Охин ирцэээн...

Хагас сайн өдрийн орой хэсэг найзуудтайгаа охиныхоо өрөөг засаж дуусган ганц нэг зуу татсан маань ням гарагийн өглөө ходоодны мухарт өлсгөлөн зарлаж байгаагаар сэрээлээ. Манай гэрээс хэдхэн алхамын цаана байдаг Үри Шигдан гэдэг солонгос хоолны газрын дагдуритан гэдэг хоолны ийм үед сайхныг хэлээд юу гэхэв. Гадаа ч сайхан байлаа ойрд ийм сайхан дулаан байгаагүй энэ өдөр миний охин аавындаа нүүж ирнэ гэж бодохоор л инээд хүрээд болдоггүй. Аяга шөл маань ч ирлээ, будаатайгаа холиол гусдагын даваан дээр утас дугарч охин залгадын. Би сандраал салгаал залгасан чинь, агаа та намайг хэзээ ирж авах уу? жоохон гадуур явж байгаад гэртээ харих юм чинь эртхэн ирэхгүй юм уу ? гээл лүндэн буулгасан одоохон гээл нэг мэдсэн юун хоол моол машиндаа яаж сууснаа гаражнаас яаж гарснаа санахгүй тэдний гадаа ирцэн байгаам чинь. Эмээ нь маргааш өглөө эртээ хэвтэх болохоор өнөөдөр авах дээр гэж аль эрт хэлсэн байсын. Гэхдээ хөгшинийг орой л өгөх байх гэж бодож байсан миний баярласныг хэлэх юун. Манай охиныг ачаа гэж 2 чемодан 4 жижиг цүнх хичээлийн 2 цүнх гутал хийдэг гээд нэг том авдар шиг юм байсан нь ихэд гайхшрал төрүүлсэн гэхүү мэдэхгүймдаа эмэгтэй хүүхэд аргагүй биздээ бодуул. За тэр яахав тэгээд гэртээ хамаг ачааг нь авчирчихаад завгүй бүтэн 7 хоног бэлдэж засаж янзалж найз нартайгаа тохижуулсан өрөөгөө үзүүлэх гээл догдолсоор хаалга онгойлгоол энэ чиний өрөө гээл онгойлгосон охины нүд сэргэж байгааг нь. Би Дуэн Жонсны охинтой болдог киног үзчихээд мөрөөдөж байсан мөрөөдөл минь биелэх шиг л болсон. Хамгийн аймар нь энэ танай охины өрөө юу гээл аваал хаяцан. Би үгүй ээ чамд зориулж ах нь янзалсан байхгүй юу даа, ахад нь охин байхгүй ш дээ чи л миний охин шиг байдаг болохоор агаа нь чамд зориулж зассын гэж хэлчихээд хэсэг харсан чинь хөөрхөн нүд нь гуниглаал орны буланд суугаад агаа би ээжийгээ санаад байна гээд цурхиртал уйлахад нь би учираа олохгүй сандарч дэмий л аргадаж ээж нь удахгүй ирж чамайг авах байх тэр болтол эмээгээ сайн хараад ахтайгаа тоглоол байжий за гэсэн миний энгэрт наалдчихаад хичнээн уйлсан гээч. Жоохон байж байгаад миний ходоод хонхолзоод бид 2 гарч дахиал пицца идсэн. Дургүй юмандаа хүн чинь гэнэт дуртай болдын байна өлсөхөөрөө. Тоглож ном уншиж явсаар байгаад орой болж бид 2 усандаа орчихоод жоохон юм идэж хэвтэж байгаад унтаад өгсөн байна лээ. Сэрж охиноо орон дээр нь хэвтүүлчихээд орондоо орсон хонгор бүсгүйгээ санах шиг болсон. Богинохон хугацаанд өөрийн орон зайгаа надад үлдээчихээд явсан түүний надруу явуулсан тэр үгсийг мартахгүй бодож явж явж сая л хариу илгээхээр шийдсэн. Би ч гэсэн санах байжээ...
start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
сабрина (зочин)

аан тэгж бичсэн юм уу.

Гүмүда (зочин)

Би ч гэсэн санах байжээ...

Шувуухай

Хүнийг хэлэлтгүй би өөрөө хүснээ...гэж хэхэ Тэр бүсгүй одоо бодоод л явж байгаа даа чамайг

smile (зочин)

unshaad bsan unen ch yum shig dahiad unshwal zohiolch yum shig za medkue chi yor ni shal ergelzee nuhur bn shuu..

Гүмүда (зочин)

Ene zohiol bish ee

AnUnA (зочин)

Blogt chini anh udaa orj irj baina, taalagdlaa, setgegdel uldeedeg humuus ch soyoliin tuvshin deer yum shig sanagdsan tul taalagdlaa baingiin unshigch chini biah bolno. Chi ch zuv setgeltei, romantic zaluu shig bna.

LoveLove

энэ зохиол юм уу эсүүл үнэнгээсээ болсон явдал юм уу

Hen negen (зочин)

яасы онгод нь ирээд наасан уу :)

Гана

bolson l yvdal ym bishuu

tugsuu (зочин)

yag l kino shig l sanagdaad bhiin. gehdee goyo yumaa ah mini

bataa (зочин)

erooso oilgosongui ohin chin ym uu duu chin ym uu eswel dagawar ohin ym uu

Odonosh likemongolia@yahoo.com (зочин)

Hi. Mundag yumaa goyo bichsen bna. (Дуэн Жонсны охинтой болдог киног үзчихээд) Ene kino-nii neriig avach boloh u ?

secretwish (зочин)

"чи намайг сананадаа" гэж бичсэн байжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)