Өчигдөр орой...

Өчигдөр орой хүмүүсийн сэтгэгдлийг уншаад өөртөө жоохон дүн шинжилгээ хийж өөрөө өөртэйгөө ярилцах санаатай гарч нэг газар орж ганц 2 зуу татлаа. Миний үнэхээр буруу гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрөхийг хүсээгүйн байна, би ганцхан өөрийгөө л бодож байж. Би үнэн сэтгэлээсээ түүнээс уучлал хүсмээр санагдаад нэг мэдсэн дээр үед амьдарч байсан гэрийнх нь гадаа оччихсон зогсож байхын. Харанхуй шөнө халамцуу гэрт нь оролтой биш гэж бодоод гадаа нь жаахан суулаа. Гэнэн жоохон хүүхэд наснаасаа эхлээд үерхэж тоглож байсан анх үнсэлдчихээд зугатаж байсан гээл бүх л дурсамжууд минь сэдрээд түүнийг надад ямар их хайртай байсныг ухаараад ганцаараа зүрхээ мэгшитэл уйлсан. Би энэ бүхнийг ухаараад 10 жил өөрийгөө огт буруугүй гэж явсандаа харамсаад би арай үхэх нь дөхөөд байгаан биш байгаадаа гэж бодогдсон боловч хэн нэг хүн хаа нэгтээгээс муу хүн үхэдгүй маа гэх шиг сонсогдсоон. Буцах замд манай гэрийн хажууханд байдаг хүнсний 50иас ганц шил хатуу юм олж авах санаатай орлоо. Кассан дээр ирсэн дэргэд зогсох бүсгүйгээс яг түүний минь үнэр гарсанд өөрийн эрхгүй царайг нь харах гэж хичээж, эргэж харах тэрхэн агшинд эгээ л зүрх минь зогсчихсонгүй. Ганцхан энэ царайг харахсан гэж дөнгөж сая хүсэж байсан шүү дээ. Хэсэг чимээгүй суулаа. Хүйтэн хөндий энэ орчинг зүсэх адил эелдэг дулаан цээлхэн хоолойгоороо танайх их өөр болжээ, чамтай уулзах санаатай ирсэн байхгүй болохоор чинь ганц тамхи аваад харидаг ч юм билүү гээд дэлгүүр орсийн, тамхи асаачих уу? Би үнэхээр хэлэх үггүй дэмий толгой дохиод хоолой дээр тээглэж байсан цорын ганц хэлэхийг хүссэн зүйлээ хэлсээн Уучлаарай гэж. Бид 2 өнөөх ганц Жекээ уух зуур намайг ямар их хүлээсэн, гомдсон сүүлдээ хэзээ ч уулзахгүй гэж шийдсэн гээд их олон зүйлийг дотроо онгойтол ярьсан. Ирланд хүнтэй суусан байналээ бас 2 хүүтэй болсон гэсэн. Нөхөр нь ирж амжаагүй ч гэсэн нэг нь 6тай нэг нь 4тэй хоёр хөөрхөн хүүг нь төрүүлж өгсөн байхыг бодоход надаас хамаагүй сайн хүн байх гэдэгт би итгэлтэй байсан. Би мэдээж угын засрашгүй хувиан хичээгч болохоор охиноо хармаар байна гэдгээ хэлсэн. Тэр намайг аав нь гэж хэлж чадахгүй, гэхдээ энэ хагас сайнд хүүхдүүдээ аваад парк явах байх тэнд санаандгүй тааруул таардаа гэж зөвшөөрсөн. Би одоо пүрэв биш бямба гараг болохыг тэсэн ядан хүлээж байна.  
start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Ицми

сайн залуу... амжилт...

Зочин

би итгэхгүй байна этр.үнэн бол ай гэр үймүүлэлгүй хичээгээрэй дээ ......Оранж.

Цэнхэр нүдэн

Ямар ч байсан охиноо харах нь,тэгээд биеээ бариарай очиж харчаад

Себастиан

ицмид баярлалаа

оранж чи юунд итгэхгүй байгаан. тэр хүний нөхөр сайн хүн гэдэгт үү эсвэл би аав нь гэдгээ хэлэхгүй охинтойгоо уулзана гэдэгт үү.

Себастиан

биеэ барихыг их хичээнэ. гэхдээ аягүй бол би өөрөө шоконд орчихоод дуу ч гарахгүй байж магадгүй. вилл си

Цэнхэр нүдэн

Нээх сонин,чиний өмнөөс би догдолчооо хэхэ

Себастиан

баярлалаа цэнхэр нүдээ

≡ Панда ≡

зөөз тээд амжилт л күсдэг байхдаа... өчдөрхөн аав гэдгээ зараал тэгсэн өнөөдөр охиныхоо ээжтэй нь уулзлаа гээл арай хурдан яваад байгаа чэмшиг ...

Себастиан

зулмөнх харин тиймээ. яахав аруун жилийн уулзалтаас өмнө надтай уулзах нь зөв гэж бодоод ирсэн юм билээ. би чинь уулзалт болно гэдгийг дөнгөж мэдчихээд л бичсэн болохоор чамд бүх зүйл яг надад хүрч байгаа шигээ хурдан байна л даа тэ

ЭЭЛЭРЭГ (зочин)

энэ юу болсон болооо хурдан бээгийдээсэй

Янзагахан

Их шуурхай бас со кино шиг учрал вээ.

:-!

goy
chamaig bid uhaaruulsandaa bayartai bn ntr hehe bi ooro uhaaruultsan ch yum shg

Атаархуу Азаа

би энэ бүхний хаагуур өнгөрчвөө сэтгэл санаа чиний өмнөөс сонин болчлоо хэрвээ тэр бүсгүй бичэж байсан бол би бүүр уйлах байж л дээ

Себастиан

чи яасан хөөрхөнийн ккк

болор

яаая гашуун байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)