Амьдрал дөнгөж эхэлж байна...

Хичээлийн шинэ жил дундаа орж эхний семистр нь дуусаж охин голч оноогоороо 6-р байранд жагсаж өвлийн өвгөн ааваас бэлэг авахаар болсон ойрын жилүүдэд үзэгдээгүй хүүхэд насны нэгэн мөрөөдөл нь биелэж байлаа. Магадгүй сайн аавтай байсан бол нэг удаа ч гэсэн сургуулийн шинэ жилд оруулах байсан биз. Баяр дөхөөд ирэхээр гэрээсээ гарахын аргагүй болтол зодоод амралтын өдрүүдээр гэртээ өдөр шөнөгүй зовоож тамлаж байсан тэр аймшигтай хар дарсан зүүд мэт үзэгдлүүд үе үехэн нүдэнд нь харагдаж толгойд нь зурс гэхэд өөрийн эрхгүй айж дагжин чичрих шиг болж хамаг бие нь шархирч сэтгэл нь хямардагаас болоод ойрын хэдэн өдөр өрөөнөөсөө цухуйсангүй. Тэр өөрийг нь олоод ирэх болуу гэж айгаад хэзээ ч хотоор ангийнхантайгаа зугаалдаггүй, тэр ч байтугай хүнсээ цуглуулах үеэр ч хүүхдүүдэд мөнгө өгч захидаг нь тийм л учиртай. Авч гарсан хэдэн төгрөг нь ганц хямдхан даашинз,даруухан туфль аваад дуусах дөхөж байгаа учир найзынхаа эгчээс өнөөх яриад байсан ажилдаа оруулж өгөхийг гуйлаа. Насанд хүрээгүй хүүхдийг бага цалингаар ажиллуулах сонирхолтой байгаа тэр газар нь нэгэн том шөнийн цэнгээний газар байлаа. Асар том шөнийн клуб, өндөр зэрэглэлийн ресторан, хаалга байнга хаалттай байдаг тэр казино гэгч зүйл гээд бас бус жижиг тоглоомуудтай энэ том газрыг цэвэрлэх хүн хэрэгтэй байсан тул охиныг ажилд авчээ. Баяраар өмсөх даашинз туфльных нь үнэ, бүтэн сарын хоолны мөнгө болж чадахуйц цалин нь бяцхан охины хувьд бол хангалттай санагдав. Баярын үе учираас өдөр бүр л дүүрэн хүнтэй баяр наадмын уур амьсгалтай байсан учир охин түр ч гэсэн сэтгэл амар. Хойд эцэгээ ч ороод ирэх болуу гэж айхгүй байх нь түүнд бүүр ч таалагдаж байлаа. Учир нь тэр газар барагтай л бол хүн орж зүрхэлэхээргүй нэвтрэх такс бас фэйсконтролтой. Орой ээлжинд нь ажилдаг тул өдөр 15 цагаас ирээд 22 цагт тарна, харин шөнийн ээлж уг нь цалин ахиу ч гэсэн охинд арай л болохгүй. Шинэ жилийнхээ баярт ч оролцож сайхан хамт олны хүчинд машин унаагаар хүргүүлж авхуулаад баргал өөрийгөө гүнж болцон юм шиг санаж нэгэн үдшийг сайхан хөгжилдөн бүжиж өнгөрөөсөн нь охинд мартагдашгүй сайхан дурсамж болсон юм. Өвлийн амралт эхэлж дотуур байранд тоотой хэдхэн хүүхэд үлдсэний нэг нь мэдээж манай хүн. Гэхдээ ажилтай төрөлтэй учраас уйтгарлах завгүй байсан ч гэрийн даалгавараа эхний 7 хоногт хийгээд дуусцан учраас бас хамт ажилдаг эмэгтэй нь хүүхэд нь өвдсөн гээд чөлөө хүссэнийг сонссон тул шөнийн ээлжинд давхар ажиллах санал тавиж, зохион байгуулагч эгч нь чи минь ядрана даа, гэхдээ хүн олтол түр ажиллаад үз гэхдээ 7 хоногоос хэтрэхгүй олдох байх гэж охинд хэлээд цалинг нь яг 2 хүнийхээр бодож олгохоор болов. Үргэлж казинод хүмүүс байдаг мөртлөө орж үзээгүй охин анх удаа орж үзсэн нь түүнийг нээх гайхшруулсангүй яг л барууны кинонд гардагтай л төстэй санагдаж, харин тэр шөнийн клубэд хүмүүс ихээр орж ирэн бас бүжигчид гээд яваад байдаг хөөрхөн ааштай ах эгч нарын бүжиглэхийг харах л хамгийн хөгжилтэй сайхан байлаа. Орой болгон л нэг алдартай хамтлаг дуулдаг нь бүүр ч сайхан санагдаж хэд хэдэн хамтлаг дуучдаас гарын үсгийг нь авч хамт зургаа авхуулж амжисандаа бас бахархаал. Ажилж эхлээд бараг сарын дараа тэдний захирал гээд нээх их өндөр хав хар үстэй мөртлөө цэв цэнхэр нүдтэй ах чамтай уулзах гэсийн өрөөнд ороод ирдээ гэсэн нь нэг л муу совин төрүүлээд явчих нь тэр.

