Гайхамшиг биелсэн амралтын өдрүүд...

Уулзсан. Бямба гаригт охиноо харна гээл хөөрөөл баясаад уг нь 11 гэж парк орно гэснийг нь санасаар байж 10:20 гэхэд ирчихсэн түрүүчийн удаад уулзсан уулзалтаа бодоод хүн чинь үртэй байх ямар сайхан юм бэ гэж өөрийн эрхгүй санаа алдсаар нэг мэдэхэд 11 өнгөрчихсөн сууж байхын. Төв хаалгаруу нь хараал суугаад байлаа. Ирдэггүй ээ, яанаа арай охиныг дураараа дагуулж явсанаас болоод уурласан юм биш байгаадаа гэсээр суутал өхөөрдөс хөөрхөн охин минь А ахааа! гээл гараад ирсэн. Зүрх хүчтэй цохилоод баярласан гэж жигтэйхэн миний охин гээл аман дээр гарч ирээл байлаа. Урьд нэг харцан болохоор гараас минь хөтлөөд mommy, mommy гэсээр ээж дээр нь очилоо 2 хөөрхөн шар хүүгээ хөтөлцөн явж байгааг нь хараад чамд ийм олон байгаа юм чинь надад миний охиныг өгчихөж болохгүймуу гээл хэлчихмээр санагдаад л байсан гэхдээ юу гэж дээ би чинь үлдсэн амьдралынхаа туршид охиныхоо төлөө зүтгэсэн ч энэ хүний чинээнд хэзээ ч хүрэхгүй ачийг нь хариулж барахчгүй байж ямар шуналтай юм бэ би гэж өөрийгөө дуугүйхэн зэмлээл өнгөрсөн. Чи сайхан харагдаж байна, ямар ч хөөрхөн хүүхдүүдтэй юм бэ дээ гээд гар барихад, баярлалаа чи бүүр 20 иодхон настай юм шиг л харагдаж байна гээд инээлдлээ. Хичээлийнх нь талаар ярилцасан нь бид 2-ын хувьд амархан хэлээ ололцох нэг эхлэл байсан бол энэ удаад тоглоом хамт тоглож хөтлөлцөн алхах сайхан, бас усан завин дээр би ямар мундаг сэлүүрчнээ харуулж тэр хэдийгээ баахан усан оргилуурт норгосон нь хамгийн хөгжилтэй дурсамжтай мөчүүд байлаа. Би зургийг нь дараал байсан хамт авхуулах санааг ээж нь гаргаж бид 2 баахан зургаа авхуулсан. Тэндээс гараад цугтаа нэг өдрийн хоолоо идээд гэрт нь хүргэж өгөхөд охин минь машин дотор нам унтчихсан нээх хөөрхөн. Би бүүр сэрээмээргүй санагдаад өргөөд оруулж өгмөөр л байсан даанч хүний 3 хүүхдийг тэгж ялгаварлаж болохгүй болохоор 3ууланг нь ээж нь сэрээгээд орцгоосон. Хэсэг сууж тамхилаад хурдхан зурагнуудаа угаалгахаар яаран машиндаа суутал ээж нь гараад ирлээ. Охинд чинь ийм шинэ дугаар авч өгсийн бид 3 ирэх баасан гаригт 11 цагт ниснэ, охин энд  эмээтэйгээ үлдэх болохоор хааяа залгаж ярьж амралтын өдрүүдэд уулзаж болно гэж эмээ нь зөвшөөрсөн гэхдээ миний зүгээс гуйх ганцхан зүйл бол би чиний аав гэж л битгий хэлээрэй. Баярлаж догдлоод замдаа золтойл машин мөргөчихөөгүй шүү. Одоо би бяцхан охиныхоо хамт авхуулсан зурагнууд дундаас хамгийн гоё гарсныг нь сонгож чадахгүй бүгдээрэнг нь жаазлаад тавичихсан, харж харж нэгийг нь ажил дээрээ авчираад ширээн дээрээ тавицан. Миний гүнж хурдан том болоорой аав нь чамдаа бүхнийг ойлгуулаад ээжийнх нь буруу биш миний буруу гэхдээ аав нь хэзээ ч чамайг мартаж байгаагүй ямар их хайртай гэдгээ хэлэх юмсан. 
start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Lightning

I'm happy for you. Great mother. So good luck :D

Себастиан

баярлалаа

Hen negen (зочин)

сайн уу? санаандгүй блог хэсэж яваад чинийх рүү орсон чинь үнэхээр сонирхолтой санагдаад бүүр эхнээс нь уншлаа. Яг л кино үзэж байгаа юм шиг.......... Харин төгсгөл нь гоё байгаасай.

