Би охинтой хүн, гэвч...

Олон жилийн өмнө дунд сургуульд байхдаа нэг охинтой найз байсын. Тэр үедээ бол энгийн нэгэн найзууд байсан боловч их сургуульд ордог жилийн шинэ жилээр манай гэрт халамцуухан байхдаа бид 2 хайр хийж анх эр эм хүний жаргалыг эдэлж билээ. Онгон гэж мэдэж байсан ч эргэлзэж байсан минь буруу байсан. Хэсэг хугацаанд цаг зав боломжил гаруул нэгнийдээ очиж секс хийдэг болчихсон боловч тэднийх Францад очиж амьдарна гээд нэг л өдөр онгоцонд суугаад алга болж билээ. Эхний үед захиагаар харьцаж байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам би түүнийг мартагнасаар байлаа. Бүтэн 7 сарын дараа тэрнээс нэг захиа ирсэн нь миний хувьд цочирол баяр гуниг бүх л зүйл болсын. Нямбайлан эвхэсэн захианы голд нь чи охинтой болсон шүү гээд өөр зүйл бичээгүй байсын. Одоо миний охин 11 настай би нэг ч удаа харж байгаагүй. Ээжтэй нь холбоо барих гэж хамаг байдгаараа гүйж сүүлдээ Францруу байсан хаягаар нь очиж байсан боловч олоогүй. Яагаад намайг амьд байсаар байтал, нэг удаа эргэж холбоо бариагүйн бол, нэг удаа ч болсон харуулаагүйн бол. Магадгүй тэр үед бид 2 гэрлэсэн бол өдийд сайхан амьдарч байж болох л байсан аль эсвэл би түүнийг зовоох ч байсан байж болно.  Юу ч болсон байсан ганцаараа шийдвэр гаргаж алга болох нь буруу байсан. Би гэнэт яагаад энэ бүхнийг санасан бэ гэхээр энэ пүрэв гаригт манай 10 жилийн уулзалт болно. Түүнийг ирнэ гэж манай ангийнхан хэлсэн бүгд л мэдэж байгаа бараг энэ уулзалтын гол баатар нь бид байх  болов уу гэж бодож байна. Хэрэв тэр амьдралтай болцон байвал би садаа болохгүй, харин ганцхан охиноо л хармаар байна. 
start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
Ицми

амьдралаа гэж...

Себастиан

амьдрал тэ

:-!

өмнөөс чинь догдолж сандаржийн

TigerFish

зөөө зөө. Яамаар ч юмбэдээ. Хамгийн амархан юм бол зөвлөгөө өгөх гэдэг байхаа.

Себастиан

мэргэжилтэн би яаж сандарч байна гээч...

тайгерфиш: би охиноо харах өдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр байх болно.

TigerFish

тэгэлгүй яахав, эргэлзэхгүй байна

Оранж

гэхдээ л ..... тэр хүн чэн нөхөртэй болцон байвал охиноо харуулах болуу? мэдээж төрсөн эцэгтэй нь уулзуулах стоо л бээлгүү яахуу.......

Себастиан

би ер нь их олон талаас нь бодож үзэж байна. хэрвээ тэр хүн нөхөртэй болцон миний охин түүнийг ааваа гэж боддог байвал яах вэ? тэгвэл зүгээр л аав нь гэдгээ хэлэхгүй ядаж барааг нь харах уу, эсвэл хар амиа бодоод хүүхдийнхээ сэтгэлийг үймүүлээд ч хамаагүй ээж бид 2г хүчээр салгасан үнэнийг хэлэх үү. би тэрэнд хайртай байгаагүй ч гэсэн хэрвээ бид 2н хүүхэд төрсөн бол би хэзээ ч тэрнийг хаяхгүй байсын

сабрина (зочин)

яг тэр үед чамайг дөнгөж оюутан болчихоод охид дунд төөрөөд явж байхад хүүхэдтэй болсноо хэлсэн бол тэр хүүхэд өдийд байгаа ч уу үгүй ч уу? эсвэл чи үнэхээр яг одоо ярьж байгаа шигээ хандаач уу үгүй ч үү? тэгээд тэр охиныг яваад жил ч болоогүй байхад чи мартаад эхэлж байсан хүн хайрлаад хамтдаа байх байсан уу үгүй юу мэдэхгүймлдээ тэ.

Дэлхий толгойт

amidral bayaan gedeg vnen vg shvv vaaa damshig gej.......amjilt naizaa

ganbaatar

Би Бабник БИШ:
Тэр үед нь яагаад олдоогүй юм бол.
Харилцаа холбоо хөгжсөн үед...
Хоорондоо ямар муу холбоотой байсын.

За за юуч гэсэн уулзах сайхан.
Харин тэр мөчид СЭТГЭЛИЙН ГҮН ДЭХ бул хар чулуунаад АВЧ ХАЯЦГААНА биздээ.

Хамгийг гол нь ОЙЛГОЛЦОЛ...

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

БИ НЭГ Л ЮМ ХЭЛДЭГ...БҮХ ЮМ САЙХАН БОЛНОО ГЭЖ...

Себастиан

дэлхий толгойт баярлалаа андаа

ганбаатар хүн хол газар тас алга болоод утас шөрмөс нь болохгүй хаяг эдр нь солигдчихоор олдохгүйн байна лээ. би гэхдээ яг тэр доор нь ч хайгаагүйлдээ. буцааж захиа ч бичээгүй байж байгаад сургуулиа төгсөөд францруу очсийн.

Ицми

хүн чамд охинтйо болчихлоо гэж захиа бичиж байхад чи хариу бичээгүймүү?

