Гэнэтийн дуудлага...

Өчигдөр орой гэнэт ажил дээрээсээ санд мэнд гарч явсан минь ийм учиртай байсын. Гэнэт утас дуугарч охины сургуулиас уучлаарай танай охин хүүхэдтэй муудалцсан тул та ирэх хэрэгтэй байна гэхээр нь гүйхээрээ очтол миний хөөрхөн охины хөмсгийг нь сэт цохиод даашинз нь цус болчихсон байсан би золтой л ухаан алдаад уначихсангүй. Арай ч дээ нээрээ яахлээрээ ийм аймшигтай юм болдог байнаа гээд очитол Im sorry, im so sorry гээд гүйгээд ирэхэд нь хичнээн өрөвдсөн гээч. Ангийн багшийнх нь тайлбарлаж байгаагаар тэдний ангийн нэг банди л миний муу охиныг элдвээр хэлж өдсөн шинжтэй тэгээд зодоон болсон, гар утастай гараараа нүдрүү нь цохисоноор ийм асуудал гарсан гэсэн. Тэр муу турсага нь хаа байгаан гээд босоод ирсэн ээж нь бололтой нэг эмэгтэй за ёстой уучлаарай би угаасаа өөрөө эмч хүн эцэг эхийг нь ирээгүй байхад дагуулж явж чадаагүйн гэхдээ та зөвшөөрүүл косметик оёдол тавиад өгч болно, энэ угаасаа манай хүүгийн буруу уучлаарай гэхэд нь хүн ингэж буруугаа ухаарч байхад яаж зөрөөд уурлаад байхав гэж бодоод хамт явлаа. Найз эмч дээрээ дагуулж очоод хөмсөгөнд нь оёоо тавиулж байх зуур би охиныхоо эмээрүү залгаад учир байдлыг тайлбарлаж санаа зовохгүй байхыг хүсээд дууснгуут нь хүргэж өгөхөөр болов. Энэ яриаг сонсож суусан хүүгийн ээж намуухан дуугаар, салах хэцүү шүү хүүхэд хоёрдуулаад сэтгэл санаа нь хямраад огцом ширүүн ааштай хүний үг сонсохоо байдын. Ойрд хүү маань иймэрхүү л байдлаас болоол муухай аашлаад байгаан гэхдээ жоохон томроод ухаан суугаад энэ нь засрах байлгүй дээ гэж хэлэхэд нь би дэмий л толгой дохиж суулаа. Төд удалгүй бяцхан мэс ажилбар дуусаж хүүгийн ээж ямар нэгэн юм болуул надруу залгаарай гээд нэрийн хуудсаа солилцоод эмнэлэг дээр үлдэж харин бид 2 гэрийн зүг жолоо залах зуур охин маань мэдээ алдуулах тариа нь гараад толгой нь янгинаж өвдсөнөөс бид эмийн сан хайж тайвшруулах эм олж уулгалаа. Угаасаа ингэж магадгүй гэж эмч нь бичиж өгсөн эм нь нам унтуулаад би эмээгийнд нь тэвэрч оруулж өгөхөд эмээ нь  миний хүү байхгүй бол муу эмгэн би ганц муу зээ охиноо харж чадахгүй шинжтэй, ийм байтлаа муу охиноо авч үлдсэндээ өөрийгөө зүхээд байхын. За яахав ээж нь шинэ жилээр ирэх байх тэхэд нь л өгч явуулдаг байхдаа гэж нүд харанхуйлтал хэлэхэд, би дуун дээр тосож аваад үгүй ээ надад ямарч төвөг алга харин ч ойр ойрхон уулзаж байгаа болохоор сайхан байна гэж ятгасаар эмээ миний талд орох болуу гэмээр инээмсэглэлээр намайг үдлээ. Харих зуур охиндоо авсан чихмэлээ яараад өгөөгүйгээ санасан ч унтаж байгаа гүнжийгээ сэрээмээргүй тул эргэлгүй гэрийн зүг давхисаар гаражиндаа машинаа хийчихээд идэх юм авах уу гэж бодох зуур цонхны маань гэрэл асаалттай байгааг хараад үзэсгэлэнт хонгорхон бүсгүйгээ саналаа. Хаалга тогшитол маш түргэн хаалга онгойлгох нь намайг хүлээж байсан шинжтэй, гэр дүүрэн амтат хоолны үнэр үнэртэж нөгөө хөндий хүйтэн биш халуу дүүгсэн гэрт орж ирэх нэг тийм гэхийн аргагүй таатай бас сэтгэл ханамжтай...
start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
Зочин

шаал худлаа үлгэрээ хэзээ дуусгах гэж байна хөгшөөн

Себастиан

чи хүлээж амжихгүй ээ

Ицми

одоо наадх чинь зохиол болоо *аачхым даа хаха

SinГ©ad O'Connor

эрэгтэй сабрина :Б

Тав дугаар сар

Би анхнаас нь зохиол гэж мэдэж байсан

Мауз

хэрэмзит яг оноод хэлчиж.