Me (зочин)

дээрхи хэн нэгэн шиг л блогоороо орчоод хүнүүсийн блогоор хэсч яваад уншчихлаа. Гоё гоё бичлэгүүдтэй юм .... Охинтойгоо уулзсанд нь баяр хүргэе

Gorgeous

өө зөзөзө тэхдээ охиноо орхиод бусдын аваад явдаг нь онцгүй ийн тээ

Себастиан

бүгдэд нь баярлалаа. олон үгтэй дүү маань их үнэн олон үг унагаах юмаа. би эхлээд баярласан ч гэсэн хэд хоногийн өмнө охинтойгоо уулзаад ээж дүүгээ санасан байгааг нь хараад өөрийн эрхгүй өрөвдсөн. эмээ нь чааваас би хөгшин хонины насгүй боллоо дэргэдээ ядаж ганц зээ охиноо байлгамаар байна гэсэн юм билээ. миний охин надад гэхдээ их гоё үг хэлсийн

Оранж

ямар гоя үг?%

Hen negen (зочин)

тиймүү. санаад нээрээ хэцүү л байгаалдаа. Тэр гоё үгийг өөрийнхөөрөө төсөөллөө шүү :)

Me (зочин)

hmmmm ih l bayrluulj dee ter ug chamaig

Себастиан

намайг ганцааранг минь байлгахгүй гэж ээж таныг надтай танилцуулсан гэсэн. танид их баярлалаа би тань шиг аавтай ч байсан болоосой гэсэн. би охиныхоо мөрөөдлийн аав нь ...

Gorgeous

өө ёстой гояа ийм аавууд олон байгаасай. Танай охин чэн надтайгаан адилханийн байна би час эмээгээ хараад үлдсэндээ хөөрхий

Hen negen (зочин)

би тань шиг аавтай ч байсан болоосой......... хүүе яасан хөөрхийн. Үнэнээ л хэлсэндээ.

Себастиан

би охиныгоо хойд аавыгаа төрсөн ааваа гэж боддог гэж бодсын. тэгсэн үгүйн билээ хүүхэд ч гэсэн тэнэг биш юм болохоороо учиргүй шар толгойтой хүнийг аавыгаа гэж бодоогүйн байна лээ. гэхдээ өөрийнх нь аав ирдэггүй болохоор ээжээсээ асуудаггүй гэсэн. 10хан настай охиноос хаанаас нь ийм их ухаан гардаг байнаа.

Me (зочин)

eee huurhii doo huurhun yum bee naasan

сабрина (зочин)

чиний энэ сэдэв надад нээх тийм хүнд мөртлөө танил тэгснээ уншмааргүй зугатмаар мөртлөө дотно сонин мэдрэмж төрүүлдийн. охин чинь чамайг аавыгаа гэж баргал мэдэж байгаа чи ээжтэй нь яриад охин тэгж байна хэлсэн нь дээр бишүү гээд асуудаа. бас л муухай л даа явангуут нь гэхдээ л хэлсэн нь дээр ш дээ.

Hen negen (зочин)

Чи тийм ухаантай юм уу эсүүл ....

Гана

yagaad helj bolohgui gej heleed uulzdag bol goy biz deee

...some girl...

bi saya l unshlaa. Brazil serial shig l bna shuu. Sorry no hard feeling... gehdee unbelievable

Annie (зочин)

zarim negen hvn aav ni bh gj ingej hvsej bhad zarim ni neg ni yaagad zugtaadag yum bolo? bas eregtei hvmvvs yaaj ooriinh ni mah tsusni tasarhaig yaj hvseegvi hvvhed harahig ch hvsehgvi bna gj helj chaddag yum boloo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)