Манай найз сайн залуу гэхдээ...

За саяхан нэг төрсөн өдрийн үдэшлэгт явлаа. Хамаатны маань охин оюутан түрүү жил германаас ирсэн хийх юмгүй ахын охиныг хармаар байна гээ байхаар нь намайг нь аав нь гэдгийг хэлж болохгүй гэж сайн захиж захиж орхичихоод андуудтайгаа уулзахаар явлаа. Хорвоо гэдэг хүнд их олон юм өгдөг ч зарим нэг зүйлийг их харамладаг юм шигээ. Миний найз маш баян айлын ганц хүү, гадаадад боловсрол эзэмшисэн машины сайныг унаж байрны сайханд амьдарч хүүхний сайхантай явдаг байсан ч өөрөөс нь нилээн эгч, бага залуу насандаа хүн хүртэл алж явсан айхтар атаман хүүхэнтэй суусан азгүй эр. Тэрэндээ бүх зүрх сэтгэлээрээ хайртай учраас л өмнөөс нь хэргийг нь хүлээж шоронд хүртэл орно гэж айлган сүрдүүлж ааваараа авруулсан хоншоортой залуу. Мөнгөтэй мөнгөгүй бүх найзаа цуглуулж гайхалтай сайхан үдшийг тэдэнтэй өнгөрөөх гэсэн сэтгэлийг нь ойлгосоон, гэхдээ л тэнд түүнд хүмсүүдийн гаргаж байгаа зан тэрний эхнэртэй харицаж байгаа харьцаа гээд олон зүйл сэтгэлийг минь тавгүйрхүүлээд эртхэн явахаар шийдэн бэлгийг нь аваачиж өгөөд хөгшин нь охиноо үлдээцэн явахгүй бол болохгүй гэж тайлбарлаад явах гэсэн явуулсангүй. Хоёулаа таван үг солиодхийлдоо гэж согтуу биш хэлдийн байна. За гээд хамт гарсан, би салхинд зохиулчихваа тэгвэл эрт согтоно шүү гэсэн, найз нь уугаагүй ширээ хэсээд байгаа болохоор хүмүүс анзаарахгүй байгаан гэж хэлэхэд нь нэг л биш гэдгийг нь шуудхан ойлгоод ер нь явж болохгүйгээ мэдээд юу ярихыг нь анхааралтай сонслоо. Өнөө атаман эхнэртээ урьдынх шигээ хайртай биш бочихжээ. Бас ч үгүй янз бүрийн юманд хардаж сэрддэг болсон бололтой. Согтоод сэрэхээр л утасгүй мөнгөгүй сэрээд байхын гэхдээ хамт байсан хүмүүс гэрлүүгээ явахад чинь бүх зүйл чинь байсан гэж хэлээд байхын. Тэгээд за яахын хаячих байх гэхээр л ямар сонин юм бэ зүгээр л хаяхгүйг хичээгээч гээд л шордсоор байгаад хамгийн үнэтэй утсыг нь авхуулаад байхын. Мөнгө төгрөг ч гэсэн их хэмжээгээр алга болоод байна. Саяхан аавын их гарын мөнгөн аяга алга болсон намайг л согтуу орж гарч байгаад алга болгосон гээд байгаач би итгэхгүй байна. Өнөөдөр яг согтуу хүн шиг жүжиг тавиад төрсөн өдрийн бэлэг сэлтнээс гадна утас болон их хэмжээний бэлэн мөнгө авч гэртээ орно тэр үед яахыг нь хармаар байна гэж хэлэхэд нь нүдэнд нь хүйтэн ажиглагдсын. Найр нилээд хавтгайрч цаг тун орой болсон тул би ч явахаар болж эхнэрт нь баяртай гэж хэлэх зуураа нүдийг нь харсан согтоогүй харин ч эрүүл харагдаж байлаа. Манай хүн ч согтуу хүний дүр эсгэн надруу нүдээ ирмээд гаргаж өгөөд буцах зуураа эхнэртэйгээ их л эвтэй сайхан харагдаж байв. Мягмар гаригаас хойш би яасан ийсэн гэж залгаж асуугаагүй байсан дөнгөж сая хүссэн хүсээгүй мэдчихлээ. Өнөө найзын маань эхнэр нь хулгайлаад байгаа нь мэдэгдсэн байна. Нөхөр нь тасарцан царай гаргаад мөнгө төгрөг эд зүйлс авч явахад нь араас нь дагаж орсон айлаас нь гарч иртэл хүлээж хаана хэн гэдгийг нь мэдээд шалгуулсан азаар аавынх нь их гарын мөнгөн аяга зарагдаагүй байж байгаад олдож бас бус анзаараагүй гэрийнх нь эд зүйлс маш их хэмжээний мөнгө сүүлийн сар гарангийн хугацаанд хаясан утаснуудынх нь нэгийг тэр залуу нь барьцан байсныг нь олж эхнэр нь гэж бодож байсан хүн зүгээр л луйварчин байсныг нь мэджээ. Миний найз намайг залгахаар утсаа тасдаад байхыг бодоход учраа л ололцож байгаа байх. Тэр хүүхэн үнэхээр усан толгой юмдаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөөд байхын. Олон найзууд дундаас хамгийн сор нь л тэр гэж би хувьдаа боддын, түүний араас хөлөө хугалахаас ч буцахгүй гүйх сайхан бүсгүйчүүдийн тоог би байтугай тэр өөрөө ч гаргаж чадахгүй байх. Түүнд дутуу зүйл нэг ч байхгүй гэхдээ тэр үргэлж өөрийг нь үнэхээр хайрлаагүй хүүхнүүдийг сонгож амьдрал сэтгэлээрээ тоглуулаад байдаг нь ямар учиртайн бол?
start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
Цэнхэр нүдэн

