Монголчууд минь хараал ерөөл 2оо ялгахаа байсан юм уу?

Охиноо сургуульд эрт хүргэж өгөх болсон учраас ажлаасаа гарч явах болов. Зогсоолоо алдахгүйн тулд машинаа орхиод такси барьж явлаа. Суусан машины маань ах хөгжим сонсох их дуртай хүн бололтой рекламан дундуур хааяа дуу явдаг нэг фм сонсоод жигтэйхэн. Тэгсэн гайхалтай сонин санагдсан зүйл нь нарантуул 2 гэдэг зах хуучин дэнжийн 1000-н тэнд баригдаж дуусаад ашиглалтанд орчихсон бололтой. Хөдөөнөөс махаа оруулж ирж зарж байгаа хүмүүсээс татвар авахгүй учраас бараг авчирсан үнээрээ маш хямдхан зарж байгаа гэсэн утгыг гаргахын тулд нэг эмээ ирээд хүүхээд энэ яагаад ийм хямдхан байгаан гэж мэгээд бла бла бла гэж байснаа эээ тосоор гойж, ээ буянаа нэм гээд хараангуутаа ерөөж байна. Буянаа нэм бол яахав угаасаа сайхан үг, гэтэл тэр тосоор гойж гэдэг чинь миний мэддэг монгол хэлний хамгийн муухай хараал гэж боддын. Гарал үүсэл нь хэлмэгдүүлэлтийн үеийн хавьцаа эхэлсийм шиг байгаан. Нөгөө муу хэдэн лам нарыг чинь эсгийнд боож байгаад гадаа наранд тавиад өгөхөөр хамаг бие нь халаад бүх нүх сүвээр нь тос гоожиж байгаан. Тэгээд хүний хамгийн муухай үхэл бол тэр гэж үзээд муу тосоор гоожмор гэж хараадаг болсон гэж нэг хөгшин ламаас сонсож билээ.
start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Мауз

тийн уг нь хараал штээ. харин хүмүүс тэр утгын мэддэггүймүү мэдсэн ч аманд нь хэвшсэн байдымуу хэлээд байдын.

Hen negen (зочин)

би нь багадаа өвөө эмээ рүү гээ Булганд очоод амраад ирхээрээ хүүрийг бол ёоз ёозоор нь уянгалуулаад ирдэг байж билээ. Тээд тэрнээсээ салах гэж бөөн бла бла болнодоо. Нутаг нутгын хараал гэж байдын юм шиг байгаан.

Себастиан

за бас мэддэг хүмсүүд байгаад баярлалаа. би уг нь тэр чаппи гэдэг залууг аягүй үнэлдэг байсын одоо жоохон тиймэрхүү санагдаж эхэлж байна шүү.

Hen negen (зочин)

яагаад?

Себастиан

тэрний насны хэвлэл мэдээллийн төлөөлөл болсон хүн иймхэн алдаа ч уг нь гаргахгүй бол зүгээр гэхдээ нээх ч сүр бадраах юм биш л дээ

КО'шейк

Нусаа ид ээ ...
Бас ламтай холбоотой хараал ...

Цэнхэр нүдэн

Цусаар урсссс гэж сто муухай хараал тээ,манай аав барагтаа бол уурладаггүйн,тээд нэг уурлахаараа цусаар урссс гээл аййр муухай хэлдийн,

Энд дар (зочин)

нээрээ цусаар урссанаас тосоор гоожсон дээр ч юм шиг. тураад авьялд.цаанаа чинь күмсүүд турий нтр гээд бологшроод байхад.

Gorgeous

өө тийоо би л лав тосоор гоож гэдгийн зөндөө юм идээд амнаас нь тос гоож гэжаан байх гэж боддогээсийшд кк

Aniya (зочин)

Helsen haraal ni uuriin tolgoi deer hed dahin nemegdej irdeg gej manai emee heldeg biasiin. Huur, guilgachin geh zergiin haraaluud bol ooriigoo ireeduid tiim bolohiig l zugnuud biagaam shig bna leeshd. Haraal helehgui biah ni bas l neg soyol bolon yos zuitei biahiin shinj um uu daa

Себастиан

хараал ийм муухай гэдгийг мэднэ. хараал хэлэхгүй хүн соёлтой байдгыг би мэднэ. тэгсэн гол нь энэ бээгий шахсан учир нь хараалдаа биш тэр фмд реклам хийдэг хүмүүс одоо иймэрхүү юмаа ялгадаг л баймаар юмдаа гэсиймөө. манай дүү ч угаасаа нас жоохон цус шингэн мэдэхгүй байхөө.

