Би тань шиг аавтай байсан ч болоосой...

гэж хэлээд миний охин нүдэнд нь инээмсэглэл тодорсын. Бид 2 өнгөрсөн бүтэн сайнд хүйтэн байсан учраас манайхаас ерөөсөө гараагүй x-box тоглоол өнжсөн. Гарч ойрхон пицца идсэн чинь миний охин агаа танайхаас гарсан муухай байна тэ, би эмээтэй ийм гоё хөгжилтэй байдаг бол ямар гоё вэ? гээл элдвийг ярьж байгаа нь ямар өхөөрдөм гээч. Хажуугаар өнгөрсөн хүн болгонд энэ миний охин шдээ гэж хэлмээр санагдаад ямар хэцүү байсан бэ хэхэ. Эмээ нь бие тааруу байна миний хүү охиноо ганц өдөр харж байгаач дусал залгуулж тариа хийлгэж эхлэх гэж байгаан гээд нэг хувийн эмнэлэг явсан байсан болохоор би нөгөө урьдынх шигээ 16 цагаас өмнө аваачиж өгнө гэж бодохгүй ямар жаргалтай байсан гээч. Би 2уулаа дэлгүүр хэсэх үү ах нь чамд гоё хувцас авч өгье гэсэн дуртай нь аргагүй зөвшөөрч бид 2 нарангийн хүүхдийн тасгаар баахан зугаалаад дараа нь оутлетс орсон охинд минь ганц нэг зүүлт цамц гутал таалагдсанд би их баярласан. Тэгээл нэг мэдсэн бид 2 номингийн номын тасагт ирчихсэн байхын. Энэ хүүхэд хэзээ номноос уйдахгүй ээ, би харин охиндоо хүссэн номыг нь авч өгч уйдахгүй байхаа. Сая эмээ нь залгасан дараа 7 хоногийн даваа гаригаас эмнэлэгт хэвтэнэ охин чам дээр л үлдэх нь дээ гэсэн би бөөн баяр яг хөл газар хүрэхгүйл байна, гэхдээ өнөө хонгорхон бүсгүй маань хэзээ буцна гэх юм бол? Болохгүй бол 3уулаа л байна даа яадын...
start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Оранж

хөөрхөнен......

Себастиан

би юу?

Оранж

гүээ. охин. эмэгтэй хүүхэд л надаа хөөрхөн харагддаг шт.

Тав дугаар сар

Хаах, Оранжоо чи Зулаа бид 2г муухай гээд л байдаг байсан. Тэгсэн өөрөө бүр жаахан охин сонирхдог этр ц ц ц ц

Себастиан

миний охин бүүр хөөрхөн ямар ч охидоос илүү миний охин хөөрхөн . тэгж байгаад зориг ороод аав нь гэдгээ хэлчихээрээ охиныхоо зургыг оруулнаа

maya

энэ ямар гоё блог вэ бүх бичлэгийг нь уншчихлаа, чамд амжилт хүсье

Оранж

чи ээжид нь амлачаад тэгж хэлж болкү шт.
5-р сарааа чи яаж бодож чаджийнаа? ккк

Себастиан

маяа баярлалаа чамд. тавдугаар сар чиний наад жоохон охин сонирхоод гэдэг хэсэг чинь өөрийн эрхгүй аягүй муухай жигшим сэтгэгдэл төрүүлж байна. болуул наад ярих бичих дуртай юмаа өөрийнхөө блогт биччих тэхүү.

Тав дугаар сар

За стоо сорри мий сээгийг устгачих.

Себастиан

үгүй ээ үгүй оранжоо тэр чинь хэзээ ч болох нь мэдэгдэхгүй асуудал ш дээ. ээж нь эхлээд зөвшөөрөөдхөг тэр цагт л найз нь хэлнэ ш дээ.

Себастиан

тав дугаар сараа чи ойлгосон чинь л хангалттай. муу юм бодоогүй гэж итгэлтэй байна.

tugsuu (зочин)

Naad hvvhen chini odoo yawaasai. Ichihgvi gert chini gewtchiheed tsagaandaa garchihsan amitan be? Aaw ohin jargaltai bh geed bhad chini. Ohin teriig odoo yu gej bodno alsdaa

Себастиан

хөөрхий минь өчигдөр ирсийн. лай ч байна зай ч байна ирэх хагас сайнд охин дээр очино тэрнээс өмнө ямар нэгэн зүйл өөрчлөгдөх л байлгүйдээ.

Tugsuu (зочин)

Ta bas tegeed jargaltai yumaa. Nad meted nandignan hairlah yu ch alga aaw eej 2-s oor. hor hudulchihluu.

Себастиан

төгсөө миний дүүд хамгийн гол нандигнан хайрлах зүйл байгаан байна шүү дээ. ээж аавгүй хүн ямар хоосон байдагыг чи мэдэх үү? мэдэхгүй мэдэхийг хүсэх ч хэрэггүй

Hen negen (зочин)

хөөх сайхан мэдээ байнаа. Яагаад ч юм баярлаад ийнаа.

Hen negen (зочин)

нээрээ охины ээж нь ээждээ охиныг аавтай нь ойр дотно байлгаарай, гэхдээ аав маав нь гэх битий хэлээрэй нтр гэж хэлсэн байхаа. Тээд л эмээ чамд ийм сайхан чаанс олгожуугаа гэж... Зөвүү айн

Tugsuu (зочин)

Баярлалаа. тэрийг мэдрээд яахын тээ. Нээрээ "хэн нэгэн"-ний хэлснээр эмээ нь аавтай нь ойр байлгий гэсэн бодолтой юм шигээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)