≡ Панда ≡

Би час үлгэж гэж хэлжил байсан энэ хүн л үгүйсгээдайсан болхоос ккк

Себастиан

уншисангүй гэж хэзээ ч гомдлохгүй орж ирсэнгзй гэж та нараас гуйхгүй ш дээ. би заавал хэн нэгэн шиг далий юм бичиж би заавал хэн нэгэн шиг секс бичиж би заавал хэн нэгэн шиг хүйс нь мэдэгдэхгүй хараал ерөөл хосолсон юм бичих албагүй угаасаа блогчин гээд алдаршаад байгаа хүүхнүүд та нарыг ямаршуухан хүмүүс байдагыг мэддэг болохоор та нарт таалагдах гэж оролдох ч хэрэг алга.

Ицми

битий шаа... чамайг таалж яады. тэнэгтдэг байшд

≡ Панда ≡

Гуцниз

Тав дугаар сар

Хэн ч чамайг бидэнд тоогд гэж хэлээгүй. Зүгээр зохиолоо яг амьдралаа гэж бичих чинь инээдтэй байна л гэсийн.

SinГ©ad O'Connor

бич. би зөвшөөрч байна :Б

Себастиан

юун битгий гэж шаа гэсэн ч шаахгүй

бас аль блогчин гэж шүтэж явдаг хүнийхээ үгийг бичсийн чи

тэгээд зохиол гээд ойлгоцон юм бол болоошд

Себастиан

чи яг дутаад байсын баярлалаа

болор

хөөе ингэж сайдах муудах юунд хэрэгтэйм бээ? Дээр надад Оранж хэлж байсан блог хувь хүний өмч юу бичих нь тэр хүний дур гэж. Тэр үгийг би энд давтая.

даварцан DOVE

ээдрээтэй амьдрал байна..

Цэнхэр нүд (зочин)

Үлгэрийн юм шиг амьдрал гээд дуу байдигилуу дууны үг байдигилуу,

Hen negen (зочин)

яваагүймүү нөгөө бүсгүй чинь.

Оранж

би зохиол гэж бодсон ч зохиол биш байгаасай гэж өөрийгөө хуураал уншаад байдийн..... гэхэдэ л чи зохиолч л доо. сайн биш муу зохиолч.

Себастиан

хэн нэгэн өнөөдөр явна гээл үлдсэн ш дээ. өчигдөр үдээс хойш ээж нь мөнгө шилжүүлсэн болохоор амжисангүй гэсэн тэгээд өнөөдөр л явах байх.

оранжоо би яаж сайн зохиолч болох уу

Оранж

ашгүй нөгөөх чэн явахжааму? ёоо би баярлаж этр юу вэ? зохиол дотор нь орцон тууж явна, өөрийгөө ертөнцийн төв эгж бодох ийм хэцүү шт.

Hen negen (зочин)

Зохиол ч байнуу, амьдрал нь ч байнуу надаа хамаа алга. Уншхад зүгээр найс байдийн. Тэхдээ дээр сэтгэгдэл үлдээсэн хүмүүст таалагддаг болоод л орж ирээд уншзаагаа бзд. Аймр хэрүүлч аасан... Себастиан ват дү юү мийн :)

Себастиан

явах гэж байгаа гэсэн гаргаж өгье гэсэн хэрэггүй л гэсэн. хаалга гаднаас нь хаачихаарай гээд түлхүүрээ аваал гараад ирсэн. гомдсон байж магадгүй гэхдээ яах вэ дээ би ямар тэр эмэгтэйд тусалсан болохоос гэрлэх гэж байгаа биш.

Hen negen (зочин)

Орой гэртээ ирсэн чинь хамаг юмий нь аваад явцан нтр гэж.............

monroe (зочин)

Блогтоо юу бичих нь тухайн хүний дур, өмч л гэж хэлий дээ. Тээд зохиосон ч бай, жинхэнэ ч бай өөртөө л кайфтаж байвал бичих л хэрэгтэй шүү дээ...

сабрина (зочин)

ха ха мөрөөрөө мөөмөө унжуулаад л яваад байгаа гэсэн үгүй байсын байна ш дээ. нээрээ энэ миний нууц блог. би энд ямар зохиолоо бичих нь надад л хамаатайн бишүү

Себастиан

хэн нэгэн үгүйсгэхгүй.

Янзагахан

За зохиолч бай амьдрал ч бай надад бол хамаа алга. Амьдрал өөрөө сайн тавигдсан зохиол. Харин зохиолч нь та өөрөө гэдэг биздээ. Бичлэгүүд чинь ер нь таалагдаж байга шүү

Шувуухай

Зохиолч бай үнэн ч бай хамаагүйв Надад лав сайхан л санагдаж байна. Тэр бүсгүй нээрээ гаргуулмааргүй байна гэж худлаа даа... чи нэг залгаад үзээч? тэгж гоё хамт жаргачаад... ингээл явуулчвал хайран санагдаад байхийн

Себастиан

8 цагт явна гэнээ найз нь удахгүй 7 гээд тараад очоод гаргаад өгчихнө. би ч бас тэрнийг явуулмааргүй ч юм шиг сонин л байна гэхдээ явуулсан нь дээр бид 2т дараа уулзах өдөр ирэх л байлгүй. харин миний охин удахгүй надтай хамт амьдарна тэр л чухал байна.

Hen negen (зочин)

Бас явуулмааргүй гэчиж. Юун хөөрхиийн :)

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

энэ зөгнөлт зохиол байсан ч хамаа алга.Уншсаар л байна.яады яады.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)