Бусад нь тэгээд гавъягүй гэж үү?

Би дөнгөж саяхан Боорчи гэдэг нэртэй халуун тогооны газар байлаа. Хажуу талын маань ширээнд суусан монгол бүсгүй түүний дарга нь бололтой европ эр хоёр миний сонирхолыг ихэд татсан сэдвээр яриа өрнүүлсэн нь энэ.Түүний асуусан асуулт бол тэр орчуулагч бүсгүйн толгойд орж ирж байгаачгүй бололтой  гэвч тэр бид гаднаа ганцхан Чингис хаанаа ярьдаг ч гэсэн бүгд түүний өрлөг жанжид болон бусад бараа бологсод итгэлт түшмэд ухаант гэргий нарынх нь тухай маш сайн мэднэ. Тиймдээ ч үр хүүхэддээ нэр алдрыг нь хайрлаж, хувийн пүүс компаниа нэрээр нь нэрлэдэг юм гэж хариулсан нь миний сэтгэлд нийцсэн. Уг асуулт нь Монголчууд яагаад зөвхөн Чингис хааныхаа төрсөн өдөр болон түүний хаан ширээнд суусан өдрийг тэмдэглэдэг мөртлөө, бас идээ ундааныхаа дээж хамаг сайн сайхан бүхнээ Чингис хаандаа хэмээж нэрийг нь тахин шүтдэг хирнээ бусад түүний жанжингуудынх нь тухай барагтай дурсдаггүй юм бэ? гэсэн байсын. Өнгөц харахад бид тийм л харагддаг байх гэхдээ өрлөг түүхээ бид мэддэг ард түмэн мөн үү ?


start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
mm (зочин)

bidnii ihenh ni shuultuurdej zohioson tuuhee meddeg bolov uu

Себастиан

Яг зөв асуулт байна. Бид Сергей Бодров гэдэг хүний Монгол гэдэг энэхүү киног түүхийг гуйвуулсан худал зүйл гэж боддог гэтэл яг үнэндээ бол тэр хүн ганцхан энэ киног хийх гэж дэлхийн томоохон Чингис хаан судлалын төвүүдээс материал цуглуулж өөрөө тэр бүхнийг шүүж тунгааж байж бичсэн байгаан. Тэгэхээр бид үнэн зүйлийг үнэн түүхээ гэж үзээд байна уу эсвэл үнэн байгаасай гэж хүссэн зүйлдээ итгээд байна уу?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)