Эсрэг тэсрэг, эерэг сөрөг...

Хүн гэдэг заавал байхгүй юмыг байлгах гэж, байгаа юмыг чамлаж илүүг хүсэж хясаж явдаг бол угаасаа хэвийн өдөр тутмын амьдрал гэж би боддог. Иймдээ ч бид нэгнийхээ дутууг нөхөх гэж хань ижилтэй болдог хорвоо. Ойрын 2 жил би эрчимтэйгээр эхнэр хайж байна. Хайж байна ч гэж юу байхав нээх дуран баричихаал уулан дээр суугаад байгаа ч биш, анкет бөглүүлээд зураг наагаад яваад байгаан ч юм биш л дээ, хүнийг өөрийн эрхгүй энэ хүн миний насан туршдаа хайрлаж халамжилж явах хүн мөн үү биш үү гэж сонжоод байдаг болсон байхын. Хэд хоногийн өмнө нэг бүсгүйтэй найзын хуриман дээр танилцасан маань нэг л онцгой сэтгэгдэл төрүүлсэн уулзалт байлаа. Би гэдэг ажил гэхээр амиа тавиад өгөхөөс буцахгүй хүн чинь завгүй явж байгаад гэнэт сэтгэл татам охин тэнгэр минь өөрөө залгахад л саналаа. Тэр үдэш хамтдаа хоол идэж нилээн удаан элгэсэг яриа өрнүүллээ. Элэгсэг яриа өрнүүлэх ч юу байхав би ярьж тэр сонссон шахуу. Эелдэг даруу, цэвэр ичимтгий түүний мишээн суух нь өөрийн эрхгүй мансууруулж би нилээн халамцан гэрт нь дөхүүлж өгөх тэр агшинд хөл минь газар хүрэхгүй, зүрх минь хүчтэй цохилон эгээ л 18т уу гэлтэй догдолж байлаа. Баяртай гэж хацар дээр минь зөөлөн үнссэн тэрний уруул дэндүү зөөлөн үнэр нь ялгуун байтал бурхан минь та надаар тоглоод байна уу гэмээр санагдсан зүйл нь түүний гар. Энэ урт хугацаанд би анх танилцсанаас хойш нэг ч удаа гараас нь атгаж байгаагүйн байна гэдгээ гэнэт саналаа. Арайчдээ тийм сайхан бүсгүй тэгтэл гар нь бүдүүн богинохон төдийгүй арьс нь яг зүлгүүр шиг байсан нь уярсан сэтгэл сохорсон нүдийг минь нээж хумсных нь улаавтар будаг хагас арилсан байгааг хүртэл тодруулж хараад эхэлдиймдаа. Гэнэт банталтын байдлаасаа гарах гэж оролдоод мартсанаас найз нь нөгөөдөр гадагшаа явах гэж байгаа ирээд залганаа за гэж хэлээд үдшийн болзоогоо өндөрлөлөө. Буцах замдаа бүх зүйл нь сайхан боловч гар нь яагаад тиймийн гэж өөрийн эрхгүй бодоод байж билээ. Өөрийгөө өчүүхэн амьтан юмдаа гэж хичнээн бодож зүхсэн ч өөрийн эрхгүй тэр бүсгүйг гэсэн гал маань унтарчихсан байсын.

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
Себастиан

за одоо тоож орж ирсэн бүсгүйчүүдээс биш залуучуудаас нь асууж байгаан шүү та нар эмэгтэй хүний гарыг тоодог ууу

Ицми

би эрэгтэй биш л дээ этр кк. гэхдээ нэг удаа нэг томоохон хуралд оролцжийсын. тээд хажууталд нэхх аятайхан хүүхэн ирээл суулаа. тээл хуралд тавигдаж байгаа илтгэлүүдийн талаар ганц нэг үг солиол суужийснаа би санаандгүй гар луу нь харчдын. пай... яаж ийм лаг сайртай болгодог байнааа???? би бүр гайхааад, шоконд ороод гараас нь нүд салгаж чаддаггүй кк. Тээд таануус бүр төсөөлкү дээ... бүр дарайсан аймаар сайртай байсан гээд бод доо. бүр зүээр нэг ширүүн гартай биш бүр сайртай ай ямаруу этр кк. Насанд хүрсэн эмэгтэй хүн сайртай байж болохуу этр хаха.

Себастиан

хэхэхэ харин тиймээ тэр хүний өөртөө арчаатай эсэхийг харж байж амьдралаа хэр авч явахыг нь тодорхойлдын гэж манай ээж хэлдэгийн. өөрийгөө тордож чадахгүй хүн хэзээ ч нөхрөө тордож хүүхдээ авч явж чадахгүй хормойгоо чирдэг гэж дээхэн үеийн хүмүүс лав ярьдаг оргүй биш байх.

monroe (зочин)

Би бас муухай гартай хүнд дургүй. Гараа бол байнга тослоостой хумс хуруу гоё байхад дуртай. Эрэгтэй хүн бас бохир гартай байх муухай л байдаг. Ер нь хүний хамгийн эхний соёл чинь цэвэрхэн байх гэж ойлгоод байды ш д.
Аль нь ч тэр

Себастиан

санал 100 хувь нэгдэж байна шаргал үст минь. бурхан минь эмэгтэй хүн тэр дундаа муухай гартай байх ёстой гамшигтай муухай. манай нэг найз нэг хажуу өрөөнийхөө хүүхэнд дурлацан тэр нь нөхөр хүүхэдтэй гэхдээ тэр нэг юм хараал өрөөгөөр нь орж гараал байдын ганцхан гарыг нь харах гэж шүү

сабрина (зочин)

тэр залуу чинь нээх шингэхээн хоолойтой дандаа их мөнгө ярьж явдаг СВАТ гэсэн цагаан малгайнаас салдаггүй уг нь лаг гайгүй машин унадаг хирнээ дандаа хуучирсан пүүзтэй явдаг аягүй оросоор чаг чаг гэх дуртай залуу биш биздээ тэгээд нэг банкны машин ч билүү нэг тийм газар ажилдаг уу

Себастиан

аан танай ажил чинь түшээ дээд сургуулийн 3 давхарт юм уу тэ. ха ха ха чи бас блогчин юм уу? яагаад блогоо хаацан бэ? би чамаас гуйсан ш дээ уг нь ганцхан хоног гэж одоо уншиж болохгүй юу тэ?