Аниргүй (зочин)

амьдралаа гэж

Себастиан

тухайн үед би хүүхэд байсан яах учраа олохгүй тээнэгэлзэж байгаад сургуулиал төгсөх хэрэгтэйн байна гэж шийдсэн. тэгээд төгсөөл шууд л монголд ч ирэхгүй францруу хаягаар нь очисон даанч олоогүй.

сабрина (зочин)

чи бол өөрийгөө л зөвтгөөд байна л даа.хүүхэд төрүүлэх хэцүү ч өсгөх ямар аймар гээч мэдэхгүй л байна даа. одоо чи шөнө босох хэрэггүй яасан нь мэдэгдэхгүй уйлаад чарлаад халуураад байгаа хүүхдийг ганцаараа өсгөх гэж зовохгүй зүгээр зүгширээд өсөөд том болцон хүүхдийг миний хүүхэд гэж хэлэх амархан л даа. хаана хэдэн хүүхэнд ингэж ярьж уяраасан бэ?

Ицми

гү чи хүүхэд хийх чадвартай л байсан юм бээшд. эмэгтэй хүн чи охинтой болчлоо гэж байхад хариу нэг ч үг хэлкү байвал тээд чамайг орхихоос биш яах вэ дээ. би уг нь аав хүнд охины нь харуулалгүй л яахав дээ гэж боджийсын. харин одоо бол харуулаагүй нь ч зөв, ер нь харуулах ч шаардлага байхгүйм байна гэж боджийн. уучлаарай би их хатуу хүн л дээ.

zochin (зочин)

Би ч гэсэн охинтой эцэг нь ганц ч хараагүй байгаа, ер нь харуулахчгүй гэж боддог. Ер нь эрэгтэй хүн хүүхдээ хараагүй болохоор тоодогүүм биш үү. Заримдаа утасаар ярихаараа хүүхдээ асуух ч үгүй болохоор аймаар гомдоод байдгийн. Ай эрчүүд минь дээ эмэгтэй хүн нэг гомдуул ч голдоо ортол гомддгийм шүү дээ

Egel

heheh hetsuuhen tuuh bn da. Gehdee chamd ih uchir baigaan bn da. Odoo bol ih zuil ungursun tul zorigtoy bj uuriyguu zuv ilerhiyleh l heregtey dee. Hervee emegtey chin huuhedtey bolchihson bol huuhdee harah gesniy ch hereggui chi amidrald n sadaa bolno. Zugeer l orhichih heregtey tsag hugatsaa ayandaa chamayg uulzuuln shuu dee ter boltol hulee

Gorgeous

ямартайч нэг харах бээлгүү дээ

HERO

Эр хүн чинь үртэй гэдгээ мэдэх л юм бол ямар ч хамаагүй аргаар ганц ч удаа болохыг хархыг л хүсдэг юм даа. яг байна шүү

AMIRAA (зочин)

UNEHEER SONIN TUUH BNAA OHINOO GEJ BODLOO CH CHI TER HUND SETGELGUI YUM CHIN UULZAD SHAN BH NI YU L BOL GEHDEE MEDEHGUI YUM ERCHUUD TA NAR ER NI IH HENEGGUI ULSUUD YUMAA TER HUND CHAMD ZAHIA BICHCHEED HARIU IREHIIG YMAR IH HULEEJ SHANALSAN BOL UHAANTAI EMEGTEI BOLOOD L OHINOO TORUULJEE MUNDAG YUMAA YDAJ HUNIIG GAZAR SHDEE

jinluurhen_68

ohinoo haraagve gj bitgii bod ter shn emegtei tanid toruuleed ogson yum chine hezee neg odor ohin chien gd daguulaal ireh bh nohortei bolson bailaa ch ohin chien ch glee aawiigaa harahiig yamar iheer husej bgag bodood hun amidraad huleeh l heregtei ah meeni

Янзагахан

Ер нь өөрөө их учиртай хүн юмаа. Өө тээл хэн ч гэсэн тулгамдсан үед харамсмаар алдаа дутагдал гаргадаг лдаа. Тухайн үед та хариу захиа яадаж баярласан сэтгэлээ ч юмуу. Эсвэл сургуулиа төгсөөд очноо ч гэдгиймуу ганц ч болтугай өгүүлбэр хэлэх л хэрэгтэй байж дээ. Тэр хүн таниас захиа ирэхийг маш их хүлээж шаналсан гэдэгт би их итгэлтэй байна.
Одоо бол тэр хүн өөрийн гэсэн гэр бүл нөхөр хүүхэдтэй болчихсон бол зовоогоод байлгүй тайван орхисон нь дээр байхаа. Өнгөрсөнийг сэдрээж амьдралд нь гай болчихгүйхэн шиг л байвал таны тус гэмээр. Өөрийн тань хүүхэд гэдгийг охиндоо ээж нь хэлээгүй бол тэр жаахан хүүхдийг эд шилжилтийн насан дээр нь бас зовоогоод ч яахуу. Холоос ч болтугай тус дэм болоол хайрлаал, харж хандаад явж байх нь зөв юм уу даа гэж бодож байна.

Уулзах тэр мөч харин үнэхээр сайхан байх байхаа

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

чамд аз таараасаа гэж хүсэе. энэ уулзалтанд тэр чинь ирээсэй. Бүх зүйлийн талаар-энэ л цаг хугацааг хэрхэн туулсан талаараа ярилцаараа.

Олон жил өнгөрчээ. Одоо чи том залуу учир гомдож, гоморхож, үг хаяг, уйлж унжих хэрэггүй ухаантай төлөв зан гаргаарай хэхэ

ЗА АМЖИЛТ ШҮҮ ХӨГШӨӨН

Себастиан

та бүгдэд бүгдээрэнд чинь баярлалаа. би их бодоод миний буруу гэдгийг ухаарсан.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)