Ээжийг нь хайрладаг танихгүй хүн...

Би олон сонин амьдралтай найзтай гэж та бүхэн боддог байх. Гэхдээ энэ сонин зүйл биш энэ зүгээр л энгийн амьдрал, энэ зүгээр л эцэг эхээс болон элдэв амьдралын нугачаанаас шалтгаалсан ээдрээ. 

Яагаад ийм зүйл ярьж эхэлсэн түүх маань маш хатуу амьдралыг даваад гарч ирсэн эмэгтэйн тухай анх ярьж эхэлсийн. Түүний амьдрал эрээн бараан хүн итгэхийн аргагүй хэцүү бас азтай, тэр хэнээс ч илүү сэтгэлийн тэнхээ гаргаж чадсан учраас одоо сайн хань сайхан эх хүн болсон байгаа. Бага байхад нь хойд эцэг нь оролдож ээж нь байхгүй хол гадаадад байсан учраас бага багаар дарамталж элдвээр зодож, нүцгэн балкон дээр хүртэл унтуулж байгаад охиныг тэвчээрээ алдаад за би таньтай хамт унтъя гээд оронд нь өөрийг нь оруулж унтчихаад, 14 хөн настай тэр бяцхан охиныг хүчиндэж эр бяраа гаргасныхаа дараа, цус гарахгүй л байна ш дээ чи онгон байсан юм уу гэж доромжилж сүүлдээ үргэлжийн бэлгийн дарамтанд байлгасаар охин гэрээсээ зугтсан байгаа юм. Хүний нутагт холын газар ангийнхнаасаа өөр таних хүнгүй учир аргаа бараад ангийн найзындаа очиж амьдарч байтал сургууль дээр нь очиж хайсаар бузар новш олоод ирэх нь тэр. Ээжийг нь ирэх сургаар аминдаа төрсөн охиныг нь байхгүй алга болгоцон гээд сууж байхын бол хэрэг мандана гэж бодоод л тэгсэн хэрэг. Авчирсан өдрөө л хүчиндэж орой нь хүн харахын найгүй болтол нь зодож гарынхаа чилээг гаргачихаад ээжийг нь ирэхэд нь, охин чинь буруу хүүхдүүдтэй нийлээд сургуульдаа ч явахаа байсан байна гэж ичихгүй худлаа хуцна. Тооны хотын аварга англи хэлний олимпиадаас удаа дараалан шагнал авч мөн сурагч охидын дунд шалгаруулдаг "Шилдэг бяцхан авхай" тэмцээнээс орж хамгийн өвөрмөц царай мөн Гран при авсан мундаг охин нь яагаад гэнэт ийм болоод байгааг ээж нь ойлгохгүй л байлаа. Ээждээ хэлүүл чамайг өөрөө миний оронд орж ирсэн надад хайртайгаа хэлсэн гэж хэлнэ тэгвэл ээж чинь чамайг үзэн ядаад ална хэмээн жишимчгүй сүрдүүлнэ. Бага байхад нь эрэгтэй дүүг нь ээж нь авч эмнэлэгт хэвтсэн хойгуур өөр эмэгтэй авчирсаныг нь ээждээ хэлсэнээс болж ээждээ халууртлаа зодуулж байсан түүх одоо ч мартагдаагүй тул охин яах учраа олохгүй дэмий л ванны өрөө жорлон гээл аль ганцаараа байж болох газраа уйлсаар бор хоногийг ардаа үлдээнэ. Балчир насандаа баймгүй өндөр нуруу ямар ч эр хүний нүдийг унагам сэргэр том хөх, базаад авмаар тонтгор өгзөг, тэгш нарийхан хөл тахимаа шүргэсэн өтгөн хар үс гээд охины сайхан төрсөн нь түүнд гай болоод байгаан болуу гэж өөрийн эрхгүй бодогдоод хайч барьж аваад үсээ тайрлаа. Ээжийг нь москва хүртэл гаргаж өгөхөөр хойд эцэг нь дүүтэй нь 2уулахныг нь орхисон тул энэ л шөнө түүний сүүлийн боломж байлаа. Муу новшийн мөнгөө нуудаг газрыг нь ухаж үзтэл бараг 5000 рубль гарч ирсэн нь юу л бол юу авч болохоор тийм их мөнгө шиг санагдаж байв. Хойд эцэг нь өглөө ирэх учир эртхэн ойр зуурын хувцас ганц нэг зүйл бэлдээд, дүүдээ өглөө өмсөх хувцас захидал бас цайг нь бэлдээд толгой дээр нь сэрүүлгийг нь тавиад эртхэн гарлаа. Сургуулийн жижүүр өвөө, цэвэрлэгч эгч нар нь байнга тэмцээн уралдааны бэлтгэл гэж явдаг хичээлийн эрхлэгчийн туслах байсан мундаг сурлагатай охиныг бодсон зүйлгүй оруулж өгөв. Би та хэдэд аяга цай хийгээд өгөх үү гэж эвтэйхэн аргалаад эрхлэгчийн өрөөнд гялс ороод ус буцалгах зуураа өөрийн хувийн хэргийг олон мөн шилжсэн тухай тэмдэглэл эрхлэгчийн тодорхойлолт гэх зүйлсийг дор нь гүйцэтгээд урьдаас бэлдсэн өргөдөл болон холбогдох бичиг баримтуудтай нэгтгэн хавтаслаад маш түргэн цай найруулж аваад гарлаа. Зөөврийн жижиг халуун савтай цайг түлхүүрийн хамт өвөөд өгөөд ойрхон гараад ирье гэж хэлээд хурдхан гүйлээ. Гэгээ орж эхлэхэд эхний автобусанд суугаад, хотын төвд байх коллежийг зорин явах зуур хар дарсан амьдралаасаа зугатаасан ч бяцхан дүүгээ л орхисондоо ихэд сэтгэл энэлэн, дараа ээжийнхээ царайг яаж харна даа гэж бодсоор нэг мэдэхнээ өнөөх мөрөөдлийн коллежийнхоо гадаа бээрсэн даарсанаа ч мэдэхгүй зогсож байв. Ангийнх нь охин энэ сургуульд орох гэж оролдоод бүтээгүй ч түүнд бүтэх болох юм шиг санагдан, бүтэхгүй бол тэр чигээрээ гудамжинд л гарна тэгэхээр заавал хичээж орох л хэрэгтэй, үгүй бол шууд москва явж Монгол улсынхаа элчинг олоод нутаг буцна гэх мэтчилэн түмэн бодол толгойд нь эргэлдсэн энэ бяцхан охин дөнгөж 15-хан настай. Өргөдөлөө гарган захиралын нарийн бичгийн ширээн дээр тавиад энэ сургуульд суралцах хүсэлтэй байгаа тухайгаа хэлээд урьд сурж байсан сургуулийн тодорхойлолт бас авсан гавъя шагнал гээд их л олон зүйлийг танилцуулсаны эцэст, мэдээж хамгийн түрүүнд эцэг эх харгалзан хамгаалах хүнийх нь тухай тодруулсанд би захиралтай тусдаа уулзаж энэ талаар ярилцахыг хүсэж байна гэж хэзээний том хүн шиг хариулав. Хориод минутын дараа захиралтай нүүр тулсан ярилцлаганд ороод түүнд бүх үнэнээ өгүүлж хичнээн хойд эцгийн энэ дарамт шахалтанд байсан ч сурч боловсрох эрмэлзэл дүүрэн гэдгээ тайлбарлан элсэлтийн шалгалтыг өгч энэ гайхалтай сургуулийн нэг хэсэг болохыг хүсэж байгаа болон, сургуулийн төлбөрийг ээжийгээ монголд очингуут нь заавал шилжүүлнэ гэж амлаад, ганцхан удаа надад итгээд миний ирээдүйн амьдралыг аварч өгөөч хэмээн гуйлаа.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Аруунэг

