Би та нарт амласан болохоор бичлээ...

Миний нэг танил бүсгүй тун сайн ч бүсгүй сайхан ч бүсгүй. Анх нэг хүнтэй санаандгүй үерхэж байгаад нөгөөх нь арай ах юм болохоор толгойг нь эргүүлж байгаад юу яагаад тэгээд хүнтэй унтсан унтаагүйгээ ч мэдээгүй байхдаа жирэмсэн болчихсон байгаам. Тэгээд уг нь 20 хүрсэн хүүхэн ч гэсэн сэтгэл нь нялхаараа ээжийнхээ өврөөс гараагүй байж байгаал нэг хар юмтай гэр бүл болоод нэг гэрт хүүхдийг нь гаргаал орчихсон болж таарч байгааз. За тэгсэн болоогүй ээ нөгөө хар юм нь удалгүй архи дарс ууж зодож нүдэж эхэлсэн байгаан. Ажил хийдэггүй нөхөртэй хүн арга буюу ажил төрөл хийж, нялх хүүхэддээ ч зав зай гаргаж чадахгүй ядарч туйлдаж ядаж байхад нь хардаж зодож нүдэж эхэлсэн байгаан. Хүн гэдэг тэвчээр тэсвэр нь нэг өдөр тэсрээд охиноо 3хан настай байхад нь гэрээсээ буюу хадмынхаасаа зугтаачихсан. Төрсөн гэртээ ч ирэхгүйгээр найз охиныдоо хэсэг байгаад ажлаа хүртэл солиод зугатаачихсан. За ингэж тэгж явсаар нэг өдөр л албан ёсоор салах дээрээ тулчихсан бараг хагас жил өнгөрсөний дараа шинэ ажилд орлоо. Дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхлээд нээх удаагүй байтал эгчийн суудаг лангууны доохон талд нэг хөөрхөн хүү суугаад байна гэнэ. Хэн хэнээ шохоорхосон л байж таараа. Найзындаа байсан болохоор заримдаа оройтох үед нь гадуур хүлээж бүүр заримдаа хүлээсээр ирэхгүй өглөө болж 24 цагийн цайны газар цай ууж суугаад өглөө ажилдаа явдаг байсан тэр үед хань болж гадуур зугаалсаар нэг мэдэхэд нэгэндээ дасчихсан тэр хоёр нөхрийн насны зөрүү 8. Хүүгийн гэрийнхэн мэдэж нилээд юм болж байтал бүсгүйн ээж, дараа нь удалгүй ах нь өнгөрч ганцхан сарын дотор амьдрал нь эрс өөрчлөгдөв. Аав хэвтэрт, охин дүү нь жоохон байсан тул арга буюу гэртээ ирж байхаар болов. Хадмууд нь хүүхдийг нь угаасаа өгөхгүй гэсэн учир сар бүр тэтгэлэг маягаар цалингаасаа талыг нь өгч хувцас хунар гээд хэрэгтэй гэсэн болгоныг нь өгдөг дээр нь ганцаараа тэжээгч учраас их зүдэрч байлаа. Энэ үед чухам нөгөө хүү л хань болж бие сэтгэл хамаг зүйлээр нь татсаар нэг мэдэхнээ дэр нэгтгэв. Он жил өнгөрсөөр 8 жилийн дараа охиноо өөр дээрээ авчихсан дахиад нэг хүүтэй болцон. Харин нөхөр өмнөх шигээ халамжлахаа байгаад, анхаарал тавихаа байсан, гэхдээ бас л тэжээлгэсэн хэвэрэй. Хэзээч ажил хийж байгаагүй ээж эмээгээрэй тэжээлгэсэн жоохон хүү авч суусан өдрөөсөө л амьдралыг нь даасаар ирсэн, хааяа нэг ажил хийх боловч тоглоомын газар бар зэрэг үл бүтэх цаг нарны гарз боловч цалин авчирахгүй нь харамсалтай. Эцэг нь нас барсанаас хойш өрх толгойлсон эх болж өөрийн муу юу өрөөлийн арчаагүйгээс болж уу амьдрал нээх өдөлсөнгүй. Дүү нь том болох тусмаа өөдөөс нь арсалдаж гэрээсээ зугатааж