Ээжийг нь хайрладаг танихгүй хүн - 2

        Тун бодлогширсон харцаар охины ярихыг удтал сонсож суусан захирал " Чи хаана амьдрах уу? яаж хаанаас хоол ундныхаа мөнгийг олох уу ?" гэдэг цорын ганц асуултаар охины амыг таглах нь тэр. Бодож удаан суусангүй тэдний сургуулийн энэ хичээлийн жилээс эхлэн гадаад болон амьдралын нэн доогуур түвшиний хүүхдүүдэд зориулсан дотуур байр гаргасан талаар лавлаж асуугаад, тэнд боломж гаруул хамрагдах хүсэлтэй байгаагаа нуулгүй хэлсэнд захирал, яагаад заавал түүнд энэ бүхнийг сургуулиас зөвшөөрч түүнийг харгалзах хүнгүй төлбөрийн 50 хувьчгүй ирж байхад нь туслах ёстойг асуулаа. Энэ удаад охин өөрөө ч яагаад тэгж шийдсэнээ ойлгохгүй хэсэг тээнгэлзсэндээ, үнэхээр би яагаад ийм шийдвэр гаргасан минь одоо бодоод байхад ганцхан л зүйлээс болсон юм байна. Би сурч боловсроод хүний эрхийг хүүхдийн эрхийг хамгаалдаг хүн л болмоор байна. Үүний тулд би эргээд очих юм бол алуулах тэр гэрээс нэг мөр зугтаж гарсан. Хэрвээ та надад тусалж надад итгэх юм бол би наанадаж таны итгэлийг алдахгүйн тулд, цаанадаж мөрөөдөл зорилгодоо хүрэхийн тулд хичээнэ. Харин надад боломж олдохгүй бол би тийм амархан сөхрөхгүй, гэхдээ зөв чиг минь алдуурч нийгмийн доод давхарагт нэг хүн нэмэгдэнэ. Юуны түрүүнд би эмэгтэй хүн учраас энэ хүн танихгүй газар амьд үлдэнэ гэдэгтээ ч итгэлгүй байна гэж нулимсаа тэвчиж чадахгүй хэлээд чимээгүй болов. 

          - Чиний зөв манай сургууль энэ жил нийгмийн нэн эмзэг хүүхдүүдэд зориулсан сургуулийн хандивлагчдийн байгуулсан дотуур байр болон, тэтгэмжийн сургалт зохион байгуулж байгаа. Гэхдээ үүнд зөвхөн шалгалтын голч оноо 96-аас дээш буюу чи хэрвээ үнэхээр суралгатай сурч эрмэлзэх хүсэлтэй бол хамрагдана гэж хэлэхэд өнөөх хонгилын үзүүрт байсан гэрэл тодрох шиг болов. Чи их азтай хүүхэд юм эсвэл магадгүй чи энэ бүхнийг урьдчилан бэлдсэн байхаас гарцаа байхгүй шалгалт өнөөдөр 12 цагт явагдана гэхэд охин тиймээ би найзтайгаа цуг энийг судалж байсан юм гэж үнэнээ хэллээ. Шудрага зан өөрийгөө илтгэх чадварын хувьд би чамд өдий бага насны хүүхэд бас төрөлх хэлээрээ биш хоёрдогч хэлээрээ ийм гарамгай тайлбарласныг чинь үнэлээд шалгалтанд орохыг зөвшөөрье, харин хариу 5 дахь өдөр буюу 3 хоногийн дараа гарна чи тэр болтол хаана байх уу? Тэр үед нааштай хариулт сонссондоо ихээр баярлаад хэсэг паникандорсоны дараа охины сайн танил халимаг охиных тэр сургуулиас холгүй байдаг мөн эгчтэй нь ч сайн харилцаатай байнга зочилохыг урьдаг тул тэднийд байх боломжтой гэж бодсоноо ч нуулгүй л хэлжээ. Ийнхүү 12 цагийг хүлээх зуур сургуулийн номын санд суух эрх бүхий хуудас мөн түүнд боловсруулах шаардлагатай 180 билет захирал өгөөд за хичээгээрэй гэж урам өгөв. Бүтэн хоёр цаг хангалттай билет боловсруулах боломжгүй ч охинд өөрийн суурь мэдлэг дээр үндэслэн баараггүй чадна гэж өөртөө хэлэв.

