee ...

Цэцгэн эрхи

Үргэлжлэлийг нь зохиож дуусаагүйл байгаамуу.

Шувуухай (зочин)

Үргэлжлэлээ бодоод л бодоод л байгаан биз дээ. Хурдан бодож дуусаад бичээрэй. Уншмаар байна. Хурдхан уншчаад ажлаа хиймээр байна ш тээ.

Себастиан

za humuus mini bi gej neg hun chini dornod aimag yavchihaad irleee
bichne shdee bichne yamar aimar zagnuulj bnaa xexexe

Зочин

Энэ яг тэр захирал байгаа тэрэнтэй нийлэхийн байна л даа.тэр нь ширүүн харцтай зэвүүн гар ч гэсэн яс юман дээрээ айн хихихи

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)