Өчигдөр ойрд уулзаагүй нэг сайн найзтайгаа уулзаж жаал буу халлаа. Тэр бүсгүйг би бага ангид байхаас нь мэддэгийн хувьд ямар хүнтэй суусан нь их сонирхол татаж байсныг нуухгүй, яагаад гэвэл тэр бага байхын л сургуулийн бүх л сор гэсэн залуусыг араасаа хуулируулсан хөөрхөн охин, манай сургуулийн шилдэг онц сурлагатай манлай охин байсын. Жижигхэн лоунжид сууж хоол идээд ганц ганц 50 грамм виски санал болготол нэг их зог туссан харцаар намайг хэсэг харж нэг зүйл хэлэх гээд болих уу яах уу гэсэн аястай тээнгэлзэж байснаа, найзынх нь нөхөр уудаггүй болохоор жоохон уучихаар уурлаад байдымаа гэж хэлчихээд гэмшил үү харуусал уу харамсал уу гэмээр санаа алдаж, за гэхдээ яадын ойрд уулзаагүй найзтайгаа уулзсаных 100 гр уухгүй бол болохгүй биздээ гэж зоригтой хэлж би ч захиалгаа өглөө. Тэр манай паралель ангид байсан болохоор бид хоёрт ярих юм мундсангүй. Төд удалгүй дуудлага ирж эхэллээ. Манай хүн гараал ярихын, дахиал дугарна дахиал гараал ярина энэ мэтээр бараг суугаад байгаа тэрүүгээр алхаад байгаа нь ялгарахаа байж мессеж дуудлаганд булагдаж эхлэнгүүтээ за найз нь харилаа манай хүн залгаад байна. Би уг нь ажил дээр байна гэж хэлсэн ч гэсэн одоо очиж авна гээд байна найзыгаа уучлаарай гэж сандарч мэгдсэн сэтгэл түгшисэн дуугаар хэлэхэд нь би ч яаран сандран тооцоогоо хийчихээд ажилруу дөхүүлж өгөхөөр болов. Дөнгөж буулгаад ажилруугаа оронгуут нь араас нэг машин ирж зогссон нөхөр нь бололтой маш түргэн алхаагаар ажилруу нь орлоо. Надад яагаад ч юм бэ муу совин төрөөд гадаа нь зогсож байтал удаачгүй өнөө хоёр маань гараад ирлээ. Илт айсан шинжтэй машинд суухгүй сууна гэж маргалдсаны эцэст ганцхан алгадаад үснээс чирээд явчихсанд би тэссэнгүй машинаас огол үсрээд нэг мэдэхэд дэргэд нь ирчихсэн боль гээд зогсож байхын. Үгүй зүгээрээ та туслах хэрэггүй уучлаарай та явчих тэхүү гэж найз маань танихгүй дүр эсгэнгүүт нь би ч дохиог ойлгож чи одоо эмэгтэй хүнийг яаж байгаан бэ? арчаагүй эр хүн үү чи гэж хэрэлдэх зуур сайн харуул манай сургуулийн хажуу талын байрны нэг баян айлын ганц хүү гээд эрхээрээ хатсан юм байсан тэр болохыг санав. Би авгайгаа яах чамд хамаагүй шүү п**** минь гэж өөдөөс омгорхоод эхнэрлүүгээ чиний явдаг банди чинь уу тэ гэж хэрцгийгээр аархах нь миний толгойд бараг цус хуруулах шиг болж элдэв зүйл эргэлдэж би ингэлээ гэхэд энэ найзыгаа аваад явлаа гэхэд байдал хурцдах уу ? манай найз салж чадах уу би салгаж чадах уу гэдэг олон бодол толгойд эргэлдсэн ч эцсийн дүнд би яаж ч чадахгүй харж зогссоор тэднийг явуулсын. Хэрвээ миний найз ганцаарханаа байсан бол аль хэдийнээ өөрөө ч салчихаж чадах байсан биздээ. Хөөрхөн 2 охиноо өнчрүүлэхгүй гэсэндээ бодуул энэ дарамтыг тэвчиж амьдардаг биз гэсэн бодолдоо дийлдэн хорвоогийн энэ хатуу өөрчилж болохгүй амьдралын нугачаануудыг хараах ч биш зүхэх ч биш эрээн бараан бүхэн дундаас илүү сайхныг олж харах гэж хичээсээр гэртээ ирлээ. Охинтойгоо хамт авхуулсан зурагаа харж, хүн амьдардаг гэхэд дэндүү хүйтэн хөндий ганцаардлаар дүүрсэн гэр минь жоохон ч гэсэн бүлээн болсон юм даа...
start=-11 , cViewSize=50 , cPageCount=1

39 сэтгэгдэл:

null
Ицми

наадх чинь бол хүчирхийлэл байна...