нэмэр болохгүй нэрмээс болсоор, охин нь аавынхаа талынханруу гүйж алга болоод салахгүй, нөхөр нь охин дүү 2г нь ад үзээд барагтай л бол сайхан үг хэлэхгүй үргэлж ад шоо үзнэ. Хааяа ч гэсэн хүн ажлаасаа амарч гэртээ байдаг бол манай хүн гэр орны шалдар булдар хэрүүл асуудлаас амрах газар нь ажил. Гэхдээ ч бас гайгүй азтай хүүхэн л дээ анхныхаа охиныг ч тэр дараагийнхаа хүүг хадмуудаараа өсгүүлчихсэн. Хүүхдийн дараа гэдэг зүйлийг угийн үзээгүй болохоор анхнаасаа өсгөөгүй болоод охиноо ч олигтой хүмүүжүүлж чадахгүй, өөрөө тэжээж байна гэж үргэлж ад үзэж гэрийн ажилд зарц шиг зүтгүүлсээр байгаад дүүгээ өөрийнхөө өстөн болгоцон, алдчихвий гэж алив болгоноос сэргийлж гарыг нь даруулахгүй байсаар нөхрөө давраацан тэр бүсгүйн амьдралд өдрөөс өдөрт асуудал нэмэгдсээр байлаа. Хамгийн сайн найз охин нь жирэмсэн гээд уулзахаа байсан өдрөөс л ганцаардал утгаараа түүнийг зовоосон юм. Хэлий ярий гэхээр хүн байхгүй, хэн нэгэнтэй аяга шар айраг ууя ч гэсэн хань олдохгүй, оройн цагаар тараад арай гэж нэг гэртээ ирэхэд нь хүн байхгүй гэрийнхэн нь зуслан гарцан учраас ганцаараа хонох тиймхэн гэтэл шөнө яваад үрээр буцаж ирнэ өдөр болгон тэр их таксины мөнгө за оронд нь хүүдээ памперс авчий гэж бодсоор. Тэр нэг өдөр санаандгүй охиндоо гутал авах гэж зах дээр явж байхад нь нэг охин эгчээ би утсаа хаячихлаа залгаад өгөөч гээд залгасаных нь гайгаар танилций гэх мессеж дуудлага ирээд салахаа байв. Ганцаардал хүнийг гайруу түлхдэг гэж нэг мэдэхнээ танилцаад өнөөх залуу нь гэрт нь хүргэж өгдөг болсноор хэн хэнийхээ талаар их зүйл мэддэг болжээ. Найздаа ярьтал за наадах чинь эсвэл сэтгэцийн өвчтэй эсвэл чамайг мунхруулж байна ийм юм гэж хэзээ ч байдаггүйн гэсэнд нь бүүр өөртөө атаархаж байна гэж эндүүрэн өнөөх залуутайгаа солонгос хэл заалгах нэрийдлээр бүүр ч өдөр бүр уулздаг болов. Цагийн эрхэнд өнөөх нь тээртэй болж, нөхрөөсөө нуухад хүртэл хэцүү, тэр ч байтугай хадам эмээ дээр нь очиж би танай бэрийн нууц амраг гэж солиорч бүүр амьдралыг нь орвонгоор нь эргүүлэхээр зүйлс  сэдэж сүрдүүлж хийж, гэрт байхгүй үед нь ирж охинтой нь уулзаж аав нь юм шиг аяглаж бүүр мэдрэл муутай хүний хийж болох бүхнийг дуусгалаа. Хөөрхий бүсгүй ганцаардал гэдэг энэ зүйлээс болж өөрийг нь гэсэн хүнд итгэн огт сэвгүй хамдын сэтгэлд гүн сэв суулгасныг эс тооцвол нөхрийнхөө анхаарал халамжийг буцааж авч чадсан юм. Гэхдээ энэ бол тэр болгон тохиолддог зүйл биш шүү. Магадгүй энэ тохиолдолд нөхөр нь буруугаа ухамсарлаад эхнэрээ зөвөөр ойлдгосон бол өөр нэг нөхөр уурандаа 2ууланг нь буудаж алчихаад шоронд явж ч магадгүй. Хүн хүний сэтгэл зүй шаал ондоо ш дээ тиймаа?
start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Ицми

