Шүүмжилж өгсөнд баярлалаа ахмад блогчидоо

Өмнөх бичлэг дээр минь сэтгэгдэл үлдээсэн ахмадын золбоогийн гишүүд мөн тэр дагаж далдагнаад байгаа шинэхэн хүүхэд болон миний зохиолыг шимтэн сонирхож уншидаг бүх хүмүүсд баярлалаа. Энэ аягүй дажгүй зохиол болох байх гэж би бодож байгаа. ганц бие 30 хүрч байгаа залуу бас түүнийг эцэгээ гэж мэдэхгүй бяцхан охин 2 яах бол гэж би өөрөө ч догдолсоор маргааш болохыг хүлээдийн. Зөвхөн тэр 2 л энэ хорвоо дээр байгаан биш болохоор гадны зарим нэг эсрэг тэсрэг дүрүүд гарах л байх. Эцэст нь гэж хэлэхэд би эхнэргүй хүүхэдгүй хүн болохоор тэр айхтар мэргэшисэн амьдралын асар туршлагатай шүүмжлэгч нарын нүдэнд өртөөд байх шиг байна. Гэвч блог гэж зөвхөн чиний бичсэн зүйл биш блог гэж зөвхөн олон хүн чамайг уншиж чамд сэтгэгдэл үлдээх тэр орон зай биш харин амьдрал дээр хэнд хэзээ ч ярьж хэлж чадахгүй зүйлээ буулгадаг хувь хүний орон зай гэж ихэнх хүмүүс боддог байх. Та нар уулзалт болсоны маргааш сэтгэгдлээ бичсэн хүнийг буруутгаж эрх ярихдаа мэргэшсэн шигээ хүний блогийг уншаад таалагдахгүй бол дуугай гарч сурна гэж найдъя. Тэр дээр байгаа өндөрлөг дээрээс эргэж хараад байдаг хүмүүсд гэж хэлэхэд бяцхан цахим орон зайд хийсвэр хоосон алдаршилдаа битгий ташуур, бусад хүмүүсийг ухамсрын няцаалтанд оруулж байна гэж өөрсдийнгөө хөөргөдөгөө болимоор юм. Хэн нэгэн чамд шүүмж хэлэхэд хүлээж авдаг болсныхоо дараа хүнийг шүүмжил гэхдээ үндэслэлтэй бас утгатай байвал тэр чинь хэрүүл биш бодит тусламж . Өөрийн гэсэн дуу хоолой өнгө аястай байх юм бол та нарт муулагдаж харин та нарын хийсэн хэлсэн монгол үгийг үг биш болгосныг чинь дуурайж байвал ээжийн хүү гэх мэтээр өхөөрдөж өөрт чинь тал засаж налж унаж магтаж байвал сэтгэлд чинь нийцээд байдаг юм бол хувьдаа иймэрхүү вебтэй болж бас болох л байлгүй. Би та нараар дуугаа хориулахгүй, би бичих юмаа бичээл явна. 
start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
УНТААХАЙ

ЗӨӨВ ЗӨВ

Оранж

би тэглээ ч чиний зохиолыг унших дуртай, ,,,
би амьдрал биш зохиол гэж л бичсий шүү би буруугүйээээ...... этр....

Уншигч (зочин)

Тийн ш дээ

Гэгээлэг нь...

Зоригтойхон юу хүссэнээ л бич тиймээ хө

Гэрэлрүү алх...

TigerFish

яасын юу болсын??????

Энзо (зочин)

За юу ч гэмээр юм дээ.....бөөрөнхийлөв....

:-!

sain bn

Хариука

бичмээр санагдхаараа бичээл уншмаар санагдхаараа уншаал явхад болышд өөрөө ч бас нэлээн ач холбогдол өгч хүндээр хүлээж авчээдээ янз нь

Мауз

сэтгэгдэл үлдээх боломжтой учраас сэтгэгдлээ л бичсэн. надад зохиол шиг санагдсан. тэгээл тэр

Runner

за бич бич. уншаал явчийшд

SinГ©ad O'Connor

Би хэлсэн. Зөвшөөрсөөн гэж. :Б

Hen negen (зочин)

Ккк бичээд байгаарай. Би бол яаж өрнөх бол гээд л хүлээгээстэй..........