ИЩЧЭ

Хүүхдээ бодлоо гээд өөрөө тийм дарамтанд байна гэж юу байхав дээ

Яваандаа сэтгэхүйн хүнд өвчтэйч болж мэднэ

Себастиан

эмэгтэй хүн зоддог нөхөрт бол дурлана гэж байхгүй ш дээ. тэхээр энэ баас бодуул хүүхэд шуухад гаргасных нь дараа л зодож эхэлсэн байж таараа ийм арчаагүй зантай эрчүүд ховорвох биш олширч байгаад сэтгэл өвдөж байна.

Ицми

магадгүй би өөрөө хүүхэдгүй болохоор буруу ярьж байж болно л доо.

гэхдээ хүн хүүхдийнхээ төлөө хүүхдүүдийнхээ нүдэн дээр хүчирхийлүүлж амьдрана гдг бол утгагүй хэрэг. ирээдүйн хүчирхийлэгчийг бэлтгэж байна гсн үг. яавч хүчирхийлэлтэй санаа нийлж, түүнийг өөгшүүлж болку.

эр хүн эхлээд айррр харддаг. тэр харыг л зогсоох хэрэгтэй. тэхкү бол инкээд хүчирхийлэл рүү орж байгаам.

ИЩЧЭ

Зангаа нууж байгаал 2 хүүхэдтэй болонгуут энэ одоо хаачдын гэж бодсын байгааззз

Ийм эрчүүдийг үзэн яджийна

Peta

ицмитэй санал нийлжийнээ. та нар хүүхэдгүй болхоор мэдкү бна гэдгийм бнлээ. гэхдээ өөрийгөө хайрлахаа хүүхэд гаргаад больчиж болкү шд

Hen negen (зочин)

Өчдөр манай найзын насан баяр болоод 3 цаг хүртэл шоудаад. Ийм үед аймр стил синглийн давуу тал мэдрэгдхийн. Оройтлоо, уулаа идлээ, хаачаад ирдийн нтр гэх хүн байхгүй амар ч юмдаа гэж. Цай цаг хурдан болоосой гарж нээх сайхан со хоол иднээ ч ших шиг....... Би тийм нөхөртөй бол 7 хоногт зоолттой нэг удаа гөвүүлхийн байналдаа кккк

sabrina (зочин)

хардалт хардалт хардалт үнэхээр залхаж байна. би ганцхан хүүхэдтэй хэрэлдэж муудалцах асуудал гэр бүлд тохиолдолгүй л яахав тэгээл элдэвээр хэлээл гараад явангуут нь сална л гэж боддын. хэд хоног өнгөрнө хүүхэд аавыгаа нэхэж уйлна тэр цагт за ямар сүртэй зүйл болсон биш гэж бодоол эргээд эвлэрдэг. гэхдээ энэ бичлэгийг уншаад айж байна. хүүхэд төрүүлж үзээгүй хүмүүс хэзээ ч хүүхэдтэй хүний зовлонг ойлгодоггүйн, тэр тусмаа нэг хүнтэйгээ ядаж 1 жил ч болж үзээгүй хүмүүс бол бүүр ойлгохгүй ээ.