болор

Ямар сонин юм бээ? Би бас яагаадыг бүү мэд хүний гарыг хараад байдаг юм. Гар муухай бол.... Бүтэхгүйээ

Себастиан

болор минь дээ угаас хүн бүхэнд л гар хамгийн түрүүнд биш ч гэсэн таалагдах ёстой эрхтнүүдийн нэг байдаг биздээ.

сабрина (зочин)

хүүш чи юун аймар шууд хаяг зарладын. тэр найздаа жоохон аярхан ярьж инээж сур гээрэй хэнгэрэг хагалчих гээд ядаргаатайн хэ хэ хэ за яанаа хүмүүс юу гэж бодох бол? блогоо устгах гэж л шийдсэн бол шийдсэн ш дээ нэг хүнд баяртай гэх гээд хүлээгээд байсан нэг ч орж ирээгүй тэгээл хаасан

болор

Чухал нь ч чухал эрхтэн л дээ. Нэг найз маань энэ тухай сонсчоод ямар тэнэг юм бэ гар бол бүх юманд хүрэлцэж байдаг эрхтэн тийм болхоор заваан байх нь хүнийг дүгнэх асуудал биш гэсэн.

monroe (зочин)

Сабрина чи бэд 2 чэн 3-н алхмын зайтай сууцгаадаг нөхдүүд байна ш дээ. Хааяа хамт хоол энэ тэр иджииеэлдээ. Тээд messenger энэ тэрдээ нэмкү гачин байна шүү та хэхэ

Хариука

би лав майжиг 20 хуруутай бүгдэнд нь 999 зүүх сонирхолтой эдр:p хэхэ ажилсаг хүнүүсийх тийм байдын байлгүүдээ бодуул

сабрина (зочин)

хэнд байгаан одоохон олоод нэмээдхий мэдүү хонгор минь

сабрина (зочин)

монро минь олдохгүй байна яах уу энэ болдууш надад өхгүй байна тэ

Цэнхэр нүдэн

Би лав эрэгтэй хүний гарыг хамгийн түрүүнд хардаг

... (зочин)

uneheer tm gartai bsn bol uurtuu ih l... uurtuu ingej handaj bga hun busdad yaj handah n oilgomjtoi bailguide

Gorgeous

гар яаж баг алжаа хогов нтр

Зочин

ene baidlaaraa bol chamd ehner oldohguieee ntr...

Янзагахан

Гараараа хувцас угаах хэрэг гардаг даа тэ. Энэ чинь ёстой эмэгтэй хүний гарыг муухай эвддэг дуракын ажил байна шүү хн...

Ер нь тээд сайртсан байна гэдэг чинь гараа угаадаггүй гэсэн үг. Яахав бүдүүн ч юмуу жаахан эвдэрсэн байвал их ажилсаг хүн юм байна л гэж ойлгоно байхдаа

Себастиан

учрыг нь сайн мэдэхгүй байж тэр бүсгүйгээс зугтсан миний буруулдаа гэхдээ тэр бүсгүйд дурлаад гар нь яагаад тийм болсныг ойлгох сайн залуу таарах л байлгүй. үгүймаа гэхэд юм хөгжицөн байхад лаа маа түрхүүлээд сайраа арилгах байлгүйдээ. зөөлөн арьстай будаг ховхроогүй байхад бүдүүн богино гарч бас сайхан л харагдана шүү дээ.

Ицми

гүээ тэгээд хүн муулах яахав. би энэ зун ширээгээрээ дүүрэн сонинтой, нэг л их сонин уншсан хүн байлаа. хариуд нь тохой пад хар... нуль сонины бал... наа хүүхнээс чинь дутах ч юм алга этр хаха

Зулаа (зочин)

Энэ блог руу өнөөдөр анх орж үзлээ. Хумс гарны тухайд бол үнэхээр онцгүй зүйл болжээ. Гэхдээ гарыг нь хараал ёэтгэгдэл байхгүй болсон бол тэр уугнааса чиний сонирхлынг өнгөцхөн л татсан бүсгүй байна даа.

Себастиан

ер нь альваа анхны учрал өнгөц л байдаг миний хувьд л даа. тэгээд 2 дахь уулзалтаас эхлээд л дараа дараачийн уулзалтууд илүү гүн гүнзгий сэдэлтэй болдог. тэрний тулд мэдээж эхлээд ийм мэтийн жижиг сажиг зүйлс байхгүй бол сайхан шүү дээ найзаа.

ada (зочин)

mmm. nas yavah tusam hunii oo haragdaad,ene ch bolohgui ter ch bolohgui sanagdaad, chinii emegtei huniig uzeh uzel,tsenzur chin ulam nemegdeed er n hezuuldee.garnii huvid deerh emegtei arai dendenee.bi bolood minii medeh huuhnuud eregtei hunii gutaliig hardag

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)