айтар айтар

Aniya (зочин)

Amidral tegsh bish gedegiin tod jishee baina. Haramsmaar yum, bayan ailiin erkh huuhdiin teneg zan gargaj hania buruu songoson zaluu baina. Minii neg tanil bas tiimerhuu dutah gachigdahiin zovlon medreegui erhiin balai daanch togtvortoi siahan ger bulgui hmm

Hen negen (зочин)

Манай single найз охид дөнгөж 30 хүрчээд юу гэж sale зарладийн гээд л байдын. Би нь sale байтугай discount, bonus-тай нь зарлачмаар байдын ккк...... Тээд би нь монголын залуучуудын билгийн нүд нь харалган (бүр сохор ч байж мэдхийн) болчиж гэсэн дүгнэлтэнд хүрсийш д.

Hen negen (зочин)

Чиний бичсэнийг уншсан чинь бүүр батлагдчлаа.

Себастиан

Хүн гэдэг их сонин юм шүү дээ. Яг цагаа тулахаар чиний ч гэсэн араас гүйдэг залуу байжил байгаа тэгтэл чи бас тэрнийг олж харахгүй сохор л байгааздээ. ингээд бодохоор үнэхээр насны хань үнэн сэтгэлтэй хүнийг яаж таньж олох ёстойн болоо

Үсрэгч

Амьдрал юм даа...

Me (зочин)

баларсын сайн хүмүүс зөндөө байхад заавал болж бүтэхгүйг нь сонгож байдаг бүткү эээ

Зүстэй хүү (зочин)

Урьд насных нь үйлийн үр байгаам биз дээ.