Ицми

нэг хүнтэйгээ ядаж долоо хоног болоод үзчихийссс... би ч одоо иркоорд нь гуруу хоног шүү дээ этр :р

Peta

сабрина блогоо устгациймуу
Хардалт тэнэг,муухай ..би өмнө нь зөндөө л тийм амьдралыг харж байсан тэгхээр хардуулан барин амьдрахгүй л гэж боддог. ганцаараа явах шиг жиргал байкү шүүдээ

Peta

тэр хүн өөрөө л сонгосон амьдрал.хэрэв хүсвэл чи туслана гүй бол өөрийнхөө замаар л яваг гэж хатуу боловч эрсхэн бодох нь амар байдийм байнлээ.хүнийг тэгээл өрөвдөөл өмөөрөөд ч яахийн тэгээд ч эр эмийн дунд илжиг гдг үг гараа биз тэ

Себастиан

би энийг нэг ч гэсэн эрэгтэй хүн уншаад толгойдоо нэгийг тунгаагаасай гэж хүсэж байна л даа. тийм ч учраас эмэгтэй хүн болгон энд өөрийн зүгээс хэлэх зүйлсээ үлдээвэл их баярлана. гэхдээ угаасаа миний блогоор эр хүйстэн шагайдаг ч бишдээ

Энд дар (зочин)

за бас нэг далий сээгий шахчий, хараавал хараацгаа нтр.
Зодуулан зодуулан ахмт байгаад байдаг сонини эхнэрүүд байдымблэ шд. эдийн засгийн хараат байдал гэж тайлбарлах гэхээр бүр ямарч эдийн засаггүй айл шд.харин ч ногоо зоддог нөхөр нь хараат ш д бүр. тэгээд салахгүй гөх няц болчоод инээд ханиад , уйлаан майлаан ээлжлэн ээлжлэн гээд дуу болоод явжийшд энэ чинь...

mm (зочин)

tsever huchirhiilel. huuhduudee ch bas ter eregtei huchirhiilj bn. huuhded tiim yum haruulna, esvel heruul sonsgono gedeg hamgiin tom huchirhiilel. jinkene baliar baagii bn daa, ter nuhur

Цэцгэн эрхи

Эрчүүдийн тийм занг үзэн яджийн. Манай 2,3 найз тийм болчихсон. Араас нь гүйгээд үхэл ханхлуулаал байсан. Суугаад 1 хүүхэд гараад л жинхэнэ авир нь гарч байгаам. Яаж нөхөртэй болно доо бурхан минь.

DIAMOND (зочин)

anh suuhad chuham sain hun bj bgaad ...udaan amidraad ireheer zan n tanigddag ym bishuu.humsaa nuusan muur shig l

Турьхан

Иймэрхүү новшийн залуус тоосгодуулж байхдаа таарна.

дурлагч

Хүн тоогодох яахвээ Турьхаан. Гоя шүлгээ оруулаачээ.

Тав дугаар сар

RT@Турьхан

Иймэрхүү новшийн залуус тоосгодуулж байхдаа таарна.

Aru (зочин)

Hetsuu l yum. Ailiin ehneruud nuhurtuu zoduulan zoduulan hamt amidraad bdagiig ni gaihdag bas uruvddug ch uneheer setgeliin hat tevcheer emegtei hunees garch bgaad bas baharhdiin. Hen negniig sain tanij baij l suuna gedeg hetsuu sanagdaj bna shu. Yaj nuhurt garna aa kkk

Янзагахан

Салая гэхээр зоддог нөхөр нь дарамтлаад, хэдэн хүүхдүүд нь бүртэлзээд ганцаараа яаж өсгөх вэ энэ тэр гэж боддог биздээ. Тэгээл салдаггүй байх. Бичлэгээс харахад найз чинь нөхрөөсөө их айдаг юм шиг байна. Ингэж айж бэмбэгнээд байхаар нөхөр улам л даварч аахрышдээ... Ер нь зоригтой түс тас гсэн хүнээс хэнч гэсэн эмээдэг л биздээ...

bzr (зочин)

za daa ene metiin muusain erchuud bdag l yum doo, hardaad l hardaad l hardaad l, etsest ni ted yu hojdog geech... etsest ni ted hooloo zoolgoh ehnergui, holoo huchuulah ohingui, hanhai gert suryegeer ovdoj hutsuulsaar gemshil duuren setgel ovortlon horvoog orhidog yum.
neg yosondoo YU CH HOJIHGUI...