            Товлосон цаг ч болон шалгалт авах төв зааланд ороход тэр энэ сургуульд сурах хүсэл нь бүүр цаашлуул багшилж үлдэх мөрөөдлөөр солигдлоо. Цаг явж эхлэхэд тэнд түүнээс гадна 500 хүүхэд 3 цагийн турш хэн хэнээсээ илүү толгойтой гэдгээ харуулахаар сууж байв. Түүний уншисан уншаагүй зүйлс бас бус асуултуудтай суралгын түвшин шалгах сорилыг хамгийн түрүүнд нэг еврей юм уу армен царайтай хүүхэд дуусгаад гарч одлоо. Охинд энэ амар байсангүй учир нь тэр дөнгөж 8 дугаар ангид орж байгаа бол энд 9 дүгээр ангиа төгссөн хүүхдүүд өрсөлдөж байлаа. Захирал багш ч энэ тухай түүнд анхааруулж хэлсэн болохоор тэр хэнээс нь ч доор орохгүйг хичээн нэг минут ч сатааралгүй даалгавараа хийсээр. Бараг эцсийн минуттай уралдан сүүлийн даалгаварыг хийгээд үзгээ ширээн дээр тависныхаа дараа өөртөө нэг л итгэлтэйгээр инээмээр санагдав. Сургууль дээрээсээ гараад түрүү жил нь хамт тэмцээнд оролцож байсан халимаг охины гэрийн зүг алхалаа. Гэрт нь хүн байхгүй тул ганц нэг беляш, аяга цай эргүүлдчихээд, айлд ирж байгаа хүн тул нэг торт аваад үүдэнд нь суув. Оройхон эгч нь ирж түүнийг ирсэнд учиргүй баярлан дүүгээ тун удахгүй ирнэ, бас л нэг урлагийн үзлэгэрхүү юманд бэлдэж яваа гэж хэлээд иймээ тиймээ элдэв зүйлийг хуучлан учир байдлаа тайлбарлаад ийм хэргээр энэ хүртэл ирсэн гэдгээ тайлбарлав. Түүнд мэдээж татгалзсангүй харин ч баяртай байна гэдгээ хэлээд, хэрвээ хүсвэл ажиллаж байгаа ресторандаа ч ажилд оруулж өгч болно цагийн ажил хааяаа гардаг, чи угаасаа ажилсаг юм чинь чамайг дуртай авна, гол нь чамд л цаг гардаг байгаадаа гээд яриад сууж байтал дүү нь ирж бөөн баяр хөөр болсоор үдэш өнгөрч унтацгаав. Аав ээж нь халимагад нилээдгүй томоохон албан тушаалтай хүмүүс охидоо энд сургуульд сургадаг боловч, охид зүгээр эцэг эхийн гарыг харж суулгүй харин ч сургалтын төлбөрөөс бусад өөрсдийн хэрэгцээний мөнгийг ажил хийж олдог болохоор шийдсэн учраас ингэж 2уулаа оройтож ирсэн байлаа. Сэтгэл амар байлгүй гурав хонолоо. Шалгалтын эцсийн хариу гарах өдрийг хүлээх тэр тэсвэргүй зангаа дарах гэж бас айлд амьдарч байгаа учраас өдөрт гэр цэвэрлэж өнжих зуур нэг л хөнгөн жаргалтай сэтгэлийн дарамтгүй аюулгүй байдлаа мэдэрч эхний шөнөө бодуул өнөөх юу юугүй хүн оронд нь ороод ирэх гэж байгаа юм шиг санагдаж  байн байн цочиж сэрэх нь гайгүй болж байлаа. Гэхдээ л найз нь яагаад ингэж шөнө зүүдэндээ уйлаад байдагыг нь асуухад ичээд юу ч хэлж чадсангүй. Ээж аавын хайраар дүүрэн гэрт өссөн энэ охидууд хичнээн найз ч гэсэн ойлгохгүй жигшээд найзлахаа боличиж магадгүй гэж айж байсан учир хэлээгүй. 