Үсрэгч

Хүүр гэдэг хараалыг хэлж болхым бишүү?Тэртээ тэргүй зэзээ нэг өдөр хүүр болхоос л хойш гэссс хэхэ.

Hen negen (зочин)

Та нар миний тэр ёоз ёозоор нь хэлдэг байсан хүүрийг сонсохын болуу.... Тухайн үед жаахан байсан болхоор наад цаад учрын ч мэдкүү хэлээд байдаг байсан байгаан.

Атаархуу Азаа

үнэн үнэн харин утгыг нь мэдэхгүй байж хэрэглэхгүй л байх хэрэгтэй шдэ тэгээд хэлэхээр өөдөөс маргахыг нь яаана би уулнь монгол хэл монгол бичгийн сонгон анги төгссөн шдээ 10 жилдээ тэгтэл одоо хоцрогдоод байгаан байхаа

Шувуухай (зочин)

xoox ene chin iim utgatai xaraaliin ug bsiimuuu... medj awlaa. Xelemeerguin bn shd. Gxdee bi ch ugaasaa xeldguildee. Xarin manai xamaatnii ax altaar ursaj tosoor goojig bayajix n baaraggui tomrox n todorxoi geel buur namaig jooxn bxd l tegdg bsn odoo ch xeweeree. Gxdee ter ax maani neeree l bayajaad tomrood bgaam daa xexe.

Хөх толботой Хөх Монголын хүү

одоо үеийн хүүхдүүд дан хараал хэлдэг болчхож тэр дундаа охид бас бараг хөвгүүдээсээ илүү за тэгээд бараг хэлсэн үг болог ний араас найдвартай хараал за тэгээд блог вэбээс юм уншчаал сэтгэгдэл хархаар бас баахан хараал

Xe Xe (зочин)

Bolj ugwul kharaal khelekhgui baisan n sain sh dee. Khunii khooloin khurd muu ug khelekh toolond doroitoj baidag gej nomon deerees unshij baisan yum baina. Ter kharaalin ugtei bichleguudiig bi barag unshij chaddaggui yumdaa. Zugeer garaad ywchikhsan n deer baidag.

jinluurhen_68

harin tiimee bi neg zunii dadlagaar hodoo yawaad heeriin dadalga bolohoor eelj eeljeeree galaa tulj hool hiideg bsii mini gal tuleh eeljin deer galaa asaaj chadlgue manai angiihan hamgiin suuld uldtsen chine bagsh ireed galtai ailiin ber bol gemeer shaar bndaa gejiisen ter odoo hodoonii ber bolooroi gsn uguu haraasanuu yeroosonuu bi sain oilgoogue shde hehe

туяа (зочин)

Монголчууд эртнээсээ уулга алдах үедээ хэлдэг хэвшимэл хэдэн үгтэй бас хараах үедээ хэлдэг үгнүүд хүнийг магтахдаа хэлж ерөөдөг үгстэй байсан юм шигээ энэнийг л одооний бид хэд нэг их сайн ялгахгүй л байх шиг байгаа юм.Уг нь дээхэн үеийн хөгшчүүд хараалыг аль болох тэвчиж бүүр болохгүй бол жаахан эерүүлж л хэлдэг байсан байх гэж бодох юм.Би уг нь тэр тосоор гож гэдэг үгийг тийм л эерүүлж хэлсэн үг юм байх гэж боддог байсан юм.Хэн нэг нь санамсаргүй алдаа хийвэл хөгшчүүд ихэвчилэн тэгж хэлдэг дээ нэг ёсондоо наагуураа сандарч зэмэлж байгаа юм шиг ч цаагуураа буян нь дэлгэрч бүх юм нь тос өөхөөр бялх гэсэн утгатай чбайж мэдэх юм.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)