Шувуухай (зочин)

Манай найз залуу яг ийм зэвүүн хартай байсан ш дээ. Хардалтаас болоод салчихсан. Чмар ч үндэслэлгүй хардана. Хамт явж байгаад таньдаг хүнтэй мэндлээд өнгөрөхөд л элдэв юм ярьж хэрүүл өднө. Гэхдээ арай ч цохиод авдаггүй байсан л даа. Гэхдээ ирээдүй бол иймэрхүү л байх байсан байх. Аз болоход суучихаагүй байгаа дээрээ салахад дэндүү хэцүү байсан ч тэрийг давж гарч өөрийгөө хүчлэн байж салсандаа энийг уншаад баярлачихлаа. Тэр маань хар нь дэндүү болохоос уг нь сайн хүн байсан л даа. Миний анхны үерхэл байсан болохоор тэр хүнийг муугаар боддоггүй сайн сайхныг л хүсдэг. Хартай хүн гэдэг чинь анхнаасаа л өөр ш дээ. Тиймээс охид бүсгүйчүүд минь нэг насаараа толгой холбох гэж байж анхнаасаа хүнийг сайн таних хэрэгтэй. Хайранд мансуурах хэцүү шүү гэцүү ккккк

Ицми

Шувуухай яааааааг оноо хэлчлээ кк

secretwish (зочин)

салах л хэрэгтэй, манай нэг таньдаг эгч байдын, айррр цоглог түс тас, гэтэл нөхрийгөө харахаар нүд нь бүлтэгнээд, хичнээн ухаалаг зоригтой эмэгтэй байлаа гээд угийн ийм новшийн зантай баагий дарагддаггүй юм билээ, энэний араншин хэзээ ч өөрчлөгдөхгүй, анхандаа ч ийм овилгогүй байсан, гагцхүү бүсгүй арай ч зодохгүй байлгүй гэж бодоол суусан байж таараа, зориг гаргаад салах нь хамгийн зөв шийдвэр, нэг л өдөр энэ хүний гарт үрэгдвэл яана, үрэгддэггүймаа гэхэд үхсэн амьд нь мэдэгдэхгүй цог золбоогүй нэгэн л насыг барна, би хүүхэдтэй, тэхдээ сал л гэж хэлнэ

Aniya (зочин)

Naiz huuhen chini neg bol amidraliin tuvshin nuhruusuu dooguur, orlogo bagatai uchiraas huuhdee bodood salj chadahgui baigaa biahaa nuhur ni medeej salval huuhduudee ogohgui bas alna talna gej surduulj l biagaa ternees bish aminaasaa uidaagui l bol iimm hagas shizotoi galzuu humuusees erthen salah heregtei gadaa zodoj baigaa hun gertee bol alhaa dohdog baij taaraa. Hardaj uurlahaaraa biee barih chadvargui bolj uhaanaa alddag humuus zunduu baidag buur ehneree tsonhoor shideed alsan tohioldol ch baidag gesen shuu. Huuhnuud mini hen neg eriin orontsog archaagui novshoos aij ami nasaa denchin tavij amidarsnaas erh chuluutei setgel amar amidrah heregtei. Az bolohod manai hun bid 2 har bagaasaa uerheed suugaad 2 zulzagatai bolood 10 jil bolj biagaa ch 1 ch udaa gar hurch uzeegui 1 udaa nadad haraal heldeggui. Magtaj baigaa daa bish. Ar geriin suuri humuujil hamgiin chuhal shalguur shuu singlechuudee

Шувуухай (зочин)

Bi ene gogo-d blog blog ch gj dee blog shuu yum neegeed udaagui bgaal daa. Xumuusin yumiig unshaad unshaad yawaad bsn chin ene BiBabniBish sonirxol ix tataj bnaa. Odor bur odoo yasn bol gel alba yum shig orj irj shine bichleg bnyy gd xardg boljiishd kkk.

