Энэ цаг хугацаа ямар удаан өнгөрдөг юм бэ?

Дархан хотоос ирээд л гэрээр гялс ороод хувцасаа сольж усанд ороод ангийн хэдэн нийлдэг найзууд гадаа ирчихлээ гээнгүүт гүйгээл гарсан. Хамгийн их догдолж байгаа юм маань мэдээж охиныхоо ээжтэй уулзах. Яагаад ч юм бүү мэд сүүлд уулзсанаас хойш нэг л догдлоод байдаг болсон магадгүй тэр хүндээ ч биш л байхалдаа охиноо л бодохоор өөрийн эрхгүй догдлоод байхын. Товлосон газар ихэнх нь цугласан байсан нь бахархууштай манай анги 10 жилд байхын л зохион байгуулалт сайтай нэг ч хүүхэд хоцордоггүй тэргүүний сурлагатангуудын анги байлаа. Угаасаа математик физикийн гүнзгий байсын. Түүнийг ирээгүйн байхдаа гээл бодоод сууж байсан томоо бялуу баричихсан нэг хөөрхөн охин хөтөлцөн орж ирдийн. Би өөрийн мэдэлгүй хамар шархираад хоолой зангираад аймар болсон. Манай ангийнхан ч гэсэн шуугиантай байсан хүмүүс чимээгүй болоол хараал байсан. Манай хүн миний хажууд ирж сууснаа миний охин ээжийнхээ ангийнхантай танилц охин маань энд ойрхон эмээгийндээ очих гэж ирсэн эмээ нь гараад явчихаж түр байж байгаад явахын гээд надруу харснаа за юу байна даа миний найз гээд дотно гэгч нь инээхэд нь баярласандаа золтой л орилчихсонгүй. Тэр жижигхэн охин ямар хөөрхөн гээч хаанаас тэр алаг нүд өтгөн хөмсөг тийм цагаан царайнд заяадаг байнаа. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хүн бол миний төрсөн охин. Миний охин бол энэ хорвоогийн хамгийн хөөрхөн охин. Сандал голсон уу яасан явж байгаад ээжийнхээ хажууд биш миний дэргэд ирээд сууцан би яг тэр хоёрынхоо дунд сууж байхад бүүр сэтгэл хөдлөөд аймшигтай жаргалтай байсаан. Хэсэг байж байгаад би яриа өрнүүлээ хаана сурдын хэдэн настайн гэж асууж байгаад хариултаас нь ажигласан зүйл бол монголоор их муу ярьдаг дахин дахин лавлаж асууж байгаад хариулдаг нээх хөөрхөн. Дуртай өнгө нь цэнхэр, ногоон яг над шиг, дуртай хоол нь ногоо ихтэй л байвал болоо яг над шиг, хобби нь од харах ном унших яагаад надтай тийм адилхан юм бэ? Их олон зүйлийг ярилцаад сайн найзууд болсон чи халууцаж байна уу надтай цуг гадаа суух уу гэсэн тэгье гэж байна. Бид 2 жоохон англиар яриад баахан инээлдэж дэлгүүр хамт орж чихэр жимсгэнэ авах гэсэн би ийм юм хамаагүй идэж болдоггүймаа гээд ус авах гэхээр нь би дуртай цайгаа санал болгосын. Амсаж үзээд илт баярлаж ямар гоё юм бэ гээд хүүхэд л болсон хойноо хөөрсөн шүү. Эргээд ирсэн ээж нь гадаа нилээд ууртай зогсож байсанаа миний охин эмээ дээрээ очоод байж бай гээд явангуут нь надруу аймшигтайгаар харснаа чи юу ч хэлээгүй биздээ хэрвээ ямар нэгэн зүйл хэлсэн байвал хагас сайны уулзалт цуцлагдах байх шүү гээд хүйтнээр хэлчихээд би харих болчихлоо баяртай гээд одов. Миний ухаалаг хөөрхөн охин эмээтэй нь мэднлэх зуур гараас бариад баяртай гэхэд ямар хөөрхөн байсан гээч уйлмаар ч юм шиг болсон шүү. Ээж нь миний хүү сайн уу? Амьдрал ажил нь сайн биздээ? гэж асуухдаа гэмшисэн ч юм шиг өнгө аяс мэдрэгдсээн. Ингээд хамаг гол утга учир маань явцан учраас орж ангийнхантайгаа хэсэг сууж байгаад цааш даврах хүмүүс дотроос арай гэж мултраад гэртээ харисандаа. Би яг барьц алдах гээл байсан гэхдээ тэрнийг уурлана гэдгийг мэдэж байсан учраас би дуугай хэлээ хазаал сууж байсандаа. Хурдан Бямба гараг болоосой маргааш чинь ийм хол билүү эсвэл энэ цаг өнгөрөхөө байцан юм уу?
start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
amiraa (зочин)

yasan goe yum be tsaashid yah gej bna tsaadah chin amidraltai boltson bna uu

ЭЭЛЭРЭГ (зочин)

хэхэ хөөрхийн юм бээээ

monroe (зочин)

Хөөрхөн юм аа. Үртэй хүн гэдэг чинь шал ондоо. Бас хоорондоо айр адилхан юм тэ? Амжилт шүү!

Янзагахан

Өөрийн эрхгүй догдолчихлоо. Ямар сайхан юм бээ. Одоо тээд яалттай ч билээ дээ хэцүү ч юмаа даа

Оранж

хэлж болкү болохоор хэцүүен. охин минь гээд тэвэрч болкү болохоор төвөгтэй амьдрал шүү. тэ?

Lightning

Амьдралын эргүүлэг ээ гэж. Зүгээрээ хөгшөөн, удахгүй байлгүй дээ. Амжилт !!!

сабрина (зочин)

эцэг үрийн холбоо гэдэг их чухал зүйл юм билээ.

Себастиан

намайг их сайн ойлгож байгаа эр эм бүх хүмүүст баярлалаа. нөгөөх маань хүнтэй болоод миний охинд дүү нар төрүүлээд өгцөн байна лээ. харин бид 2 айр адилхан байгааз тэ. уучлаарай тэр аймар гэдэг үгний хэдэн үсгийг гээхээр яг яах уу? хэлж өгөөрэй.хамгийн их хүсэж байгаа зүйл л тэр байна шууд тэврээд авч болохгүймаа. аягүй бол айчихна ш дээ хүүхэд юм чинь. хэзээ нэгэн цагт миний охин намайг ойлгох болуу гэж л айхын? чи их сайн ойлгожээ хаанаас яаж ойлгосоноо ярьж өгөхгүймуу зүгээр найзууд болылдоо ай дигаа өгчихөлдөө найзаа.

Тав дугаар сар

Нээх айр хэцүү мэдрэмж төрчлөө :((

Аймааар иртэй хутга

Тав дугаар сар-тэгүүл уншкүээ хаха

Davka HD

hehe harin tiime salaas niileed l haralsaltaina odoo ter namaig ahij uuchlahgui bh

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)