Амьдрал дөнгөж эхэлж байна- 2

Нэг л мэдэхэд модод нахиалаад Нева мөрний минь ус мөсөө тайлчихсан, шувууд өглөөгүүр эртлэн жиргэж, багахан манан татсан сургуулийн биеийн тамирын талбай дээр урь ирсний дараах анхны хичээл орох нь хавар болсныг тэмдэглэж байгаа мэт. Угаас манай Град гайхалтай сайхан хот, өвөл нь дулаан намар хавар нь ялгарахгүй сайхан дотно, харин зун нь жоохон гунигтай ч нарлаг сайхан. Өнөөдөр ангийнхантайгаа зугаалгаар Петергоф буюу Петр хааны үед баригдсан 1710 оны үеээс өдийг хүртэл сүндэрлэж байгаа хаадын зуны өргөө буюу өдгөө аялал жуулчлал болон эрдэм шинжилгээний төв болсон газар анх удаа очиж үзэх байгаадаа сэтгэл нь хөөрөөд хичээл хурдан тараасай гэж бодсоор. Ашгүй өдөр болж бүгд электричкэнд суухаар автобусанд сууж байтал гэнэт бараан үүл нөмрөөд авах шиг болж хамаг бие нь зарс гээд явчихав.

Өнөө муу зэвүүн нохой чинь хаанаас үнэр авчихсан нь мэдэгдэхгүй зургийг нь баричихсан сургуулийн булангийн дэлгүүрийн худалдагч эгчээс асууцан зогсож байх нь тэр. Яах вэ би яах вэ гэж толгойгоо гашилган суутал автобус хөдөлж сэтгэл нь багахан тайвширлаа. Одоо тэр намайг олуул намайг яаж зовоох бол гэж бодохоор л өөрийн эрхгүй айдас хүйдэс юм уу ямар нэг зүйл хамаг оюун санаа биеийг нь хүчгүй болгоно. Багш нь сайн эмэгтэй, захирал нь анхны өдрөөс захисанаас ч тэрүү эсвэл охин угийн сайн сурлагатай болоод ч тэрүү охинд үргэлж сайн ханддаг учир багшаасаа тусламж авахыг хүсэвч амыг нь давж нэгч үг гарсангүй. Зугаалга дуусаж орой дотуур байрандаа буцаж ирэхдээ, худалдагч эгч өөрийнх нь хаана сурдагийг хэлцэн болуу гэж айсаар хүүхдүүдийн дунд орон нуугдан явсаар өрөөндөө ороод хаалгаа түгжин жоохон амьсгаа аваад тайвширлаа. Төгсөхөд ердөө л 2 сар үлдсэн учир тэр хүнийг бүүр ч ихээр үзэн ядаж, захирал багшдаа маргааш өглөө очиж хэлэх хэрэгтэй тэхгүй бол тэр намайг юу гэж ч худлаа хэлж чадна гэж бодон орон дээр хэвттэл өрөөнийх нь охин гаднаас их л яаран хаалга нүдсээр орж ирээд, хүүе мария аав чинь гадаа ирцэн чамайг хайгаад байна гэж хүн хэллээ гэв. Үгүй ээ, энэ л биш шүү гуйж байна бурхан минь яагаад ийм зүйл болсон юм бол гэж бодосоор хурдхан зугатах аргаа хайн, цүнхэнд дэвтэр ном хувцас гээд бусад хэрэгтэй зүйлсээ чихэж аваад яаж зугатахаа мэдэхгүй зогстол хаалга нь яг тэр новшийн тогшдогоор тогших сонсогдов. Нүд нь харанхуйлж өрөөнийхөө охиноос чимээгүй бай гэж гуйгаад цонхоор буухаар шийдэв. 2 давхарт юм чинь зүүгдэж байгаад үсэрчихнээ гэсэнд найз нь чи унана бэртчихвэл тэрнээс хэцүү юм болно. Тэрэнд орвол нуугдаж байгаад маргааш захирал багшаас гуйж ямар нэгэн арга бодъё гэж ярилцаад сууж байтал өрөөнийх нь түгжээ дугарсаар байрны комендант эмэгтэй, хөмхийгөө зуусан бор савхин малгай бор савхин хүрэмтэй хорвоо дээр байгаа хамгийн хөгийн новшийг дагуулаад ороод ирэв. Ээрч мууран хэлэх үггүй зогстол Мариягийн аав нь ирсэн байна. Чамайг авч явахаар ирсэн гэнэ, маргааш хичээлээ тарж ирээд ор болон бусад зүйлээ хүлээлгэн өгдөө гэхэд нь дотроо би маргааш ирэх нь байтугай дахиж сургуулийнхаа ч барааг харахгүй байхаа гэж бодсон ч яалтачгүй, цүнхийг барин хар цагаан дуугай явах яргачинг даган шатаар буулаа. Найз нь ард уйлсаар юу ч хэлж чадахгүй зогсохдоо захиралд заавал хэлнээ гэж