            Дотор нь гэрэлтэй гэрэлгүй нь харагддаггүй өндөрт байдаг хар шилэн цонхтой өрөөнд даган оруулахад, найз нар нь болон хэсэг хамгаалагч нар нэг компьютерийн ард сууцгаацан их нухацтай ямар нэгэн зүйл үзэж байлаа. Ямар нэгэн муу юм болохвий гэж айн өөрийн эрхгүй зүрх нь дэлсэж даргын амнаас унах үгийг хүлээж байтал хэсэг нөхдүүд нь тас тас хийтэл инээхэд охин бондгос гэж цочиод сандал дээрээсээ золтойл унацангүй. Дуугай байцгаа, эсвэл гарцгаа гээд нэг чанга орилсон нөгөөдүүл чив чимээгүй болсонд, битгий ай яасан зүгээр үү гэж аргадангүй асуусан нь арай л тайвшрууллаа. Би уг нь клубынхээ бүх ажилчдыг танидаг мэддэг байнга харилцаатай байдаг гэтэл чамтай одоо л танилцах гэж байна нэр хэн бэ? гэхэд нь ангийнх нь орос хүүхдүүд дууддаг нэрээрээ Мария гэж танилцасанд маш гайхан, аан чи буриад юм уу, чи ер нь хаанах хүн бэ, бас бичиг баримт ямар ч анкетгүй мөртлөө манайд бараг 2 сар ажилцан цалин бодогдцон байхын. Яаж ямар ээлжээр хэзээнээс гарсныг чинь харахад оюутан л бололтой аль сургуульд сурдаг бас эцэг эхийн зөвшөөрөлтэй ажиллаж байгаамуу эсвэл хууль дүрэм зөрчиж байгаа хүн үү? гэж их л нухацтай асууж байгаа хэрнээ хоолой нь нэг л зөөлөн сонсогдож байсан тул охин айж тэвдэлгүй бүхнээ хэллээ. Гэрийнхэн маань Монголд байдаг би Монгол хүн гээд аль сургуулийн ямар ангид сурдаг болон энд ганцаараа дотуур байранд амьдардаг гээд бүх зүйлээ тоочиж хэлсний дараа дарга нь за за анкетаа өөрөө бөглөчих ингэх ёстой байдаг юм. Даатгал төлөгч байгууллага учраас цалингаас чинь даатгалын мөнгө суутгагдаж бодогдсон байгаа, мөн даатгалын дэвтэрээ өвдөх үедээ авч хэрэглэж болно одоо иргэний паспортоо өгдөө маргааш дэвтрийг чинь авхуулна гэж хэлэв. Надад паспорт байхгүй ш дээ гэж намуухан дуугаар түгдрэн хэлэхэд, чи тэгээд насанд хүрээчгүй жоохон хүүхэд байж энд ажиллаж болно гэж бодсон хэрэг үү, чамаас болж бид нар ямар торгууль төлөх болдог гэж бодож байна магадгүй хаагдчихаж ч болзошгүй гэж уурлан чанга хэлээд утсаа аван зохион байгуулагч эгчийг дуудлаа. Тэр эгч орж ирэнгүүтээ яаран сандран гүйж очоод чихэнд нь нэг баахан юм хэллээ. Тэглээ ч гэсэн гэж уурласанд, дахиал нэг юм хэлсэн нь даргыг тайвшруулсангүй. Бодогдсон цалингаа аваад маргаашнаас дахиж ирэх хэрэггүй одоо явж ажлаа дуусгаад бүх юмаа хүлээлгэж өгөөд явж болно гээд эргэдэг сандалтайгаа буруу харан тамхи асаагаад суув. Охин, баярлалаа