Ингээд хүсэн хүлээсэн тав дахь өдөр ч болж охин мөрөөдлийн коллежруугаа хурдхан иртэл, хамгийн эрт ирсэн нь байлаа. Дүн хараахан гараагүй байсан тул гадаа нь нилээдгүй удаан суулаа. Хэтэрхий эрт ирчихсэн юм болуу за яадгийн гээд 8 цагаас 10 цаг хүртэл хүлээлээ. Уг нь ингээд сууж байхаар ном уншиж байсан бол гэж бодох зуур захирал багш гараад ирлээ. Охин яаран сандран босож та сайн байна уу? гэж цовоо дуугаар мэндлэхэд захирал хажууд нь ирж суугаад би чамайг өглөө ирсэнээс чинь хойш харлаа даарахгүй байна уу? үгүй ээ энд тийм дулаахан биш ч гэлээ нөмөртэй болохоор салхигүй нар ээгээд ер нь л сайхан өдөр байна харин та даараа юу? захирал инээгээд чамд хань болдог юм билүү гэж бодсон юм, тэгсэн харин чамайг энд суугаад байхаар чинь бас нэг зүйлийг хэлчихсэн нь дээр санагдаад гэхэд нь муу мэдээ юм шиг сонсогдоод толгой нь эргэх шиг болов, одоохондоо дүнг нийтлээгүй ч гэсэн би өчигдөр орой танилцсан гэж хэлэхэд нь зүрх нь золтой л амаар гарцангүй хоолой дээр нь нэг юм ирээд гацчихав. Тэгээд хамгийн сайн биш ч гэсэн эхний 10 хүүхдэд багтаж чадсан манай коллежийн анхны монгол оюутанд өөрийн биеэр баяр хүргэмээр санагдаад тэссэнгүй гэж хэлэхэд нь охин зүгээр л хэлэх үггүй уйлсаар байлаа. За тайвширдаа чи одоо уг нь баярлаж хөөрөх ёстой биздээ, үгүй ээ би баярлаал уйлж байна гээд инээх уйлах хоёрын завсар нүүр нь минчийж улаасан чигээрээ захиралын гараас чанга атгаад таньд их баярлалаа гэж хэлсэнд захирал ганцхан зүйл л байна даа, чиний бүрдүүлсэн материалд чинь зөрчил байхгүй ч эцэг эх харгалзан хамгаалах хүний батлан даах мэдүүлэг хэрэгтэй болсон хэрвээ тэгвэл орой гэхэд чи дотуур байрандаа орж болно чамд тийм хүн байна уу? гэхэд нь хэсэг бодсон боловч үнэхээр тийм хүн байхгүй яахаа мэдэхгүй захиралын өөдөөс харсаар зогстол, за яахав тэгвэл тэр хүн чинь одоо би л болохоос гэхэд охин бүүр өөрийгөө барьж дийлсэнгүй тэврээд авлаа. Харахад хахир хатуу болуу гэмээр тэр эмэгтэйн хоолойны өнгө нь хүртэл ийм нинжин сэтгэл гаргахаар сонсогдохгүй ч амьдралдаа анх удаа харсан бяцхан охинд яагаад ингэж итгэсэн нь амьдралын нэг гайхамшиг...


start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
mimosa (зочин)

wow wow wow. urgeljleh ym u?

Zochin (зочин)

Nice

Цэцгэн эрхи

Энэ шөнө дундын яриа юм уу :B
Хүн жаргал даадгүй зовлон даадаг гэж үнэн үг юмаа.

даварцан DOVE

Хэрэв үнэн бол ямар гайхамшигтай тэвчээр хатуужил, тэмцэл вэ

eegii (зочин)

gaixaltai yumaa

monroe (зочин)

Монгол эмэгтэйчүүд хамгийн шилдэг нь байдаг. Бүх талаараа... Энэ бол нэг жишээ...

Aru (зочин)

Ene bodit amidral u? Uilmaar sanagdchihlaa

stupid Ivan (зочин)

goy sanagdchlaa urgelel-g n hurdan taviarai

zol (зочин)

Yrgeljlel ni yasan beee? Xexexe. Tesen yadan xyleej bna shyy. Savangiin duuri shig egzegtei ye deer ni tasdaad bna uu daa?

Zochin (зочин)

Хэзээ үргэлжлэх вэ?

Gorgeous

өөөөөөөөө яассссссссссс гояа ийн мундаг ийн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)