Себастиан

бүсгүйчүүдийн хэлж байгаа бүгд л маш зөв сайхан хэлж харин тэр дээр байгаа ЗОЧИН чамд ямар хамаатайн үхсэндээ бухимдаад байгаан чам шиг новш нэрээрээ орж ирж чадахгүйлдээ тэ. чи эсвэл нэг хөгийн арчаагүй банди эсвэл нэг хүнтэй тогтвортой үерхэж үзээгүй явдалтай хүүхэн л байгаа.
бусад бүсгүйчүүдээс хүлцэл өчье. гэхдээ угааса хэн нэгнийг хэл амаар миний блог дээр доромжилохгүй байвал талархах байна. тэр тусмаа эмэгтэй хүнийг.

monroe (зочин)

Хайртай бол хартай л гэхийм билээ мээдкү. Юунд нь ч хардаад байдын бүү мэд... би незнайка болчэж хэхэ

Ицми

зүээр тэр коменты нь устгачаач

SinГ©ad O'Connor

аймшигтай юмаа, ёстой аймаар. тэгэж амьдрал зохиосноос ганцаараа явжийсан нь л дээр бйах дөө тээ

Hen negen (зочин)

нээх сайхан хэн нэгнийг хардаад л бас хэн нэгнээр хардуулдаг болхиймсон. Хайртай бол хартай гэж мээд л тээ.....

Gorgeous

юун аймарийн бээ?

zol (зочин)

Salna gexeer ni alna talna gdg l bx, tgd l aigaad salj chaddaggyi bx aa. Iim xymyys neeree yutai ch xamaagyi xardana shyy. Xairtaidaa bish setgetsiin emgegtei l xyn bna daa, yamar neg arga olood salax l xeregtei. Minii neg tanidag egchiin nuxur ni bas ingej xarddag bsan geed xyyxdee avaad german ruu zugtaj bj salsan gene lee. Jaaxan oxinoo tevreed xen ch bxgyi gazar luu, xel us ch medexgyi yavaad ix l zorig gargasan bgaam daa. Naiz busgyig chini bol shuud l salax xeregtei l gej xelmeer bna.

Себастиан

золтой санал нэг байна.

hmm (зочин)

setgel medreliin emnelegt uzuulj dugnelt avah heregtei shdee~ hmm salah ch hetsuu bh ch hetsuu bga bolhoor emneleg yv l gej zovolmoor ym bndaa~avgaitaigaa 2uulaa~

Yuri (зочин)

Hi, Chinii blogiig udur sanaandgui olood unuudurjinguu ajiliinhaa naaguur tsaaguur unshlaa hehe.
Niiluulj negtgeed setgegdel bichchihye sorry, Zayaniihaa haniig haij baigaam shig baina. Chi saihan setgeltei sain hun bol sain hunee l songono doo hani chini sain hun taarna, chamd sain hun taalagddag uchraas. Jishee ni neg angid l gehed oiroltsoo oiroltsoogooroo humuus naizalsan baidag daa yag teren shig chinii zayanii hani chini chamd tsaanaasaa l medegdene ene yag mun bainaa geed. Tegeed chi uuruu sain saihan hun bol sain saihan hundee l durlana shde ugaasaa. Ter huuhdee bodoj huchirhiilel dund amidardag gedegiig er oilgohgui yum. Huuhdee bodoj baigaa bol ter aimaar orchnoos ni tegeed hurdhan salgaaach de. Single mother dandaa muu baidag gej haanaas sonssiin huuhnuud henees ch haraat bus ur huuhdee bolon uuriiguu buren avaad yavchih chadvartai baih heregtei.
Ter eruul urs handiviin ajillagaand oroltsoj uchuuhen hanidvaa urgusunduu bayarladag. Eh nyalhasiin emneleg uneheer huuchirsan hetsuu, boldog bol neg saihan orchin ueiin huuhdiin emneleg barij uguh yumsan

Шувуухай

ээ хайран хүн

sanaa (зочин)

Busguichuud oorsdiigoo golood ene l nadad nani bolno geed ooroosoo dord zaluug setgel gargaad uerhdeg.dasdag neg medehed tolgoigoo avch chadahgui bolson bdag.erchuud chin 13n mehtei shuu dee.tegehleer ooroosoo ahdsan yum shig zaluug araas n guij bgad ch hamaagui ooriin bolgoh heregtei.oliggui yumnuudaas oliggui yum l gardag yum bna le bas suuliin ueiin arhi hyatadaas orj irsen bodisoor nairuulaad ter n setgetsend nolooldog olon zaluu sumtai bna shu.bas dotood ertonts baylag bish amidraliin hev mayg taarahgui doosh n tataad uruuduulaad l............................................

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)