би тийм учиртай гэж сайн мэдээгүй учраас ажилаж байсан юм шүү таньд бас таньд гээд зохион байгуулагч эгчрүүгээ инээмсэглээд, төвөг учруулсанд уучлаарай дахиж ирэхгүй ээ гээд гаран одов. Зохион байгуулагч хүүхэн та нар гар гэж нөгөө залуусыг хөөн гаргах чимээнээр охин цаад талын хананд наалдаж зогсоод юу ярихыг нь сонсохыг хүсэв зүгээр л өөрт нь сайн байдаг эгчийг өөрийг нь хамгаалаад үлдээчихэж  магадгүй гэсэн найдлагаар тэгсэн хэрэг. Чи яасан сонин тэнэг зүйл дээр үнэнч царай гаргадаг юм бэ? Энэ охин хичнээн хурдан хөдөлгөөнтэй сайн ажилладаг гэж бодно, бас болоогүй тал цалингаар ажиллаж байгаа амьтныг загнаж хөөх ямар хэрэг байсын. Татварт болон хөдөлмөр эрхлэлтийн хороонд мэдэгдэхдээ л цагийн ажилтан гээд тусгачих юмыг чи одоо сүржигнээд байхын гэж хэлэхэд нь дарга, тэр бол хүүхэд гэж ганцхан үг хэлээд дуугай болов. Охин ч дахиж цааш нь сонсохыг хүсээгүй учир үлдсэн ажилаа дуусгаад үүрийн 5 цаг хүртэл хамгийн сүүлийн хүн гараад бүх цэвэрлэгээг хийж дуусгаад хамт ажилладаг захиралын жолооч сайхан ааштай ах, тогооч эгч ах нар болон ди жей гэх их зантай нөхөр гээд бүх хүнд баяртай гэж хэлээд явлаа. Хэзээнээс анх орсон цагаас нь эхлээд маш сайн ханддаг байсан тогооч эгч арын хаалгаар гарчих байртай чинь ойрхон гэж дагуулж яваад нэг тортой юм өгөөд энд жоохон идэж уух юм байгаа чамд хэрэг болно, Федя ах чинь хүлээж байгаа захиралыг гарч ирэхээс өмнө хүргүүлчих гээд явууллаа. Гэртээ бууж  талархасанаа илэрхийлтэл жолооч Федя ах нь одоо би үгийн сүлжээ ганцаараа бөглөж чадахгүйдээ гэж инээмсэглэсэн нь сэтгэлийг нь өөрийн эрхгүй дулаацуулав. Хичээл эхлэх дөхөж байгаа болохоор ингэсэн нь ч зөв биздээ гээд охин өрөөндөө ганцаараа хэсэг суугаад хүнсний зүйлсээ гаргаж хайрцаганд хийж сайн уяад жижигхэн тагтан дээрээ тавих зуур ажил нь байрнаас нь харагддаг болохыг анзаараад яагаад энэ газарт ингэж их сэтгэл нь хорогдсоныг ойлгосонгүй гэж бувтнаад санаа алдсан ч, өөдрөг амьдралын өнгөөр цэлмэг тэнгэрийг хараад унтахаар хэвтэв.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
monroe (зочин)

Nice...

даварцан DOVE

Хүүе ээ хурдлаачээ, яагаад намайг ингээд блогтоо уяад байгаан бээээээ

Gorgeous

хүлээжил байя даа худрлаарай кк

Zochin (зочин)

yund namaig ingej ih tarchlaana ve

samantha (зочин)

Сайхан л бичиж. Эр хүн гэхэд мэдрэмжтэй юм аа...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)