Энд дар (зочин)

хүн дандаа хувь заяаанаасаа зугтаж явдаг юм гэнэ лээ

monroe (зочин)

Бээгийнд хэлэхэд аймээриймаа яаж нөхрийхөө юмыг хулгайлаад... бла бла за би сайн мэдкүм байна. хэхэ
Тээд эр ч бай эм ч бай хүн ханиа олоход өөрийн эрхгүй мэдрэгддэг юм шиг. Төгс төгөлдөр хүн хаа ч байхгүй байж болох ч яг өөрт нь таарч тохирох, хайртйа хүнээ сэтгэлдээ мэдэрдэг юм шиг санагдаад байды ш д.
Би ер нь destiny гэдэг үгэнд их дуртай хэхэ

Gorgeous

хэхэ гэм биш зан имдагуу даа.

Hen negen (зочин)

Энэ жил манай найзуудын уламжлалт шинэ жилийн паарийгаар single охидыг заавал double болж ир, үгүй бол оруулахгүй нтр гээд дарамтлаастай. Тэхээр нь болохгүй бол түрээслээд ч болов очнодоо гэж яриастай........ Үнээр олдохгүй байгаа юм чинь :(

monroe (зочин)

Бабникаа энд хэн нэгэн чааг нэг party-нд хамт явалцы гээд байгаам бэш үү? хэхэ

Себастиан

би бээгий бичсэнийхээ дараа энд тэндхийн хүмсүүдийн блогоор зочилж явж байгаад эргээд харахлээр дандаа бүсгүйчүүд надад сээгий үлдээсэн байгааг харахаар өөрийн эрхгүй бид хүйсийн тэгш биш байдалд амьдарч байгаагаа мэдрэхийн. тэгээд ийм олон сайхан эмэгтэйчүүд дунд амьдарч байж сайн эхнэр олж авч сууж хайрлаж чадахгүй байгаа хүмсүүдийг гайхаад байхын.

Себастиан

хэн нэгээн монро үнэн юм яриад байна уу худлаа яриад байна уу?

Hen negen (зочин)

Monroe чи бас аймр зөв гаргалгаа хийцэн байна шд. kkk

Аниргүй (зочин)

зурсан зурлага гэж ийм байды гэснээс чиний энэ чинь зохиол ч юм шиг санагдаад байх боллооо

Hen negen (зочин)

Бабникаа хариулт тодорхой болчлоо гэж кккк

monroe (зочин)

Good luck you 2!!! And later write some news about that party!

hnmm (зочин)

hmmm odoo yay gehevdee. harin erthen salsan ni deer bhdaa,huuhed ntr bhgui bol.

Себастиан

Хэн нэгэн найз нь тийм зүйлд явж чадахгүй байхаадаа. гэхдээ харжил байя тэ.
монро яасан хурдан хуваарилалт хийгээд байнаа та?
аниргүй өө чи аягүй хоцорч мэдсэн байна ш дээ. угаас зохиол гэдгийг нь хүмүүс мэдцэн ш дээ.

сабрина (зочин)

манай монро угаасаа борлуулалтын менежер болох байсын. энд ма хонгор хэн нэгэнд себастианыг борлуулчихсан уу?

Hen negen (зочин)

Хааяа манай найзууд blind date нтр зохион байгуулнаа. Даанч 2 талаас зорилгоо мэдээд ирчхээр утгаа алдчхийн ккк.

Шувуухай (зочин)

Yun aimar xuuxen be ......

Gegeen.com (зочин)

eregtei taliin udamd ni buruu garaar orj irsen horongo baidiim boluu. ter ehner tal ni nohriinh ni bilgiin nudiig soholdog, shulmiin horloltoi baihaa haha..

...some girl...

Chi sonin sonin huvi tavilantai humuustei taardag uuruu bas sonin amidraltai sonin hun yumaa. Mani met shig egel jiriin engiin humuust bol kinonii l sanagdaad bna. Chi neeree ene olon yanziin amidralaar neg saikhan kino zohiol bicheech. Togloogui shuu.

Себастиан

чиний ч миний ч бид бүгдийн амьдрал кино ба хүн бүхэн өөр өөрийн хувьд гол дүр.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)