тү би контиунэд... дуучгаачэээ
хүн ийм л зориг тэнкээтэй байх хэрэгтэй

monroe (зочин)

Амьдрал хатуу хөтүү бас хүнээс өөрөөс нь ч гарамгүй их хүч гардагийн жишээ... Өрөвдмөөр бас аймар. Гэхдээ тэр чадсан...
Дорогая моя ты же знаеш што я тебя люблю...
Ps: Оросоор бичих гэж алаа хаясан уу? хэхэ

Gorgeous

эээ дууусчхээн үргэлжлэлэээн хурдан бичээрэй

LoveLove

Кино шиг...

Samantha

Амьдрал өөрөө кино шиг, киноноос ч сонирхолтой байдаг шүү дээ... Зүгээр л амьдрал өөрөө дэндүү баялаг гэдэгтэй санал нэгджээнаа...

Zochin (зочин)

Үргэлжлэлийг нь хүлээж байнаа

Peta

хурдан үргэлжлүүлээрэй

Себастиан

энэ бүх амьдралын эрээн барааныг амьдрал бол сургууль гэр сургууль гэр дараа нь их сургууль гэр их сургууль гэр гэж эцэг эхээр тэжээлгэж өсөөд, өөрсдийн хүчээр амьдарч байна гэж эндүүр яваа болон амьдралд байдаг хэцүү зүйлсийг өөрсдийн үздэг солонгос савангийн дууриар төсөөлж амьдардаг жаргалдаа мансуурчихаад зовж байна гэж ярьж явдаг насанд хүрсэн хүүхдүүдэд зориуллаа.

В.И.Себастиан.

Monroe

Хэхэ алаа хаясан...

Enzo

Unshaad garav.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)