амны хайрцагаар хэлэв. Ингээд жаргалтай сайхан хүүхэд нас минь, хүсэж хичээж орсон сургууль минь баяртай гэж нулимсаа барьж дийлэхгүй уйлсаар бодсоор дотуур байрны хаалгаар дөнгөж гармагч нүдэнд нь оч манартал цохиод унагах нь тэр. Босоод ирээ муу янхан, хаана биеэ үнэлж байж хичнээн хүнтэй унтаж чи энд орсын, миний мөнгөөр ямар новшнуудтайгаа архидаж жаргасан чи? гээд чирээд явахад нь одоо энэнээс яаж мултрах вэ гэдэг л зүйл толгойд нь эргэлдсээр. Гэр хол тэхээр энэ эндээс таксинд суужил таараа яаж ийж байгаад мултрахгүй бол би энэний гарт нь үхнэ эсвэл өөрөө ална гэж бодсоор нэг мэдэхэд машинд ороод сууцан байлаа. Муу архичин согтуу байгаа нь илт тасрах гээл тасрах гээл гэхдээ хэсэг унтчихвал алдчихна гэдгээ мэдээд гүрийж байгаа бололтой. Очиж байгаад чамайг алнаа, муу ал нь загтнасан гичий, чиний ээж гэж нэг муу амьсгаа бас намайг дарамтлаад хүүхэд олж ирэхгүй бол мөнгө явуулахгүй гээд байна, чи муу янхан дуугай шаалгаал хэвтэж байхгүй бол чамайг ална шүү гэж шүлсээ үсчүүлэн ярих нь өөрийн эрхгүй ямар нэгэн юм хиймээр санагдуулна. Гэнэт захиралын өгсөн жижиг шилтэй нунтаг санаанд орлоо ямар нэгэн юм болуул нүдрүү нь цац хэсэгтээ бараг 30 орчим минут юу ч харж чадахгүй хоолой нь боож хэрвээ ямар нэгэн ургамлын харшилтай бол амьсгал боож ухаан алдуулдаг гэж хэлж байсан нь толгойд нь бодогдон цүнхээ яаж ухах вэ гэтэл жолоочийн толинд хамраас нь гарсан цус харагдав. Хамраас цус гараад байна би алчуур аваадхий гэтэл, хаана байгаан өөрөө аваачдээ гээд тохойноос нь барицан байсанаа тавилаа. Алчуур нунтаг хоёрыг хамт атгаад таксины жолооч зогсохыг хүлээв. Гэрлэн дохио ирэнгүүт нүүрлүү нь цацаад хаалга онгойлгон зугатав. Хар хурдаараа гүйнгээ эргэн харуул тэр нүүрээ даран газар унасан гэрэл солигдон машинууд сигналдаж байлаа. Гүйсээр гүйсээр ганцхан сургуульруугаа л эргэж очиж чадахгүй болсондоо харамсан харамссаар хэсэг гүйж байгаад өөрийн эрхгүй бахардан хуучин ажиллаж байсан газрынхаа арын хаалганы хажууд сөхрөн унав. Найзынхаа эгчийг ээлжтэй байгаа эсэхийг мэдэхгүй ч гэрлүү нь шууд очиж зүрхэлсэнгүй юу болсон, яасан гэж хэнд хэлэх үү? одоо хаашаа явах уу? яах уу? хаана хонох уу?  гээд асуудлуудаа шийдэж чадахгүйдээ бачууран уйлах нь түүний амьдралыг дахин шинээр эхлэх гэж байгаадаа цөхөрсөн, энэ амьдралаас туйлаас залхасан, өөрийн бүх насаараа ганцхан ийм л зүйлтэй тэмцэнэ гэсэн зорилгодоо улам хүчтэй итгэж гагцхүү одоо хаанаас яаж эхлэх үү гэж арга мухардсан нулимс байлаа...

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
monroe (зочин)

Би айр идэвхтэй умшигч...

даварцан DOVE

Ёоо сэтгэл өмөрчлөө. Хариулаад аль, одоо наад эмэгтэй чинь сайн сайхан амьдарч байгаа биз дээ? Айн? айн? айн?

даварцан DOVE

Дахиж сургуульдаа ороод, төгсөөд, Монголдоо ирээд сайн хүнээр хайрлуулаад сайхан амьдарчаа биз дээ? Хариулаад алиачээ

Gorgeous

ёоооооооооооооё энэ жинкэн гэжүү дээ Савангийн энртийн асуултанд хариулаад аль би час гачин болчлоо

Шувуухай (зочин)

Үргэлжлэлийг нь болж өгвөл хурдан бичээрэй......

samantha (зочин)

Love the article. But I like sad ending...

Зочин

Яасан бэ албаар удаад байгаа юмуу хайшаа юм зүгээр яршиг болчий

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)