Янзагахан

Сэтгэгдлүүдэд нээх эмзэглээд яахудээ. Хүмүүс төрсөн сэтгэгдэлээ л хуваалцаж байгаа хэрэг. Ер нь иймэрхүү зүйл болж л байдаг шдээ. Та юу эс андхав тиймээ. Цааш нь бичээд л бай.. би уншаал байя

Шувуухай

Би бас санал нэгтэй байнөө. Угаасаа энд би дотроо сайхан уудлий л гэж орж ирсэн. Хэнбугай нь юуны минь төлөө юу гэж хэлэх нь сонин биш, би л лав ингэтлээ уурлахгүй ээ. Алдуул алдаа л биз! хамаагүй бичнэ блог дээрээ! Үхсэн би ганц л амьдрана !

Себастиан

би угаас өөрсдөө юу нь мэдэгдэхгүйн байж хүнийг үгүйсгэдэг хүмсүүдийг үнэн сэтгэлээсээ тэвчиж чаддаггүй учраас тийм хүмүүс миний блогоор орж ирэхгүй байгаасай гэж энэхүү нөхөрсөг мэдэгдлийг бичсийн.

TigerFish

хөөөөе нэрийг нь шууд хэлээ. Надад л хэлээд байнаа даа

Тав дугаар сар

Биол зохиол л гэсэн. Харин та өөрөө зохиол биш юм шиг л аашлаад л байсан. Зохиол гэж хэлснийг шүүмжлэл гэж үзээд байгаа бол "За уучлаарай" гэж хэлье.

Хасар

Би бол байгаагүй этр гээд өөрийгөө аварчий.Энэ бол чиний талбар хүссэнээрээ бич гээд байгаашд.

Себастиан

тавдугаар сар чамаас асуугаагүй чи чөлөөтэй.

Joe.

ЗОХИОЛ БИШ БАЙСАН ЮМУУ

egg (зочин)

зохиол байсымуу

secretwish (зочин)

санамаргүй явжаагаад блог руу чинь орчихсон, учрыг нь олох гээд бараг бүх бичлэгийг чинь хөөж уншлаа, хүмүүс зохиол гээд байхаар нь инээд хүрээд сэтгэгдэл бичмээр санагдчихлаа, би нэг зохиолорхуу юм бичсэн чинь энэ чамд тохиолдсон явдал биздээ гээд зүтгэх хүмүүс гарч л байсан, энэ болсон явдалаа гэхээр энэ ч зохиол л доо гээд л хүмүүс ер нь их хартайшдээ, хааяа хүн яг үнэнээ хэлээд байхад итгэхгүй байхаар бухимдмаар санагддаг л юм
ер нь бичиж байгаа чинь сонирхолтой санагдлаа, эмэгтэй хүмүүс л их нарийн ширийн зүйл бичдэг гэж бодтол...

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

би бас эхнээс нь уншжийна.Тэгээд боджийно.Яадын бич.

mm (зочин)

amidral ni iim bsan ch yahuu dee. zohiol hunii amidral deer l tulguurladag hoino.

sanaandgui olj unshaad ih taalagdlaa. yalanguya busguin garnii talaar bichsentei sanal negdev. bi eregtei hunii tsarainaas turuulj gariig ni hardag.

Цоомоо

лайтай ай хэн чамайг битий юм бич гэсийнбээ

Gorgeous

харин тийшд бүүр гайтай айн кк. Айр эмзэг дэлбээлцэн бээшд.

LoveLove

Яг зохиол гэж мэдээдээсиймаа. Арай л нэг тийм хийсвэр байсын.
Одоо зохиолшдээ гэнгүүт хүмүүс ягшд өөрт тохиолдсоноо бичжаан байж гэнэдээ кккк хүн гэж тийм л байхымдаа.
Сээгийнд битий эмзэглээ. Тэр байтугай аймар хэлүүлээд блогоо хүртэл хааж байсан хүмүүс байгаа. Би чайг лав унших дуртай

Себастиан

ойрд ороогүй сая харсан зөөндө хүмүүс намайг дэжиж байгаан байна.

ada (зочин)

today buh bichlegiig n unshlaa.neeree humuusiin ergelzeed bh n argaggui ch um shig.ehendee bolson yavdal shig sanagdaj bailaa.gehdee sonirholtoi goe umaa. shuumjleed bachuuraad bgaa humuus bolchivol boloo bishuu?zaaval hen negniig buruutgan bolgoh geed zutgeed bhiin.unshih durtai humuus bas bn ain

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)