сонийн... чи тээд догол мөр этр авч бич л дээ... уншжаад нэг мэдсэн уншсан мөрөө дахиал уншжаахын... к.

юун айрр олон дүү хүүхэдтэй суудын. учир ургуулж бол болохын тэхэд суух зүрх зориг бас байнаа к. хожмын өдөр хаяад явахы нь бодоод над шиг хартай хүн бол галзуурчих биз к. сонин л юм

дурлагч

За мэдэхгүй яасан ч гэцүү амьдралавдээ.

Себастиан

би эмэгтэй хүмүүсийг цөөнхөд байдаг зарим нэг садар эмсээр дүгнэхийг хүсдэггүйн. тэгээд ч эмэгтэй хүн нөхрөө араар тавих явдал бол хэт их халамж анхаарал дутсанаас эсвэл түр ч гэсэн энэ амьдралаас нь сатааруулдаг хэн нэгэнд татагдсанаар болдог зүйл гэж боддог учраас нь энэ бодит болсон зүйлийг бичсийн.

SinГ©ad O'Connor

аймшигтай амьдрал.

secretwish (зочин)

догол мөргүй ч гэсэн сайн бичих юм кк
аймшигтай өрөвдөтэй хэдий ч ийм амьдрал байнаа байна...
эмэгтэй хүнийг зөв талаас нь гаргаж ойлгож бичиж байгаад баярлалаа :)

Gorgeous

энэ урд насандаа ямар нүгэл үйлдсэн хүүхэд вэ бурхан минь юм ээлжтэй бээдэгт итгэдэг сайхан амьдрах үе ирэх бээлгүү дээ

Себастиан

хүн зовлонг даадаг харин энэ бүсгүй бол бүүр бөөн зовлон дундаас жижигхэн жаргалыг олж хараад тэрэндээ сэтгэл нь баясаж явдаг өөдрөг хүн. хараад байхад би зовж байна гэж орилж уйлж сэтгэлээр унадаг хүмүүс хэтэрхий жаргалтай байдаг юм шигээ.

Gorgeous

Би жаргалтай байна гээд инээдэг нь тэүл юув ямрав ч иймуу кк

Anyia (зочин)

Hm teneg huuhen baina uur heleh ug alga. gehdee neg iim zuil bodogdood biadiimaa yu geheer uneheer azgui destiny gej baigaad baina uu hun ooroo bii bolgood baina uu

даварцан DOVE

Зовлон шаналалаа хэн нэгэнд харуулах дургүй хүн, хэдий тийм ч гэлээ хааяа ганцаардахаараа хэнтэй ч хамаагүй уулзмаар санагддаг л юм. Даанч чадкумлд

...some girl...

Хүнийг бас тэгж болохгүй олон хүчин зүйлс байгаа. Тэр хүний орчин ээж аавын хүмүүжил найз нөхдийн нөлөө гээд л тэр бүгдээсээ тусгаж байгаад л өөрийн хувь тавиланг зохиогоод хаяиж байгаан. Тэгээд хүний бас өөрийнх нь характер, комплекс энэ тэр гээд л. Гэхдээ тэр хүн одоо яаая гэх үүдээ. Хүн таньж сураагүй л хүн байна даа. Ийм юм сонсохоор өөрийнхөө хувьтай заяатайгаа л улам мэдрэх юмдаа.

сабрина (зочин)

мэдэхгүй ээ би хүнийг шүүж дүгнэх дургүй хэзээ нэгэн цагт надад биш юмаа гэхэд миний охинд ийм юм тохиолдохыг хэн ч үгүйсгэхгүй. би ер нь бардам амлаж хүнийг доош нь хиймээргүй байна. гэхдээ энэ бүсгүй шиг амьдралыг би лав давж гарч чадна гэж итгэлтэй хэлж чадахгүй.

Хүслэн (зочин)

нүдээ чилтэл уншиж үзлээ аймар ийн

1988

өө ямар хэцүү юм дээ

1988

Себастиан д хэлэхэд блог загуураа өөрчилөөөөөө уншихад их гэцүү

monroe (зочин)

Садар хүүхэн гэдгийг умшаад нэг зүйл санаанд орж инээд хүрэв...
PS: nice Бээгий байна...

блогоо хаасан хэний ч танихгүй идэвхитэй сээгийчин (зочин)

хүн өөрийн мэдэлгүй ямар нэг зүйлд дасал болж, тэр зүйл нь байхгүй бол утгагүй мэт санагдаж, ямар нэг зүйлээс хараат болдог юм шиг. ганцаардал ч бас маш их хайр халамжинд дасал болсноос л үүддэг байх. тиймээс ямар нэг юманд хэт автахгүй, өөрийгөө хянаж сурах юм бол ганцаардалд автахгүй байх гэж мунхагланам.

Себастиан

1988 тэгнээ зааж өгөөрэй.
монро чи юу бодсын? би блогийг чинь уншисан чи хэнд ч муу зүйл хийгээгүй зүгээр л секс хийсэн тэглээ гээд садар болохгүй. садар хүн гэдэг бол хэн нэгнийг хайрлаж байж хажуугаар өөр нэгнийг хайх хүнийг хэлэх байх тийм үү?

Себастиан

ванлий чиний гаргалгаа их гоё юм гэхдээ хүн болгон аливаа сэтгэлийн хөдлөлөө барьж чаддаг болчих юм бол бид хүн биш болно. чи эсвэл тийм айхтар бясалгагч уу? эсвэл тийм сэтгэлийн хөдлөлгүй юманд дасдаггүй хөлдүүс үү?

блогоо хаасан хэний ч танихгүй идэвхитэй сээгийчин (зочин)

hehe, bi lag byasalgagch bishee, gehdee hun ooriigoo zahirdag baih yostoi gesen sanaag l ilerhiilsiin, hun alivaa zuilees taashaalyg medreh neg hereg, tuuneesee salj chadahgui dontoj avtaad, haraat boloh n ergeed zovlon boldog baih l gej boddiin. bi bol ooriigoo neeh holduus ntr gej boddogguishd, nadad setgel, medremj, hair baigaa.

Янзагахан (зочин)

хэцүү л юмдаа. хүн өөрөө өөртөө л гай ланчиг авчрахымдаа тэ

wow (зочин)

hhmmmyasan evgui amidral ve!kk bodit geju? drama shig l ym daa~ll

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)